Өнөөгийн нөхцөл байдал
Шинжлэх ухааны үнэр үгүй, мал аж ахуйтны нийгэм байгууламжийн ойлголтгүй, Вант улсад хуваалттай, судлаачгүй, конспекточтоос иж бүрэлдэж бүй, харийн нөлөөн доор буй Түүхийн салбартай улс гэж өнөө зөвхөн Монгол улсыг хэлнэ. Түүхийнхээ салбарыг дампууруулж буйн өнөө Монгол төр.
Шинжлэх ухаангүйн улмаас, эх сурвалж судлаачгүйн улмаас түүхийхээ салбарыг Монгол улс дампууралд оруулжээ. Үндэсний эх сурвалж судлаач үгүй түүхийн салбарт цол, зэрэг хөөх конспекточид ноёлно. Түүх соёлоо хамгаалах Үндэсний эх сурвалж судлаачгүйг нь далимдуулж Турк улсаас манай түүх соёлыг өөрийнх болгох төслийг нь Монгол төр улсынхаа бүртгэлдээ аван эдгээр төслүүдэд орших эрх зүйн орчныг нь бүрэлдүүлж байна.
Уг төслөөс унац олох конспекточид түүх соёлынхоо уламжлалыг Турк улсад Үндсэн хуулиа нулиман бэлэглэж байна.
“Үндэстэнг үгүй хий гэвэл түүхийг нь устга”
гэх үнэн сэрэмжүүлгийг ухагч та дахин нэг ухаараарай.
СИЭ ТББ
2015 онд үүссэн СИЭ ТББ түүхийнхээ салбарын түлхүүр болох мал аж ахуйтны нийгэм байгууламжийн мөн чанарыг судлан тогтоов. Манай түүхийн салбарын буруу тогтцыг засах хэмжээний мэдлэг уг түлхүүрт оршино. СИЭ ТББ өнөөгийн Хүн үндэстэн болох монголчуудын сүүлийн 2300 жилийн түүхийг цогцлон сэрээж байна. Энэ бол том амжилт.
СИЭ өөрийн үйлдвэрлэх цогц мэдлэгээ Монгол улсын билгэ ухаант бүх насныханд, нийгмийн гарал үүсэл эс харгалцан хүргэж байна. Конспекточ нар мэдлэг үйлдвэрлэдэггүй улмаас ийм үйл хийж эс чадна. Тэдний чадах зүйл бол дунд сургууль төгсөгч оюутнуудад мэдлэг агуулахгүй мэдээлэл хүргэнэ. Мэдлэггүй конспекточдын хүрээ оюутнаар л хязгаарлагдана.
Урт ба богино зам
Өнөөгийн Хүн үндэстэн болох монголчууд түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх урт зам, богино зам гэх хоёр замын уулзвар дээр зогсож байна. Боловсролын яам Үндсэн хуулийнхаа заалтанд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж орсныг үл биелүүлэх нөхцөлд СИЭ ТББ та бүхэнтэйгээ урт замыг туулна. Хэрэв уг заалтынхаа дагуу Боловсролын яам ажиллах нөхцөлд СИЭ ТББ та бүхэнтэйгээ богино замыг туулна. Аль замаар СИЭ ТББ та бүхэнтэйгээ хамт явах нь Боловсролын яамнаас хамаарна. Боловсролын яам ШУА болон бусад сургалтын байгууллагатайгаа нийлж СИЭ ТББ-ын түүхийн салбарт цогцлоож буй ажил шинжлэх ухааны үндэстэй эсэхийг эх сурвалж баримтаар нотлох үүрэгтэй. Ингэж тэд эс чадна. Харин Боловсролын яам СИЭ ТББ-тай хамт ШУА болон бусад сургалтын байгууллагынхаа түүхийн салбарт явуулж буй ажил шинжлэх ухааны үндэсгүй гэдгийг эх сурвалж, түүхэн баримтаар маш хялбар нотлоно.
СИЭ ТББ-ын хамт олон аль ч замыг туулахад сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байна.
Богино зам
Үндэснийнхээ түүхийг сэрээх 1 болон 4 жилийн дотор хийх ажлын төлөвлөгөөг СИЭ ТББ-ээс Боловсролын яаманд хүргэнэ.
1 жилийн дотор хийх ажлын товч
Мал аж ахуйтны нийгэм байгууламжийн мөн чанарын тухай мэдлэг үгүй улмаас өнөөгийн Хүн үндэстэн монголчуудын 2300 жилийн баримтжуулагдсан түүх буруу ул суурин дээр бичигджээ. Иймд Мал аж ахуйтны нийгэм байгууламжийн мөн чанарыг Монгол ард олондоо болон түүхийн салбарын нөхдүүдэд мэдүүлнэ.
Энэ ажлын хүрээнд эх сурвалж болон баримтаар иргэн, ястан, овог, овогтон, аймаг, улс, ил, гүрэн, хаан, төр гэх мэт олон түүхийн нэр томъёонуудын жинхэн тодорхойлолтыг СИЭ гаргаж өгнө. Түүхийн нэр томъёонууд нь дээдсийнхээ түүхийг сэрээх түлхүүр юм. Уг түлхүүрээр эх сурвалжуудыг ухан судлахад түүх цогцоороо сэрнэ. Мал аж ахуйтны нийгэм байгууламжийн мөн чанар нь зөвхөн монголчуудын нүдийг нээгээд зогсохгүй, мөн харийхны манай түүхийг харах өнцгийг өөрчлөнө.
