Билгэ хааны бичиг.
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №37
1892 0

Сэргэлэн Интернашионал Экспедишины гол зорилгын нэг нь эх сурвалжийг тайлж, түүнийгээ монголчуудын өв соёл гэдгийг хөдлөшгүйгээр батлаж, уул өв соёлыг монголчууддаа таниулж, үр хойчисдоо өвлүүлэх. Үүнээс эрхэм үйл гээн судлаач мануусд үгүй. Нийтлэл З5 – н дараа олон уншигчид Билгэ хааны бичгийг дахин хялбаршуулж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Энэ удаа уг бичгийн өгүүлбэрийн бүтцийг эвдэхгүйгээр, утга алдахгүйгээр орчин цагийн монгол хэлийг идэвхтэй хэрэглэгдэж буй үгсийг ашиглан хүргэж буй. Эхэлж уншигчид уг бичгийн утгыг сайн ойлгох нь зүйтэй гэдэгтэй санал нэг байна. Утгаа билирч буй нэгэнд түлхүүр өгөхөд код хялбар тайлагдана. Уг бичгийг мануусын өвөг дээдэс мануусд зориулж сийлэн үлдээсэн тул уг бичгийн код та мэдэхгүй ч таны дотор байгаа. Яаж хялбарчилж буй аргыг таньд тайлбарлая.

Бичгийн шилжилт хийгдсэн хувилбар:

Тэнгэр цаг тэнгэрд болмоц Түрг Билгэ хаан энэ өдгөө улуртм.

Орчин цагийн хэллэгээр:

Тэнгэрийн цаг, дээр тэнгэрт болмогц Түрг Билгэ хаан энэ хугацаанд улсаа төвхнүүлсэн.

“Өдгөө” гэдэг үгийг “хугацаа” гэдэг үгээр сольсон. “Өдгөө” гэдэг үгний өд гэдэг нь үд буюу цаг, “хугацаа” зааж буй утга (дэлгэр тайлбрыг хожим хүргэнэ). Уг бичигт “улс төвхнүүлсэн” гэсэн үг байхгүй. Тэгэхдээ улс төвхнүүлэн гэдэг нь нийт хүн ам малын тоог авах буюу хүн малаа захирахыг хэлнэ. Хүн малаа захирна гэдгийг төр хуулиа тогтоох гээн ордны үгээр илэрхийлнэ. Төр гэдэг нь удирдлагын баг. Хууль гэдэг нь харилцааны зохицуулалт. Төр хууль төвхнүүлэхийг ул уртм гэдэг тогтсон хэллэгээр илэрхийлж байжээ. Уг бичигт “дээр” гэсэн үг байхгүй болов ч уг үг орсноор илүү тод болж байгаа болов уу. Иймд зарим тохиолдолд өгүүлбэрийн утгыг тодруулах зорилгоор байхгүй сул үг оруулах, мөн зарим үгийг хасах нь энэ шатанд зөв юм шиг. “Тэнгэр цаг”- ийг тэнгэрийн цаг гэж сольж бичсэн. Өнөөгийн монголчууд бид хэлэндээ морфологийн задаргаа хийдэггүй учир тогтсон хэлбэрээр өгүүлдэг болжээ. Уг хэлбэрт тохируулав. Тэнгэрийн цаг гэхээр цаг тэнгэрт харьяалагдаж байна. Цаг өөрөө тэнгэрийн доор биш, тэнгэрт харьяалагдахгүй харин тэнгэрийн хэсэг тул Тэнгэр цаг гэжээ. Тэнгэр цагийн асуудал үнэндээ зөв бичгийн асуудал биш философийн асуудал болно. Тэгэхээр нэг өгүүлбэрийн араас ийм их тайлбар гарах тул хожим явцын дунд уншигч таньд хүргэх болно. Энэ удаагийн зорилго бол Билгэ хааны бичгийн утгыг дээдээр билрэх. Утга билирсээр кодоо сэрээнэ.

Бичиг шилжилт гэдэг нь үсэг шилжилтийн дараа хийгддэг процесс. Хүннү бичгийн үсгийг өөр бичгийн үсэг рүү шилжүүлэхийг үсэг шилжүүлэлт гэнэ. Бичгийг өөр бичиг рүү шилжүүлэхийг бичиг шилжүүлэлт гэнэ. Гийгүүлэгч дээр суурилсан хүннү бичгийг эгшиг гийгүүлэгч дээр суурилсан кирил бичиг рүү шилжүүлхээр хүннү бичгийн систем кирил бичгийн системээр солигдоно гэсэн утга болно.

