Генетик судалгаагаар, Туркийн ард түмний хамгийн том дээдэс буюу угсаа нь европчууд, мөн туркүүдийн генийн бүтэц дэх хоёрдугаар том багцыг бүрдүүлэгч дээдэс нь Үсүнээс буюу Төв Азиас биш Пакистанаас нүүдлээ эхэлжээ. Өөрөөр хэлбэл, туркууд Төв Азиас гаралтай гэдэг нь худал болж байна.
Яагаад Турк төр Анатоли дахь ард түмний дийлэнх олонх нь Грек-Ром угсаатай гэдгийг нуухыг хүссээр байна. Энэ нууцын цаад учир юунд оршино вэ? Юунаас тэд айгаад байгааг энэхүү нийтлэлээр хөндөв.
Монгол Улсын Хүн үндэстэн ард түмэн Үтүгэнд буюу Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын савд Үтүгэний ард түмнийг буюу Хүннүчүүдийн хойчсыг хурааж НОТ-ын 552-742-р оны хооронд үүсэж, оршсон манай Түрэг төрийг өөрийн болгох санаатай түүх соёлын түрэмгийлэл үйлдэж буй Анатоли дахь турк ард түмний генийн талаар нэгдсэн ойлголттой болох ёстой.
Манай нэгдсэн ойлголт нь хоосон хов ярианд биш шинжлэх ухааны хөдөлшгүй баримт дээр тулгуурлах ёстой.
Та бүхэнд хүргэх мэдээллийг “СИЭ” ТББ-ын судлаачид АНУ-ын PubMed Central® (PMC) буюу “ПабМэд Сэнтрал” (цаашид англи нэрээр нь бичнэ) байгууллагын цахим сэтгүүлээс хүргэж байна.
PubMed Central® нь АНУ-ын Үндэсний Анагаах ухааны номын сангийн дэргэдэх байгууллага бөгөөд био эмчилгээ, амьд ахуйн шинжлэх ухааны талаар гарсан сэтгүүл, нийтлэлүүдийг архивлах үүрэг бүхий байгууллага юм. Үндэсний Анагаах ухааны номын сан нь АНУ-ын Эрүүл Мэндийн салбар дахь үндэсний олон хүрээлэнгийн дундын номын сан бөгөөд зөвхөн биомедикал (био эмчилгээ) нийтлэлүүдийг төвлөрүүлэн хадгалахаас гадна өөрийн цахим сэтгүүлд дээрх байгууллагуудын судалгааг нийтлэх эрх бүхий байгууллага юм.
Биомедикал судалгаа нийтлэх эрх бүхий PubMed Central® нь өөрийн цахим сэтгүүлд АНУ-ын анагаах ухааны салбарын профессор Uğur Hodoğlugil, профессор Robert W. Mahley хоёрын 2012 оны “Турк улсын хүн амын бүтэц ба тэдний генетик угсаа [өвөг дээдэс] нь Евроазийн хүн амтай холбогдоно” судалгааг нийтэлжээ. Судалгааны линк: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4904778/
Бид бүх судалгааг орчуулан хөрвүүлж, та бүхнийхээ цагийг дэмий үрэхгүйн тулд чухал хэсгээс нь орчуулж тайлбарлана. Дээрх хоёр судлаачийн баг Турк улсын Стамбул хот, Айдин болон Кайсэри мужуудын хүн амаас генийн шинжилгээндээ сорьц авжээ.
АНХНЫ СУДАЛГАА K=3
Cудалгааны үр дүнд (K = 3) бүтцээр буюу гурван угсаа /гурван дээдэс/-аар нь туркуудын генийг шинжилжээ. Өнөөгийн туркуудын гурван угсаанд Middle Eastern буюу Ойрх дорнодчууд, European буюу Европчууд, Central Asian буюу Төв Азичуудыг тооцож тэднээс генийн сорьц авжээ. Судлаачид Ойрх дорнодчуудын генийг Друзе (Ливан, Сири, Иордани, Израильд аж төрөх арабууд), Палестинчуудаар (Палестинд аж төрөх арабуудаар) төлөөлүүлж, Европчуудын генийг Франц, Итали, Тускан (ромчуудтай холилдсон эртний эртрурчууд), Сардинчуудаар (сардчуудаар) төлөөлүүлж, Төв Азийг Хазар, Уйгур, Киргизчүүдээр төлөөлүүлжээ. Генийн судалгааны үр дүнд өнөөгийн турк ард түмэн генийнхээ 45 хувийг Ойрх дорнодчуудаас, 40 хувийг Европчуудаас, 15 хувийг Төв Азичуудаас өвлөжээ.
