Монголын нууц товчоо vs Гол тигэн бичээс
“Бөртэ чино ажуу”, “гоа марал ажиа”. Энэ хоёр үгийг танихгүй монгол хүн гэж энэ өдгөө үгүй болов уу. Ажуу гэдэг үйл үг нэр үгний араас оржээ. Уг өгүүлбэрийг шинжилье: “Чингис хааны узаор дээрээ тэнгрэсээ заяту төрөксөн Бөртэ чино ажуу. Гэргий нь гоа марал ажиа”.
Диван Лугат толиор уза гэдэг нь өнө эртний гэсэн утга. Уза хөх тэнгри гэдэг нь өнө эртний хөх тэнгри. Тэгэхээр мануус уза гэдэг үгийн утгыг мэдэв. Уза ор гэдэг нь “эрт ор” гэсэн утга. Тэгэхээр Чингис хааны уза ор буюу эрт ор нь Бөртэ чино ажуу, Гоа марал ажиа. Энэ өдгөө монголчууд хүүдээ өөрийнхөө орыг залгамжлуулна гээн өгүүлнэ. Ор гэдэг ухагдахууныг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт хэргэлнэ. Мань миний уза ор Хургана гэж өгүүлж болно.
Гол тигэн Их бичээс, 15-р мөрөнд тэнгэр зарлак адугу, 29-р мөрөнд зарлак ажу гээн оршино. Адугу ажу нэг утга. Д Ж зармин, Г-жийргэвч. Тэгэхээр Гол тигэны бичээсийг нэг хүн найруулаагүй олон хүн найруулжээ. Мөн ажуу нь уйгур аялага. Адугу нь баруун аялага. Монголын нууц товчоог мөн ингэж төв болон зүүн аялагыг оруулан бичжээ. Зарлага буюу зарлиг нэг үг бөгөөд нэр үг. Нэр үгний араас адугу буюу ажуу оржээ. Тэгэхээр Их монгол улсын Монголын нууц товчоо Түрэг төрийн Голтигэн бичээс нэг хэлээр бичжээ гэдгийг баталж буй олон мянган нотолгооны ганц нь энэ.
Ажуу гэдэг үйл үгний цаг сонин. Яагаад Чингис хааны уза ор Бөртэ чино ажув гэж үл бичив. Яагаад заавал ажуу гэж бичив. Энэ нь үйл үгийн ямар цаг юм? гэдэг асуулт гарч ирж буй. Энэ бол өнгөрсөн цаг гэдэг нь ойлгомжтой. Харин ямар өнгөрсөн цаг вэ? Тэгэхээр уг өгүүлбэрийг дахин нэг шинжилье. “Чингис хааны уза ор дээрээ тэнгриэсээ заяту төрөксөн Бөртэ чино ажуу”. Бөртэ чиноос хамаагүй хойно төрсөн Чингис хаанд Бөртэ чино хамаарч байна. Тэгэхээр өнгөрсөн цагийн үргэлжилсэн хэлбэр болж байна. Энэ хэр хугацаанд үргэлжилж байгаа юм гэсэн асуулт гарч буй? Чингис хаан хүртэл үргэлжилж байна. Тэгэхээр уг цаг эрт өнгөрсөн цагт байсан хэн нэгнийг мөн ямарваа зүйлийг удаах өнгөрсөн цагийн хэн нэгэн буюу үйлд хамааруулж байна. Тэгэхээр “...төрөксөн Батчиган ажуу” гэх мэтээр орсон нь манай дүгнэлтээс зөрөхгүй байна. Тэгэхээр ажуу гэдэг нь өнөөгийн байжугу буюу “байжаагаа” гэсэн цагаар илэрч байна.
Хадан бичээсэнд Тэнгэр зарлиг ажуу учин иллэгийг ил эс эртмс.
