Шинжлэх ухаан хамгаалалт 2
Эх хэлээ ариг цэвэр болгох нь үр хойчсийнхоо үеэс үед оршин тогтноход өнөөгийн бидний оруулж чадах хувь нэмэр төдийгүй зайлшгүй гүйцэтгэх үүрэг юм.
1682 0

Хэлний салбар

Турк улсаас үйлдэж буй өнөөгийн Хүн үндэстэн монголчуудын ихсийн VI-VIII зууны үсэг бичгийн соёлыг булаах зорилготой Академик гамбитанд ямар хамгаалалт хийх тухай өгүүлэхээс урьд 75 жилийн тэртээд Хүн хэлнийнхээ мөн чанар, зүй тогтлыг өөрсдөө хэрхэн эвдсэн үйлийг товч дурдах нь зөв болов уу.

БНМАУ-ын Төр засаг Хүн хэлнийнхээ мөн чанар, зүй тогтлыг эхэлж судлан гаргах ёстой байжээ. Дараа нь тэд шинэ үсэг авах байжээ. Хэлнийнхээ мөн чанар зүй тогтлыг мэдэж буй үндэстэнд үсэг буюу тэмдэглэгээгээ солих нь эх хэлэндээ сөрөг нөлөөгүй.

Хэлнийнхээ мөн чанар, зүй тогтлыг даяраа тунхаглаагүйгээр 1945 оны 5 дугаар сарын 18-ны БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны хамтарсан хурлаар “Бүх хэвлэл ба улсын албан хэргийг 1946 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн шинэ үсгээр явуулсугай” хэмээн тогтжээ. Буруу үйл эндээс эхлэв.

Ийм нэг баримт байна. 1941 оны 5 дугаар сарын 9-нд МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчид, Ардын СнЗ-өөс кирил монгол үсгийг бичих ба хэрэглэх түр дүрмийг боловсруулан гаргах, цагаан толгой, сурах бичиг бэлтгэхийг Шинжлэх Ухааны хүрээлэн, Ардыг гэгээрүүлэх яаманд даалгажээ. Шинэ үсгийг бичих ба хэрэглэх түр дүрмийг түр зуур орос дүрмээр боловсруулжээ.

Харамсалтайн шинэ үсгийг бичих түр дүрэм нь түр биш мөнх дүрэм болов.

Хэл болон үсэг тэмдгийн зохицлоор тухайн үндэсний хэлний дуудлагыг үсгээр тэмдэглэнэ. Тухайн үсгийн ул системээс хамааран тэмдэглэл өөр байна. Хүн үсэг нь гийгүүлэгч ул системтэй учир тэмдэглэгээг гийгүүлэгч ултай үсгийн аргачлалаар бичнэ. Уйгур үсэг нь эгшиг, гийгүүлэгч ул системтэй учир тэмдэглэгээг эгшиг гийгүүлэгч ултай үсгийн аргачлалаар бичнэ. Хүн болон Уйгур үсгийн бичлэг нь зөрөх боловч дуудлага, утга нь зөрөхгүй. Кирил үсэг нь Уйгур үсэгтэй ижил эгшиг гийгүүлэгч ултай учир, өнөөгийн Хүн үндэстэн болох монголчууд уг үсгийн системийг мянган жил хэрэглэсэн тул шинэ үсгийг бичих ба хэрэглэх түр дүрмийг боловсруулах шаардлаггүй байжээ. Хэл болон үсэг тэмдгийн зохицлоор үсэг хэлэнд нөлөөлөх учиргүй байтал дүрмээр зөв бичүүлэх нэрийн доор манай эх хэлийг орос хэлний зүй тогтлоор (грамматик)-аар эвдсээр... Ийм ноцтой алдааг манай ихэс гийгүүлэгч ултай Хүн, Брахми үсгийг мөн эгшиг гийгүүлэгч ултай Уйгур үсгийг авах зуур огт гаргасангүй.

2019 онд БНТУ-ын ТИКА-аас С.Дуламын ахалж буй Монгол Улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн бүтээсэн Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг хэвлэн нийлүүлэх ажид $ 49 000 тусгажээ. Зөв бичих нэг хэрэг, зөв хэлтэй болох нь чухал хэрэг. Үсгээр аливаа үндэстний хэлийг тэмдэглэх болохоос аливаа үндэстний хэлэнд үсэг нөлөөлөх ёсгүй. Зөв бичих буюу зөв бичлэг гэх ухагдахууныг үсэг бичгийн өндөр соёлтой орос ард түмэн “правописание” гэнэ, эртний бичиг үсэгт грекийн ард түмэн orthography (ὀρθογραφία= ὀρθός зөв+γράφω бичих) гэнэ. Орфограф нь үгс болон хэлний зүй тогтлын хэлбэрүүдийг нэг загвараар тогтож түүгээрээ бичихийг хэлнэ.

Аливаа үндэстний хэлний дүрэм нь грамматика буюу хэлний зүй тогтлоос үүсэх болохоос орфограф буюу зөв бичлэгээс үүсэхгүй.

Өнөө Монгол улсын хэлний салбарын доктор, ардын багш нар нь орос үсгээр “зөв бичих” нэрийн доор багш нарынхаа эхлүүлсэн манай хэлийг орос хэлний зүй тогтол (орос грамматик)-аар дүрэмлэж байна. Энэ тухай баримт, нотолгоо хүргэх болно.

Шинжлэх ухаангүй ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэн

Ардын засгийн газрын тогтоолоор 1921 оны 11 дүгээр сард “Судар бичгийн хүрээлэн” байгуулагджээ. Судар бичгийн хүрээлэн хэмээх энэхүү нэрэнд уг байгууллагын зорилго, мөн чанар оршино. Уг хүрээлэн эхэн үедээ монгол хэл бичгийн судалгааг эрхлэн явуулдаг байжээ. Энэ нь маш зөв эхлэл байжээ.

