Хүн бичигийн 2 дахь төгсөлт 2019 он 6-р сар
Хүн хэл бичгийн хоёрдугаар ангийн төгсөлт
609 2

Хүн бичиг судлалын хоёрдугаар сургалтын сурагч Мөнхжаргалын Наранхүү

Сэтгэгдэл: “Ясгүй бол чийгийн өт, ёсгүй бол ширэнгийн мич” ардын билгэ сургаал.

Өв түүх ээ өртөөлөгч жир нэгэн билээ. Уугуул ус, хөрст шороо, ургамал амьтан, хүн түмнийхээ замнал мөрийг өөрийн хэр хэмжээнд үнэн зөвөөр танин мэдэхийг зорьдог. Галав эртнээс мануусын нутагт 250-60 сая жилийн өмнө оршиж байсан үлэг гүрвэлүүд олноор олддог. Мөн өдгөөгийн Баянхонгор аймгийн Өлзийт сум Уранхайрхан, Баянлиг сум Цагаан агуй зэрэг газраас 800000 жилийн тэртээх бичин хүний бууц зэвсгийн зүйлийг илрүүлсэн. Энэ бүхнээс улбаалан миний дотор бид энд ээ үүссэн гэх итгэл бат тогтож одоог хүрэв. Цаашлан буган хөшөө бариг үнэт дурсгалууд үеийн үед энэ нутгаасаа холдоогүйг батална. Дэлхийн төрт ёсыг анхлан үүсгэгчдийн нэг манай мал ахуйтаны Хүн гүрэн төр гэдгийг сурвалжууд нотолдог. Хүн төрийг бичиг үсэггүй гээн бид өөрсдөө ухсаар, гандыхан ч ингэж яриулсаар иржээ. Гэвч эндүүрэл болохыг Сэргэлэн ТББ нотлов. 1300 жилийн урьд сийлэгдэн үлдсэн бичээс маань биднийх байж, гадныхан руни гэж улам төөрүүлдүүлж өдгөө ч үүнээс ээ ангижирж чадаагүй. Хүн бичигийг сэрээсэн багш минь түмэнд мэдүүлхээр сурагч элсүүлэн суралцуулж байгааг мэдэж завшаан таарч суралцлаа. Хурдан тун төвөг багатай сурч, хэлнийхээ зүй тогтол мөн чанар үг утгын ул аа билэрэв. Харынхан бус хүн үндэстэн бид өөрсдөө сэргээх ёстой, сэргээцгээе


Хүн бичгийн 2 р ээлжийн сургалтанд сууж буйдаа маш их баяртай байна. Эцэг дээдсийн 1000 жилийн өмнөх сургаалыг үр хойчид н өвлүүлэн үлдээх их үйлсэд нь амжилт хүсье.Хүн бичиг судлалын хоёрдугаар сургалтын сурагч Заяа-мөнх овогтой Цэрэнлхамын Дашцэрэн


Хүн бичиг судлалын хоёрдугаар сургалтын сурагч Олигон овогт Цэрэндашийн Цолмон

Монгол дахь хадны бичигүүд өнөөгийн монгол хүнд ойлгогдохэсэхийг өөрийн биеэр мэдрэх зорилгоор Сэргэлэн интернашнл експэдишнийн сургалтад хамрагдав. Сургалтын үр дүнд 1300 жилийн өмнөх хадны бичгүүд хүн хэлээр бичигдсэн, хүннүгийн нутагт өдгөө амьдарч буй хүмүүст ойлгогдох хэл юм, хэл нь олон зууны туршид олон бичиг солигдоход янз бүрээр өөрчлөгдсөн ч хүннү хэл бичиг өнөө монгол хэл бичиг гээд үргэлжилж байгааг ойлголоо.

Миний бодлоор хоёр сувагт хүн хэл өнөө кирил үсэгт шилжих, орос хэлний нөлөөнд автахдаа үзүүрийн дуудлага нь давамгайлсан хэл болжээ. Өөр хэлний дүрэмээс хүчээр нэвтрүүлэхээс гадна эгшиг гээгдэх, дуудлагыг солих бичлэгийг зориуд зөрүүлэх зэргээр монгол хүн хэлнээсээ төөрөх улс төрийн мэт зорилгоор хүн-монгол хэлийг эвдсэн юм байна гэдгийг ойлголоо.