Хэсэг 1

Бичиг шилжилт:

тэңри цаг тэңридэ болмц Түрг Билгэ каган бу өдгө ул уртм. Забмин тохто сэд: ул үе янагунм, уугуулнм, бэрхи угшм, боднм, баруй ашд апит бэглэр ойруй таргат буйрук бэглэр утз

Орчин цагийн хэлээр:

Тэнгэрийн цаг дээр тэнгэрт болмогц Түрг Билгэ хаан энэ хугацаанд улсаа төвхнүүлсэн. Үгийг минь тогтоож сайн сэд. Улс бүрэлдүүлж буй нэг санаатнууд минь, хөвгүүд минь, улс удирдах угш минь, бүгд минь. Өмнө буй Ашд Аптын дарга нар, ойд буй Таркат, Буйрукын дарга нар, гуч

Хэсэг 2

Бичиг шилжилт:

Токусугс бэглэри бодны бу зоб ман дагути сэдгэл, акатагди тэнглэ. Илг ру гүн тугусуга, биригрү гүн уртусин гру, коригру гүн батаскинга ойргру түн уртусингру энтэ ижөрөгө бодн коп м[анг]а бодн

Орчин цагийн хэлээр:

Есөн угсын дарга нараа бүгдээ энэ үгсийг дахиж сид, ахиж сонго. Дорно руу нар мандах, өмнө рүү нар дээр гарах, баруун руу нар шингэх ой руу шөнө дээр гарах энд аж амьдрах бүгд цөмөөрөө манайх болсон.

Хэсэг 3

Бичиг шилжилт:

коп итдм. Улмта найг үгүй түрг каган Өтүгэн ойс ул орсоор илдээ бунг үгүй. Илгрү Шандунг йазихаа тэги сү илдм, далайхаа хэсэг дөхөмдөм. Биргрү токуз ирсэнгээ тэги сү илдм Төвдийхээ хэсэг дөхөмдм. Коригру йеңчүүг

Орчин цагийн хэлээр:

цугийн зассан. Улстай, хорон санаагүй Түрг хаан Өтүгэн ойсд байралсаар улсдаа зовлонгүй дорно руу Шандууны задга талруу цэрэг илгээсэн далайн зах хүрсэн, өмнө рүү Есөн Эрсэнхээ цэрэг илгээсэн Төвдийн зах хүрсэн. Баруун рүү Үенчийг

Хэсэг 4

Бичиг шилжилт:

гэчэ төмөр капгка таги сү илдм ойргру эр баргу ийрингэ таги сү илдм бу ингэжэ жиригэ таги зортдм. Өтүгэн ойсдоо өег йади укуй өрмс. Ил тоот сугай жир Өтүгэн ойс өрмц бу жирдэ ул уруп. Табгач бодн бирлэ.

Орчин цагийн хэлээр:

гатлан Төмөр хаалгын нутаг цэрэг илгээсэн, ой руу эр баргын оронгой нутаг цэрэг илгээсэн. Ингэж өөрийн газар нутгаа нийлүүлсэн. Өтүгэн ойсдоо өег, ядуу үгүй байсан. Улсаа барьж эхлэх газар Өтүгэн ойс байсан. Энэ газардаа байршив. Табхайч бүгдтэй хамтран

Хэсэг 5

Бичиг шилжилт:

түншилсэн. Алт, мөнгө, ажил гоц гойтой зүдрэлгүй ингэж барихад Табхайч бүгд үгээ сүчиг бөс бараагаа зөөлөн болгосон. Сүчиг үгэнд зөөлөн бөс бараанд оров. Эрх бүгдийг (бүрэн эрхт бүгдийг) ингэж зах зухаа болгож байсан. Захруу “хон тагдаа” (Тан илийн түргчүүдийг зочлуулж буй газар) дараа нь хорон ухааныг дэмжиж байсан.

Орчин цагийн хэлээр:

түншилсэн. Алт, мөнгө, ажил гоц гойтой зүдрэлгүй ингэж барихад Табгач бүгд үгээ үнэмшилтэй, бөс бараагаа зөөлөн болгосон. Үнэмшилтэй үгэнд зөөлөн бөс бараанд оров. Бие даасан бүгдийг ингэж зах зухаа болгож байсан. Захдаа түргүүдэд зориулсан нутагтаа хожим хорон ухааныг түрж байсан.