Үүнийг 2-р зургаас нягталж болно. Ногоон нь Ойрх дорнодчуудын ген, цэнхэр нь Европчуудын ген, улаан нь Төв Азичуудын ген болно.
ХОЁРДУГААР СУДАЛГАА K=4
K = 4 бүтцээр буюу “дөрвөн угсаа”-гаар нь туркуудын генийг шинжилжээ. Дөрвөн угсаанд нь Европчууд, Ойрх дорнодчууд, Өмнөд Азичууд, Төв Азичуудыг тооцож генийн сорьц авжээ. Өмнөд Азичуудыг Пакистан дахь Balochi, Brahui, Burusho, Makrani, Pathan, and Sindhi үндэстнүүдээр төлөөлүүлж, тэднээс генийн сорьц авав. Balochi-Балочи нь Пакистан дахь иран хэлтэн, Brahui-Брахуй Пакистаны Балочистан муж дахь мал ахуйт, давид хэлтэн, Burusho-Бурушо Пакистан дахь нэгэн үндэстэн, Makrani-Пакистан дахь Африкас гаралтай хүмүүс, Pathan-Паштун-Пуштун Афганистан, Пакистанд аж төрөх иран хэлтэн ард түмэн, Sindhi-Синдхи Энэтхэг, Пакистанд аж төрөх синдхи хэлтэй ард түмнүүдээр төлөөлүүлжээ.
Энэхүү судалгаагаар, өнөөгийн туркчууд генийнхээ 38 хувийг Европчуудаас, 35 хувийг Ойрх Дорнодчуудаас, 18 хувийг Өмнөд Азичуудаас, 9 хувийг Дунд Азичуудаас бүрдүүлжээ. Стамбул хот, Айдин, Кайсэри мужуудад аж төрөх туркуудын ген “homogeneous” буюу ижил төрөл байна.
Хоёрдугаар генетик судалгааны үр дүн анхны судалгааны үр дүнг үгүйсгээгүй боловч өнөөгийн туркуудын гарал үүсэл нь зонхилон зөвхөн Европ, Ойрхи дорнодчуудаас бус, дэд бүлэгт Өмнөд азичуудын оролцоотой Индо-европчууд болохыг тодруулан тогтоожээ. 3-р зургыг харна уу.
ГУРАВДУГААР СУДАЛГАА K=7 буюу ӨНДӨР НАРИЙВЧЛАЛТАЙ СУДАЛГАА
FRAPPE буюу дээдэс бүрийнх нь [гений] хувийг тооцож гаргах аргачлалын дагуу K = 7 бүтцээс буюу “долоон угсаа”-наас нь буюу африкчууд, ойрх дорнодчууд, европчууд, кавказчууд, өмнөд азичууд, төв азичууд, дорнод азичуудаас нэгээс дээш генийнхээ хувийг өнөөгийн туркуудад өвлүүлсэн нь европчууд, өмнөд азичууд, ойрх дорнодчууд, төв азичууд байв. Эдгээр дөрвийг өнөөгийн турк ард түмний дээд угсаа болохыг судлаачид тогтоожээ. К=7 судалгааны үр дүнг 3-р зураг дээрээс харна уу.
Гуравдугаар судалгаагаар туркуудын генийн бүтэц 53 хувь буюу цэнхэр өнгөтөй нь европчуудаас (European populations), 26 хувь буюу хөх өнгөтөй нь Өмнөд Азичуудаас (South Asians), 14 хувь буюу ногоон өнгөтэй нь Ойрх Дорнодчуудаас (Middle Eastern) 6 хувь буюу улаан өнгөтөй нь Төв Ази (Central Asian), Дорно Азийнхнаас (East Asian) иж бүрдэж байна.
Дорнод Азичуудад судлаачид (Mongola) буюу монголчууд, (Tu) БНХАУ-ын Хөх нуур, Ганьсу мужид аж төрөх “цагаан монголчууд”, (Oroqen) БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймаг, Хэлүнжан мужид орших Орчон цаатан ард түмэн, (Xibo) тунгус хэлтэй, БНХАУ-ын Леонин мужид аж төрөх шибочууд, (Daur) дагуурчууд, (Hezhen) нанайчуудыг тооцож, тэднээс генийн сорьц авжээ.
FRAPPE K=7 судалгаа нь “СИЭ” ТББ-ын судлаачдад түүх, хэлний салбарт хийж буй суурь судалгаагаа генетик судалгааны үр дүнтэй тулгах боломжийг олговой. Анатоли дахь турк ард түмнийг, Төв Ази дахь казах, киргиз, узбек ард түмнийг, Дорнод Ази дахь Монгол Улсын Хүн үндэстэн ард түмнийнхээ үүх түүхийг энэхүү генетик судалгааны үр дүнтэй жишиж, Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутгаасаа олон мянган жилийн турш хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүйг давхар батлах таатай боломж бидэнд олдлоо. 4-р зургыг харна уу.