Хүн-монгол хэлний цагаан толгойн үсгийг эзэмшиж, үсэг шилжих, бичиг шилжих дүрмүүдийг сурч, утга, ойлголт, хэрэглээ нь хувирсан олон үг өнөө цагт хэрэглэгдэж байгааг билэрч, улам лавшруулан сурах эрмэлзэл нэмэгдэж байна. Нэр үгийн тийн ялгал төдийлөн хувираагүй өдий хүрчээ. Үйл үгийн цагууд олон янзыг ялгаж салгаж байсныг кирилэн монгол хэлэнд тойм төдий болгож бүрхэгдүүлжээ.

Угын, үзүүрийн гэх хос сувгийг эр, эм гэх орос хэлний дүрмээр сольжээ. Хүн хэлний өнгөрсөн цагийн олон хувилбарыг хэрэгсэхгүй хаяснаар өнөөгийн монголчууд ялгах чадваргүй болжээ. Орос, англи хэлтэй жишиж үзэх маягаар тэр олон нарийн хуваалтуудыг ойлгох төдий боллоо. Энэ бүгдийг цаашид гүнзгийрүүлэн судалж, нарийвчлан тодруулж эзэмших шаардлагатай юм байна. Үр дүнд нь хүн хэл бичгийн сурах бичиг, тайлбар толь гарах байх гэж найдаж байна.

Сурагч Ц.Цолмон 2019.06.09

Хүн хэл бичиг судлалын хоёрдугаар ангийн суралцагч Д.Цагаан-Өвгөн /Инженер/

Сэтгэгдэл Миний бие хадны бичгэн дурсгалуудыг Монгол газар оршиж байж яагаад ондоо хэл, бичгээр үлдсэн юм бол гэсэн эргэлзээтэй явдаг байсан ч үсгийг сураад тайлж унших бодол огтоос төрж байгаагүй. 2017 оны 9 сар хүртэл “Руни” бичгийн талаар бараг ойлголтгүй байсан ба анх найз маань үсэг шилжүүлээд уншиж өгсөн өгүүлбэрээс хэдэн үг нь шууд ойлгогдсон тул “манай хэл” юм байна гэж бодох болсон.

Тэрнээс хойш уг бичиг, түргийн үеийн бичгэн дурсгалуудтай холбоотой нийтлэл мэдээ таарвал сонирхон уншдаг болсон ба ингэж Сэргэлэн багш, түүний хамт олны бүтээж байгаа их ажлын талаар ойлголттой болжээ.

“Хүн бичиг”-ийн сургалтын хоёрдугаар ангид багтаж өвөг дээдсийн бичгийг сурч, үгийн үндэс язгуур, зүй тогтолыг бага ч гэсэн ойлгож авсандаа туйлын баяртай байна. Миний хувьд анх сургалтанд суухдаа тавьсан зорилго бүрэн биелсэн мэт боловч зөвхөн бичгээ сурах нь хангалтгүй, эх хэлний мөн чанар, өндөр өвгөдийн хаданд бичсэн уран, тодоор өгүүлэх түүхийг бүрэн тайлж унших тухай шинээр зорьж байна.

Хоёр-Өлзийт овогт Дэлгэрсайханы Цагаан-Өвгөн

Хүн бичгийн хоёрдугаар сургалтын сурагч Равдангийн Мөнхсайхан.

Би анх эртний Түрэг Уйгур нарын их хотын туйр дээр очоод "Яахаараа манай нутгийн хамгийн гол газар оршин байсан энэ аймаг улсууд бидний өвөг биш байх гэж"хэмээн гайхаж байсан билээ.

