Нэгэн face хуудсаас бидэнд ирсэн хэсэг асуултаас нэг асуултанд онцолж хариулах нь зөв болов уу гээн энэхүү нийтлэлийг урлав.
Асуулт: Сүүлийн үед түүх судлаачид нэг зүйлийн тухай өөр өөрсдийн өнцгөөс ялгаатай тайлбарлан ярих болов. Уншигчид хэнд нь итгэхээ хэрхэн яаж мэдэх ёстой вэ?
Хариулт: Сүүлийн үед гэхээр өнө цагийн судлаачдыг өгүүлж байна. Өнө цагийн судлаачид өөрсдийг нь төрөхөөс 1000 жил, 2000 жил, 3000 жил болон түүнээс дээш жилийн өмнө болсон үйлийг хэрхэн өгүүлэх вэ гэсэн асуулт үүснэ. Учир нь өнө цагийнхан эрт болсон түүхэн үйлийн гэрч биш. Энэ асуултанд хариулахын тулд олон мянган жилийн урьд болсон түүхэн үйлийг судлаач хэрхэн судалдаг, коспекточ мэдээлэл хаанаас авдаг тухай дахин нэг нягталцгаая.
Судлаач зөвхөн эх сурвалж судална. Маш олон мэдээллийг цогцолж мэдлэг үйлдвэрлэгч нь судлаач. Судалж буй эх сурвалжийн бүрэн бүтэн байдал нь судлаачийн ажлын үр дүнд шууд нөлөөлнө. Судлаач мэдлэг үйлдвэрлэдэг учир мэтгэлцэх дуртай.
Конспекточ эх сурвалж судалдаггүй, эх сурвалж судлаачийн бие болгосон мэдлэгийг дахин боловсруулж цааш хүргэдэг нэгэн нь. Конспекточ бэлдэц дээр ажиллана. Хэрэв судлаачийн бэлдэц сайн хийгдсэн бол конспектчийн боловсруулга сайн болно. Мөн эсэргээр. Конспекточ мэдээлэл түгээгч. Конспекточ асуудын мөн чанарыг үл мэдэх учир тухайн сэдвээр байр сууриа илэрхийлчээд мэтгэлцээнээс зугтана.
Эндээс “эх сурвалж гэж юуг хэлэх вэ” гэсэн асуулт үүснэ.
Түүхэн эх сурвалжийг орос хэлээр исторические источники, англи хэлээр primary source (original source) гэнэ.
Түүхэн эх сурвалж гэдэг нь тухай судалж буй үед хамаарах хүмүүсийн биет бүтээл (археологийн олдвор үүнд багтана) болон баримт, тэмдэглэл, намтар, бичиг үсэг болно. Эдгээр түүхэн эх сурвалжуудаар тухай түүхэн үед болсон үйлийг сэрээж шалтгаан үр дагаварын холбоог нь тогтооно.
Одоо бодит жишээ дээр харуулая.
Хүйс толгой бичээс нь түүхэн эх сурвалж мөн үү? Дээрхи тодорхойлтонд “судалж буй үед хамаарах” гэсэн ухагдахуун оржээ. Дитир Маэу-гуай уг бичээсийн брахми үсгийг нь сэрэхээс өмнө Хүйс толгой бичээс аль үед хамаарах, ямар агуулгатай бичээс гэдэг нь эс мэдэгдэж байсан тул түүхэн эх сурвалж биш эртний бичгийн дурсгал гэж ангилагдаж байсан болов уу. Өнөө Хүйс толгой бичээсэнд сэрээгдээгүй хэсэг байгаа ч СИЭ ТББ өөд болсон хааныхаа хойд насыг уншиж буй агуулгатай Түрэг төрийн бичээс гэдгийг нотлов. Хүйс толгой бичээсийг сэрээснээр уг бичээс түүхэн эх сурвалж болов.
