10.1 дүгээр өгүүлбэр:
Латин галиг:
Alan qoa Dobun mergendür еrejü, qoyar köün töreülbi. Bügünütey, Belgünütey nereten bülee.
Кирилл галиг:
Алан гоа Добун мэркэнтүр эржү хоёр көүн төрүүлбэ. Бүкүнүтэй, Бэлкүтэй нэрэтэн бүлээ.
Үг зүй:
эржү хуучин цаг, үргэлжлэх үйл; эр үйл үг, хадан бичээст 𐰼⁚ 𐰻𐰯⁚ 𐰻𐱃𐰢⁚ ⁚𐰼𐰚𐰃⁚ 𐰼𐰾𐰼 эр, арп, артм, эрсээр, эрхи гэж оржээ. ДЛ 971 ар-байх, ДЛ 974 ир-байх гэж оржээ; +жу хуучин цаг, үргэлжлэх үйл.
Утга зүй:
Добун мэргэн дээр эрэжү (байжуу) хоёр хүүн (коун) Алан гоа төрүүлэв. Бүкүнүтэй, Бэлкүүтэй нэрэтэн бүлээ.
Ингээд С.А.Козинг харцгаая:
Войдя в дом к Добун-Мергану, Алан-гоа родила двух сыновей. То были Бугунотай и Бельгунотай-Добун-Мэргэний гэрт орж Алан-гоа хоёр хөвүүн төрүүлэв. Тэд Бугунотай и Бельгунотай байжээ. Уг эх сурвалжид “гэрт” гэх үг ороогүй. Мөн “оржу” гэх үг эх сурвалжид байхгүй байна. С.А.Козин эржү (байжу) гэх үгний утгыг билэрч эс чаджээ. Гэрт нь орж цай ууж болно, харин хоёр хөвүүн төрүүлэхийн тулд урт хугацаа шаардлагатай, хамт амьдрах ёстой.
Ц.Дамдинсүрэн:
Алун-гуа, Добу мэргэнд ирээд Бүгүнүтэй, Бэлгүнүтэй гэдэг нэртэй хоёр хөвүүнийг төрүүлэв.
Ц.Дамдинсүрэн эржү гэх үгний утгыг иржү гэж билэрснээс түүний өгүүлбэр зүй буруу болжээ. Хэрэв Алун-гуа хээлтэй байсан бол, ихэр хөвүүн хээлэндээ тээж явсан бол Ц.Дамдинсүрэнгийн өгүүлбэрийн бүтэц тохирно. Харин эх сурвалжид ийм мэдээлэл байхгүй, хүнээ эс өгдөгсөн, охин сайн гэх мэдээлэл байна.
Ц.Дамдинсүрэнгийн өгүүлбэрийн бүтцэд хялбар синтаксис задаргаа хийвээс: өгүүлэхүүн нь Алун-гуа, өгүүлэхүүн нь төрүүлэв (холбох, төгс хуучин цаг), өгүүлэхүүний үйл тодотгол нь ирээд (төгс хуучин цаг). Хүн хэлний өгүүлбэр зүйгээр Алан гоа яаж төрүүлэв? гэх асуултанд ирээд төрүүлэв гэж хариулна. Тэгэхээр Алан гоа давхар биетэй байжээ гэж билрэгдэнэ.
Ц.Дамдинсүрэнгийн уг өгүүлбэрийн “Бүгүнүтэй, Бэлгүнүтэй гэдэг нэртэй хоёр хөвүүнийг төрүүлэв” энэ хэсэгт утга зүйн том алдаа оршино. Алан гоа эхийн төрүүлсэн хоёр хүү нь төрөх үедээ Бүгүнүтэй, Бэлгүнүтэй гэх нэртэй байжээ гэсэн утга түүний өгүүлбэр тээж байна. Ц.Дамдинсүрэн “гэдэг” гэх үгний утгыг үл мэдэх нэгэн байжээ.