Тэнгэр зарлиг байжаагаа учир илтэй нэгнийг илгүй болгосон гэсэн утга гарч байна. Энд Тэнгэр зарлиг ажуу гэдэг нь эрт өнгөрсөн цаг, илтэй нэгнийг илгүй “их улс үгүй” болгосон гэдэг нь удаа өнгөрсөн цаг. Тэгэхээр “ажуу” гэдэг нь эрт өнгөрсөн цагийг удаа өнгөрсөн цагтай холбож байна.
Энэ өдгөө мань орчин цагийн монгол хэлээр уг өгүүлбэрийг бичих гэж оролдоё. “Чингис хааны эрт ор дээрээ тэнгрээсээ заяту төрсөн Бөртэ чино (байсан, байж, байлаа, болов)”. Энд хоёр өөр өнгөрсөн цагт болсон үйлийн холбоос эс байна. Орчин цагийн монгол хэл нэрийн доор манай хэлний цагийг ингэж эвджээ. Өнө цагийн монголчууд өвөг дээдсээсээ түвшин доогуур сэтгэж байна. Түвшин доогуур утга агуулгаар харилцаж байна. Мянга мянган жилээр бүрэлдэж ирсэн хүн хэлийг ингээд орчин цагийн монгол хэл нэрийн доор булшлах уу? Хариулт, сонголт зөвхөн уншигч таньд л байна.
Монголын нууц товчоо vs Гол тигэн бичээс 2
Монголын нууц товчоонд : “Тэнгкис кэтүлжү ирэбэ”. Уг өгүүлбэрт дараахи гурван үг орно (байна): тэнгис; гэтэлжү; ирэв. Тэнгэс гэдэг нь өнөөгийн байгаль нуур болох тухай Шивэй Хамаг Монголын дээдэс нэртэй 52-р нийтлэлээс уншина уу. Харин “гэтэлжү” үгэнд морфологийн задаргаа хийе.
Гэтэлжү гэдэг нь хэрхэн ирэб гэдэг асуултны хариу. Тэгэхээр гэтэлжү гэдэг нь ирэб гэдэг үйлийн тодотгол болж байна. Гэтэлжү үзийн дуудлага, гаталжу угын дуудлага. Гэт (үндэс)+л (үйл үг үүсгэгч)+жү (үйлийн тодотгол)=гэтэлжү. Гэт, гат гэдэг үгийн үндсийг “хэтэр”, “хэтрэх” гэдгийн хэт-ээр мануус мэднэ. Тэнгэс гэтэлжү, гэхээр тэнгэсийн цаанаас тэнгэс хэтэржү ирэв гэсэн утгыг илэрхийлнэ. Тэгэхээр тэнгэсийг хөлдүү байхад нь дээгүүр нь ирэв, тэнгэсийг завиар туулж ирэв гэсэн утга эс агуулжээ. Тэгэхээр ус гатлах гэдэг нь усны цаана гарах гэсэн утга. Энэ өдгөө хэтийн төлөвлөгөө гэдэг нь цаашдын төлөвлөгөө биш тодорхой асуудлыг гэтлэх, хэтлэх төлөвлөгөө болж байна.
Уг үг Диван Лугат толинд “каж” өнгөрөн гарах, ардаа үлдээх, нэг байрлалаас нөгөө байрлалд шилжих гэж заажээ. Каж гат хоёул угын дуудлага. Ж Т зармин.
Гол тигэн бичээсэнд “үенчүүг гэчээ” гэж оржээ. Үенч голыг гаталж цэрэг илгээсэм утгаар бичжээ. Гэч гэт нэг үг. Ч Т зармина.
Цэвэлийн толиор: ГЭТЛЭХ ямар нэгэн учрал, тохиол, аюул тотгороос гатлах, хагацах, давах, туулан гарах; өвчнөөс гэтлэх; өрнөөс гэтлэх; ус гэтлэх. Энд Я.Цэвэл давах, хагацах гэдэг утгыг зөв хэргэлжээ. Тийн ялгалын хувьд өвчнөөс гэтлэх биш өвчингөө гэтлэх (хэтлэх), өрнөөс гэтлэх биш өр гэтлэх нь зөв. Ус, тэнгис гэтлэх шиг.
