Турк улсын IZMIR хотод энэ сарын 4-6 хооронд Турк Монголын хооронд дипломат харилцаа байгуулсны 50 жилийн ойд зориулан “Өнгөрснөөс эдүгээ хүртэлх Монгол-Туркийн харилцаа” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танилцуулгыг хараад СИЭ хамт олон цочив.
"Туркийн монгол хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан Өнгөрснөөс эдүүгээг хүртэлх Монгол-Туркийн харилцаа олон улсын эрдэм шинжилгээний хурал” гэж бичжээ.
Уг танилцуулга Туркийн монгол гэж эхэлжээ. Энэ юу болж байна вэ? Манай талынхан 50 жилийн хугацаанд ийм том дипломат ололт, амжилтанд хүрэв. Амжилт нь танилцуулга дээр нь тамаглагджээ. 50 жилийн дараа уг баримтыг хэн яаж ашиглах уу?
Хүн хэлээ мэдэхгүй хүмүүс бас нэг том алдаа гаргав.
“50 жилийн ойд зориулсан Өнгөрснөөс эдүгээг хүртэлх Монгол-Туркийн харилцаа олон улсын эрдэм шинжилгээний хурал” гэж бичжээ.
Яагаад танилцуулга дээр болоогүй үйлийг өнгөрсөн цаг дээр бичиж байна. Хурал болоогүй байхад 50 жилийн ойд зориулсан гэж бичихгүй. Ийм зүй тогтол хүн хэлэнд байхгүй. 50 жилийн ойд зориулж буй Өнгөрснөөс эдүгээг хүртэлх Монгол-Туркийн харилцаа олон улсын эрдэм шинжилгээний хурал гэж бичиж болно.
Энд утгын алдаа нэг байна. 50 жилийн ойд 10 жилийн урьдаас бэлдсэн юм уу? 50 жилээ дүгнэх гэж байна уу? Хэрэв дүгнэх гэж байгаа бол 50 жилийн ойд зориулж буй гэхийн оронд 50 жилийн ойг тохиож гэж бичнэ. Хүн хэлний мэдлэг манай дипломатуудад, хэлнийхэнд, түүх археологийхэнд алга байна. Яах вэ? Туркийн Монгол. Монголы под Турок, Mongol under Turkey.
Энэ нь алдаа биш. Утгын алдаа ч биш. Улс хоорондын арга хэмжээнд үүнийг протоколын алдаа гэхгүй. Үүнийг тохироо гэнэ. Дипломат харилцаа байгуулагдсны 50 жилийн ойгоос ийм тохироо гаржээ гэж хойч үед хүрнэ. Алдааг гэртээ хийж болно. Хэлсэн үг, харвасан сумыг зогсоодгүй гэдэг нь ийм учиртай.
“Туркийн монгол хооронд дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойд зориулсан Өнгөрснөөс эдүүгээг хүртэлх Монгол-Туркийн харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хуралд ороцсон монголын төлөөлөгчдийн бүх зардлыг МУИС Түрэг судлалын хүрээлэнгээс хариуцжээ. Уг хуралд ийм илтгэлүүд тавьжээ:
- Гуравдагч хөршийн харилцаны хүрээнд Монгол-Туркийн харилцааны тухай. Dr. Батхишгийн Бадамдорж
- Түрэгийн хаант улсын үеийн Түрэг-Монголын харилцаа. Prof.Dr. Ahmed Tasagil
- Турк хэлний толь бүтээхэд Монгол хэлний гүйцэтгэх үүрэг Prof.Dr. Guney Karaagas
- Монгол Улсын нутаг дахь Түрэг Бичээсийг археологийн үүднээс судалсан нь Prof.Dr Sadettin Yagmur Gomee
- Монголчуудын үсэг бичгийн тойм ба монгол бичиг Dr. Урангоа Жамсран
- Түрэг Уйгур бичээс дэхь ганц тохиолдох үгс Dr. Sergen Sen
- Монгол улсад Турк судлалын тухай Dr. Saban Dogan
- Түүхэн толь бичгүүдийн үүднээс дундад үеийн монгол хэлний өрнөд аялгууны үгийн сангий тухай: зээлдмэл, Түрэг-Монгол хэлний үгс, гахнц тохиолдох үгс Dr.Bulent
- 2017-2018 онуудад Туул голын сав газарт хийсэн түүх соёлын өвийн хээрийн судалга Dr.Apaslan Ceylan
- Монгол улсад Уйгурын эзэнт гүрний язгууртны булшны судалгаа Dr Erdenebold Lhagvasuren, Dr Anil Yilmaz