Умард төрийн түүх нь түүхэн эх сурвалж мөнөөс мөн. Уг эх сурвалжинд Түрэг Табэн хаан Чи улсаас Буддын шашин номтойн залсан тухай мэдээлэл гаржээ. Хүйс толгой хадан бичээсэнд Нири хаан гэж гарсан нь Умард төрийн түүх Түрэг Тэлэ хэсэгт гарах Нили хаан болно гээн үзнэ. Хань хэлэнд Р үсгийг Л үсгээр орлуулдаг. Тэгэхээр манай Хүйс толгой бичээс дэх үйл Умард төрийн түүх номонд гарах үйлтэй огтолцож байна. Нэг эх сурвалж нөгөө эх сурвалжаа баталж байна.
Конспекточ доктор Ц.Төрбат Хүйс толгой бичээс нь Жужааных гэж нэг өчсөн. Дараа нь Ашна Түрэг нь монголоор ярьдаг байсан. Тэлэ нь Түрэг гэх мэт уг сэдвээр мэдлэг үгүй нэгэн нь гэдгээ БСШУС яаманд болсон уулзалт дээр харуулав.
Үндэсний судлаачид бий болж буй энэ үед, СИЭ ТББ судалгаа хийж буй талбарт харийн бэлдэц өвөртөлж ирснээр доктор Ц.Төрбат амаараа шороо үмхэв. Урьд нь ингэж болдог байсан бол одоо ийм орон зай манай конспектчидод үгүй болов.
Тэгэхээр хэн нь судлаач хэн нь конспекточ гэдгийг ялгаж салгах нь “Уншигчид хэнд нь итгэхээ хэрхэн яаж мэдэх ёстой вэ?” гэсэн асуултанд чиглүүлэг болох болов уу.
СИЭ ТББ Тонуйкук, Билгэ хаан, Гол тигэн гэх манай Түрэг төрийн бичээс халх ойрд аялгаар бичигдсэнийг нь тогтоож өнөөгийн Стамбулын турктай огт хамаагүйгээс гадна Үсүний аялгаар, үгсийн сангаар огт тайлагдахгүй гэдгийг батлав. СИЭ ТББ Хүн үсэг бичиг судлалын сургалтыг амжилттай явуулж байна. Энд ямар зөрчил гарч ирэв гэхээр СИЭ ТББ уг бичээсийг судлахаас урьд өнөөгийн Стамбулын туркуудын хайрыг хүлээгч Л.Болд, Ц.Баттулга гэх конспекточид ноёлж байв. Өнөө үндэсний судлаачид гарч ирэхэд тэд дуугаа хураав. Конспекточид мэдлэг үйлдвэрлдэггүй учир мэтгэлцэх боломжгүй. Судлаач мэдлэг үйлдвэрлэдэг учир мэтгэлцэх дуртай. Мэтгэлцээн маргаан хоёрын ялгааг нийтлэлээр ухагч танд хүргэсэн. Манай Хүйс толгой, Билгэ хаан, Гол тигэн, Тонуйкук, Шинэ могой ус дах болон бусад бичээс, Диван Лугат толь болон Монголын нууц товчоо нь өнөөгийн манай малчдын аялгатай ижил байна. Орчин цагийн монгол хэл нэрийн доор манай хэлийг намганд зоогчдын буюу өнөөгийн хэлний ухааны доктор, ардын багш, академичдийн хэл нь орос дүрэм, орос сэтгэлгээ бүхий зохиомол хэл болох тухай нийтлэл ухагч та бүхэндээ хүргэнэ. Тэднийг нэр зүстэйн болон хийсэн ажилтайн хүргэнэ.
Түүх
П.Дэлгэржаргал Монголын эртний түүх нэртэй таван боть номыг удирдан гаргажээ. Монгол улсын иргэн хүний хувьд уг таван боть номыг ман сайшаав. Эх сурвалж судлаач хүний нүдээр уг таван боть номыг конспекточид бичсэн нь тод харагдав. Конспекточид мэдлэг үйлдвэрлэдэг нэгэн биш, мэдээлэл түгээдэг нэгэн. Бичиж буй сэдвийнхээ тухай өөрсдийн мэдлэг үгүй тул тэд мэдээллийн цуглуулга таван ботийг хүргэв. СИЭ ТББ Эртний түүх болон Хүн, Түрэг, Уйгур төрийн түүхийг утга төгөлдөр бичин хүргэхэд өнөө бэлэн. Сяньби, Роранг төрийн түүхийг эх сурвалжаар нь судлах ажил хийгдээгүй байна. СИЭ ТББ Хүн үндэстний түүхээ бичих үүрэгтэй гэдгээ билэрч байна.