Хэсэг 6

Бичиг шилжилт:

Эд агуурс билгэ ихэсийг, эд агуурс баатар ихэсийг татаж байсангүй. Нэг хүнийг ангилсаар (бусдаас нь салагсаар) угший, бүгдий, биднийхээ тагийг үл хоосруулсан. Сүчиг үгийнхээ, зөөлөн бөс барааныхаа эрээ дорой хүс болсон түрг бүгд үлтэг (үхсэн). Түрг бүгд уул сэхэнг (бодол) өмнө шугуй ойсд тухлах.

Орчин цагийн хэлээр:

Эд агуурс ухаантай хүмүүсийг, эд агуурс баатар хүмүүсийн татаж чадсангүй. Нэг хүнийг бусдаас нь ангилан татсаар угший, бүгдий, бидний нутгыг хоосруулсангүй. Үнэмшилтэй үгийг, зөөлөн бөс барааг эрээ цээргүй хүссэн түрг бүгд үгүй болсон. Түрг бүгдийн уул санаа нь өмнө шугуй ойсд тухлах,

Хэсэг 7

Бичиг шилжилт:

Айз (задгай тал) зочлон буцсаар түрг бүгд уул сэхэгнтэй хорон ихсээр ингэж таслан хураалгаж байсан. Эрх (бие даасан) байсаар авлиг (хуурамч) бөс бараа өгч байна, захаг байсаар эд сайн бөс өгч байна хэлэв. Ингэж бусдыг хурааж байсан. Билгэ билимгүй хүмүүс уул үгийг олов (авав). Захруу барп (очив). Олон хүмүүс үлтэг (үхсэн).

Орчин цагийн хэлээр:

задгай талд очин буцсаар байх. Түрг бүгд, уул санаатай хорон хүмүүс ингэж дагаар орж байсан, бие даасан байсаар хуурмаг бөс бараа хүртэн, зах болсоор сайн бөс бараа хүртэн гээн хэлэв. Ингэж бусдыг дагаар оруулж байсан. . Билгэ билимгүй хүмүүс уул үгийг авав. Зах руу нь очив. Олон хүмүүс алга болов.

Хэсэг 8

Бичиг шилжилт:

Уул газар руу барсаар түрг бүгд үлтчисэн (үхцсэн). Өтүгэн газар улшив. Арг – тэргээ (тэмээн цуваа) илгээсээр дэмий мунгак (зовлон) үгүй. Өтүгэн ойсд улшисаар мөнх Илээ тоото ултцcан (суурьшцсан). Түрг бүгд, мэдээ тархахсан бол ачсийг тусыг авцсан. Нэг баталхаар ачиг авцсан. Урьдсан

Орчин цагийн хэлээр:

Уул газар руу очсон бол түрг бүгд алга болчихсон. Өтүгэн газар байршив. Тэмээн жингээ илгээсээр дэмий зовлон үгүй. Өтүгэн ойсд байршисан бол байнгын улсаа, тоотоо байгуулчихсан. Түрг бүгдэд уг мэдээ тархахсан бол ач тусыг авцсан байх байсан. Нэг баталчихсон бол ачийг авцсан байсан. Урьдсан

Хэсэг 9

Бичиг шилжилт:

учир, ухаарсан хааныхан үгийн автан (аван) газар усаа орхисонгүй, цугаар эндээ, устгагдсангүй, хавчуулагдсангүй эндээ үлдэцгээлээ. Газар ус бүхнээ төрөө, хуулиа хүргэн хүргэн байжээ. Тэнгир зарлиг дагахын учир өөрт хиймори байгаа учир хаан улшсан. Хаан ул оров.

Орчин цагийн хэлээр:

учир, ухаарсан хааныхан үгийн аван газар усаа орхисонгүй, цугаар эндээ, алга болсонгүй, хооронд нь хольхосонгүй эндээ үлдэцгээлээ. Газар ус бүхнээ төрөө, хуулиа хүргэн хүргэн байжээ. Тэнгирийн зарлиг төрсөн учир өөрт хиймори байгаа учир хаан улсаа төвхнүүлсэн, Хаан улсаа төвхнүүлэв.

Хэсэг 10

Бичиг шилжилт:

Үгүйрэн ичигнүй (ичиг-олзонд буй) бүгдийг бүх сайныг барисан (өгсөн). Ичигнүй бүгдийг баян их айл болгосон, жижиг бүгдийг хүслээр нь их айл болгосон. Зөв үү үг мин дээ? Ухаан барих түрг баг нар бүгд энэхүү цэцэнг түрг///// рп. Ил тоот эхлэх нь мөн эндээ болсон, ангилав (тусгаарлав). Уул сэхэнг (санаа) нь иймээ.

