Хүндэт зочид урилгаар ирэв.
Сэргэлэн интернашионал экспедишион ТББ-аас зохион байгуулж буй Хүн үсэг бичиг судлалын гуравдугаар ангийн сургалтын дөрөв дэх хичээл 10-р сарын 12 нд Улаанбаатар Их Сургууль дээр болов.
504 0

СИЭ ТББ-ын явуулдаг "Хүн бичгийн сургалт"-ын хичээлээр өгч буй мэдлэгийн агуулга, явц, түвшинтэй танилцахаар зочид урилгаар оролцож байна.
4 дэх өдрийн хичээлд ШУА-ын Хэл уран зохиолын хүрээлэнгийн Алтай судлалын салбарын эрхлэгч Доктор, Профессор О. Самбуудорж,
5 дахь өдрийн хичээлд түүхч, профессор Б. Балжинням нар тус тус зочиноор ирж, хүн бичиг тайлан сурагч нарт урмын үг хэлж, хэл, түүхийн талаар 15 минутын хичээл оров.

Уг сургалтан дээр ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн Алтай судлалын тэнхмийн эрхлэгч доктор О.Самбуудорж урилгаар ирж хичээлийн явцтай танилцав. Хоёр цаг танхмийн хичээлийн дараа сурагчдын өмнө доктор О.Самбуудорж өөрийн сэтгэгдлээ илэрхийлхийг хүсэж ман ёсоор болгов.

Ул хүн (тэр) ингэж өгүүлжээ: “Анх танхимд орж ирэхэд Г.Буянтогтох багш йорих-зорих гэдэг үгийг ижил гэж тайлбарлаж байсан. Зорих гэдэг үгийг йорих, йөрих гэж сурвалж дээр бичсэн байдаг.

Өнөөгийн зорих гэдэг үг. Эндээс зорих, зорилго гэх мэт үгс үүсжээ. Танай хичээлийн арга барил маш сайн түвшинд явж байна гэж би хэлэхгүй. Мөн Танай энэ сургалт, Сэргэлэн багшийн түрүүн заасан морфологийн задаргаа манай хэлний тухай бидний мэдлэгийг өргөн болгож байна”.

Дараа нь бүгд Улаанбаатар Их Сургууль дах археологийн олдворын музей үзэв.

Бүх зүйл дууссаны дараа ман О.Самбуудоржтой хэдэн үг солилцов. Нийт 12 хүн сургалтанд сууж буй тухай, ярилцлага хийж шигшиж авдаг тухай, мөн манай сургалт ашиг, арилжааны биш тухай түүнд ман өгүүлсим. Хамгийн том буруу нь манай хэлэнд үйл үг нэр үгнийхээ бие дагаж хувирдаг байсныг үгүй хийсэн тухай түүнд өгүүлэв. Тэр үгний бүтэц яг математик шиг, яг тоо бодож байгаатай адил гэж өгүүлсэн нь манд урам өгөв. Энэ нь үгний зүй тогтол. Жишээ хэлэхэд ул хүн толгой дохижу санал нийлснээ илэрхийлэв. Энэ уулзалтаас хичээл жигдэрсний дараа буюу дөрөв дэх хичээлээс хойш хүндэт зочин урьж байхаар тогтов.


Сэргэлэн интернашионал экспедишион ТББ-аас зохион байгуулж буй Хүн үсэг бичиг судлалын гуравдугаар ангийн сургалтын тав дахь хичээл 10-р сарын 19 нд болов. Энэ удаагийн хүндэт зочноор түүхч, профессор Б.Балжиннямгуай оролцов.

Хоёр цаг танхмийн хичээлийн дараа хамтаар зургаа татуулж дараа нь ул хүн (тэр) 20 минутны яриа хийв.

Хамгийн чухал нь өнөөгийн Стамбулын туркууд нь манай энэ Түрэг улстай огт хамаагүй гэдгийг ул эр (тэр, тэр нь амьгүй зүйлийг заана. Хүнийг тэр гэж хэлж эс болно) өгүүлэв. Өнөөгийн турк гээд байгаа нөхдүүдийн хэл нь перс, араб үгс дээр нэмсэн манай хэдэн үгс байгаа. Стамбулын туркууд түүхээрэй, хэлээрэй та нарын судалж буй хадан бичээстэй, манай түүхтэй огт хамаагүй гэж ул эр өгүүлэв. Мөн танай хийж буй үйлийн тухай зарим хүмүүс дэмий балай гэж өгүүлдэг. Үүнийг бүү сонс. “Жингийн цуваа явж л байна. Жингир нохой хуцаж л байна” гэдэг шиг хийж буй ажлаа сайн хийгээрэй гэж ул эр ерөөв. Мөн та нарын хийж буй үйл дэлхийн хэмжээнд хүрэх ажил шүү гэж захив.


Соён гэгээрүүлэгч ТВ захирал хадагтай Ш.Хишигсүрэн Хүн үсэг бичиг судлалын гуравдугаар ангид зочилж, хичээлийн явцтай танилцаж, сэтгэл догдлол, урамын үгээ хайрлав

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...