Аюул! Аюул! Аюул!
Үндэстний Аюулгүй Байдалд урьд үзэгдэж байгаагүй хор авчирах санаа тээгчийг Монгол Улсын Ерөнхий сайд болгож, Монгол Улсын Үндэстний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүн болгов.
997 2

Л.Оюун-Эрдэнэ Туркуудээр их хэмжээний хөрөнгө оруулт хийлгэх нэрийн доор, аялал жуулчлал хөгжүүлэх нэрийн доор, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ахмет Язалтай хамтран Хүн үндэстэн өнөөгийн монголчуудын гал голомт Орхон, Туулын савыг мянган жилийн үүх түүхтэй нь хамт Истамбулын туркуудад бэлэглэх санааг хоёргүй утгаар өгүүлсэн нь энд бичигджээ.

2021.02.18 нд энэ асуудлаар МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНТУ-аас Монгол Улсад суух элчин сайд Ахмет Язалтай дахин уулзаж : “Цаашид Монгол Туркийн харилцаа шинэ түвшинд гарна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа уулзалтын төгсгөлд талууд тэмдэглэв” гэж go go сайт бичжээ.

Үндэстний эх сурвалж судлал нь дөнгөж үүсэж буй тул түүх соёлын дархлаа нь бүрдэж амжаагүй өнөөгийн Монгол Улсад, мөнгө дээдлэх улс төрчид улс орныг нь удирдаж буй өнөөгийн Монгол Улсад, 200 000 орчим ислам шашинт иргэдтэй өнөөгийн Монгол улсад исламын ертөнцөд тэргүүлэх бодлогыг хэрэгжүүлэгч БНТ Улс өөрийн Пан туркызм бодлогоо аль 1993 оноос эхлэн явуулж байна.

Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд Монгол төрийн орших, эс оршихын үндэс хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй, олон мянган жилээр энэ газар нутагтаа амьдарч буй Хүн үндэстэн өнөөгийн монголчуудын газар усных нь үүх түүхийг БНТУ-д бэлэглэнэ гэж хоёргүй утгаар олон нийтийн хэвлэлээр зарлаж байна.

Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд ард иргэдийнхээ өмчийг шамшигдуулсан хүмүүсийг шударгаар шүүмжлэгч нэгэн. Тэднийг төрийн шүүх шүүн таслана. Манай төрд шүүх байгууллага бий. Та төрийн үндэс болох газар нутгын маань үүх түүхийг харьд бэлэглэх юм байна. Ийм нөхцөлд удахгүй төр нь үгүй болох жамтай. Төр үгүй бол шүүх байгууллага үгүй.

Та энэ санаагаа хэрэгжүүлэвээс таны энэ аюулт үйлийг шүүх Төрийн шүүх монголд үгүй болох юм байна. Монголчууд аа! Газар усынхаа үүх түүхийг будлиулж үр хойчсийнхоо толгойг цустах мөчийг бид хүлээгээд суух уу?

Битиг Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Ulcewly
2022-06-07 · 46.161.11.8
Eemytg Cognitive function was evaluated using a global cognitive score with tests categorized into domains episodic memory semantic memory working memory perceptual speed and visuospatial ability. [url=https://newfasttadalafil.com/]buy cialis online canadian pharmacy[/url] Asntgl Lomoss <a href=https://newfasttadalafil.com/>cialis online cheap</a> Wijeus Nuzhko kamagra gels https://newfasttadalafil.com/ - Cialis compro kamagra
Arguccugs
2023-01-16 · 37.139.53.40
<a href=https://bestcialis20mg.com/>cialis 20mg for sale</a> Aishah said O Messenger of Allah