Түрэг хэл нь Хүн хэл
Кашгарийн Махмуд ямар зорилготой Диван Лугат толийг бүтээв
1145 3

Кашгарийн Махмуд ямар зорилготой Диван Лугат толийг бүтээв

“Түрэг хэлийг сураарай, тэд удаан хугацаанд эзэн суун шүү” гэж номынхоо эхэнд Махмуд бичжээ. “Хамгийн зөв нь тэдний хэл дээр тэдэнтэй харилцах” гэж Махмуд мөн бичжээ. Махмуд уг номоо Абу-л-Касым Абдаллаху ибн Мухаммад ал-Муктади би-Амриллах эмирт буюу ертөнцийн эзэн Халифт зориулж бичсэн гэж уг номондоо тэмдэглэжээ.

Тэр түрэг (хүн) хэлийг яаж сурсан бэ?

“Би тэдний хот, хээр талаар явж тэдний хэл, шүлгийг сурсан. Түргиия, Түркмания,-Угсиия, Жикилияг Загмаиия, Киркызиия. Овог болгоны хэллэгийг би нарийн төгс сурч та бүхэнд хүргэж байна” гэж тэр толь бичигтээ бичжээ. Энд Махмуд хэлний аялагыг өгүүлж байна. Түрэг гэдэг субьект тэр үед байсангүй ч тэр нийтлэг аялагыг түрэг аялага гэж номондоо тэмдэглэжээ.

Махмуд түрэг хэлний ариг хэл нь Уйгур хэл гэж хамгийн эхэнд өгүүлсэн, дараа нь Киркыз гэж өгүүлсэн. Тэр өөрөө Уйгур нутгаар яваагүй. Тэр хүн хэлний өлгий нутагт байсангүй. Энэ нь Махмудын хамгийн том сул тал. Харин Киркыз нутгаар явсан. Хуучин Тан төрийн бичигт Өтүгэн дэх овогтны хэл Үсүнь дэх овогтны хэлээс бага зэргийн зөрөөтэй ч угтаа ижил хэл гэж бичжээ (хөрвүүлгийг утгачилав). Тэгэхээр Махмудын Диван Лугат ат Түрэг толинд Үсүнь үгсийн сан давамгайлсан ч энэ өдгөө уг толь бичгийг мануусаас илүү билэрэх үндэстэн энэ өдгөө байхгүй. Дээр нь хэлэхэд Киркызээр энэ үг ингэж аялагддаг гэж Махмуд толиндоо ганц ч дурдсангүй. Нийт Үсүнийхны хэл хазгай болж байх үед тэр уг толь бичгийг бичжээ.

Махмуд хамгийн зөв түрэг хэлтэнгүүд нь “Захма, Тухси бөгөөд Ила голын савд орших Артиш, Замар, Атил-ыг дамжаад Уйгур хүрнэ” гэжээ.

Махмуд энэ удаа Киркызийг зөв хэлтэн оруулаагүй ч Уйгурыг орхиж чадсангүй.

Уйгур буюу Өтүгэн нь хүн (түрэг) хэл буюу мал аж ахуйтны хэлний голомт нутаг болно. Өтүгэн нь энэ өдгөө хамгийн их малтай газар ус хэвээр байна. Өтүгэн нь Хүн (Хүннү), Сяньби, Ро ран, Түрэг, Уйгур, Их монгол илийн (их улсын) төр үүссэн гал голомт.

Үүнийг Махмуд номондоо“Хэл ярианадаа хамгийн сайн нь, хэлээ хамгийн сайн эзэмшиж байгаа нь ганц хэлтэнгүүд.Тэд перс хэлтэй өөрийн хэлээ хольдоггүй бөгөөд бусдын зан заншлыг авдаггүй. Хоёр хэлээр ярьдаг, хотын хүн амтай холилдсон нөхдүүдийн хэл нь хазгай болдог. Ийм хэлтэй нь Сугдаг, Канжаг Аргу” гэж бичжээ. Энд хотын хүн амтай холилдоогүй гэдэг нь мал ахуйтан. Түрэг хэл нь Хүн хэл бөгөөд мал аж ахуйтны хэл болно. Үүнийг перс Махмуд дахин батлав.

Алтай язгуурын хэл гэдэг ухагдахуун нь сүүлийн зуун жилд үүссэн баримтанд нийцэхгүй зохиомол ухагдахуун. Язгуур, язгууртан гэдэг үгс нь сүүлийн наян жилд Монголын Нууц Товчоог сэрээж дийлээгүйгээс болж зохиогдсон үг. Ийм үг манай эх сурвалжинд байхгүй.