Орчин цагийн хэлээр:

Үгүйрэн харийн харьяат болсон бүгдэд хамаг сайныг соёрхсон. Өөрийн төргүй бүгдийг баян их айл болгосон, цөөн бүгдийг хүслээр нь их айл болгосон. Зөв үү үг мин дээ? Ухаан мэдэх түрг дарга нар бүгд энэхүү цэцэнг түрг///// рп. Улс тоотын эхлэлийг мөн эндээ байгуулан тусгаарлав. Гол санаа нь иймээ.

Хэсэг 11

Бичиг шилжилт:

мөн эндээ байсан. Ингэ ингэ (загвар) үгээ бий болгосоор мөнх ташийг (чулууг) уралсан. Энгэр хоригийн ухааныг түрг амьтай бүгд, баг нарт энэ өдгөө хүрэгмүй. Нийлж байгааг, ангилтцан маань б/////ч хаантай бичээсч ирээд байсан. Бичсэн минийнхээ үг мин сийлсэн.

Орчин цагийн хэлээр:

Мөн энд уралсан загвар үгс байсаар (хэлэх үг байсан учир) байнгын чулуугаа бүтээсэн. Ингэр хоригийн ухааныг түрг амьтай бүгд, дарга нар энэ хугацаанд хүргээрэй дарга нар руу. Тусгаар болгосныг минь б/////ч хаантай бичээсч ирээд бичсэн. Минийнхээ үгсийг сийлсэн.

Хэсэг 12

Бичиг шилжилт:

Табхайч хаанынхаа ирүүлсэн бичээсчийг урамлан энгэр дэнжийг барих зарууд (зарлигууд) уралсан. Авчируулсан ташин дэнжийхээ бичээс урлуулан бий болгосон. Таш тогтогдсон. Өнхөлцөгний (зүрхний) үг минь у/////а “ттинга тги” (балархайны хэмжээг газар дээр нь очиж хараагүй учир уг хоёр үгийг түр сэрээсэнгүй). Мөн энэ хориг, ухаанг, мөнх таш

Орчин цагийн хэлээр:

Табгач хаанынхаа ирүүлсэн бичээсчийг урамлан энгэр дэнжийг барих зарлигууд буулгасан. Авчирүүлсан чулуун дэнжийхээ бичээс урлуулан бий болгосон. Чулууг тогтоолгуулсан. Зүрхний үг минь у/////а “ттинга тги” (балархайны хэмжээг газар дээр нь очиж хараагүй учир уг хоёр үгийг түр сэрээсэнгүй). Мөн энэ хориг, ухаанг, байнгын чулуун

Хэсэг 13

Бичиг шилжилт:

дуусгуулсан. б///// байсаар мэдгээ. Ариг газраа, ирсээр ингэж ариг газраа мөнх чулуугаа дуусгуулсан, бичсэн. Үүнийг харав. Ингэж ухаанг уул таш///////сн. Энэ бичиг бичигмүй ач Золоо тэхэн.

Орчин цагийн хэлээр:

дуусгуулсан. б///// байсаар мэдгээ. Ариг газраа, ирсээр ингэж ариг газраа мөнх чулуугаа дуусгуулсан, бичсэн. Үүнийг харав. Ингэж ухаанг уул таш///////сн. Энэ бичиг бичигмүй ач Золоо тэхэн.


Билгэ хааны бичиг

1. Тэнгэрийн цаг дээр тэнгэрт болмогц Түрг Билгэ хаан энэ хугацаанд улсаа төвхнүүлсэн. Үгсийг минь тогтоож сайн сэд. Улс бүрэлдүүлж буй нэг санаатнууд минь, хөвгүүд минь, улс удирдах угш минь, бүгд минь. Өмнө буй Ашд Аптын дарга нар, ойд буй Таркат, Буйрукын дарга нар, гуч //////

2. Есөн угсын дарга нараа бүгдээ энэ үгсийг дахиж сид, ахиж сонс. Дорно руу нар мандах, өмнө рүү нар дээр гарах, баруун руу нар шингэх ой руу шөнө дээр гарах энд аж амьдрах бүгд цөмөөрөө манайх болсон,

3. цөмийн зассан. Улстай, хорон санаагүй Түрг хаан Өтүгэн ойсд байралсаар улсдаа зовлонгүй дорно руу Шандууны задга талруу цэрэг илгээсэн далайн зах хүрсэн, өмнө рүү Есөн Эрсэнхээ цэрэг илгээсэн Төвдийн зах хүрсэн. Баруун рүү Үенчийг