1961 онд Шинжлэх Ухааны Академ иж бүрдэл 5 хүрээлэнтэй байгуулагджээ. Нэг нь Хэл зохиолын хүрээлэн болно. Социализмын үед социалист реализмыг уран зохиолд нэвтрүүлэн ард иргэдийн улс төр, үзэл суртлын хүмүүжлийг өндөр түвшинд байлгахын тулд Зохиол гэдэг нэрийг уг хүрээлэнд нэмжээ. Ингэснээр уг хүрээлэн шинжлэх ухаанаас, судалгаа шинжилгээнээс холдож, үзэл суртал, хяналтын ажил хийх болжээ. Хүн хэлний мөн чанар зүй тогтлыг эх сурвалжаар судлах ёстой, нэг үгээр хэлэхэд үндэсний эх сурвалж судлах зорилгоор 1921 онд байгуулагдсан энэхүү хүрээлэн өнөө Хэл зохиол судлал, Аман зохиол судлал, Алтай судлал, Төвд судлал, Нэр томъёо судлал, Дурсгалт бичгийн чуулган, Аман зохиолын чуулган гэх мэт эмнэлгийн “нярайн тасгийн” бүтэцтэй ажиллаж байна. Үр дүнд ямарч шинжлэх ухааны үнэргүй, мэдлэг чадваргүй, үндсэн ажилаа 1961 онд гээсэн "докторуудын өдөр өнжүүлэх” болжээ. Г.Билгүүдэгийн ахалж буй судлаачгүй, шинжлэх ухаангүй, чадваргүй Хэл зохиолын Хүрээлэнгийн тухай нийтлэл хожим ухагч та бүхэндээ хүргэнэ. Шинжлэх ухаан үгүй газар төр нь бодлого явуулж эс чадна. БСШУС Яам хэлнийхээ салбарыг удирдаж чадахгүй байна. Үүний нэг жишээ нь утгыг нь сэрээгээгүй хадан бичээсийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр төрийн ордонд залуулсан үйл нь яам хэлнийнхээ салбарыг удирдаж чадахгүй байгаагын нотолгоо болно. Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Монгол улсын Хэлний бодлогын Үндэсний зөвлөл гэж бий. Мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн гэж байгууллага байна. Ийм давхардал хэрэг байна уу? Аль али нь Хэлнийхээ мөн чанар, зүй тогтлыг судалж эс чадна.

Хүн үсэг бичгийн салбар дахь “Хуурамч султанууд” ба СИЭ

Манай VI-IX зууны Түрэг, Уйгур төрийн хүн үсэгтэй хадан бичээсийг ухан сэрээж эс чадах академич Л.Болд, доктор Ц.Баттулга нар өнөөгийн Хүн үндэстэн болох монголчуудад эдгээр бичээс Османы дээдсийн эртний турк хэлээр бичигджээ, та нарын дээдсийнх биш гэж хууран мэхэлсэн нь эрүүгийн хариуцлагын асуудал болов уу. Л.Болд, Ц.Баттулга хоёр нь Хүн үсэг бичгийн салбарын “хуурамч султанууд” болно.

Л.Болд 2011 онд Турк улсын санхүүжлэгтэй “Монгол орны нутагт орших эртний түрэг үндэстний хүрэл хөшөөний хээрийн судалгаа” нэртэй 201100059 тоот Улсын бүртгэлтэй Хамтарсан төслийг удирджээ.

Л.Болд нь 2014-2016 онд Турк улсын санхүүжлэгтэй “Түрэг монгол хэлний үгийн сангийн нийтлэг угсаатны харилцааны үр дүн болох нь” нэртэй 201600092 тоот Улсын бүртгэлтэй Хамтарсан төслийг удирджээ.

Л.Болд нь 2017 онд Турк улсын санхүүжлэгтэй “Монгол улсын нутаг дэвсгэр дэх эртний түрэг бичгийн дурсгалын судалгаа” нэртэй 201700163 тоот Улсын бүртгэлтэй Хамтарсан төслийг удирджээ.

Эдгээр хамтарсан төсөл нэрээр, Туркийн Засгийн газрын захиалгат мөнгөөр академич Л.Болд Турк гамбитанд дөрлөгджээ. Эдгээр гурван төслийн үр дүнд Л.Болдоор болон Хэл зохиолын хүрээлэнгээр Туркууд Орхон Бичгийн Дурсгал гэх хуурамч номыг гаргуулав.

Л.Болд, Ц.Баттулга нар СИЭ ТББ гарч ирнэ гэж зүүдэлсэнгүй. Монголчууд эх үсэг бичгээ сэрээнэ гэж тэд огт бодсонгүй.

Ямартаа ч монголчууд Хуурамч султаануудаа мэдэв. Өнөө Хуурамч султаануудад дураар дургих нөхцөл хомс болжээ.

Хуурамч султаануудаас нэн чухал асуудал бол монголчууд бид Хүн хэлнийнхээ мөн чанар, зүй тогтлыг (грамматика) судлан гаргах, түүнийгээ тунхаглах .Эх хэлээ ариг цэвэр болгох нь үр хойчсийнхоо үеэс үед оршин тогтноход өнөөгийн бидний оруулж чадах хувь нэмэр төдийгүй зайлшгүй гүйцэтгэх үүрэг юм. Эх хэлээ сэрээсэн байхад Академик гамбитаас хамгаалах нь хялбар үйл.

СИЭ ба Боловсролын яам

Үргэлжлэл бий...

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...