“СИЭ” ТББ-аас дээрх гурван судалгаатай өөрийнхөө түүх, хэлний салбарт хийж буй суурь судалгаагаар тайлбарлана. Мөн генетик судалгааны шинэ үр дүн “СИЭ” ТББ-ын судалгааны цоорхойг яаж нөхөж, алдааг хэрхэн залруулж буйг та бүхэн үзнэ үү!
Анхны судалгаа K=3 буюу гурван угсаагаар нь өнөөгийн турк ард түмний генийг шинжлээд тэдний генийн бүтцэд ойрх дорнодчуудын ген 45 хувь, европчуудын ген 40 хувь, төв азичуудын ген 15 хувийг нь бүрдүүлдэг гэж тооцож байв. Энэ нь нэлээн эртний судалгаа бөгөөд “СИЭ” ТББ-ын судлаачид үүнд үндэслэж, турк түмний түүхийг эх сурвалжаас хэрхэн тайлбарлаж байснаа товчлон та бүхэндээ лавтган танилцуулахын урьд Турк улс эртний түүхээ хэрхэн бичсэнийг тоймлон толилуулъя.
Туркууд өөрсдийнхөө өвөг дээдсийн түүхэн нүүдлийг Орхон, Туул, Сэлэнгэ, Хануй, Хүнүй голын сав нутгаас гарч Төв Азид нүүж очсон, Төв Азиас Селджүкүүдийн удирдлага доор Перс, Анатолийг эзэлсэн, Османы Гази I нь Селджүк угшлынх гэж тодорхойлдог учир турк нь түрэгээс гаралтай гэж үздэг. Дундад азийн ард түмнүүд эртний түрэгийн буюу Туркийн өвөг дээдсийн баруун зүгт хийсэн нүүдлээс үлдэж хоцорсон, салаалж үүссэн тул бүгд түрэг угсаатай, турк ард түмэнтэй нэг гаралтай гэсэн үзэл баримтлал барьсаар байна.
Турк төрөөс баримталдаг албан түүх дэх Туркүүдийн эртний өвөг дээдсийн их нүүдэл гэх тоймыг 5-р зургаас харна уу.
Турк төрийн албан түүхээр K=3 генетик судалгааг тайлбарлаж болно. Турк ард түмэн яагаад 15 хувийн Төв Азичуудын гентэй вэ? Энэ асуултын хариу: Турк төрийн албан түүхээр тэд VI-X зуунд Төв Азид аж төрж байв. Харин яагаад тэдний генийн 45 хувийг Ойрх дорнодчуудын ген, 40 хувийг Европчуудын ген бүрдүүлдгийн учрыг 6-р зураг тодорхой харуулна.
“СИЭ” ТББ-ын судлаачид VI-VIII зууны Түрэг төрийн түүхийг эх сурвалжаас сэрээж, Анатоли дахь өнөөгийн турк ард түмэн, Төв Ази дахь казак, киргиз, узбек болон бусад ард түмэн Түрэг төрийг үүсгэгч ашна овогтой огт хамаагүйг хөдөлшгүйгээр баталсан билээ. Үтүгэнд буюу Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав нутагт НОТ 552-742-р онд оршсон Түрэг төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь уг нутгийн уугуул хүннүчүүд байсныг эх сурвалжаар бид баримтжуулсан билээ.
“СИЭ” ТББ-ын судлаачид Үсүньд буюу Алтай уулсаас Каспийн тэнгисийн хооронд үеийн үед аж төрж, НОТ 604-704-р онуудад Түрэг төрийн хур болсон олон төрлийн ард түмнээс X зуунд Селджүк овог ялгаран Үсүньд төрөө үүсгэж, хожим Персийг эзэлжээ. Селджүк хаант улсын хур байсан овгуудын нэгний тэргүүн болох Осман Газигийн хойчис Оттоман төрийг байгуулсан гэж үзэж байв. Осман Гази I нь Селджүк овогт хамаарахгүй, Селджүк хаадын хойчис биш гэдгийг бид урьд үгүүлж байв.
“СИЭ” ТББ-ын судлаачид VII зууны брахми үсэгт Түрэг төрийн Нири хааны бичээс (Хүйс толгой бичээс), VIII зууны Түрэг төрийн Тоонай укакын бичээс, Көл тигэнд болон Билгэ хаанд зориулсан бичээс нь Анатоли дахь өнөөгийн турк, Төв Ази дахь казак, киргиз, узбек ард түмний бус, харин өнөөгийн халх түмний хэл зүйгээр бичигдсэн болохыг баталсан билээ. Өөрөөр хэлбэл, хадан бичээс дэх үгийн сангийн 92 хувийг өнөөгийн халх түмэн хэрэглэж буй төдийгүй дээрх бичээсүүд дэх тийн ялгал, үйлийн цаг, үйлийн явц нь халх түмнийхтэй таарч буй юм.