4. гатлан Төмөр хаалгын нутаг цэрэг илгээсэн, ой руу эр баргын оронгой нутаг цэрэг илгээсэн. Ингэж өөрийн газар нутгаа нийлүүлсэн. Өтүгэн ойсдоо өег, ядуу үгүй байсан. Улсаа барьж эхлэх газар Өтүгэн ойс байсан. Энэ газардаа байршив. Табхайч бүгдтэй хамтран

5. түншилсэн. Алт, мөнгө, ажил гоц гойтой зүдрэлгүй ингэж барихад Табгач бүгд үгээ үнэмшилтэй, бөс бараагаа зөөлөн болгосон. Үнэмшилтэй үгэнд зөөлөн бөс бараанд оров. Бие даасан бүгдийг ингэж зах зухаа болгож байсан. Захдаа, түргүүдэд зориулсан нутагтаа, хожим хорон ухааныг түрж байсан.

6. Эд агуурс ухаантай хүмүүсийг, эд агуурс баатар хүмүүсийг татаж чадсангүй. Нэг хүнийг бусдаас нь ангилан татсаар угший, бүгдий, бидний нутгыг хоосруулсангүй. Үнэмшилтэй үгийг, зөөлөн бөс барааг эрээ цээргүй хүссэн түрг бүгд үгүй болсон. Түрг бүгдийн уул санаа нь өмнө шугуй ойсд тухлах,

7. задгай талд очин буцсаар байх. Түрг бүгд, уул санаатай хорон хүмүүс ингэж дагаар орж байсан, бие даасан байсаар хуурмаг бөс бараа хүртэн, зах болсоор сайн бөс бараа хүртэн гээн хэлэв. Ингэж бусдыг дагаар оруулж байсан. . Билгэ билимгүй хүмүүс уул үгийг авав. Зах руу нь очив. Олон хүмүүс алга болов.

8. Уул газар руу очсон бол түрг бүгд алга болчихсон. Өтүгэн газар байршив. Тэмээн жингээ илгээсээр дэмий зовлон үгүй. Өтүгэн ойсд байршисан бол байнгын улсаа, тоотоо байгуулчихсан. Түрг бүгдэд уг мэдээ тархахсан бол ач тусыг авцсан байх байсан. Нэг баталчихсан бол ачийг авцсан байсан. Урьдсан

9. учир, ухаарсан хааныхан үгийн аван газар усаа орхисонгүй, цөмөөрөө эндээ, алга болсонгүй, хооронд нь хольхосонгүй эндээ үлдэцгээлээ. Газар ус бүхнээ төрөө, хуулиа хүргэн хүргэн байсан. Тэнгирийн зарлиг төрсөн учир өөрт хиймори байгаа учир хаан улсаа төвхнүүлсэн, Хаан улсаа төвхнүүлэв.

10. Үгүйрэн харийн харьяат болсон бүгдэд хамаг сайныг соёрхсон. Өөрийн төргүй бүгдийг баян их айл болгосон, цөөн бүгдийг хүслээр нь их айл болгосон. Зөв үү үг мин дээ? Ухаан мэдэх түрг дарга нар бүгд энэхүү цэцэнг түрг///// рп. Улсаа барих эхлэлийг мөн эндээ байгуулан тусгаарлав. Гол санаа нь иймээ.

11. Мөн энд уралсан загвар үгс байсаар (хэлэх үг байсан учир) байнгын чулуугаа бүтээсэн. Ингэр хоригийн ухааныг түрг амьтай бүгд, дарга нар энэ хугацаанд хүргээрэй дарга нар руу. Тусгаар болгосныг минь б/////ч хаантай бичээсч ирээд бичсэн. Минийнхээ үгсийг сийлсэн.

12. Табгач хаанынхаа ирүүлсэн бичээсчийг урамлан энгэр дэнжийг барих зарлигууд буулгасан. Авчируулсан чулуун дэнжийхээ бичээс урлуулан бий болгосон. Чулууг тогтоолгуулсан. Зүрхний үг минь у/////а “ттинга тги” (балархайны хэмжээг газар дээр нь очиж хараагүй учир уг хоёр үгийг түр сэрээсэнгүй). Мөн энэ хориг, ухаанг, байнгын чулуун...