Өнөөдөр Хүн бичигийн сургалтанд суугаад бид өөрсдынхөө УЛ суурь кодоо нээж байгаа юм байна гэж бодож байна.Бид мянга мянган жилээрээ эндээ байсан .Хаанаас ч ирээгүй хаашаа ч яваагүй ХҮНүүс юм байна гэдэгээ баттай мэдлээ.

Диван Лугатад байгаа үгс маньд өнөөдөр яг ойлгогдож байгаа нь үнэхээр гайхамшигтай. Бид тэр үгсээ тээсээр ирсэн нь үнэхээр чухал байна. Бид харин энэ үгс энэ кодоо өөрсдөө ойлгож эхэлсэн нь чухал.

Өвөг дээдэс маань бидэнд код оо хадан дээр бичиж үлдээсэн байхад бид харийн бичиг мэт санаж явсан нь үнэхээр харамсалтай.

Гэвч өнөөдрөөс нүд нээгдэж битиг юугаа олж харж байна.Сэргэлэн Интернэйшнэл Экспедишн д талархаад барашгүй !


Хүн хэл бичиг судлалын хоёрдугаар ангийн сурагч Боржигон овогт Дамбаахүүгийн Энхбаяр

Монголын заяа их гэдэг
Монгол хүн өөрийн төрөлх хэлээ сөхөж түүнийгээ ӨӨРИЙН ГЭЖ ам бардам хэлэх цаг нэгэнт иржээ.

Одоогоор бид Монгол хэлнийхээ зарим үг ямар учир утга агуулсан энэ нь хаанаас бий болсныг ч ойлгохгүй зүгээр хэрэглээ төдий гэж ойлгож хэрэглэж ирсэн. Тэгвэл Сэргэлэн интернейшнлын хамт олны хийж буй ажил бол эх хэлээ сэрээснээр би хэн бэ? бид хэн бэ? гэдэг асуултанд маш тодорхой хариулж чадахаар болох төдийгүй Монгол хүн үндэснийхээ ой санамжыг сэрээж ирээдүйдээ итгэх итгэлийг бий болгож байна гээн билэрлээ. Анхнаасаа л Хүн бичиг анхаарлыг минь маш ихээр татаж байсан төдийгүй тэр ч буруу байж магадгүй гэсэн эргэлзээг минь тайлж өгсөн юм. Үүний тод жишээ бол Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрханаас олдсон одоогоос 1400 орчим жилийн тэртээ хэрэглэгдэж байсан хөгжмийн зэмсгийн царны бичгийг тайлсан явдал юм.

С. Сэргэлэн багшийн зааж байгаа зүйлээ төгс судалсан өөртөө итгэлтэй байгаа зэрэг маш таалагдсан бөгөөд дээр дурдсан хөгжмийн царны бичээсийг 15 минутын дотор утгыг нь тайлж хөрвүүлсэн нь үнэхээр гайхалтай байлаа.

Багшийн маань их эрдмийн ажлын зам дардан байг.


