Мань, узай өвгөөс бидэнд үлдээсэн, Хүннү-монгол эх бичгээ тайлсан. Өдгөө уншигч та бүхэнд эх хэл, эх бичгээ хүргэх үүрэг хүлээж байна. Хүннү-монгол хэлээр бичигдсэн Түрэг, Уйгур өвөг дээдсийн хадны бичээсүүдийг сэргээхэд надаас багагүй цаг хугацаа, хичээл зүтгэл гарсан. Өнөөдөр тайлах их ажлын цаана гарсан надад хийсэн судалгааныхаа явцыг эргэж харахад хоёр шаттай байжээ. Эхний шат хамгийн бэрх, хамгийн "мах идсэн”, шантармаар, эргэлзээ төрүүлсэн цаг хугацаа байсан. Үүний гол учир хадны бичээсэнд биш, надад байжээ. Мань өнөөгийн монгол хэлээ үндсэн хэл гэж билирээд хадны бичээсийг уг хэлээрээ хэмжээд байжээ. Өнөөгийн бидний хэл ихээр гэмтсэн гэр бүлийн хэл гэж сэхээрснээр судалгааны хоёрдугаар шат эхэлж, уг ажилд эргэлт гарсан. Тиймээс өнөөгийн бидний гэр бүлийн хэл яагаад ийм өссөн хурдаар гэмтэж байгааг танд товчоор өгүүлье.
Үндсэн хэлээр өвөг дээдэс үр хойчсыг холбоно. Гэмтэлтэй гэр бүлийн хэлээр уг холбоог тасална.
ГЭР БҮЛИЙН МОНГОЛ ХЭЛЭЭ СҮҮЛИЙН ДАЛАН ЖИЛ ГЭМТЭЭСЭЭР.
Кирилл тэмдэгт бусад тэмдэгтийн адил буруу үгүй. Эх хэлнийхээ мөн чанарыг билирээгүй, кирилл тэмдэгтийг яаж засахыг сэхээрээгүй хүмүүс, орос хэлний мөн чанар, зүй тогтолд зассан кирилл тэмдэгтийг шууд монгол төрийн бичиг болгов. Ингэснээр "Ланд круйзор 200”-д "Лада”- ийн мотор тавьсантай, нэгдүгээр ангийн охинд ээжийнх нь гутлыг өмсгөсөнтэй ижил үйл болов. Машин зогсож, хөл холгов. Хүннү-монгол хэлний мөн чанартай шинэ бичиг зөрчилдсөнөөр хэл ихээр гэмтсээр.
АМНЫ ХАЙРЦАГ ИНГЭЖ ЭВДРЭВ.
Монголчууд хоолойны уг, амны дунд, хэлний үзүүрээрээ авиаг дуудна. Хоолойны угын авиа, хэлний үзүүрийн авиа ойролцоо сонсогдох боловч тэмээ ямааны зөрүүтэй утга илэрхийлнэ. Хэлний үзүүрийн "Н”, угын "Н” хоёр өөр тэмдэгт байх ёстой учир угын "Н”-ийг ингэж тэмдэглэв. "Булан” гэдэг үгийг зөвөөр гэхээр дөрвөн ордог нэр үг болно. Булан гэвэл бул+н буюу булын гэсэн утга болно. Булын үзүүр, булын мод гэх мэт тэмдэг нэрний утгыг илэрхийлнэ. Хоолойны угын "К”-г ингэж тэмдэглэв. К бол хоолойны дундуур, Г болон Х амны үзүүрийн гэж ялгана. Хоолооны угын - ИХ гэсэн утга илэрхийлнэ : хаан гэдэг үгийг гэж бичсэн нь хатуугаар Ах хүн гэсэн үг, зөөлнөөр Их хүн гэсэн үг болно. Энэ тухай "Гурван улсын ойллого Вэй улсын бичгээс” уншиж болно. "Хуучин” гэдэг үгийг гэж салгана. "Ужиг” өвчин гэдэг нь удаж буй өвчин гэсэн утга.