Цэвэлийн толиор: ГАТЛАХ юмыг туулан давах, гэтлэх, ус гатлах, говь цөлийг гатлах; хүнд бэрхийг гатлах; Энд Я.Цэвэл хүн хэлний мөн чанар болох хос сувгыг эс билэрэгч нэгэн нь байжээ.
Ирэб буюу ирэв. Ир гэдэг үйл үгийг эс мэдэх монгол үгүй. Харин ирэв гэдэг нь ямар цаг гэдгийг энэ өдгөө бүгд мэдэхгүй болов уу. Гол тигэн хадан бичигт үйл үг “ир” байна. Харин ирэв гэдэг цаг ямар хугацааг заадаг вэ? Ямар утга заадаг вэ?
Хадан бичээс Монголын нууц товчоонд уг үйл үгийн өнгөрсөн цагийн +б дагавар ижил утгыг илэрхийлнэ. Уг өгүүлбэрийг дахин шинжилье! “Тэнгис гэтэлжү ирэб” гэдэг нь тэд буюу Чингис хааны уза ор эрт цагт тэнгис гэтэлжү ирчээд одоо хүртэл буцаж яваагүй гэсэн утгыг илрэхийлнэ. Тэгэхээр Монголын нууц товчоог бичиж байх үе хүртэл ирэв гэдэг үгний утга хүчин төгөлдөр байжээ. Хэрэв тэнгис гэтэлжү ирсэн гэвэл ирсэн нь үнэн одоо ирсэн газраа байхгүй гэдэг утгыг илэрхийлнэ.
Гол тигэн Бага бичээсний 9-р мөрөн “...хаган ул ортам, хаган ул орп” буюу “хаан ул орсам, хаан ул оров” гэж бичжээ. Яах гэж нэг үгийг хоёр цагт бичив? Хэрэв хаан ул орсам гэвэл хаан ул бий болгосам гэж билэрэгдэнэ. Үүнийг уншиж буй нэгэнд Гол тигэн бичээсийг бичиж байх үед Билгэ хаан хаанаар байж уу үгүй юу гэдэг нь билэрэгдэхгүй. Ул оров гэхээр 732 онд уг хөшөөг босгоход Билгэ хаан хаанаар байжээ гэсэн утга илэрч байна. Йим учир хаан ул орсам, хаан ул оров гэж бичжээ. Монголын нууц товчоо Гол тигэн хадан бичээс хоорондоо 500 жилийн зайтай. Тэнгис гэтэлжү ирэв, хаан ул оров гэж нэг утгыг, нэг цаг хугацааг хоёр эх сурвалж ижил илэрхийлж байна. Үйл үгийн араас орох+в дагавар нь үйл үгний эрт өнгөрсөн цагаас үйл үгийн удаа өнгөрсөн цагтай холбодог юм байна. Ингээд бид өнгөрсөн цагийн +в дагаварыг утгыг билэрэв.
Орчин цагийн зохиомол монгол хэлэнд яаж тодорхойлсныг харцгаая. Ц.Өнөрбаян “Орчин цагийн монгол хэлний үг зүй” 2004 оны 293-р нүүрэнд: “Өнгөрсөн цагаар төгсгөх-в нөхцөлийг үйл үндсэнд залгаж тухайн үйл хөдлөл эрт болж өнгөрснийг өгүүлэгч этгээд биеэр мэдсэн баймж утга илтгэнэ. Жишээлбэл: Багшийн яриад байсныг одоо л дөнгөж ухаарав (ДМ). Хүмүүс цуглаж дуусаад хурал эхлэв (С.Э) гэх мэт”.