Дотоод гадаад гэхгүй нэг түлхүүрээр манай түүхийг судлах болно. Үр дүнд нь хари улсын түүхчдийн нөлөөн доор 71 жил оршиж буй манай түүхийн салбарын ийм эмгэнэлт байдал өөрөө түүх болон халин одох учиртай. Монгол улсын газар усны дархлаа болох Үндэсний эх сурвалж судлал бий болно.
Уг ажлын ерөнхий гүйцэтгэгч нь СИЭ ТББ, засаг захиргааны дэмжлэгээр Боловсролын яам хангах үүргийг хүлээнэ.
Боловсролын яамнаас үзүүлэх засаг захиргааны дэмжлэгт:
- Монгол ард олонд түүхийн мэдлэг хүргэх ТВ, радио, сошиал болон бусад сувгаар хангана
- Зохион байгуулалтын дэмжлэг. Үүнд эрдэм шинжилгээний хурал, лекц, семинар, халз мэтгэлцээн гэх мэт
- Санхүүжих дэмжлэг. Үүнд ном хэвлэх, сургалт гэх мэт.
4 жилийн дотор хийх ажлын товч
Мал аж ахуйтны нийгэм байгууламжийн мөн чанарыг билэрсний дараа хийх ажлыг дотоод болон гадаад гэж хуваана.
Дотоод ажилд
Хүн үндэстний түүхийг бичнэ; Их дээд болон Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг, хичээлийн хөтөлбөрийг өөрчлөнө; Эх сурвалжуудыг олноор эх хэлнэ хөрвүүлнэ; Үндэсний эх сурвалж судлалын санг үүсгэнэ.
Гадаад ажилд
Түүхээ болон түүх соёлынхоо өвийг гадаад ертөнцөд сурталчилан таниулна. Манай мал аж ахуйтан дээдсээс бусад үндэстний дээдсийн түүхэнд оруулсан хувь нэмэр болон төр соёлын харилцан хамаарлыг бодитоор гарна. Нүүдэлчид гэж бүдүүлэг, соёлгүй, тариалахыг мэдэхгүй, хүн ам цөөн гэх өнөөгийн харийн түүхчдийн дунд оршиж буй ухагдахууныг Евро Азид хамтрал хэвшилд оршиж байсан олон нэгдлүүдийг хураан төрт ёсыг анх тунхагласан, амуй хамгийн анх тариалсан, Шар мөрөн болон түүнд цутгах гол усыг номхотгосон, тив дундын худалдаа наймааг эрхлүүлсэн, хамгийн их хүн амтай, хүмүүн төрлөхтний түүхэнд хамгийн анх удаа үлэмж ихээр уураг (мах) уйлдвэрлэсэн, хамгийн өндөр соёлтой мал аж ахуйтан ухагдахуунаар солино. Үүний тулд гадаад хэл дээр сайт ажлуулна. Олон улсын эрдэм шинжилгээнийг хурал зөвлөгөөнийг өөрсдөө хөтөлж явуулна.
Урт зам
Урт замаар дэмжигч нэртэйгээ СИЭ-ний хамт олон явж байна. Урт замыг туулахад нийт 12 жил шаардагдах болов уу. Мал аж ахуйтны нийгэм байгууламжийн мөн чанарыг ном болгож хэвлэнэ. Хүн үндэстний түүхийг бичнэ. Мөн ном болгож гаргана. Боловсролын яам болон сайдыг Монгол улсын Үндсэн хуулийн заалтын дагуу “түүх соёлын дурсгалт зүйлээ төрийн хамгаалтанд” авахыг шаардана.
Түүхийн салбарын конспекточдын алдааг цаг тухайд нь олон нийтэд хүргэж байна. Үндэсний судлаач мэдлэг үйлдвэрлэх тул СИЭ ТББ конспекточдыг хуучин шиг дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлэхгүй. Урт зам туулахад цаг хугацаа илүү орох боловч үр дүн нь богино замтайгаа ижил.
Үр дүнд нь Монгол улсын түүхийн салбарт Үндэсний эх сурвалж судлал бий болно. Ардын багш, академич цолоор, доктор зэргээр, албан тушаалаар түрүү барьдаг үе түүх болж эх сурвалж, баримт нотолгоо судлан мэдлэг үйлдвэрлэдэг үе ирнэ. Үндэсний эх сурвалж судлалын сан бий болно. Үндэсний судлаачид нь мэдлэгээ үйлдвэрлэнэ, конспекточид нь мэдлэг түгээх багшийнхаа ажлыг хийнэ. Толгой шийр чацүү байхаа болино. Боловсролын яам түүх хэлнийнхээ салбарыг хянан удирдана. Нэг үгээр хэлэхэд дээдэх нь суудлаа олно доодох нь гүйдлээ олно.
Хэлний салбарын тухай үргэлжлэл бий...