Хүн хэл тээгч нь Өтүгэнийнхэн
Адаг хөл үгсийн тайлбар
571 2

Энэ өдгөө судлаач хүний нүдээр харахад олон хүмүүс монгол хэл түрэг хэл гэж өгүүлнэ. Эх сурвалж эс судлаач ардын багш Ш.Чоймаа ЗХУ-ын сургаалиар манай монгол хэл, харийн түрэг хэл гэж өгүүлнэ. Үүнд цэг тавих цаг болжээ. Монгол хэл гэж байхгүй, түрэг хэл гэж байхгүй. Зөвхөн Хүн хэл гэж байна. Хүн хэлээр Түрэг төрийн хадан бичээс, Уйгур төрийн хадан бичээс, Монголын нууц товчоо бичигджээ. Өнөөгийн мануус хүн хэл тээгч нар. Өнөөгийн Үсүн дэхь Перс Сэлджүк, Араб Сэлджүк хэлний хольмог турк гэгдэх хэлийг шинэ гарсан хэл тул манай хүн хэлнээс ангид авч үзнэ. Үсүнийнхэн 1000 жилийн өмнө цэвэр Хүн хэлний баруун аялгаар өгүүлж байжээ.

Манай хүн хэл маш баян учир нэг үгийг олон талаас нь өгүүлнэ. Хүн хэлэнд хоёр гэдэг нь ки (хоёр) +ор (байна) буюу морфологоор хоёр байна гэсэн утга. Тува-гаар ийи жийргэвч Г-гүй. Үсүнд ики, эки.

Хоёр нь ийи, ики, эки, ки буюу угын дуудлагаар ака буюу ка болно.

Өнөөдөр мануус ихэр буюу их (хоёр)+эр (байна), хос ко(хоёр)+с (олон тоо үүсгэгч), хөл ки (хоёр)+ил (явах) буюу явдаг хоёр болно. Энэ мэтчилэн ки буюу хоёр гэсэн тоо агуулсан нэр үгс, үйл үгсийг мануус арвин хэргэлж байна.

Энэ өдгөө зарим хэт мэдэгч нар хамар монгол үг бурун турк үг гэж цэцэрхэн. Үүнийн тайлбарлая. Халхууд нусан бурантаг гэдэг нь нусан хамар болно, бурантаг гэдэг тэмээний хамраас (буйлнаас нь) уях оосор.

Тэгэхээр хамар гэж яг юуг хэлж байна гэдгийг тогтооё. Ки (хоёр)+ам (нүх)+ор (байна). Тэгэхээр хамар гэж хоёр нүхийг хэлж байна. Буран гэж бүхлээр нь өгүүлж байна. Манай хүн хэл ийм баян байхад эх сурвалж эс судлаач ардын багш нар яаж Хүн хэлийг өөрийн дураар монгол хэл, түрэг хэл гэж тастаж зүрхэлж байна. Буранг тувагаар мурну Б М зармин, хасгаар мұрын, Османы хойчис burun гэнэ. Энэ өдгөө Өтүгэний халхууд аль алингаар нь өгүүлнэ. Өтүгэний халхууд Хүн хэл тээгч учир тэдний хэл ийм баян. Энэ өдгөө Баруун бүрэн, Зүүн бүрэн гэж сум байна. Бүрэн гэж хоёр тал нь мухар, үргэлжилсэн багахан уулыг буюу “жижиг нурууг” бүрэн гэж хэлнэ. Уг хоёр сум яг бүрэнгийнхээ зүүн, баруунд орших тул ингэж нэрлэгджээ. Бүрэн гэдэг нь хүн үг, хамар гэдэг нь хүн үг.

Хярга, хайч, холбо гэх үгс дандаа хоёр гэсэн тоог агуулжээ. Хярга гэдэг үг Диван Лугатад кирк-хонь хяргахыг хэлжээ. Кирк гэдэг нь ки (хоёр)+ир(хутганы ир) буюу хоёр талдаа иртэй багажаар ноос авна гэсэн утга. Хайч гэдэг нь Ка(хоёр)+ач( ач угын эс үзийн) буюу хоёр талаас нь эсгэнэ гэсэн утга агуулж байна. Холбо гэдэг нь кэ (хоёр)+л (үйл үг үүсгэгч) буюу хоёрол гэсэн утга агуулна. Холбо гэдэг нь хос гэдэгтэй ижил хоёр зүйлд л хамаарна. Холбоо нуур гэвэл хоёр нуурын тухай өгүүлж байна гэх мэт. Хоёроос олон зүйлийг холбоно гэж өгүүлэхгүй, уяна гэх мэтээр өгүүлнэ. Хоёр гэсэн тоо агуулсэн үйл үг, нэр үг хүн хэлэнд арвин байна.

Хамгийн харамсалтай нь эх сурвалж эс судлаач ардын багш нар монгол хэл түрэг хэл гэж дур мэдэн өгүүлснээр манай хэлийг охор болгов.

Нэг жишээ нь хасгууд хөлийг аяғы гэнэ, османы хойчис ayak. Манай хэт мэдэгч нар монгол хэлээр хөл, турк хэлээр ayak гэнэ. Яаж “ayak” монгол үг байх вэ гээн мэдэмхийрнэ. Диван Лугатад хөлийг “Азак” гэнэ, гутлыг “Атук” гэнэ. Энд хүн хэлний зүй тогтлыг мэдэх шаардлагатай. Й З Т зармин. Тэгэхээр “азак”, “адаг”, “ayak”, “аяғы” бүгд байршил зааж байна. Энэ үгний эсрэг утга нь тэргүүн, толгой, баш болно. Адаг гэдэг нь байршил, хөл гэдэг нь явдаг хоёр буюу үйлээр нэрэлж байна. Тэргүүн, тэрүүн гэдэг нь байршил. Толгой энэ үг тэсийн Уйгур бичээсэнд байна. Толгой толгод халхын дээдсийн хэллэг. Баш гэдэг үгийг энэ өдгөө багшил (толгойл, тэргүүл) багш гэдэг утгаар хэргэлж байна. Өтүгэний халхууд Хүн хэлний гол тээгч учир тэдний хэллэг ийм баян. Халхууд хөлийг адаг гэж хэлэхгүй, толгойг тэргүүн гэж хэлэхгүй гэдэг нь цагаан будаа тутрага биш, шар будаа амуй биш гэдэгтэй ижил болно. Хэрэв адагт байдаг гутлыг “атук” гэж хэлдэг юм бол тэргүүнд байдаг малгайг “түрү” буюу “түрүг” гэж хэлж болно. Түрэг овогтны нэр ийм утгатай болно.

Эх сурвалж судалдаггүй түүхчид гэх нөхдүүд өвөг дээдсийн минь цул түүхийг монгол турк түүх гэж хэсгэлж, эх сурвалж судалдаггүй хэлнийхэн гэх нөхдүүд өвөг дээдсийн минь цул хэлийг монгол турк хэл гэж хэсгэлж үгүй хийв. Яагаад Гол тигэн, Билгэ хаан, Тонуйкукын бичээсийг СИЭ сэрээж чадав? Манай өвөг дээдсийн хүн хэлээр бичигдсэн юм чинь бид сэрээхгүй бол өөр хэн сэрээх вэ?

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
laurarp
2023-11-24 · 37.139.53.17
Please enlighten me, Young Master Jian <a href=http://cialisa.buzz>cialis 10mg</a>