Хэсэг 1 Цаг оны баяр маань төрийн зан үйлийн баяр. Тэнгэр газар, өвөг дээдэс, эзэн болон улсын багш нар аливаа зан үйлийн гол ул суурь. Цаг оны баяр маань өвөг дээдэс, эзэд болон улсын багшид зориулж буй баяр болно.
Хэсэг 2 Цаг оны баяр, Лүнгийн тахилга, Гэр махын баяраа өнөө бид өвлөжээ. Энэ тухай өгүүлнэ.
Хэсэг 3 Цаг оны баярыг Сыма Цяни НЭӨ I зуунд буюу Хүн гүрний үед Түүхэн тэмдэглэл номондоо тэмдэглэжээ. Таван их эзний зан үйл, Ся улсын зан үйл, Ин Шан улсын зан үйл, Чжоу улсын зан үйл, Цинь төрийн зан үйл нь Хүн гүрний зан үйлтэй таарахгүй байна. Тэгэхээр Дунд орон Юань улсын үед Цаг оны тэмдэлэх баярт нэгджээ. Цаг оны баяр нь мал аж ахуйтны баяр болно.
Хэсэг 4 Цаг оны баяр нь мал аж ахуйтны баяр болно. Манай цаг оны баяр Григорян тооллоор нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын сүүлийн хооронд болдог. Энэ хугацаанд л мал аж ахуйтнууд уг баярыг хийнэ. Зун, Намар ийм баяр хийх боломжгүй.
Хэсэг 5 Цаг оны баярыг Шар тэнгисээс Каспийн тэнгисийн хооронд орших, Бай голын умард хэсгээс Шар мөрний өмнөх хэсэг хооронд орших бүх улс Цаг оны баяр тэмдэглэж байжээ. Хасаг, Киргыз, Узбек, Туркмэний дээдэс хожим исламын шашин авснаар Цаг оны баярыг тэмдэглэхээ больжээ.
Хэсэг 6 Алтайчууд Чага байрам, Тувачууд Шага, Буриадууд Сагайлах, Халхууд Цаг гэнэ. Энэ бүх үгний үндэс Цаг гэсэн ухагдахуун буюу цаг гарсны баяр болно. Цагаан гэдэг нь Цаг он гэсэн холбоо үг. Цаг он сарын баяр буюу цаг гарсны баяр. Цагаан гэх зүстэй огт хамаагүй баяр.
Хэсэг 7 Буриадын Хамба лам Дамба Аюшеев сагалага гэдэг нь шинэ цаг устгах гэж ээ. Энэ нь зал залах гэсэн утга болно. Цагайлна гэдэг нь цаг зална гэсэн утга болно. Цагаан идээ биш Цагаа идээ буюу улирлын идээ гэж билэрнэ.
Хэсэг 8 Тува, Алтай, Буриад болох Халхууд (бүх ахан дүүсээ төлөөлүүлж хэлж байна) тахилын гал өрдөж хонины өвчүүг галд өргөнө. Сүүн тахил гэж байх ёсгүй. Цаг оны баярын гол хэсэг бол өвөг дээдсийнхээ сүнсэнд тахил өргөх үйл болно.
Хэсэг 9 Шинэлэх гэдэг үг нь синлэх буюу өвөг дээдсийнхээ сүнсэнд тахил өргөхийг өгүүлж байна. Сүнс нь сүн гэдэн үгний олон тоо. Сүнлэх ёс гэдэг нь өвөг дээдсийнхээ сүнсэнд тахил өргөж буй үйл. Сайхан шинлэв үү гэдэг нь сайхан сүнлэв үү гэсэн ухагдахуун.
Хэсэг 10 Хүйс толгойн бичээсийг монгол хэлээр олдоод байгаа хамгийн эртний дурсгал гэж хэлж болохгүй. Монгол гэдэг нэр XI зуунд хамаарна. Хүйс толгой бичээс нь манай Түрэг төрийн шашны зан үйлийг агуулж буй брахми үсгээр хүн хэлээр бичигдсэн гэж хэлэх ёстой.
Хэсэг 11 Шинлэх буюу синлэх зан үйлийн дараа цагайлах буюу цаг залах зан үйл эхэлнэ. Бид амар байна уу? гээнэ золгоно. Онд мэнд оров уу? Цагт тарган оров уу? гээн мэндчилнэ. Энэ золголт нь цаг гарсны золголт болно. Бид сайхан цагаарч байна уу? Есөн цагаан нь сайн уу? гээн мэндчилдэггүй. Цагаан гэдэг өнгө зүс уг баяртай ямарч хамаагүй. Буруу тайлбарласнаар 2100 жилийн өмнө баримтжуулагдсан Цаг оны баяраа үнэгүйдүүээд удав.
Хэсэг 12 Бөө мөргөл гэдэг нь зохиомол үг. Цаг оны зан үйл 2100 жилийн туршид хэвээр байна. Бид синилж буюу сүнлэж байна. Исламын шашин үүсэхээс урьд, Загалмайтны шашин үүсэхээс урьд, Буддын шашин үүсэхээс урьд манай өвөг дээдэс Цаг оны баяраа тэмдэглэж байжээ. Дутуу судлаад үнэгүйдүүлж байна. Цаг оны баяр нь дэлхийн түүхэнд өнөө хамгийн урт хугацаанд буюу хоёр мянга нэг зуун гаруй жилийн турш тэмдэглэгдэж буй зан үйл болно. 2100 жилийн өмнө манай цаг оны баяр Түүхэн тэмдэглэл номонд бүртгэгджээ.
Хэсэг 13 Цагаан сар гэж сарны өнгө зүсийг хэлэхгүй. Хэрэв сар өнгө зүсээ шараас ногоон цэнхэр болгон хувиргадаг бол үнэхээр цагаан нь зүс болно. СИЭ Дунд орны дээдсийн түүхийг судалсны учир цаг оныхоо баярыг манай өвөг дээдсийнх гэж баталж чадаж байна. Хүйс толгой бичээс судалж буй учир бид шинлэ буюу сүнл гэдэг үгний утга учрыг олов. Бид цаг оны баярынхаа мөн чанарыг бүтэн гаргав.
Хэсэг 14 Хүннүгийн үед хөөрөг зөрүүлдэггүй байжээ. Хөөрөглөх ёс Манж Чингийн үед үүсжээ. Цаг оны баяраар өвөг дээдэстэй ойрхон байсан настангууд дээр очиж золгоно.
Хэсэг 15 Товч базалт