МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангын өчигдөр орой хэлсэн үг Гол тигэн хадан бичээст орших Билгэ хааны захиастай утга агууламжийн хувьд нийлж буйг билгэшээн энэхүү өгүүллийг хүргэж байна.
“2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол эхлүүлснээ дуусгаарай, задарсныг засаарай, ядарсныг хайрлаарай гэсэн ард түмний захиа даалгавар гэж бид ойлгож байгаа” гэж тэр өчигдөр орой өгүүлсэн.
“Тэнгэр зарлк ажу, котм (от-оч-од) бар үчүн, үлүгм бар үчүн (Тэнгэр зарлиг байгаа, одм байгаа учир, илүүм байгаа учир) гэж хадан бичээст орсон нь орчин цагийн хэллэгээр “2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн, ард түмний захиа даалгавар гэж бид ойлгож байгаа”” гэдэгтэй утга зүйн хувьд таарч байна.
Дараа нь Д.Амарбаясгалан “эхлүүлснээ дуусгаарай, задарсныг засаарай, ядарсныг хайрлаарай” гэсэн нь “үхэж бүй овогтныг сэрээн тэмцсим, шаланг (шалдан) овогныг хувцаслаг, эзэмшил үгүй овогтныг баян хийсим, төөрсөн овогтныг угсаа (удам угсаа) хийсим” гэж Билгэ хааны үлдээсэн захиастай утга дөхөж байна.
Үндэсний ой санамж гэдэг нь өвөг дээдсийнхээ ухаанаар ард түмэнтэйгээ харилцахыг хэлнэ.
Д.Амарбаясгалан нь Гол тигэн хадан бичээс дэх Билгэ хааны захиасын утгыг мэдэх нэгэн нь гэж ман бодохгүй байна. Энэ хүний амнаас ийм үг гарч буй нь сайшаалтай.
𐱅𐰭𐰼𐰃⁚𐰖𐰺𐰞𐰴𐰔𐰆⁚𐰸𐰆𐱃𐰢⁚𐰉𐰺𐰈𐰲𐰤⁚𐰈𐰠𐰇𐰏𐰢⁚𐰉𐰺𐰈𐰲𐰤⁚𐰈𐰠𐱅𐰲𐰃⁚𐰉𐰆𐰑𐰣𐰍⁚𐱅𐰃𐰼𐰏𐰼𐰃⁚𐰃𐰏𐱅𐰢⁚𐰖𐰞𐰭𐰉𐰆𐰑𐰣𐰍⁚𐱃𐰆𐰣𐰞𐰍⁚𐰲𐰃𐰍𐰪⁚𐰉𐰆𐰑𐰣𐰍⁚𐰉𐰖𐰴𐰃𐰡𐰢⁚𐰔𐰉𐰈𐰆𐰑𐰣𐰍⁚𐰈𐰚𐱁𐰴𐰃𐰡𐰢