Этимологи - Билгэ Тооныукук 1300 жил
Цуврал 8.
979 0

Нэг үндэстэй үг гэж үндсээс салаалах утга ойролцоо бүлэг үгийг хэлнэ. Ийм үгсийн дуудлага ижил байна. Орчин цагын монгол хэлний тайлбар тольд дуудлага ижил болсон, эх утга өөр, өөр үндэстэй үгсийг нэг үг болгон ангилж байгаа нь үгийнхээ эх утгыг гээж, үгийн сангаа ширгээсэн муу үйл болж байна. Энэ гажиг үйлийг зогсоохын тулд үгийнхээ эх утгыг эртний бичгэн эх сурвалжаас СИЭ ТББ-ын судлаачид хэрхэн сэрээж байгааг энэ удаагын цувралдаа цухас өгүүлнэ.

Этимологи нь үгийн эх утгыг судлах хэл шинжлэлийн ухаан.

Хүн хэлнийнхээ үг бүрийн этимологийг судлах үйлд 1300 жилийн тэртээх хадан бичээс, 800 жилийн тэртээх Алтан дэвтэр түүхэн эх сурвалж СИЭ ТББ судлаачдад маш хэрэг болж байна.

Орчин цагийн кирил үсгээр нэг бичигдэх “бари” үйл үндэстэй үгийн эх утгыг 1300 жилийн тэртээд Хүн үсэгт хадан бичээст ангилж хэрэглэжээ.

1. 𐰋‏𐰼 Бэр-үйл үндэс, эх утга нь “тогтоо”;

Мал аж ахуйтнууд Түрэг төрийнхөө хааныг олон унагааж, унагаах бүрдээ Тан төрийн хур болж байсан тул Билгэ Тооныукукад Тэнгри (‏⁚‏‏𐰴‏𐰣‏𐰋‏𐰼‏𐱅‏𐰢) “хан бэртм” буюу хаан барь буюу хаанаа тогтоо гэж хэлжээ.

2. 𐰋‏𐰼 Бэр-үйл үндэс, эх утга нь “өг”;

Билгэ Тооныукукын бичээст (‏⁚‏𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏⁚‏𐰋‏𐰃‏𐰠‏𐰏‏𐰋‏𐰼‏𐱅‏𐰜) Тэнгри билг бэрдүк (өгдүг) гэж бичжээ. Билг нь Диван Лугат толины 2457-д бэлкү – тэмдэг, шинж; Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид “Гэрүн бэлкэ сүн түсүрүэт эсүкийэн сөнидэ үтүр чайитала бүлэкү бүлээ” гэж оржээ.

3. 𐰉‏𐰺 Бар-үйл үндэс, эх утга нь босгох, барилга барих үйл;

𐰭‏𐰺‏𐰑‏𐰨‏𐰃‏𐰍‏𐰉‏𐰺‏𐰴‏⁚‏𐰖‏𐰺‏𐱃‏𐰆‏𐰺‏𐱃‏𐰢

Үсэг шилжилт: ңр днжиг брқ йардуртм.

Бичиг шилжилт: энгэр дэнжийг барих зард (зардал) ортм (бий босгов, оршоов)

4. 𐰋‏𐰃‏𐰼 Бир-үйл үндэс, эх утга нь удирдах, төр удирдах.

𐰆‏𐰞 𐰋‏𐰃‏𐰼‏𐰚‏𐰃 Ул бирхи (төр барих) гэх утга

Эдгээр дөрвөн үйл үндэсийн эх утга буюу этмилоги нь “тогтоо”, “өг”, “босго”, “удирд” гэх мэт өөр байна. Тэгэхээр эд дөрвөн үгс нь өөр өөр үндэстэй үйл үг болж байна.

Ингээд Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид дээрх дөрвөн үгийг хэрхэн ангилсныг цөөн жишээн дээр харцгаая.

1. “Бэр” нь хэн нэгнийг “тогтоох”, “барих” гэх утгаар энэ үг орсон хоёр өгүүлбэр танд хүргье.