Ц.Өнөрбаян ах минь энэ юу гэсэн үг вэ? Таны өгүүлснийг Монголын нууц товчоогоор шалгая. “Тэнгис гэтэлж ирэв” гэж 1240 онд МНТ бичиж буй этгээд Бөртэ чино-ыг Тэнгис гэтэлж ирсэнийг биетээр мэдсэн баймж (тэнд нь байсан) утга болж байна уу? Тэгэхээр уг бичээч Чингис хааныг төрөхөөс таван зуун жилийн өмнө амьд байсан болж байна уу?
Эх сурвалж судлаач хүний хувьд таны хоёр жишээлбэрт дүгнэлт өгье: “Хүмүүс цуглаж дуусаад хурал эхлэв” гэдэг үгийг хурал болж буй хугацаанд хоцорсон нэгэнд өгүүлж болно. Энэ үгийг заавал биетээр хурал эхлэхэд байсан хүн хэлнэ гэсэн утга биш. Сонссон нэгэн ч хэлж болно. Хэрэв хурал хуралдаж дууссан нөхцөлд “Тэд хүмүүсээ цугларсны дараа хуралджээ” гээн өгүүлнэ.
Дараагийн жишээлбэр нь: “Багшийн яриад байсныг одоо л дөнгөж ухаарав”. (ДМ) Энэ өгүүлбэр семантикийн алдаатай, маш муу жишээ болжээ. Багшийн ярьсан тайлбарыг, өнцгийг, жишээг, онолыг ухаарав гэж болно. Ухаар гэдгийн ух нь ямар ва юмны утга учрыг олох гэж Диван Лугат толинд тодорхойлжээ. Энэ нөхцөлд Багшийн яриад байсныг сонссон гэж өгүүлнэ. Яриаг сонсохоос ухаарахгүй. Ийм дэг манай хэлэнд алдагдажээ.
Өнөрбаян ах минь та юу хийж байна даа? Таны энэ номоор бүх их дээд сургуулиудад хичээл орно. Үр дүн нь О.Самбуудорж шиг толгойгоо хэрэгтэй, хэрэггүй мэдээллээр дүүргэсэн, хэлнийхээ мөн чанар, зүй тогтлыг үл мэдэгч гавьяатаар Монгол улс дүүрч буй. Та маньд ингэж хэлсэн: “Эртний хэлээ судлахыг чинь дэмжиж байна. Орчин цагийн Монгол хэлтэй бүү хутга”. Мануус Орчин цагийн Монгол хэлний завхарлыг цэвэрлэхгүй юм бол юу гэж хайран цагаа ийм судалгаанд зарцуулах билээ. Би таньд “Манай хүн хэлний сургалтанд суугаач” гэж олон хэлсэнд ээ.
Харин хэл нь эвдрээгүй Дунд орны манай Б.Батжаргал авгай Оюуны хамтаар хоёр жилийн өмнө цагаан сарын шиний 3 нд манай ээж дээр ирж золгоход нэг сонин үл ойлголцол болсон. Ээж бууз болох зуур наад идээ шүүсээ огтол гэхэд тэр хоёр “хүрэв” гэж хариулав. Ээж ойлгосонгүй. Мань орчин цагийн зохиомол хэлээр энэ хоёр идээ будаанд хүрсэн гэж байна гэхэд ээж билэрэв. Үнэндээ идээ будаанд хүрсэн гэдэг нь тэр хоёр арван жилийн өмнө хүрсэн байж болох. Хүрэв гэдэг нь урьд үйлдэл нь дараагийн цагтаа хүчинтэй утгаар илэрхийлэгдэж байна. Би цадсан гэвэл хоёр жилийн өмнө цадсан байж болно. Би цадав гэвэл тухайн үед өлсөглөн биш гэсэн утга дагуулна.