Анатоли дахь өнөөгийн турк ард түмний дээд өвөг дээдэс Сельчүкүүдийн замнасан нүүдэл суудлын зураглалыг 7-р зургаас үзнэ үү!
Генетикийн K=3 судалгаатай “СИЭ” ТББ-ын судалгаа таарч буй. Өнөөгийн турк ард түмний генд Төв Азийн 15 хувийн ген байгаа нь тэдний дээдэс НОТ XI зуунаас урьд Төв Азид аж төрж байсны тул болой. Харин тэдний генийн сангийн 45 хувьд ойрх дорнодчуудын ген бүрдүүлж байгаа нь тэд XIII-XX зууны хооронд олон араб үндэстнийг хурааж байсны тул бөгөөд мөн 40 хувийн европчуудын цустай байгаа нь Анатоли дахь грек зэрэг Европын зарим улсыг хурааж байсантай холбоотой.
Харин K=4 генетик судалгаа, уг судалгааны нарийвчлал FRAPPE К=7 судалгааны үр дүн Турк улсын төрийг, турк ард түмнийг, мөн туркологч буюу туркч эрдэмтдийг цочроов. Урьд нь турк ард түмний дээдэст огт тооцогдож байгаагүй Өмнөд Азичуудын ген өнөөгийн турк ард түмний генийн бүтцийн 26 хувийг эзэллээ гэх баримт нь урьдны олон судлаачдын ихэнх судалгааг үгүйсгэв. Урьдны судалгаануудад огт тооцогдоогүй чухал ач холбогдол бүхий шинэ өгөгдлийг ил гаргав. Тиймээс “СИЭ” ТББ-ын судлаачид өгөгдөл дөрвийг буюу Индо-пакистаны ард түмний түүхийг судлан гаргана. Түүх, хэл, археологийн судалгаа нь генетик судалгаатай заавал таарах ёстой. К=7 судалгаа нь “СИЭ” ТББ-ын судлаач бидэнд судалгааны шинэ чиглэлийг тодруулж өглөө.
Одоо Өмнөд Азичуудын ген өгөгдөлийг судалгаандаа оруулан өнөөгийн турк ард түмний хоёрдугаар угсаа буюу дээдсийх нь нүүдэл суудлыг загварчлая.
ХИЙСВЭРЛЭЛ 1 буюу ТУРКУУДЫН ГЕНИЙН БҮТЭЦ ДЭХ ХОЁР ДАХЬ ТОМ БАГЦ
Өнөөгийн турк ард түмний генийн бүтцийн 53 хувийг европчуудын ген бүрдүүлж байна. Анатоли буюу Бага Ази нь европчуудын үндсэн нутаг тул уугуул европчуудтай уусалцсаны улмаас туркуудын генийн бүтцийн 53 хувийг буюу хамгийн том багцыг европчуудын ген бүрдүүлэв.
Тиймээс турк ард түмний хамгийн том дээдэс буюу угсаа нь европчууд болно. Харин туркууд ямар гентэй Анатолид очсон бэ? гэх хамгийн сонирхолтой асуултын хариу нь турк ард түмний хоёрдугаар том багц буюу тэдний генийн 26 хувийг бүрдүүлэгч Өмнөд азичуудтай холбогдоно.
Өмнөд Ази гэх газар зүйн ухагдахуунд Афганистан, Бангладеш, Бутан, Энэтхэг, Малдив, Непал, Пакистан, Шри Ланка хамаарна. Энэхүү генетик судалгаанд өмнөд азичуудыг Пакистан дахь Balochi, Brahui, Burusho, Makrani, Pathan, and Sindhi үндэстнүүдээр төлөөлүүлснийг дээр дурдсан билээ. Энэхүү генетик судалгаанаас өнөөгийн турк ард түмний генийн бүтэц дэх хоёрдугаар том багцыг бүрдүүлэгч дээдэс нь буюу угсаа нь Үсүнээс буюу Төв Азиас биш Пакистанаас нүүдлээ эхэлжээ.
Өнөөгийн турк ард түмний гуравдугаар дээдэс нь ойрх дорнодчууд бөгөөд турк ард түмний генийн бүтцийн 14 хувийг бүрдүүлж байна. Энэ нь Османы их гүрний хур арабчуудын ген буюу очсон нутгаасаа шингээсэн ген гэж тодорхойлж болно. Пакистанаас эхлэх нүүдлийг 8-р зургаас харна уу.