Ботончар алкинжи қаулчу дунда кээлитэй эмэйи барижу йаучин күүн жи кээн һасақпа.

Үг зүй: барижу үргэлжлэх явц; бари үйл үг, үндэс, зугтах этгээдийг тогтоох үйл.

Тэрэ алтақсан күүн йэкэ давубар "барийа, күүн алтапа" кээн қайилақуйдур тарқақсат таййичиут қүричү ирэчү үдүр мэтү сараура Онанну түнни бэтэрэбэ.

Үг зүй: барийа уриалга ирэх цаг; бари үйл үг, үндэс, зугтах этгээдийг тогтоох үйл.

2. “Бэр” хэн нэгэн биет, биет бус зүйлийг өгөх үйлтэй ганц өгүүлбэр танд хүргье;

Дэү нэрэчэ Жақа Хамбу буруутчу Наймандур орожу тэдэни бариас сэлтэ гэртур ороулжуу.

Үг зүй: бариас гэх нэр үгийн үйл үндэс нь бари; +с нэр үг үүсгэгч. Бэлэг сэлт, бариас сэлт гэж XIII зуунд төв аялгат хэрэйдүүд өгүүлжээ.

3. “Бар” биет зүйлийг босгох, барих үйл үндэстэй өгүүлбэр нэгийг танд хүргье.

Бэлкүтэй мутут қуқуру таталажу шибээ барижу...

Үг зүй: барижу үргэлжлэх явц; бари үйл үг, үндэс, байгууламж босгох үйл.

4. “Бир” удирдах үйл үндэстэй өгүүлбэр нэгийг танд хүргье.

Никэнтэ Тэмүжин улус баритукай кээмү

Үг зүй: бари үйл үндэс; +тукай тушаах залгавар.

Хүн үсэгт хадан бичээст орсон дөрвөн үйл үндэс Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид байна. Харамсалтай нь Алтан дэвтэр түүхэн эх сурвалж нь ханз галигтай тул Хүн үсэгт хадан бичээс шиг үг бүрийн эх бичвэрийг таних боломж бидэнд үгүй.

Ингээд Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толийг ухацгаая.

Харамсалтайн бичгэн эх сурвалж судлаах ухаанд сайн боловсроогүй Я.Цэвэл дээрх дөрвөн өөр үгийг дуудлагаар нь нэг үндэс болгон ингэж бичжээ:

Барих

  1. Юмыг гартаа атгаж авах, хүүхдийн гараас барих, туг барих;
  2. Юмыг гартаа атгаж авах, хүүхдийн гараас барих, туг барих;
  3. Юмыг гартаа атгаж авах, хүүхдийн гараас барих, туг барих;
  4. Эрх барих, жолоо барих, мөнгө барих.

1300 жилийн тэртээд эдгээр дөрвөн, хоорондоо утга зүйн холбоогүй үгсийг манай дээдэс ангилж байсан бол өнөө чихнийхээ мэдрэмжээр бид нэг үг болгон хүлээн авч байна.

Үгийн этмилогийг бичгэн эх сурвалжаас судалсан нэгэн нь үг бүрд морфологийн задаргаа хийж чадна. Энэ тохиолдолд хүмүүс үгийнхээ эх утгыг мэдэж, үг бүрийг зориулалтаар нь хөгжин дэвшиж бүй орчиндоо утга төгөлдөр хэрэглэнэ.

Я.Цэвэл “барьц”, “барьц”, “барьцаа” гурван үгийн хэрэглээг тайлбарласан бол уг гурван үгний эх утгыг, бүтцийг нь СИЭ ТББ тайлбарлая.

Я.Цэвэл: БАРЬЦ I 1. Барих газар; барилдаж байгаа (..х) барьцаа алдахгүйг хичээж байв. 2. Шилжсэн бараатай, биетэй, барих газартай; барьцтай ажил.