Эх сурвалж судлахгүй болохоор Өнөрбаян багш шиг болж байна. Тэр орчин цагийн хэллэгийг судалж байгаа нь сайн. Яг гадаадын жуулчин монголд айлд ирж ахуйг нь судалж буйтай ижил ажил тэр хийж байна. Хүн хэлний мөн чанар, зүй тогтлыг гудамжнаас эс сурна, зөвхөн өвөг дээдсийн эх сурвалжаас сурна. Орчин цагийн монгол хэл нэрийдлээр та нар манай үйлийн цагийг ингэж аймаар эвдэлж байна. Та нар үйл үгний нэг, хоёр, гуравдугаар биеийг үгүй хийжээ. Үйл үгний тодотголыг үгүй хийжээ. Тэнгис гаталж ирэв гэхээр бие даасан хоёр өөр үйл үг, хоёр өөр цаг илэрхийлнэ. Энэ тохиолдолд хоёр өөр өгүүлбэр болох ёстой. Тэд тэнгис гаталжээ. Дараа нь тэд ирэв гэх мэтээр. Эртний хэл Орчин цагийн монгол хэл гэж байхгүй. Манай хэл ганц. Уг хэлийг минь ХҮН ХЭЛ гэнэ.
Монголын нууц товчоо vs Гол тигэн бичээс 3
БНМАУ-ын судлаачид өөрсдөө эх сурвалжаа тайлах чадваргүй байсан учир ЗХУ-ын судлаачдын амыг дагаж байжээ. БНМАУ-д үндэсний ул судалгаа эс байжээ. Сүүлийн гучин жил юу ч өөрчлөгдсөнгүй. Монголчууд Өтүгэнд ирж мал аж ахуйн үгсээ түрэг хэлнээс зээлсэн, монголчуудын үгсийн сан нь мал аж ахуйн түрэг толиор баяжсан гэх баримтлал дээр ОХУ-ын ШУА хатуу зогсож байна. Дэлхий даяар ингэж бодох болов. Үүнийг үгүй гэдгийн дэлхий нийтэд зөв тайлбарлах үүрэг манууст ногдож байна. Энд хоёр үлүг төөрөгдөл байна. Нэгт түүхийн төөрөгдөл, хоёрт хэлний төөрөгдөл. Хамаг монгол нь XII зууны эхээр үүссэн овогтон. Тэдний хөгжил Өтүгэнд байсан халхын дээдэс Хэрэйд, Найманаас доогуур байжээ. Энэ нь үнэн. Хамаг монгол овогтон нь Хүн үндэстний хойч нэр нь олон солигдсон олон овогуудын нэг. Хамаг монгол овогтны түүх нь манай эх түүхийн нэг л хэсэг. Хамаг монголын түүх манай бүтэн түүх огт биш. Хүн үндэсний ноён нуруу түүх гал голомт Өтүгэнд л оршино. Түүхийг аль нэг овгоор биш Өтүгээнээр бичнэ. Өтүгэнд орших хүн ам хашаа ч яваагүй хаанаас ч ирээгүй. Хамаг монгол Өтүгэнд ирэгчдийн нэг. Энэ нь үнэн. Манай Өтүгэний хэл бол мал ахуйтны төв хэл бөгөөд хамгийн баян хэл. Өтүгэнд л манай бичиг соёл, түүхийн эх сурвалжууд оршино. Эх сурвалжаа судлах чадваргүй, хүсэлгүй эрдэмтэдтэй учир өөрсдийн бичиг соёлоо, түүхээ харид бэлэглэж эхлэв. Ингээд Монголын нууц товчоонд байгаа зарим үгсийг манай Түрэг төрийн хадан бичээс, Диван Лугат тольтой харьцуулая. МНТ 36 хэсэг: “Тэндээсээ ах нь өгүлэрүн: “Зэ тийн бөгөөс гэр дээрэн хүржү ах нар дүү нэр эйтүлтүжү, тэдэ иргэни акаулуя (ахалъя)” гээлтүжү... .
Уг өгүүлбэрийн гол нэр үгс 1. ах нар, 2. дүү нэр, 3. иргэн, 4. гэр. Гол үйл үгс нь эйтүлтүжү, ахалъя.