Гэдэг нь үйл тодотгол, төгс хуучин цаг; гэ-үйл үг, үндэс, жийргэвч “г”-г гээхээр э, эй гэх үзийн, а, ай гэх угын үндэс бий болно, ДЛ 984-д ай-ая гэж заажээ, өнөө орон нутгын аялга гэдэг нь орон нутгын яриа болно; +дэг төгс хуучин цаг, Махмуд ал Кашгари +дэг, +даг төгс хуучин цагт оруулжээ.
Тэгэхээр Бүгүнүтэй, Бэлгүнүтэй гэдэг нэртэй (ийм нэртэй байсан) хоёр хөвүүнийг тэр төрүүлжээ. Ц.Дамдинсүрэн хүн хэлний өгүүлбэр зүйг эс билэрсэн нэгэн нь байжээ.
Ш.Чоймаа:
Алан-гоо Добун мэрэнд ирж, хоёр хөвүүн төрүүлэв. Бүгүнүдэй, Бэлгүнүндэй нэртэн бүлээ.
Ирж (иржү) гэх үйл тодотгол нь үргэлжлэх хуучин цагт оршино. Уг өгүүлбэрийн өгүүлэхүүн нь төрүүлэв. Өгүүлэхүүний үйл тодотгол нь иржү. Ш.Чоймаагын өгүүлбэр зүйгээр Алан-гоо Добун мэргэн ирж явах зуур хоёр хөвүүн төрүүлэв гэх утга тээж байна. Ш.Чоймаа эржү, иржү хоёрыг ялгаж эс чадав.
Хадан бичээст ирсээр 𐰃𐰼𐰾𐰼, эрсээр 𐰼𐰾𐰼 гэж ялгаатай сийлэгджээ.
Одоо эх галигыг дахин нэг тайлбарлая.
Өгүүлбэр зүй:
Алан гоа Добун мэркэнтүр эржү хоёр коун төрүүлэв.
Өгүүлэгдэхүүн нь Алан гоа, өгүүлэхүүн нь төрүүлэв (холбох, төгс хуучин цаг), өгүүлэхүүний бай нь хөвүүн (коун), байны тоо тодотгол нь хоёр, өгүүлэхүүний үйл тодотгол нь эржү (үргэлжлэх хуучин цаг), үйл тодотголын байршил тодотгол нь түр, байршил тодотголын нэр тодотгол нь Добун (оноосон нэр), нэр тодотголын шинж тодотгол нь мэргэн.
Манай хэлэнд “Добун мэргэнд ирж” гэж өгүүлж болохгүй. Добун мэргэн дөр буюу Добун мэргэн буй орчинд гэх утгаар өгүүлнэ. Өнөө Добун мэргэн дээр гэх “дээр”, тэнгэр дээрээс гэх “дээрээс”, газар доороос гэх “доороос” бүгд орчин, орчиноос гэх эх утга тээнэ.
Бүкүнүтэй, Бэлкүүтэй нэрэтэн бүлээ (болжээ) - энэ өгүүлбэрт тэд эхэлж төржээ, дараа ийм нэрэтэн болжээ гэх утга оршино.
“Эрт уртын цагт” гэхийг эрт дээр үг зүйн задаргаа хийе.
Эрт-эр үйл үг, үндэс, хадан бичээст 𐰼𐱅𐰃-эрти гэж оржээ, ДЛ 937 “ар-байна” гэж заажээ ;+т төгс хуучин цаг үүсгэгч. Эрт гэдэг нь байсан гэх утга агуулна. Өнөө амь өршөө (эршээ, эр үндэс;+шээ ирэх цаг үүсгэгч) нь амь байлгаач гэх утга тээнэ.
Тэгэхээр “Добун мэргэн дээр эржү хоёр хөвүүн Алан гоа төрүүлэв. Бүкүнүтэй, Бэлкүүтэй нэрэтэн бүлээ” гэж уг эх сурвалжид бичжээ.