Алтан (Алтай, Алт) уул нь мал аж ахуйн тарчиг нутаг. Өвөлжөө зуншлага хоёрын хооронд 120-200 км жил болгон нааш цааш явна. Энд хэзээ ч төр байгаагүй. Байх боломжгүй. Энд ямар нэртэй овогтон Түрэг төрийн үед, Уйгур төрийн үед байсныг бид мэднэ. Ро раны төмрийн боол оршдог газар ус. Алтай язгуурын хэл гэдэг нь сүүлийн 100 жилд гарсан зохиомол нэр. Энэ ухагдахууныг бид орхих ёстой. Жинхэн түрэг хэлтэнг оршиж буй нутгыг Или голын савыг өгсгөөд Алтан уулын өмнүүр шууд Уйгурын нутаг буюу Өтүгэнийг Махмуд зааж байна. Махмуд Алтан ууланд орших овогтонг түрэг хэлний өлгий нутагт хамааруулсангүй. Махмуд Алтан уулнаас түрэг хэл үүссэн гэж хэлсэнгүй. Тэгж хэлэх үндэслэл түүнд байсангүй. Манай хэл нь Өтүгэн төвтэй Хүн хэл болно.

Билгэ хаан, Тонуйкук, Гол тигэн, Муянч хаан, Бугут, Хүйс толгой бичээс бүгд Өтүгэнд оршино. Хаадын үлдээсэн ийм бичээс Үсүньд байхгүй, Алтан ууланд ч байхгүй. СИЭ хүн үсгээр бичсэн уг бичгийн сэргээлтэнд түүхэн цөмрөлт хийсэн. Радлов, Малов хүрсэн цэгээс манай ажил хол урагшилсан. Энэ бол Монгол Улсын иргэд хүн үндэсэн болгоны бахархал. Үүнийг бид байнга мэдүүлэх болно. Брахми бичгийн сэргээлт сайн явагдаж байна. Үүнийг та бүхэндээ нүүр бардам өгүүлж буй.

Манай газар ус хир том байв? Манай хүн хэлийн тархалт ямар орон зайд байв?

“Түргийн газар ус нь Румаас Мачин (Кидан) хүртэл уртаашаа таван мянган фарсах, өргөөшөө гурван мянган фарсах” гэж Махмуд толь бичгэндээ бичжээ. Нэг перс фарсах ойролцоогоор 6 км байна. Уртаашаа 5000 X 6 км=30 000 км болж байна. Хаана нь тооны алдаа гарав гэдгийг мань тогтоож эс чадав. Юу үнэн гэвэл Румаас Кидан хүртэл уртааша Түргийн газар ус гэсэн нь. Энд Рума-г тогтоож чадаагүй ч хамгийн өрнө-д орших Печенег нь хар тэнгэсийн умард байсныг тогтоосон. Тэгэхээр Түргийн газар ус буюу түрэг хэлтний газар ус нь Махмудын тодорхойлсноор Хар тэнгэсийн умард хэсгээс Кидан хүртэл зааж байна. СИЭ Дунд орны эх сурвалжаар Каспийн тэнгэсээс Кидан хүртэл заасан. Махмуд өнөөгийн Крымийг оруулж байна. Энэ зургыг та бүхэндээ зурж үзүүлье.

Перс арабын ертөнц манай мал аж ахуйтны хэлийг VII зууны эхнээс түрэг хэл гэж нэршив. Бид I зууны Бан Гу-гийн эх сурвалжаар Үсүний зан заншил нь Хүн нартайгаа (Хүннү) ижил гэдгийг мэднэ. Ийм том газар усанд Буган хөшөөний үед хэл ижилссэн гэдэг нь ямар ч эргэлцээгүй. Тэгэхдээ Буган хөшөөний үед, Скифийн үед ямар нэртэй хаан байсан, хүү нь хэн байсан, хэнтэй юу болсон гэх мэтийн баримт байхгүй. Манай баримтад түүх Хүн гүрнээс эхэлж байгаа тул хүн хэл гэж бид тунхаглана. Араб, персийн ертөнц манай хэлийг яагаад түрэг гэж нэрлэсний учрыг одоо бид мэднэ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Advisse
2022-05-17 · 46.161.11.2
Buy Levothyroxine 50mcg Mastercard https://newfasttadalafil.com/ - buy cialis online without a prescription <a href=https://newfasttadalafil.com/>cialis online purchase</a> Qrkeom Jaundice History Physical exam Labs LFTsALT AST bilirubin ALKP albumin PT Quick Hit If there is no hemolysis isolated hyperbilirubinemia unconjugated may indicate Gilbert s syndrome which is usually asymptomatic. https://newfasttadalafil.com/ - Cialis Lmpkdy See hepatitis B.
Gumnili
2023-01-11 · 37.139.53.10
<a href=https://bestcialis20mg.com/>buy cialis canadian</a> lasting impacts of cancer treatments that no one talks about What we think should be happening during post treatment risk periods How practitioner bias is impeding survivorship care plans And so much more
dLCqXR
2023-11-18 · 37.139.53.191
<a href=https://tadalafi.cfd>cheap cialis</a> Doxycycline decreases amyloidogenic light chain induced autophagy in isolated primary cardiac myocytes