ТУРК АРД ТҮМНИЙ ХОЁРДОГЧ ДЭЭДЭС АНАТОЛИЙД ОЧИХДОО ЯМАР ЗҮС ЦАРАЙТАЙ БАЙСАН БЭ?
Тэгэхээр турк ард түмний хоёрдогч дээдэс Анатолийд очихдоо ямар зүс царайтай, ямар гентэй байсныг загварлая. Үүний тулд эхэлж Төв Азичуудын төлөөлөл Хазар, Уйгур, Киргизчүүдийн генийн бүтцийг шинжилж харцгаая 9-р зураг.
Төв Ази дахь Уйгур, Хазар, Киргиз ард түмэн Дорнод Азичууд, Өмнөд Азичууд, Европчууд гэх гурван дээдэстэй буюу угсаатай байна. Ойрх Дорнодчуудын ген нэг хувь буюу түүнээс доогуур тул дээдэс гэх ухагдахуунд орохгүй. Киргизүүдийн генийн сорьцыг Бишкек хотоос, уйгуруудын генийн сорьцыг хаанаас авснаа судлаачид бичээгүй, харин хазаруудын генийн сорьцыг Пакистанаас авсан ч тэдний генийн бүтэц пакистанчуудаас өөр, төв азичуудтай ижил учир Төв Ази ангилалд оруулснаа генетикчид бичжээ.
Зураг дээрээс харвал, Уйгур, Хазар, Киргиз ард түмний генийн бүтэц дэх хамгийн том багц нь дорнод азичууд юм байна. Харин судлаачид киргизүүд нь уйгурууд болон хазаруудаас арай их Дорнод Азичуудын гентэй гэдгийг онцлон бичжээ.
Одоо Төв Азичуудын генийн бүтцэд дүгнэлт өгөхийн урьд Дорнод Азичуудын генийн бүтцийг бас харцгаая. Монгол, Якут, Умард Хань үндэстний генийн бүтцийг харьцуулбал, дорнод азичуудын генийн бүтэц цул байна.
Якут ард түмний генийн бүтэц цул буюу улаан өнгө ноёлох боловч Европчуудын ген 7 орчим хувийг эзэлж байна.
Монголчуудын (Хүн үндэстний) генийн бүтэц цул буюу улаан өнгө ноёлох боловч маш бага хэмжээний Өмнөд Азичуудын ген, маш бага маш бага Европчуудын ген оржээ. Энэ нь Хүннү, Түрэг, Их Монгол эзэнт гүрний үйлээс үүдэлтэй гэж дүгнэж болно.
Умард Хань гэх ухагдахуун доор профессор Uğur Hodoğlugil, профессор Robert W. Mahley хоёр Умард Хань 北汉 951–979 төрийг үгүүлээгүй нь тодорхой тул өнөөгийн Хань үндэстний умард аж төрөх хүмүүсийг хэлж байна. Умард хань үндэстэн орших нутаг нь Шэнси, Шанси муж болно. Тэд эрт дээр үедээ мал аж ахуйтан байгаад хожим гол мөрөн номхотгосны дараа тариаланч болсон тухай “СИЭ”-гээс үгүүлсэн билээ. Дунд орны эртний түүх нь мал аж ахуйтны түүх болох тухай “СИЭ” ТББ-ын энэхүү судалгааг доорхи линкээс ухаарай.
Профессор Uğur Hodoğlugil, профессор Robert W. Mahley хоёрын дээрх генетик судалгааны үр дүн Оросын ШУА-ийн Сибирь салбарын Цитолог генетикийн хүрээлэн, Археолог этнографийн хүрээлэн хоорондын молекулын түвшинд палеогенетикийг судлах секторын удирдагч Александр Пилипенкогийн “Archaeological and Anthropological Sciences” сэтгүүлд нийтэлсэн эртний хүннүчүүдийн митохондраль ДНК-ийн судалгаан доторх “Дунд орны суурин иргэншилт хүн амын генийн нөлөө хүннүгийн генфондод маш бага нөлөөлжээ” гэх дүгнэлтийг улам гүнзгий тайлбарлах боломжийг “СИЭ” ТББ-ын судлаачдад олгож байна.
Багтаа генетикчдийг авч ажиллуулсан Наталья Польсмакийн судалгааны тухай
- Хүннү ба тэдний генийн судалгаа 2
- Хүннү ба тэдний генийн судалгаа 5
- Хүннү ба тэдний генийн судалгаа 7
Одоо газрын зураг дээр дорнод азичуудыг төлөөлүүлж генийн сорьц авсан нутаг дэвсгэрийг харцгаая.