13. дуусгуулсан. б///// байсаар мэдгээ. Ариг газраа, ирсээр ингэж ариг газраа мөнх чулуугаа дуусгуулсан, бичсэн. Үүнийг харав. Ингэж ухаанг уул таш///////сн. Энэ бичиг бичигмүй ач Золоо тэхэн.г

Билгэ хааны бичгийг орчин цагийн монгол хэлээр утгыг бүрэн гаргав. Судлаач надад өвгөдийн “эрх бүгдэн” гэсэн үгийг бие даасан, “ангилав”гэсэн үгийг тусгаар тогтнов гэх мэт зохиомол үгсээр орлуулах нь гунигтай байв. Ганц хоёр үгний утгаас, бүхэл бүтэн хадны бичгийн утга хамаагүй чухал гэдгийг мань билрэх нэгэн. Үүнээс илүү хялбарчлан гэж байх уу.

Контентийн (агуулагын) охор анализ:

1 – 4 дүгээр хэсгүүд нь Түрг төртөн мануус хэн бэ: ямар хаантай байсан, ямар аймаг овгын бүрэлдэхүүнтэй байсан, ямар газар нутагтай байсан, ямар аян дайн хийсэн, хаана ул урсан (улшин сууршисан) тухай доорх дөрвөн багц өгүүлнэ.

5 – 7 дугаар хэсгүүд нь Түрг төр мөхөх аюултай тулгарсан тухай өгүлэрүн: Табхач буюу Тан илийн хойд малчдыг эзэнгүйрүүлэх бодлого. Түргүүд алт, мөнгө болон байдаг бүхнээ барьсаар байхад хүмүүсийн сайхан амьдрах нөхцөлөөр татан тариаланч харц болгож байсан. Тайзун нэг сая араныг өөрийн зах болгон нутагшуулах бодлогыг, Тан төрөөс мөнгө гарган уг үйлийг санхүүжүүлж байсан тухай Хуучин Тан илийн бичигт өгүүлсэнтэй хадны бичгийн уг хэсэг таарч байна. Мөн өөрийн сургаальд шимтүүлэн (сүжиглүүлэн) авснаар тэднийг хэзээч урвахгүй болгоно гэсэн Вэн яан бо-гийн ухааныг Билгэ хаан “найг билиг” буюу “хорон ухаан” гээн бичжээ. Тийшээ явсан хүмүүс үлтэг гэдэг нь угтаа үгүй болдог гэсэн санаа болно. Хан үндэстэн уг бодлогыг хоёрдах удаагаа Тан төрийнхээ үеэр хийжээ. Билгэ хаан бурууг их зуданд тохсонгүй.

8 – 10 дугаар хэсгүүд нь Тан илийн уг бодлогыг тасалснаар ямар үр дүнд хүрсэн тухай өгүлэрүн: Тан илийн хүчтэй сурталчигааны эсрэг Мочо хаан, Билгэ хаан хүчтэй эсрэг сурталчигаа хийсэн тухай өгүүлж байна. Уг хэсэгт өгүүлбэрүүдийн цаг төсөөлөлийн хэлбэрээр бичигджээ. Хэрэв уул газар руу очвол түрг бүгд үгүй болно. Өтүгэн газар улшивал Илээ барьчихна, тэнэг зүдэргээгүй амьдарчихна, энэ мэдээ тархахаар ач тусыг Түрг бүгд хүртэнэ гэх мэт. “Анутгахан учир” буюу “Урьдсан учир” гэдэг нь юу гэсэн үг вэ? Хэрэв хоцорсон бол юу болох вэ гэсэн үүднээс уг асуудлыг харцгаая. Сая аран Тан илийн газар усанд оччихсон бол тэд нарыг эргүүлж татана гэж үгүй. Дээр дөрвөн мянган өрхийг буцаан хөөж Мочод өгөв гэсэн нь тэнд очсон хүмүүс иргэн буцах хүсэлгүйг харуулж байна. Тийм учир хүмүүс хааныхаа үгийг авж явсангүй үлджээ. Тэгээд “төрөө” хүргэн байжээ гэдэг нь Уйгурыг хэн, Шивэйг хэн, Есөн угсыг хэн удирдан баглахыг тохирон томилох. “Хуулиа” хүргэв гэдэгт цэрэг татлагын тоо, татварын тоо гэх мэтийг тохирох. Энэ бүх томилгоо, тохироо нь нийт мал ахуйтан аймаг, овгуудад Тангийн зах харъяа байснаас хамаагүй илүү нөхцөл олгосон болов уу. Түрг бүгд ач тусыг авах ёстой мөн ямар ач тус авав, ямар байсныг ямар болгосон тухайгаа өгүүлжээ. Эхний арван багцийн гол санааг уул сэдэнг иймээ гээн дуусгажээ.

