Хүн хэлийг энгийнээр бол манай монгол хэл гэж ойлгож болно.
Брахми бичээсийг монгол хэл гэхэд яагаад үгүйсгээд байгаан, хүн хэл чинь одоогийн монгол хэл гэсэн үг биз дээ гэсэн хүнд ийм тайлбар хүргье.
564 0

Amar Rentsendorj-оос "Хүн хэлийг энгийнээр бол манай монгол хэл гэж ойлгож болно. Академик түвшинд буюу гадныхантай ярих бол одоогийн Халх аялга гэнэ.

Энд Брахми бичээсийг Монгол хэл гэж нэрлээд манай хэл тэр үеэс улбаатай гэж батлах гэсэн нь "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гэдэг юм болж буй тул үүнийг эрс үгүйсгэх ёстой..

Манай Түрэг төрийн үеэс үлдсэн өв дурсгалд 2 ширхэг брахми, 70 ширхэг (140 ч гэдэг) хүн бичээс бий.Зарим бичээс манай Түрэг төрөөс өмнөх байх магадалтай.

Хүн бичээс дотор манай дээдсийн төр улс, түүхийн баримт, бидэнд үлдээсэн захиас бий. Энэ 2 ширхэг брахми нь бол бурхан шашны холбогдолтой агуулга бүхий дурсгал юм

Брахми-г монгол хэл гэж онцолж тодорхойлоод Хүн бичгийг монгол хэл юм уу хүн хэл гэж огт тодорхойлохгүй хаяж байгаа нь нэг ёсондоо шууд бусаар "монгол биш" гэж үзэж, байна гэсэн үг. Манай хэл, түүх бүх юмыг тээж, өмнөх хойд үетэй нь холбож яваа нь Хүн бичиг юм.

Гэтэл бид гол юмаа "Түрэг бичиг, түрэг хэл, бид түрэг угсаатай" гэж зүтгэдэг харийнханд май гэж бэлэг болгож өгөөд, оронд нь хэсэг бүлэг хүмүүсийн (шашны хүрээнд) хэрэглэж байсан бичээсийг ганцхан энэ л манайх гэж онцолж байна.

Манай хэл, түүх бол түүхэнд тэмдэглэж баримтжуулсанаар 2228 жилийн өмнө Түмэн Шанью (зөв бичлэг нь Жангур), түүний хүү Модун Жангурын үүсгэсэн Хүн төрөөс тоолж яваа, түүнээс өмнө олон Жангурууд (их улсаа хураасан хаан) байсан буюу Хүн гүрэн манай анхны төр биш гэдэг нь тэмдэглээстэй бий, энэ нь МЭӨ III зуунаас урагш хэдэн зуун, аягүй бол мянганаар ч тоолох магадлалтай, харамсалтай нь тэдний талаар баримт дутуу тул Хүн гүрнээс баримтад түүхээ тоолж байгаа.

Гэтэл энэ том, эртнээс эхтэй түүхийг НТ-ын 6-7-р зуунд үүссэн Түрэг төрийн үеийн хүн ам доторх хэсэг бүлэг хүмүүсийн бүтээж үлдээсэн 2 ширхэг хадан бичээсээр огтолж хаяад, манай хэлний түүх, манай нэн эртний түүх эндээс эхэлсэн гэж тунхаглаж буй тул үгүйсгэхээс өөр аргагүй юм.

Нөгөө талаар, Түрэг төр НТ-ын 6-р зуун, Монгол төр НТ-ын 13-р зуунд оршин байсан. Хүнийг дээд үе - эцэг өвгөдөөр нь овоглодог болохоос бус доод үе – үр хүүхэд, ач зээгээр нь овоглодоггүй, эцэг өвгөд, элэнц хуланцаа өнөө үе юм уу ирээдүй үеэр овоглодоггүй.

Түрэг төрийн үеийн брахми бичээс бичсэн хүн нь монголоор ярьдаг, монгол хэлээр бичжээ ? Тэр хүн өвгөдөөсөө өвлөж авсан өөрийнхөө цаг үеийн хэлээр ярьж, бичихгүй, хэзээ төрөхийг нь мэдэхгүй байгаа хойд үеийнхээ хэлээр ярьж, бичсэн гэсэн үг болж байна.

Өнөөгийн Монгол хэлэнд олон төрлийн аялга, бүгдийг нийлүүлээд монгол хэл гэдэг, албан хэл нь халх аялгаар явдаг. Мань хүн тэгэхээр яг аль аялгаар нь ярьж, бичсэн юм бол?

Брахми бичээс нь Монгол хэл гэж нэрлэж болохгүйн бас нэг учир энэ. Брахми бичээсийг түрэг төрийн хэл гэхээс түүнээс хойд үеийн хэлээр нэрлэх боломжгүй.

Үүнийг "Өвөг монгол хэл" гэж ч залруулж болохгүй, учир нь өвөг монгол хэл гэвэл монгол аймгийн шууд өвөг болох Хамаг монгол, Шивээ монгу, тэдний өвөг дээдсийн хэл аялгыг хэлэх учиртай.

Монгол үндэстэн, монгол хэл гэж байхгүй. Монгол нь нэгэн аймгийн нэр, дараа нь төрийн нэр болсон. Төр үүсэхэд хэл үүсэхгүй, үндэстэн үүсэхгүй, өмнөх нэрийг халж дараагийн төрийн нэрээр овоглоно.

Монгол төртэй хамт МОНГОЛ ХЭЛ гэх НЭР ҮҮССЭН. Энэ нэр нь Монгол төрийн хойчист дараагийн өөр нэртэй төр үүстэл хэвээр оршино, түүний өмнөх үеийн ямар ч төрд Монгол, монгол хэл гэх нэр оноохгүй.

Тэгэхээр Түрэг төрийн үеийн монгол хэл гэж ухагдахуун байх ёсгүй юм.

Түрэг төрийн үеийн Брахми бичээс нь монгол хэл байж болохгүй. Энэ үеийн Хүн бичээс нь ч мөн адил монгол хэл байж болохгүй, түрэг хэл ч байж болохгүй.

Иймийн тул өвөг дээдэс хүн үндэстэний үеэс үе уламжилан ирсэн ХҮН ХЭЛ гэж нэрлэх учиртай байна"

Битигч Авгатайж Ринцэндоржийн Амар.
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...