Дорнод азичуудын болон монголчуудын ген
Дорнод Азичуудын ген цул бөгөөд ганц дээдэстэй буюу угсаатай байна. Үндсэн сэдвээсээ хазайхгүйн тулд умард ханьчууд, монголчууд (халхчууд), якутчуудын генийн тухай мэдээллийг үүгээр зогсоож, Төв Азийн төлөөлөл болох Уйгурууд, Хазарууд, Киргизүүдийн генийн бүтэцтэй европчуудаас француудын генийг, Өмнөд Азичуудаас Балочи, Падхан, Дорно Азичуудаас Монголчуудын генийг харьцуулан харцгаая.
Францууд европчуудын генийг буюу цул цэнхэр өнгийг бүрэн төлөөлж чадаж байна. Францууд ганц дээдэстэй буюу ганц угсаатай байна.
Баолочи, Падханууд Өмнөд Азичуудын генийг буюу цул хөх өнгийг төлөөлж чадаж байна. Баолочи, Падханууд ганц дээдэстэй буюу ганц угсаатай байна.
Монголчууд дорнод азичуудын генийг буюу цул хөх өнгийг төлөөлж чадаж байна. Монголчууд (халх түмэн) ганц дээдэстэй буюу ганц угсаатай байна.
Уйгур, Хазар, Киргиз ард түмэн их бага хэмжээгээр европчууд, өмнөд азичууд, дорнод азичуудын генийг буюу дээрх өнгүүдийг өөртөө шингээжээ. Төв Азичууд гурван дээдэстэй буюу гурван угсаатай ард түмэн байна. Төв Ази нь үеэс үед гурван талаас, гурван өөр ген ирж холилддог газар ус болох нь ингэж генетик судалгааны үр дүнгээр тогтоогдож байна. 13-р зургын харна уу.
Киргиз ард түмэн нь Түрэг төрийн Ашна овогт хамаарахгүй. Киргиз нь бие даасан үндэстэн болно. VII зууны Билгэ Тоонэй укакаас үлдээсэн хадан бичээст 𐰶𐰃𐰺𐰴𐰕 Киргаз гэж бичигджээ.
Одоо Киргизүүдийн генийг өнөөгийн турк ард түмний гентэй харьцуулъя. 14-р зураг
Турк ард түмний генийн бүтэц дэх үндсэн хоёр багц нь европчуудын 53 хувийн генээс, Өмнөд Азичуудын 26 хувийн (энэ тоо судалгаан дээр бий) генээс бүрдэж байхад Киргиз ард түмний генийн бүтэц дэх үндсэн хоёр багц нь Дорнод азичуудын 60 хувийн генээс, Өмнөд Азичуудын 26 хувийн (энэ тоо судалгаан дээр үгүй учир зургаас нүдэн баримжаагаар тогтоов) генээс бүрдэж байна. Өнөөгийн Турк ард түмний генийн бүтэц киргиз ард түмний генийн бүтцээс “тэмээ ямаа” шиг зөрүүтэй байна. Туркуудын генийн суурь нь европчуудын ген, киргизүүдийн генийн суурь Дорнод Азичууд байна. Туркууд Төв Азиас гаралтай гэдэг нь худал болж байна.
Одоо ямар зүс царайтай хүмүүс Анатолид очсон бэ гэдгийг загварлан тогтооё.
Өнөөгийн турк ард түмний дээдэс Анатолид очихоос урьд европчуудын болон арабчуудын генгүй байсан гэх абсолют утгаар нь загварлаваас тэдний генийн бүтэц Өмнөд Азичууд болон Төв Азичуудын генээс иж бүрдэх ёстой. Өнөөгийн турк ард түмний генийн бүтэц дэх Өмнөд Азичуудын 26 хувь, Төв Азичуудын 6 хувь генийн харьцааг нь үл алдагдуулан 100 хувьд шилжүүлбээс Өмнөд Азичуудын 26 хувь нь 77 хувь, Төв Азичуудын 6 хувь нь 23 хувь болно. Үүнийг 15-р зургаар үзүүлье.
XIII зууны Османчууд Индо-пакистан зүс царайтай байсан гэж загварлагдаж байна.
Османчуудын дээдэс Индо-пакистанчууд хаанаас Төв Азичуудын генийг авав?
Энэ асуултад төлөв байдлаар хариулцгаая. X-XIV зууны хооронд Өмнөд Азичууд буюу Индо-пакистанчууд Төв Азид ирсэн баримт огт үгүй. Харин Селджүкүүд энэ хугацаанд Иран, Анатоли, Сирийг эзэлсэн баримт бий. Селджүкүүдийн байгуулсан Керман хаант улс (1041—1187), Кони хаант улс (Румын) (1077—1307), Сирийн хаант улс (1094—1117) дээрх газар нутагт оршин тогтжээ.