10 – 13 дугаар хэсгүүд нь бичгэн хадтай энгэр дэнжийн баригийг хэрхэн яаж барьсан тухай өгүүлнэ. Тан илийн бичээсч чухал үүрэг гүйцэтгэсэн тухай өгүүлжээ.

Билгэ хаан хийсэн гавъятай хэлэх үгтэй, Тан улсын хуандигийн хүдлэлийг авч чадсан тул уг бичгийг бүтээв, хан улсаас элч иржээ.


С.Е.Малов (1880 -1957) ЗХУ-ын ШУА сурвалжлагч гишүүн. Амьд болон мөхсөн турк хэлний нэрт эрдэмтэн. С.Е.Малов уг бичгийг Культегений бага бичээс гээн нэрэлжээ. Энэ удаа С.Е. Маловын хийсэн сэргээлтэнд контентийн агуулагын анализ хийцгээе.

1. Тэнгэр шиг, тэнгэрээр төрүүлсэн (тэнгэрт эсвэл тэнгэрээс бий болсон) түргийн хаан би өдгөө ор суусан. Үгийг минь бүтнээр сонс (та нар), араас минь явж буй бага төрлүүд минь залуучууд минь холбоот овог ардууд; (зогсож буй та нар) баруун шад апын баг нар, (зогсож буй та нар) зүүн тархан, тушаалын баг нар, (та нар) гучин...

2. Та нар) баг нар болон “есөн угс” ардууд, энэ үгийг минь сайн сонс, чанга бишир. Урд нар мандах, баруун (оронд) үд голлох, хойно нар шингэх, зүүн (оронд) шөнө голлох - (бүгдээр) тэнд (энэ хооронд) амьдрах (үгчилхээр дотор буй) ардууд – (бүгд)

3. Манд захирагдана, ийм олон ардыг би бүгдийг зассан. Өтүгэн шугуйд ор сууж буй тэр түрг хаанд өнөөгийн хараал байгаагүй бол овогын (түрг) холбоонд хавчлаг (мэдрэгдэхгүй) (юунд ч) үл байна. Урд (дорно зүг) би цэргүүдтэйгээ Шандуны задгай тал хүрсэн далайд арай хүрсэнгүй; барууншаа (өмнө зүг) би цэргүүдтэйгээ есөн эрсэны таг хүрсэн Төвдийг арай хүрсэнгүй; хойшоо (баруун зүг) Йенчү голыг

4. гатлан би цэргүүдтэйгээ Төмөр хаалгыг дөхөв. Зүүншаа (хойд зүг) би цэргүүдтэйгээ Йир баргу нутаг оров, ийм олон нутаг улсруу цэрэг би оруулса. (миний аян хийх үеээр) Өтүгэн шугуйд сайн (жинхэн) эзэн байсангүй, гэхдээ Өтүгэний шугуй нь овогийн холбоог үүсгэх боломжтой нутаг мөн байв.

5. Хязгааргүйгээр алт, мөнгө, спирт (эсвэл буудай) болон торго (өдгөө мануусд) барих Табгач ардын үг нь сужиг, үнэт зүйлс нь “зөөлөн”(тансаг, булбарайжуулсан); сүжиг үгээр, тансаг баялагаар татсаар тэд хол (амьдарч буй) ардыг өөртөө хүчтэй (хэт) дурлуулж байжээ.

6. Сайн болон ухаалаг ихсийг, сурвалжит баатруудыг Тан улс болон түүний талынхан үл хөдлөгсөн (хөдөлгөж чадаагүй) зөв (замаас нь). Түргүүдээс (саланга хүмүүс) (автаж байсан ч), бүтэн угш болон өөрийнхэн (төрөл садан) хазайж байгаагүй. Тэдний сүжиг үг тансаг баялагт татагтсан түрг ард ихээр үхэв. Түрг ардын хэсэг нь зөвхөн баруун (өмнө зүг) Чугай шугуй нутагших хүсэлтэйгээс гадна

7. Тюнсийн задгай талд гээн өгүүлхээр тэнд буй хорон хүмүүс түргийн заримыг ингэж ухуулсан “ хол амьдрахаар муу билэг өгнө (Табхач тэдэнд), ойр амьдархаар сайн билгэ өгнө.” Ийм үгсээр тэр чамайг (хүчтэй ) ухуулсан. Билгэ (жинхэн) ухаангүй ихэс үгэнд орж, тийш очин ихээр үхсэн.

