Энэ өдгөө монголчууд түүхээ хэсэглэснээс болж, шууд хэлэхэд Чингис хааныг хүн үндэстний эзэн Модун шаньюгийн хэмжээнд тунхаглаж буй улмаас, Зүүн захын Хамаг монгол овогтонг Сяньби, Ру ру, Түрэг, Уйгур төрүүдтэй нэг түвшинд авч үзээгүйн улмаас буюу тэднээс дээшээ түвшинд авч үзсэн улмаас түүхэн төөрөгдөлд орж түүх, газар усаа харьд алдах аюул нүүрлэв.
Их монгол улсынхаа Чингис хаанаасаа төрөө тоолж эхэлсний аюул манай түүхэнд ингэж учрав:
Аливаа орны түүх бүтэн байсаар түүхийн халдашгүй байдлаа хангана. Алива орны түүхийг огтолхоор бүтэн байдал нь алдагдаж тухайн үндэстний түүхийг булаалдах үндэстэн гарч ирдэг. Үүний тод жишээ нь Стамбулын туркууд манай ойрдын шууд дээдэс, манай бичигдсэн түүхийн маань дөрөв дэхь төр болох Түрэг төрийн маань түүх соёлыг түрэмгийлэн булааж авж буй үйл юм. Хамаг монголоор түүхээ огтлуулснаар мануус нийт 800 жил орчмын түүхтэй монгол үндэстэн болов. XIII зуунаас урьдах 4200 орчим жилийн түүхээ салхинд хийсгэв.
Түүхийн эх сурвалж хөөхөөр Чингис хаанаас төрөө тоолох нь мануусыг том аюулд авчирж байна. Чингис хаанаас дээш Хамаг монгол овогтон буюу тэдний үе үеийн дээдсэд эзэн эс оршиж байв. Чингис хааны уза ор Бүрт чино, түүний дээд үе нь Хүн, Сяньби, Руру-гийн хур байжээ. Бүрт чины угсаа Түрэг, Дунд орны Тан болон Кидан, Алтан улсын хур байжээ. Чингис хаанаас өмнө тэд төр улс эс үүсгэжээ. Зарим манай иргэд Чингис хааныг Модун шаньюгийн шууд хойч болгох гэж хүснэ. Ийм эх сурвалж байхгүйгээс гадна боломжгүй. Хүннүгийн хойчис эх сурвалжинд тодорхой бичээстэй байна. XII зуунд үүссэн Хамаг монгол овогтон нь төр улс биш байжээ. Энэ тухай Кидан улсын түүхэнд тодорхой бичигджээ. Манай түүх Өтүгэнээр бичигдэнэ. Чингис хааны өвгөдөөр эс бичигдэнэ. Чингис хааны дээдэс хувь хүн Тэмүүжингийн дээдэс. Тэд цэргийн алба хашихаар Өтүгэнд ирж байсан болохоос хэзээ ч хаан суух гэж Өтүгэнд ирж байсангүй.
Чингис хаан нь Өтүгэнд төрөө илээ үүсгэсэн Уйгур төрийн Бугу хаан, Түрэг төрийн Түмэн хаан, Ру ру төрийн Могули, Сяньби төрийн Тайзун нараас юугаараа ч илүү биш, юугаараа ч дутуу биш. Монгол төрийн Чингис хаан манай хаан, Түрэг төрийн Түмэн хаан манайх биш гэж тооцсоны учир, бүтэн түүхээ хэсгэлсний учир манай Үндэсний аюулгүй байдалд том занал Турк улс болон бусад лалын ертөнцөөс ирж буй. Эдгээр таван хаад бүгд ижил хаад. Энэ том түүхийнхээ өнөөгийн Монгол улсын хүн амын дийлэнх хүн үндэстэн иргэд эзэн болох үүрэгтэй. Чингис хааны дээр Модун шанью, Бугу хааны дээр Модун шанью, Түмэн хааны дээр Модун шанью, Могули хааны дээр Модун шанью, Таншихуан хааны дээр Модун шанью гэдэг хатуу баримтлалыг үеэс үед билэрүүлэх үүрэгтэй мануус. Монгол төрийн дээр Хүн төр, Уйгур төрийн дээр Хүн төр, Түрэг төрийн дээр Хүн төр, Руру төрийн дээр Хүн төр, Сяньби төрийн дээр Хүн төр гэдгийг үеэс үед билэрүүлэх үүрэгтэй мануус.
Энэ дэг эвдэгдсэнээр Османы хойчис түүх соёл түрэмгийлэл мануусын эсрэг үйлдэж эхлэв. Дараа нь хэн ийм түрэмгийлэл хийхийг бид энэ өдгөө эс мэдэх болов уу.
Их монгол улсаас түүхээ бичин эхэлсний аюул манай газар усанд: Их монгол усаас урьд хамаг монгол овогтон Өтүгэнд эс оршиж байв. Хамаг монголын дээдэс Шивэй Монгу-гийн түүхийг Шивэй Хамаг Монголын дээдэс нэртэй 52-р нийтлэлээр, Кидан ба Шивэй нэртэй 53-р нийтлэлээр хүргэсэн. Их монгол улсаас түүхээ бичсэний улмаас Өтүгэнийнхээ түүхий өнөөгийн хүн үндэстэн мануус харьд алдаж байна. Их монгол улс бол Өтүгэнд их улс төрөө байгуулсан манай 6-р төр. Энэ бол үнэн. Манай бичигдсэн түүхэнд орсон анхны төр минь Хүнүл буюу Хүн төр, удаа төр минь Сяньби төр, гуравдах төр минь Ру ру төр, дөрөв дэхь төр минь Түрэг төр, тав дахь төр минь Уйгур төр, зургаа дахь төр минь Монгол төр.
Мань өөр дээрээ жишээ авахад Сэргэлэнгийг эцэг Сэрээнэндагва, Сэрээнэндагвын эцэг Тарав, Таравын эцэг Ванчиг, дээшээ Ойдов, дээшээ Хурган. Хурган гэдэг хүнээс дээш манууст мэдээлэл байхгүй. Тэгэхлээр Сэргэлэнгийн хойчис Сэрээнэндагва, Тарав, Ванчиг, Ойдовыг төвд нэртэй хүмүүс гээд тэднийг үгүйсгэж болох уу. Хурган Сэргэлэн хоёр монгол нэртэй тул дунд дахь нь манайд хамаагүй гэж Сэргэлэнгийн хойчис өгүүлж эс болно. Үүнтэй ижил. Бид эх сурвалжгүй, ЗХУ-ын бичиж өгсөн түүхийг хэдий хүртэл баримтлах вэ? Түүхийн гипнозоос хэзээ гарах вэ?
Чингис хаан чигчий хуруу, Бугу хаан ядам хуруу, Түмэн хаан дунд хуруу, Могули хаан долоовор хуруу, Таншихуан хаан эрхий хуруу. Модон шанью нудрага буюу зангидсан гар. Манай түүх ийм.
Төрийн нэр солигддог нь овог овогтны нэр мал аж ахуйтанд хурдан солигддогтой холбоотой.
26-р нийтлэлээр овгын мөн чанарын тухай бичсэн. Овгын тухай шинэ мэдээлэл бий болсон тул дахин бичнэ.