уучин гэснээр Их ужин буюу Их удаж буй гэсэн утга болно. Хоолойны угаар эхэлсэн хатуу дуудлага хоолойны угаар буюу хатуугаараа дуусна. Амны үзүүрээр эхэлсэн зөөлөн дуудлага амны үзүүрээрээ буюу зөөлнөөрөө дуусна. Энэ бол Хүннү-монгол хэлний мөн чанар. Үүнийг сэхээрээгүйн улмаас, кирилл тэмтэгтийг засаагүй оруулснаар амны хайрцаг эвдэгдэв. Орос хэлэнд амны үзүүрийн болон угын дуудлагыг цохилтын тусламжтайгаар нэг үгэнд зэрэг хэрэглэнэ.
ҮЙЛТ ХЭЛБЭРИЙГ ҮГҮЙ ХИЙВ.
Бусдаар үйлдүүлэх хэлбэр – утга үгүй энэ нэршлээс татгалзав. Бус гэдэг нь сул, хамаагүй гэсэн утга, олон тоо нь бусад болно. Нууц товчооны 201 дүгээр хэсэг: "ite’e iteltutzu” идэгэ (идээгээ) идэлтэжү "ukes ukuleltutzu” үгэс үгүлэлтжү гэдэг нь өнгөрсөн цагийн үйлт хэлбэр болно. Үйлт хэлбэрээр хэн ямар үйл хийснийг гол болгох биш юу үйлтсэнийг гол болгодог.
Ачхөлөг хааны бичээс: бартм биднгэ түлс турдуш буюу турдуш, түлс бидэнгэ баритм (баригтсан). Ач хөлөг хааны хоёр хүүд турдуш, түлс хоёр аймаг баригтсан буюу хоёр хүүд нь уг хоёр аймгийг барих болсон тухай өгүүлж байна. Бари’итсан гэж урт дуудлага гаргахгүй тул чийргэвч "Г” хэрэглэдэг. Урт эгшиг Хүннү-монгол хэлний хос сувгийг эвдэх тул үеийн үеэс жийргэвч "Г” хэрэглэж ирсэн тухай уншигч танд жич нийтлэл хүргэнэ. Хадны бичээсэнд болон Монголын нууц товчоонд үйлт хэлбэрт Д биш хатуу Т үсэг хэрэглэж байна.
Ном ноднин бичигтсэн. Ном ирэх жил бичигтэнэ, дуусгагтана. Үгс өгүүлэлтсэн. Үгс өгүүлэлтэнэ. Амны хайрцаг ингэж эвдэрсэн биш эвтэрсэн болно.Үйлт хэлбэрийг үгүй болгосноор дөрвөн мянганд бичиг үсэгтэй байсан монголчуудын хэлийг даацгүй болгов.
ЗҮЙ ТОГТООЖ (ЗӨВ ТОГТООЖ) ЧАДАХАА БОЛИВ.
Хүннү-монгол хадны бичээсээ харийнх гэж тооцсоор, Монголын нууц товчоог сэргээж чадаагүйгээс эх сурвалжийн хомсдолд оров. Эх сурвалжийн хомсдолоос болж хэлийг байнга засаж залж байдаг зөв тогтоох ажил зогсов. Хүмүүс дураараа өгүүлснээр буруу тогтоолт эхлэв: Чи гараад ир. Би чамайг машинаараа дайраад, дараа нь манай авгай, хүүг дайраад авъя. Машинд дайруулсан хүн үхдэггүй юм аа гэхэд гэмтэнэ.