8. Түрг ард тэр нутаг луу очихоор чи үхлийн эрмэгт тулна, Өтүгэн нутагт байсаар, жингийн цувааг (билэг, татварын араас) явуулсаар зовлон үгү й. Өтүгэн шугуйд үлдсээр мөнхийн овогийн холбоог байгуулан чи амьдрах болно, түрг ард та нар цатгалан, туранхай өлөн үедээ цатгалдахыг үл билрэнэ, нэг цадхаар өлсөхийг үл билрэн. Ийм учир

9. Та нар (өөрий чинь) босгосон хааныгаа, үгийг нь үл сонсон газар усаар тэнүүчлэн, тэндээ хэт сүльдан ядарж (дийлэнх хэсэг нь үхсэн); та нар (амьд) үлдэгсид газар усаар тэнүүчлэн өрөвдөлтэй болжээ. Тэнгэрийн хайраар, надад аз байсан тул би ор суусан, ор суув.

10. Та нар (өөрий чинь) босгосон хааныгаа, үгийг нь үл сонсон газар усаар тэнүүчлэн, тэндээ хэт сүльдан ядарж (дийлэнх хэсэг нь үхсэн); та нар (амьд) үлдэгсид газар усаар тэнүүчлэн өрөвдөлтэй болжээ. Тэнгэрийн хайраар, надад аз байсан тул би ор суусан, ор суув.

11. энд сийлсэн. Хэлэх гэсэн (надад байгаа) бүхнээ мөнхийн чулуун дээр би сийлсэн. Үүнийг хараад өнөөгийн түргийн баг нар ардууд ухаарна. Ор суудалд хураагдсан баг нар (шууд утгаар ор суудал харж буй) та нар алдаа гаргах магадалтай ? (урвах, үл сонсох). Би мөнхийн чулууг ... Табхач улсын хаанаас бичээсчийг ирүүлэн сийлбэр хийхийг даалгасан. Тэд мани үгийг хувиргасангүй (гажуудуулсангүй)

12. Табхач хааны дотоод заслын бичээсчийг ирүүлсэн. Би түүнд онцгой барилга, дотоод гадаад (ханыг) тусгай хээгээр чимэн чулууг босгох даалгавар өгсөн. Зүрхний үгээ өөрийн хүүд “арван сум” , зөвшөөрлөөр сууршигч (татууд) мөн бүгдэд, үүнийг харан (хөшөөг). Хөшөөг

13. Би босгов...өдгөө тэр замын зогсоол дээр буй, мөн энэ замын зогсоол дээр би (хөшөөг) байгуулан дээр нь бичсэн. Үүнийг хараад мэднэ: Тэр чулууг би...Энэ бичгийг бичсэн нь ач Золготэхэн.

Асуулт: Билгэ хаан юу хийсэн хүн бэ? Маловын сэргээлтээр бүх хүнээ Тан улс руу алдсан болж байна. Тан улсын хаан чадалтай хааныг хүндлэн бичээсчээ явуулжээ. Билгэ хаан Тан улсын хааны хүндлэлийг хүлээх юу хийсэн бэ? Өтүгэн үеийн үед хамгийн сайн нутаг, хамгийн их малтай байхад нэг цадах, нэг өлсөх гээн хаанаас юу Малов гаргав. Маловыхаар Тэнгэрийн хайраар Можелян хаан болж өөрийн оролцоогүй үйл явдлын төлөө ийм их ажил хийсэн болж байна уу?

Малов хадны бичгийг яаж ойлгосноо яруу тодоор бичсэн болохоос хадны бичиг юу өгүүлж буйг бичсэнгүй. Маловд уг хадны бичгийг сэрээх хувь бусад харь судлаачдын адил байсангүй. Өдгөө дэлхий даяр С.Е.Маловыг номер нэг судлаач гээн бишрэн, их дээд сургуулиудын сургалт түүнийг хадны бичгийг яаж билирснээр хийж байгаа болхоос хадны бичиг юу өгүүлж байгаагаар хийгдээгүй. Маловын өгүүлбэрийн бүтэц, үгсийн сонголтон дээр шинжилгээ хийх илүүц гээн үзэж буй нь тэр өөрөө харь хүн, түүнд зөрүү байхаас буруу байхгүй. Харин академич Л.Болдын сэргээлтэнд дүн шинжилгээ хийснээ та бүхэнд дараагийн дугаараар хүргэх болно.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...