Турк гамбит (цуврал нийтлэл)
Османы хойчис Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол ард түмний түүх соёл руу түрэмгийлэл үйлдэж бүй тухай хүргэсэн арав гаруй нийтлэл нь манай дэмжигч нэрт Турк гамбит цуврал нийтлэлийг хүлээн авах суурь мэдлэг болно.
1345 0

Турк гамбит цуврал нийтлэлээр БНТУ-аас явуулж буй бодлогыг СИЭ ТББ цогцоор нь монголчууддаа таниулна. Гамбит нь шатрын гараа буюу гарааны давуу байдлыг хурдан олохын тулд хүү, эсвэл хөнгөн бод хаяхыг хэлнэ. Бэрсний гамбит, Швецарь гамбитыг шатарчид мэднэ.

Гамбит буюу gambetto гэх итали үг нь хөлөөрөө хөлийг нь “дэгээдэж” унагана гэсэн эх утгатай юм байна.

Турк гамбитыг Турк улсаас манай түүх соёл, газар усанд ороож буй дэгээ гэж билэрч болно. Энэхүү цуврал нийтлэлүүдийг орос, англи хэлээр хөрвүүлэх тул дээрх хэлтэнгүүдийн соёлд дөхүүлэн бичмэй (-мэй дагавар нь одоогоос ирээдүй цагийг заана).

Уг цуврал нийтлэлээр Туркууд монголчуудыг монголчуудаар нь амжилттай дэгээ ороолгуулж буйг нь Турк гамбит гэж нэрэлж байна. Туркын засгийн газраас Монгол улсын улс төрчдийн зарим хэсгийг амжилттай дээгэдэж буй Премьер гамбитыг, Монгол улсын түүх-хэлний салбарын холбогдох нөхдүүдийг амжилттай урвуулсан Академик гамбитыг, БНТУ-ын санхүүжилтээр Турк судлалын тэнхимийг МУИС-д нээж, БНТУ-д монгол залуусыг турк доктор зэрэгт бэлтгэн нутаг руу нь буцааснаар Османы хойчис Монгол ард түмний түүх соёлын салбарт дотроос нь, гаднаас нь бэлдсэн гар хөлийнхөө хүмүүстэй болсон, болж буй тухай Янычар гамбитыг, нийт монголчуудад Турк гэж Османы дээдэс сайхан хүмүүс Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүний голын савд оршиж байсан тухай мэдээллийг МҮОНТ-ээр цацуулж байгаа нь тархи угаалт буюу Брайн вошин гамбитыг ухагч та бүхэндээ хүргэнэ.

Түүх соёл аялал жуулчлал нэрээр Орхон голын маань савд буюу Өтүгэнд Османы дээдсийн түүхийг харуулах цогцолбор буюу “малгай тавих” төсөл нь “малгай тавивал манайх” гэдэг дээдсийн сургаалийн дагуу гамбит биш төгсгөл бөгөөд мад болно.


Энэхүү нийтлэлийг туркын байр сууринаас, туркууд мануусыг хэрхэн харж буй өнцөгөөс бичихийг хичээнэ. Мөн манай хоёр хунш Турк гамбитыг хэрхэн ажиглаж буй, тэдэнд ямар ашигтай тал гарах боломжтой тухай бичнэ.

Уг цуврал нийтлэлээр монголчууд бид өөрсдийнхөө эмзэг, сул талыг мэдрээд зогсохгүй, үндэсний ой санамжгүйгээс монголчууд бид ямар дорой байдалд байгаагаа хэмжинэ, дүгнэнэ.

Уг цуврал нийтлэлийн үр дүнд монголчууд бид юу хийж болохгүй, юу хийх ёстой гэдгээ билэрэх үүрэгтэй.

Өнөө Турк улсаас явуулж буй уг гамбитыг сайн муу гээн шүүмжлэх нь цэцэрлэгийн хүүдийн гоншигноо бөгөөд утгагүй, хэрэггүй үйл. Одоо Туркууд ямар байх нь чухал биш Монголчууд бид ямар байх ёстой гэдгээ билэрэх нь хамгаас чухал болоод байна. Туркуудын зэрэгт оюуны нүүдэл хийж, Туркуудаас илүү шатар нүүж байж өнөөгийн хүнд байдлаас гарах үүрэгтэй бид. Тэгэж байж бид өвөг дээдсийнхээ түүх соёлын уламжлалыг үр хойчисдоо өвлүүлнэ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...