Монгол даяар Хүний нөөц гэж албатай болсон. Бид мах нөөцлөнө, хүнс нөөцлөнө гэж өгүүлэхээс мал нөөцлөнө гэж үл өгүүлнэ. Мах нөөцлөхийн тулд малыг нядлана. Амьдыг нөөцөлдөггүй. Амьгүйг нөөцөлдөг. Аав, ижийгээ нөөцлөнө, үр хойчоо нөөцлөнө гэж бид үл өгүүлнэ. Үүнийг засан залах хэлний инженерүүд Монголд үгүй болж, дан техникчид дүрэмчидээр их сургуулиуд дүүрэв. Социализмын үед боловсон хүчин гэж нэршсэн. Энэ ухагдахууны сул тал нь боловсроогүй гэгдэх хар ажилчдыг хамаарсангүй. Узай түрг өвөг минь Тариатын бичээсэнд ингэж бичсэн:
буюу Хараа Бороо ул жир минь, суб мань хүнээр хүч арвин. Жир гэдэг нь өнөөгийн газар гэсэн үг. Бид тэнгэрийн хөвүүн, жирийн (газрын) хөвүүн гэж ангилдагийн учир энэ болно. Газар гэдэг үг
зөөлнөөр гижир гэж анх Ачхөлөг хааны бичээсэнд бичигдэв. Суб бол ус сувгийн сув. Тэгэхээр өвөг дээдэс минь хүн хүч гэж хэрэглэж байсан болохоор өнөөгийн бид хүний нөөцийн алба биш хүн хүчний алба, хүн хүчний газар, хүн хүчний бодлого гэж хэрэглэх нь зөв болно. Хүний нөөц гэхээр Батын нөөц гэсэнтэй утга нэг. Батын нөөц юу юм? Хүний нөөц нь юу юм? Монголчуудад утга- логикийн хичээл заах цаг болжээ.
ХАРЬ ДҮРМИЙГ ИМПОРТОЛСНООР ХЭЛНИЙ ДАРХЛАА ҮГҮЙ БОЛОВ.
Тийн ялгалыг буруу нэршиж, буруу ангилав. Цагийн нэршлийг буруу нэршиж, цагийн ялгарал бүдгэрэв. Ная, ерээд онд буруу өгүүлж, зөв ойлгодог байсан бол өдгөө буруу өгүүлэн тааж ойлгох болов. Улаан малгайт үлгэрээс: Улаан малгайтыг тээрэмд ч хүрч амжаагүй байхад чоно хэдийн эмээгийнх нь байшинд ирээд хаалгыг нь тогшив.
Улаан малгайтыг гэж бичихээр улаан малгайтыг барив гэх мэт ямар нэгэн үйл түүнд очсон байх ёстой. Ийм зүйл болсонгүй. Чоно хэдийнэ эмээгийнх нь байшинд ирээд гэдэг нь чоно байшин дотор байна гэсэн утгыг заана. Байшинд байгаа чоно хаалгыг дотор талаас нь тогшив уу? Зөв өгүүлбэр нь: Улаан малгайт тээрэм рүү хүрэх зуур чоно түүний эмээгийн байшин руу очиж хаалгыг нь тогшив.
ДҮГНЭЛТ:
Хэл зөвхөн бидний сэтгэж бодсоныг хүргэдэг хэрэгсэл биш, сэтгэл бодлыг бүрэлдүүлдэг чухал хэрэгсэл. Гажсан хэлтэй манай үр хүүхэд оюун билгээр яаж хөршүүдтэйгээ хорин нэгдүгээр зуунд өрсөлдөх юм. Узай дээдэс "Эрдмийн дээд толь” гэж захисан. Үндсэн хэлээ ариг байлгахаар бодол сэтгэл хурц болно гэсэн утга. Өнөөдөр монголчуудын хэл импортын дүрэмчдийн гарт байна. Дүрэмчид хоорондоо "Лүд”, "Лад” гэж талцана. Дүрэм бол тэмдэгтийг хэрхэн хэрэглэх тухай дундын тохироо. Дүрэмнээс хэл бий болохгүй. Өнөөгийн импортын дүрмийг солихгүй бол хэл мөхсөөр байна. Өнөөгийн охор, гэмтэлтэй хэлээр Монголын нууц товчоо, Хадны бичээс үл уншигтана. Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн. "Сэргэлэн интернэйшнл экспедишн”.