Хүн хэл бичиг судлалын хоёрдугаар ангийн сурагч Бөө овогт Ломбын Ганбат

Миний бие эртний их түүхийн өлгий Хархорин хотод өвөг дээдсийн голомтыг сахин суудгийн хувьд, ажил албаны шугамаар Турк улсын иргэдтэй уулзалт, ярилцлага хийж байхдаа Хөшөө цайдмын музейд хадгалагдаж буй түргийн Билгэ хааны хөшөөг өөрийн гэх, манай нутгийг өөрсдийн өвөг дээдсийн гэх түрэмгий авир гаргахыг олон удаа харсан билээ. Тэдний хэлээд байгаа шиг, манай зарим нэг улс төрчдийн, тухайлбал Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн, одоо Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ нарын нотолж байгаачлан бид Туркүүдийн газар нутагт, тэдний дурсгалыг сахиад сууж байгаа Чингис хаанаас өмнөх үеийн түүхгүй цыган мэт тэнүүлчдийн удам угсаа юу, Билгэ хааны хөшөөний бичээс үнэхээр Турк хэлээр бичигдсэн үү, тэдний түүхийн баримт нотолгоо мөн үү, Туркийн газар нутаг энэ мөн гэдгийг уг бичээс нотлож байгаа юу гэх мэт олон асуултанд хариулт олох зорилгоор Сэргэлэн Интернэшнл Экспедишний сургалтад хамрагдав. Сургалтанд хамрагдсанаар 1-рт та бид хүн хэлээр ярьж бичдэг юм байна, 2-рт Эх хэлээ маш амжилттайгаар эвдрэл, сүйтгэлд оруулж чадсан юм байна, 3-рт Хүн гүрний үеэс Чингис хааны үе хүртэлх 1000 жилийн түүхээ харийнханд бэлгэлэх ажлыг мөн амжилттайгаар зохион байгуулж байгаа юм байна гэдгийг ухаарав. Монгол хүн бүр эх хэлээ, эх түүхээ үнэн зөвөөр маш яаралтай сэргээхгүй бол хэлгүй, түүхгүй ард түмэн газар нутаггүй болох, устаж үгүй болох цаг ойрхон байна гэдгийг Билгэ хааны захиаснаас олж мэдлээ. Мань мэт жирийн иргэдээс эхлэн эрдэмтэн мэргэд, төрийн зүтгэлтнүүд нэгийг ухаарч хоёрыг бодох цаг нэгэнт иржээ.


Хүн битиг судлалын 2–р ээлжийн сурагч Уран Сартуул овогтон Энхболдын Мягмардорж.

Билгэ хаан, Гол тэгиний хадны бичгийг тайлж уншсанаар бидний өвөг дээдэс ямар их бичгийн өндөр соёлтой байсныг ойлгож гайхан бишрэв. Ямар ч уянгийн халил үгүй энгийн боловч оновчтой, өргөн агуулгатай , хоёрдмол санаагүй товч тодорхой, үг найруулга зүйн төгс тод жишээ юм. Аргагүй мянга мянган жилийн үр хойчидоо үлдээсэн хэл соёлын гэрэлт хөшөө болсон жинхэнэ төрийн бичээс ажээ. Хүн үндэстний үр хойчис бүх монгол туургатаны олон ястаны аялга, хэл ярианд байдаг зарим үг болоод босоо Монгол бичигт хадгалагдан үлдсэн үг үсэгний язгуур утга, үндэс, эх сан энэ бичигт байна. Хүн бичгийг судалж сурснаар бид үндсэн хэл сэтгэлгээгээ сэрээж, зөв бодит сэтгэж, өвөг дээдсийн өв ухаанд залгамжлах боломжтой юм гэдгийг ойлгов. Өдгөө төр барьж буй зарим улс төрчидийн түүхийн дутуу буруу мэдлэгтэйгээс үндэстнийхээ эсрэг улс төрийн шийдвэр гаргаж буй явдалд ихэд харамсаж байна.Тэднийг тийнхүү гэнэн алдаа хийхэд нөлөөлсөн түүх хэл шинжлэлийн зарим эрдэмтэн академчид үнэнд гүйцэгдэж ичих нүүрээ хийх газаргүй болох цаг ирж буйг итгэлтэй хэлэх байна. Миний бие Сэргэлэн интернашнл экспедишнийн Хүн бичигийн сургалтанд сурсанаар уран бүтээлчийн хувьд ч бичиг соёлын хамгийн чухал эх сурвалжаа олж ойлгож мэдэж буйдаа туйлын их баяртай байгаа ба цаашид сурах судлах, бүтээх их үүрэг ирж байна. Тэнгэр цаг тэнгэртээ болмогц Хүн соёл сэрж Хүн үндэстэн сэргэмү!!!


Хүн хэл бичиг сургалтын хоёрдугаар ангийн сурагч Наталия Валерьевна Монголова.