Уг таван ботиндоо П.Дэлгэржаргал “Зохиогч (Г.Сүхбаатар) Жоужан хэмээх нэрийг “нирун” гэх монгол үг хэмээн сэрээж, Рашид-ал-Диний Судрын чуулганд мэдээлсэн Алан гоо эхий домогтой холбон Язгуурын монгол аймаг гэж үзжээ” гээн бичжээ.
Кидан төрийн эхэн үе буюу IX зууны үед оршиж байсан Алан гоо эх яаж IV зууны эхэнд үүссэн Роранг төрд хамаарах вэ? Ийм алдаа зөрүүг зөвхөн эх сурвалж судлаачид олж харна. Конспекточид үүний олж харахгүй, үүнд тэд бэлтгэгдээгүй. П.Дэлгэржаргал МУИС Түүхийн тэнхимийн эрхлэгч гэдэг нь үнэн. П.Дэлгэржаргал коспекточ гэдэг нь бас үнэн. Зөвхөн конспекточ ийм “тэнэг зүйл” таван боть номондоо оруулна. Ийм жишээ уг номонд арвин. Г.Сүхбаатар Жужан төрийн үед буюу IV-VI зуунд оршиж байгаагүй тул түүний өгүүлсэн зүйл түүхэн эх сурвалж болохгүй.
Роранг 柔然 энэ үсгийг эртний минан, кэжан, гоандун дуудлага болон зүүн Хань төрийн дуудлагаар сэрээхэд Нирүн гэдэг дуудлага гарсангүй. Энэ тухай нийтлэл хүргэсэн болно.
П.Дэлгэржаргал Eagle тв-гээр нилээд хэдэн жилийн өмнө бид таван боть номоо бичсэн, мануус маркетинг хийдэг хүмүүс биш учир түгээж чадахгүй байна гэсэн утгатай үг хэлэхийг ман үзэв. П.Дэлгэржаргал конспекточ хүнийхээ хувьд түгээж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөв. Өөрөө утга учрыг нь олоогүй П.Дэлгэржаргал таван боть номоо яаж түгээх вэ? Мэдлэг агуулаагүй, мэдээллийн цуглуулгыг П.Дэлгэржаргал яаж түгээх вэ?
“Сүүлийн үед түүх судлаачид нэг зүйлийн тухай өөр өөрсдийн өнцгөөс ялгаатай тайлбарлан ярих болов. Уншигчид хэнд нь итгэхээ хэрхэн яаж мэдэх ёстой вэ?” гэх асуултанд хариулахын тулд өнөө түүх хэлний салбарт юу болоод байгааг ухагч та нартаа тайлбарлахыг хичээв. 1949 оноос хойш өдгөө анх удаа үндэсний судлаачид бий болов. Тэд эх сурвалж судлаж мэдлэг үйлдвэрлэх тул тэдний судалсан, судалж буй талбарт ноёлж байсан харийн бэлдэц дээр тулгуурласан, тулгуурлаж буй түүхчдийн олон ажил утга учиргүй болж байна. Үндэсний эх сурвалж судлал үүсэхээр харийн бэлдэц дээр ажиллаж буй конспекточдын цар хүрээ хумигдсаар байна. Энэ процесс өссөн хурдаар явж байна. Конспекточид мэдлэг үйлдвэрлэгч биш, мэдээлэл түгээгчид. Манай мэдлэг түгээгчид үндэснийхээ судлаачдын бэлдэц дээр суурилахгүй бол тэдэнд орших орон зай улам бага болсоор байна. Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй гэдэг шиг Үндэсний судлаачид мэдлэгээ үйлдвэрлэхэд харийн бэлдэцтэй дотоодын конспекточдод орон зай үлдэхгүй.
Тэгэхээр хэн нэгэнд итгэх, үл итгэх тухай биш асуудлын гүн юунд байгааг билэрэх нь асуултын хариу болов уу.