- Шивээт Улааны цогцолбор дурсгалын тухай. Номгоны тахилга тайлгын онголнд үргэлжилж буй малтлага судалгааны урьдчилсан үр дүнгээс Dr.Enktur Altangerel
- Монгол улсад шинээр олдсон эртний түрэгийн тахилга тайлгийн нэгэн онгон Dr.Munktulga Rentsenkhorol
- Монгол-Түрэгийн эртний харилцааны тухай нэгэн судалгаа Dr.Kursat Yildirim
- Европын Хүннүгийн монгол гарал угсааны асуудал Dr.Ogr
- Чингис хааны үеийн Монгол-Түрэг аймгуудын харилцаа Dr.Enktsetseg Dugarsuren
- XIII зууны Монголын бөөгийн шашин хийгээд эртний түрэгийн шүтлэг бишрэлийн асуудал. Dr.Ogr Uyesi
- Татар хэл шинжийн тухай сурвалжийн мэдээнүүд Dr. Mustafa Oder
- Монгол болон Турк хүмүүсийн харицаанд холбогдох архивын зарим баримтууд (XX зууны эхэн үе) Dr. Urangua Namsran
- Эртний түрэг бичээсүүдийг орчин цагийн Турк хэлээр хөрвүүлэх нь Dr. Zirkri Turan
- Алтайн бүс нутагт олдсон руни бичгүүдийн үгийн сангийн судалгаа Dr. Гэрэлмаа Намсрай
- Турк хэлэн дэх Монгол хэлнээс буцаан зээлдмэл үгс Dr. Rysbek Alimov
Энд гол итгэлүүдийг бичив. Турк төрөөс зохион байгуулж буй энэ хүү “КАТИП ЧЕЛЕБИ ИЗМИР ТҮРЭГ СУДЛАЛ”-ын уулзалтын гол зорилго нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр буй манай Түрэг төрийн хүн хэлээр бичигдсэн хадан бичээсийг эртний түрэг хэлээр бичигдсэн өнөөгийн Стамбулын дээдсийн бичээс гэдгийг дахин баталгаажуулахад оршжээ. Эдгээр нийтлэлүүдээс утга агуулгын хувьд хамгийн чухал нь: 1. Түрэгийн хаант улсын үеийн Түрэг-Монголын харилцаа. Dr. Ahmed Tasagil 2. Турк хэлний толь бүтээхэд Монгол хэлний гүйцэтгэх үүрэг Dr. Guney Karaagas болно.
Монгол талаас оролцсон Dr. Урангоа Жамсран, Dr Erdenebold Lhagvasuren, Dr.Enktur Altangerel, Dr.Munktulga Rentsenkhorol, Dr. Гэрэлмаа Намсрай нар Хүн бичгийн талаар мэдлэг байхгүй хүмүүс. Dr.Munktulga Rentsenkhorol нь Ц.Баттулгын шавь. Тэр хүн үсэг таних төдий нэгэн нь. Энэ төлөөллөөс Монгол улсын эрх ашиг болох Түрэг төрийнхөө бичээсийг БНТУ-ын өмнө хамгаалж чадах ганц ч хүн алга.
Ингээд морьдохын хазгай гэдэг шиг хамгийн чухал хоёр сэдвийн нэрэнд дүн шинжилгээ хийцгээе. Dr. Ahmed Tasagi “Түрэгийн хаант улсын үеийн Түрэг-Монголын харилцаа”. Танилцуулга нь зөв хөрвүүлэгдсэн гэж найдъя.
Түрэг төр нь 552 оноос 742 он хүртэл Өтүгэнд оршжээ. Энэ хугацаанд Монгол гэж нэр огт байсангүй. Шивэйчүүд нь Түрэг төрийн хур байсан. Тэд Түрэг төрд цэргийн алба хашиж байв. Сэлджүк, Османууд тэр үед сураггүй байсан үе. Нэрнээсээ эхлээд VII-VIII зуунд байгаагүй Монгол, үүсээгүй Стамбулын туркуудтэй яаж хоорондоо харилцах вэ? Уг илтгэлийн эх олдоно гэж найдаж байна.
Dr. Guney Karaagas-ын “Турк хэлний толь бүтээхэд Монгол хэлний гүйцэтгэх үүрэг” гэсэн илтгэлийн нэрэнд учир их байна. Хамаг Монгол нь XII зууны эхэнд үүссэн. Их Монгол улсын бичиг нь Уйгур, төрийн хэл нь Уйгур байсан. Яаж XIII зууны хэл Сельджук хожмын Османы хэлэнд үүрэг гүйцэтгэх вэ? Cельджүкийн хэл нь Хүн хэл Араб, Перс хэлний хайлш. Их Монгол улстай ямар ч хамаа байхгүй. СИЭ-ний бичиж буй өгүүлбэр бүхний цаана эх сурвалж байгаа гэдгийг дахин сануулая. Энэ талаар Dr. Guney Karaagas-тай ам зөрөх хүн монгол талын төлөөлөлд ганц ч байсангүй.