На моей малой родине в Бурятии мои друзья нашли камни с загадочными надписями - рунами. Они меня очень заинтересовали. Нам стало интересно, каким образом они здесь оказались, и что на них написано. До начала обучения имела недостаточно глубокое представление о хунну. Как известно, до сих пор нет единого мнения об этнической принадлежности хунну, идут споры о письменности, о языке, ведь язык — это основной этнический определитель, элемент культуры. Посещая лекции, организованные Sergelen international expedition, я почерпнула много нового и интересного. На занятиях переводим тексты с рунической надписью и приходим к мнению, что эта письменность во многом схожа с бурят-монгольской, есть общие лексические морфологические элементы. В некоторых источниках написано, что язык хунну состоит примерно на 55 % состоит из монголоязычных слов, что подтверждает наше мнение при переводе письменности, а может быть это монгольский язык произошел от языка хунну? И это меня, как исследователя, привлекло к детальному изучению. Поэтому я с удовольствием посещала занятия, проводимые Sergelen international expedition. Несмотря на большой поток информации, получаемой из различных источников об истории хунну, занятия, проводимые Sergelen international expedition расширяет горизонты в изучении хуннской письменности и возвращает нас к истокам при помощи новой интерпретации памятников истории.


Хүн хэл, бичиг судлалын хоёрдугаар ангийн сурагч Хатагин овогт Цогтхүүгийн Ганхүү

Сэтгэгдэл Хадны сүг зураг хэмээн ярих (сүүдэр сүнс чѳтгѳр гэж зүйрэлсэн болтой хар хэллэг) эртний хүмүүсийн чулуун дүрс бичгүүд нь хүн тѳрѳлхтний үүсэл хѳгжлийг батлах хамгийн тод гэрч (гэр, гэрэгэ) мѳн. Энэ уламжлал хүний хѳгжилтэй зэрэгцэн явсаар бидний ѳвѳг дээдсийн байгуулсан тѳрт улсуудын үед аялгуут бичиг болон хувирч хад чулуунаас гэрэлт хѳшѳѳнүүдэд хадгалагдан босчээ. Хүн тѳрѳлхтѳн аливааг дүрслэн бичдэг дүрс бичгээс эхлэн аялгуут бичиг болон уншигдсаар ѳнѳѳгийн бичиг соёл орчин цагийн хэв дуудлагыг олсон юм. Түүхийн энэ замд ярианы хэл болон бичгийн хэл хослон аливаа улс үндэстэний ѳв сан, оюун санааг тээж ирсэн. Аливаа зүйл хувьсан ѳѳрчлѳгдѳх онолын зарчимд хѳтлѳгдѳвч Изгуурын утга агуулганд баригдаж байх нь бичгийн хэлний гол зорилго юм. Мэдээллийг дамжуулах хэрэгсэл болсон бичгийн хѳгжилд олон маргаан түүхэнд байна. Нүүдэлчдийн орон зай цаг хугацаа эртнээс эдүйгээг хүртэл харийн эрхшээлд байгаагүйн хувьд ( Чин улсын саяханы хувьд босоо бичигт ѳѳрчлѳлт ороогүй) хэл бичгийг харь гүрнээс авсан баримт байдаггүй. Иймд цаг нь болсон түүхийг амилуулан дуудахтай зэрэгцэн Sergel international expedetion ТББ ын судалгааны үр дүнд бий болсон манай оронд элбэг таарадах Руни гэх ( олон улсын нэршил үл тайлагдах гэсэн утгатай) бичгийн хэлбэр дүрс болон авиа дуудлага нь бидний ѳвѳг дээдсийн хэрэглэж байсан бичиг мѳн болох нь танигдаж буйд баяртай байгаагийн чацуу нүүдэлчдийн удмыг цусандаа тээж буй Монгол хүмүүний зѳн мэдрэжинд нийцэж байгаа сэтгэгдэлээ илэрхийлж байна.

Ѳнгѳрсний Ирээдүйг Ѳнѳѳдѳр бүтээе

2019/06/10нд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг

Дөнгөж сая төгсөв


Хүн хэл бичгийн хоёрдугаар ангийн төгсөлтийн тайлан

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Timox5ty7thygrepe
2023-03-13 · 83.11.49.191
[url=http://google.se/]http://google.se/[/url]
Rtyxisslliammiz
2023-07-31 · 83.11.96.85
[url=https://firmowykatalog.eu/]https://bazafirmonline.eu/[/url]