- Ах гэдэг үг Тонуйкукыг бичээсний 5-р мөрөнд ул агы шад эрти буюу уул ах шад оржээ (байжээ). Диван Лугат толинд ага гэдэг нь цол гэжээ. Ахалж буй нэгнийг Өтүгэнд “агаа” гэнэ. Монголын нууц товчоонд уг үг төрсөн ахыг зааж байна.
- Дүү уг үг Кидан үг болно. Хадан бичиг, Диван Лугатад байхгүй. Өтүгэнд эр дүүг Ин гэдэг. Ага Ин гэж Судрын чуулганд оржээ.
- Иргэн уг үг Гол тэгины хадан бичээсэнд “улуг иргэн айг болжээ ” гэж орсон. Энэ нь Баргу-н үлүг (их) иргэн өөрсдийн ясту хүмүүсийн эсрэг боссон тул төвөөс цэрэг явуулж тэднийг дарсан тухай өгүүлнэ. Иргэн гэдэг үг МНТ Хадан бичээсэнд ижил утга агуулжээ.
- Гэр уг үг хадан бичээсэнд байхгүй. Шинэ могой усны бичээсэнд гэрийг эб үзийн дуудлага, аб угын дуудлага. Үүнээс абгай буюу авгай, гэргий гэдэг үгс үүсжээ. Гай, гий нь өхөөрдсөн хэлбэр гэж Диван Лугатад бичжээ.
- Эйэ+түлтүжү энэ нь хоёр үгнээс бүрдэх изгүр. Эйэ үз, айа буюу ая нь угын дуудлага. Диван Лугатаар ай нь ярих гэж заажээ. Энэ үг тамган дээр айтугай буюу ярь тугай гэж оржээ. Орон нутгын аялага гэдэг нь орон нутгын ая байгаа гэсэн утга. Түл үз. Толь уг. Диван Лугатаар Тил нь хэллэг гэсэн утга заана. Энэ үгийг Өтүгэнийнхэн өргөн хэрэглэнэ. Толь бичиг-хэллэг бичиг, тууль-толь. Мөн тийн ялгал гэдэг нь хэлснээр ялгах гэсэн утга. Би хэлсэн тэ? Гэдгийн “тэ” нь хэлэхийн тэ болно. Эйэ түлдэжү гэдэг нь ярьж хэлэлэцэжү гэсэн утга агуулна.
- Хүржү. Энэ үг Тонуйкукын бичээсэнд мэдээ “хүрэг” утгаар оржээ.
Энд хамгийн том алдаа нь XII зуунд бий болсон Хамаг монгол овогтоны зүүн аялага буюу орон нутгын аялгыг төв аялага болгосноос төөрөгдөл үүсэв. Түрэг төрийн хадан бичээс нь төв баруун аялагаар бичигджээ. Монголын нууц товчоо нь төв зүүн аялгаар бичигджээ. Манай хэл маш баялаг. Монгол хэл гэж байх ёсгүй. Түрэг хэл гэж байх ёсгүй. Уйгур хэл гэж байх ёсгүй. Мануус хүн хэлтэй, хүн үндэстэн. Өөрсдийгөө буруу тодорхойлсноос, хэлээ буруу нэрэлснээс өнөөгийн Монгол улс түүх, хэл, газар усаа харьд алдах нөхцөл байдалд ороод байна. Эх сурвалж судалдаггүй О.Самбуудорж гурван нүүр дүгнэлтэндээ ганц ч эх сурвалж дурдсангүй. Гурван нүүр дүгнэлтэнд нь шинжлэх ухаан гэж долоо оржээ. Энэ өдгөө хоосон, баримтгүй шинжлэх ухаан гэж олон өгүүлсэн ч эх сурвалжгүй гавъяат бол эх сурвалжгүй гавъяатаараа үлдэнэ. О.Самбуудорж оо та нар эх сурвалжаа судлаач!