Тэгэхээр Османчуудын дээдэс Иран дахь Селджүкүүдээс генийнхээ 23 хувийг авжээ гэх дүгнэлтэд бид хүрч байна. Османчуудын дээдэс Төв Азийн нутагт аж төрж байгаагүй нь тогтоогдож байна.
ИСЛАМЫН ШАШИН ба ОСМАНЧУУДЫН ДЭЭДЭС
Османчууд Исламын шашинтай байсан нь факт. Харин Османчуудын дээдэс Өмнөд Азичууд доторх Индо-пакистанчууд хэзээ исламын шашинд орсон бэ?
Энэ асуултын хариуг Пакистаны Инда мөрний сав дахь ард түмэн хэзээ исламын шашинд орсон гэдгээр тооцож болно.
Пакистаны Инда мөрний сав нутгийн ард түмэн IX-XI зууны хооронд исламын шашинд бүрэн оржээ гэх баримт байна. Энэ тухай хожим дэлгэр үгүүлнэ. 17-р зургаас Инда мөрний сав нуггийг харна уу.
ХИЙСВЭРЛЭЛ 2 ба ДҮГНЭЛТ
Хийсвэрлэл нь (abstract) байгаа мэдээлэл дээр сэтгэн бодож тодорхой зарчим, логик дүгнэлт гаргахыг хэлнэ. Хийсвэрлэл нь судалгаа биш. Судалгаа нь эх сурвалж дахь баримт дээр хийгдэнэ. Эх сурвалж судлахаар мэдээжийн зөв гэж тооцогдож байсан зарим мэдээлэл ор үндэслэлгүй, хэн нэгний зохиомж болохыг “СИЭ” ТББ-ын хамт олон мэдэхийн дээдээр мэднэ. Тийм учир мэдээлэл буюу өгөгдөл бүрийг эх сурвалжаас нь үндэстний судлаачид хянах үүрэгтэй. Энэхүү үүргээ “СИЭ” ТББ-ын хамт олон хийсээр байна.
Энэхүү хийсвэрлэл доторх хөдөлшгүй баримт бол өнөөгийн турк ард түмний нэгэн угсаа нь индо-пакистанчууд болно. Индо-пакистанчууд Дорнод Азид хэзээ ч аж төрөөгүй, Төв Азид мөн хэзээ ч аж төрөөгүй, тэд Түрэг төрийг үүсгэсэн Ашна овогтой огт хамаагүй гэдгийг өнөө хэн ч үгүйсгэж чадахгүй. Өнөөгийн турк ард түмэн түрэгээс салбарласан гэдэг нь зуун жилийн урьд найруулсан зохиомж болно.
ТУРК УЛСЫН ТӨР АРД ТҮМНЭЭСЭЭ ГРЕК-РОМ УГСААГАА НУУСААР БАЙНА.
Турк улсын засгийн газар энэ чухал фактыг Турк ард түмнээс нуухын тулд “Турк-ДНК төсөл”-ийг байгуулж, уг төслийн хүрээнд эх сурвалжгүй, буух эзэн буцах хаяггүй генетик график, диаграммтай хуурамч портал үүсгэжээ. Мөн бодит мэдээлэл тавьсан ген судлах арилжааны чилэлийн дэлхийд хамгийн том компани - Ancestry.com-д дургүйцлээ илэрхийлснийг “СИЭ” ТББ "Турк ген" цуврал нийтлэл 1-дээ бичсэн билээ.
Уг нийтлэлд профессор Жэлал Шэнгор ТВ ярилцлагадаа:
- Яагаад Турк төр Анатоли дахь ард түмний дийлэнх олонх нь Грек-Ром угсаатай гэдгийг нуухыг хүссээр байна. Энэ нууцын цаад учир юунд оршино вэ? Юунаас тэд айгаад байна?
- Исламын шашинд орсон ба хэл ууссаны улмаас турк хэлээр ярих олон түмний том бүлгүүдийн грек угсааг юуны учир чандлан хав дарсан бэ?
Профессор Жэлал Шэнгорын дээрх асуултад хамтаар эргэцүүлцгээе.
“СИЭ” ТББ: Профессор Жэлал Шэнгор Ancestry.com-оос өнөөгийн турк түмний генийн бүтцийн тухай мэдээлэл авсан бол, “СИЭ” ТББ ийм мэдээллийг PubMed Central® байгууллагын цахим сэтгүүлээс авснаа дээр мэдээлсэн билээ. Профессор Жэлал Шэнгор “Анатоли дахь ард түмний дийлэнх олонх нь Грек-Ром угсаатай” гэж үгүүлсэн нь профессор Uğur Hodoğlugil, профессор Robert W. Mahley хоёрын K=7 судалгаагаар турк ард түмний генийн бүтцэд Европчуудын генийн багц хамгийн том буюу 53 хувийг эзэлж буй гэж тогтоосонтой таарч байна.