Монголчуудын хийсэн илтгэлүүд техник талых байжээ. Туркууд бодлого талын илтгэл хийж үүнийгээ нийгэмдээ цацжээ.
Dr.Enktur Altangerel-ийн “Шивээт Улааны цогцолбор дурсгалын тухай. Номгоны тахилга тайлгын онгонд үргэлжилж буй малтлага судалгааны урьдчилсан үр дүнгээс” илтгэл нь бодлого агуулаагүй, ажлын явцыг харуулж буй.
Монгол талын илтгэлээс хоёр илтгэлийн нэр эх сурвалж судлаач СИЭ хамт олны шүүмжинд өртөж байна. Dr. Гэрэлмаа Намсрай-гийн “Алтайн бүс нутагт олдсон руни бичгүүдийн үгийн сангийн судалгаа” илтгэлд руни бичгүүд гэж оржээ. Руни гэхээр Умард Европ дахь Грек бичигт шахагдсан Арамей ултай үсгийг хэлнэ. Умард Европын Руни-тэй ижил үсэг манай бичээсэнд байдаг боловч дуудлага огт нийлэхгүй. Dr. Гэрэлмаа Намсрай-гийн илтгэл олдоно гэж найдаж байна. Цогц мэдлэггүй хүн цогц сэтгэж эс чадна.
Dr.Munktulga Rentsenkhorol-ын “Монгол улсад шинээр олдсон эртний түрэгийн тахилга тайлгийн нэгэн онгон” гэдэг үгэнд тэр “эртний түрэгийн” гэдэг үгийг бичсэнээр Стамбулын туркын хүссэнээр илтгэлээ нэрэлжээ. Мөнхтулгад хувийн тооцоо байж болно. Турк улсад сурах гэх мэт.
Турк талаас хийсэн Dr. Zirkri Turan-ны “Эртний түрэг бичээсүүдийг орчин цагийн Турк хэлээр хөрвүүлэх” илтгэлийн нэр нь өөрийн эрхгүй намайг инээлгэв. Цэвэр хүн хэлээр бичигдсэн үгийг араб, перс үгс давамгай орчин цагийн турк хэл рүү хөрвүүлнэ гэдэг нь Хүн үгсийг араб, перс болгоно, эсвэл толиндоо уг үгсийг шинээр бүртгэнэ. Энэ нь манууст аюул. СИЭ 16 цагийн тэнхмийн хичээлээр сурагчиддаа Гол тигэн хадан бичээс дэх “Бага бичээсийг” бүрэн сургахаас гадна "Туркийн монгол" академч Л.Болдын будлиан, С.Е.Маловын алдааг бүрэн илчилжү байна.
Бүгд Найрамдах Турк Улсын төр үнэхээр сайн ажиллаж байна. Тэд хийх үйлээ эхнээс нь дуустал бүтэн харж чадсаны үр дүнд өндөр түвшинд уг арга хэмжээг зохион байгуулжээ. Монголын докторууд уг арга хэмжээний цаад утгыг мэдэлгүй “сохороор” оролцжээ. Эдгээр докторууд "Туркийн монгол" академч Л.Болд шиг шившигт үйл хийсэнгүй. Хүн болгон өөрийн техник ажлаа илтгэжээ. Үр дүн нь Стамбулын туркууд танайд манай хөшөө байгаа гэдгийг цаад утгаар нь өөрсдийнхөө ард түмэндээ болон дэлхий нийтэд билэрүүлэв.
Манайх нь хэд хоног зардлаа даалгаад дулаан Турк орон очоод өөрийн хийж буй ажлынхаа үр дүнг танилцуулаад нутагтаа ирэхэд муу юу байхав. Хамгийн гол нь манай төр төр шиг байх хэрэгтэй гэдэг нь Турк улсын төр шиг аливаа олон улсын үйл ажилгааг эхнээс нь дуустал харж, үр дүнгийн дөрвөн жилээр биш дөчин жилээр тооцож үйлдэхийг мануус өгүүлж байна. Эдгээр нийгмийн ухааны багш, судлаачдад буруу өгөх санаа манууст байсангүй. Гол тигэн хадан бичээс дэх хамгийн том сургаалийг өнө цагийн үгээр өгүүлэхээр “эдийн засгийн үзүүлэлтийн төлөө улсыг удирдвал улсаа алдана. Үндэстнээ үндэстэн шиг байлгавал баялаг өөрөө ирнэ” гэж захижээ.