СИЭ ТББ: БАРЬЦ нэр үг; барь үйл үг, үндэс, биет зүйлийг тогтоох үйл; +ц нэр үг үүсгэгч. Барь буюу барих үйл нь тогтоох үйл болохоос атгах үйл биш. Адууг уургаар уургалж, шувууг урхиар урхидаж, бөх барьцаа гарынхаа алгаар атгаж барина гэх мэт. Хүн хэлэнд баригдах амьтай амьгүй биетийг барьц гэнэ.

Я.Цэвэл: БАРЬЦ II сүсэгтэн этгээдээс мөргөл ном уншуулахад өгөх юм; өргөл барьц хорш.

СИЭ ТББ: БАРЬЦ нэр үг; барь үйл үг, үндэс, тодорхой үйл хэн нэгнээр хийлгэхийн тулд биет зүйл өгөх үйл; +ц нэр үг үүсгэгч. Барьц гэх үг Алтан дэвтэрт бариас сэлт гэж оржээ. Барьц гэх үгийн утга нь зөвхөн сүсэгтэн этгээдийн үйл биш хэн нэгнээр тодорхой үйл хийлгүүлэхийн тулд түүнд өгөх үнэ бүхий биет зүйл болно.

Я.Цэвэл: БАРЬЦАА I юмыг зээлэн өгөхөд данж болгон авсан эд. (Данж юм зээлүүлэхэд барьцаалах юм).

СИЭ ТББ: БАРЬЦАА нэр үг; барь үйл үг үндэс; +ц харилцан үйл; + аа нэр үг үүсгэгч. Харилцан үйл үүсгэгч уг үгэнд орсон тул нэг этгээдийн гол үйл нь өгөх, нөгөө этгээдийн гол үйл нь тодорхой хугацаанд тогтоох (авах). Энэ тохиолдолд үйл үгийн үндэс хоёр өөр байж болно. Барьцаа гэх харилцан үйлийн зөвхөн зээлэнд биш үгийнхээ эх утгыг мэдэж бүй этгээд өргөн утгаар утга төгөлдөр ашиглаж чадна.

Хэлний тайлбар толь монгол улсад өнөө алга. Тайлбар толь нь тайлбарлаж бүй үгийнхээ үндэсийг зөв тайлбарласны дараа уг үндсээс бүтэх үг бүрийг задалж тайлбарлах ёстой.

Түүний дараа уг үгийн хэрэглээг тайлбарлана.

Я.Цэвэлийн тольтой хүн хэлний бусад бүх толь ижил бичигджээ.

1300 жилийн тэртээд хоёр өөр гарал үүсэлтэй, хоёр өөр бичвэртэй үг “барьц” гэх бичвэрийн доор тун удахгүй зөвхөн бөх, сүсэгтэн хоёрт өмчлөгдөж манай хүн хэлний нийтлэг хэрэглээнээс хасагдах магадал тун өндөр байна.

Бари гэх дуудлага доор өнөө нэг үгээр тооцогдож буй, хүн үсэгт хадан бичээс, Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид орших тогтоох, өгөх, босгох, удирдах гэх дөрвөн үйл үндсээс Үсүнь дэх казак, Анатолий дэх турк ард түмний үгийн санд өгөх гэх утгаар зөвхөн “барь” гэх үндэс оршиж байна.

Хүн үндэстэн монгол хүн бүр эх сурвалж судлал манай хэлийг ариг цэвэр байлгахад ямар чухал үүрэгтэйг билэрсэн болов уу.

СИЭ ТББ-аас гарах Хүн хэлний тайлбар тольд үг бүрийн үндэсийг тайлбарлахыг хичээнэ.

Бидэнд тайлбарлаж дийлэхгүй үгс олон байгаа ч тайлбарлах үгс мөн олон байна.

Үгийн этмилогийг бичгэн эх сурвалжаас судалсан нэгэн нь үг бүрд морфологийн задаргаа хийж чадна. Энэ тохиолдолд хүмүүс үгийнхээ эх утгыг мэдэж, үг бүрийг зориулалтаар нь хөгжин дэвшиж бүй орчиндоо утга төгөлдөр хэрэглэнэ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...