Профессор Жэлал Шэнгор: Энэ нууцын цаад учир юунд оршино вэ? Юунаас тэд айгаад байна?
“СИЭ” ТББ: Грек-Ром угсаатай гэдгээ хүлээн зөвшөөрч, түүнийгээ ард түмэндээ зарлаваас дараах нөхцөл байдал үүснэ хэмээн Турк улсын засгийн газар болгоомжилж байна.
- Өнөөгийн Турк ард түмэнд өөрсдийгөө турк биш гэдгийг мөн турк нь зохиомол нэршил гэдгийг ухаарснаар 100 жилийн тэртээд зохиосон өнөө хүртэл тээсээр буй үндэсний ой санамж нь эвдэрч, тэднийг нэгтгэж буй итгэл үнэмшил нь орших орон зайгүй болно.
- Османы эзэнт гүрнийг өөр өнцгөөс өнөөгийн турк ард түмэн харах болно. Индо-пакистанчууд болох Османчууд XIII зуунд Анатолийн уугуул ард түмэн болох өнөөгийн турк ард түмний дээдсийг хурааж, тэднийг исламын шашинд, мөн өөрсдийнхөө хэл рүү оруулжээ гэдгийг өнөөгийн турк ард түмэн мэдэх болно. Өнөөгийн турк ард түмний генийн судалгаагаар тэд ялагч ард түмэн биш ялагдагч ард түмэн болж хувирна. Турк ард түмэн Османы эзэнт гүрнийг харийн төртэй манай улс гэж хараад зогсохгүй 1922-р оны 11-р сарын 1-ний өдрийг буюу Осман султанат улс үгүй болсон өдрийг эрх чөлөөний өдөр гэж тунхаглахад хүрнэ.
- Өнөөгийн турк ард түмэн Мустафа Кемал Ататюркийн санаачилгаар шинэ улсынхаа нэрийг Турк гэж нэрийдсэнд эргэлзэхээс гадна өөрсдийгөө турк биш гэдгийг мэдэж өөр нэр авах болно.
- Турк улсаас явуулж буй Пан туркизм геополитикийн бодлого ул үндэслэлгүй болно. Учир нь өнөөгийн Турк улсын хүн ам Осман Гази I -д хураагдсан улс болж хувирна. Ийм ийм аюул нүүрлэх тул Турк улсын засгийн газар Грек-Ром угсаатай гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байна.
Профессор Жэлал Шэнгор: Исламжсан, хэлээ уусгасны улмаас турк хэлээр ярих олон түмний грек угсааг юуны учир чандлан хав дарсан бэ?
СИЭ ТББ-ын судлаачдын тайлбар:
- Турк ард түмний дийлэнх олон Грек угсаагаа ухаарваас тэд барууны орныг дагах геополитик хэрэгжүүлэх намыг сонгоно. Грек угсаагаа ухаарах ард түмэн Реджеп Тайип Эрдоганы Шударга ёс, хөгжлийн намын үзэл баримтлалаас Кемаль Кылычдароглугийн Republican People's Party буюу Бүгд найрамдах ардын намын үзэл баримтлал илүү ойр байх болно. Ард түмний ой санамж өөрчлөгдөхөөр түүнийгээ даган шинэ намууд үүснэ. Энэ бүгдээс тэд болгоомжилж байна.
- Төв Ази дахь киргиз, казах, узбек гэх мэт олон ард түмэн өнөөгийн туркийг түрэгтэй огт хамаагүй гэдгийг мэднэ. Өнөөгийн Турк улсын Төв Ази дахь геополитикийн бодлого явцгүй болно.
- Турк улсын исламын ертөнцөд тэргүүлэх байр суурь эзлэх геополитикийн бодлого аажмаар ганхах болно.
Товчхондоо, Турк улсын иргэд өөрсдийгөө хэн гэдгээ дахин ухаарах гүн хямралын цаг хугацааг туулна. Мустафа Кемал Ататюркийн (1881-1938) үед генетикийн шинжлэх ухааны онол үүссэн ч ДНК судлалын үе 1940-өөд оноос, геном судлалын үе 1970-аад оноос эхэлжээ. Мустафа Кемал Ататюрк өөрийнхөө ард түмэнд хамгийн холч, хамгийн сайн үндэстний ой санамжийг боловсруулаад үлдээсэн ч хожим генетик судалгаагаар түүний боловсруулсан үндэстний ой санамж үгүйсгэгдэхийг тэр яахан тооцоолж чадах билээ.
Үргэлжлэл бий...