Суурь судалгаа ба Цагааны Төрбат
МҮОНТ-ээр залуу доктор Цагааны Төрбатын Хүйс толгой бичээсийн тухай ярилцлагыг үзэн ман зочирдов.
649 0

МҮОНТ-ээр залуу доктор Цагааны Төрбатын Хүйс толгой бичээсийн тухай ярилцлагыг үзэн ман зочирдов. Цагааны Төрбат ингэж өгүлэрүн: “Дэлхийн хамгийн гайхамшигтай юм бол сүүлийн хэдэн жил 2014 оноос хойш энэ монгол судлалыг доргиож байгаа зүйл юу гэвэл Чингисийн чулуунаас өмнөх монгол хэлний дурсгал олдсон. Тэгэхдээ бүүр 600 гаруй жилийн өмнөх. 584 оны орчим Бугатын гэрэлт хөшөөг бичсэн, бүтээсэн, босгосон байна. Бугатын гэрэлт хөшөө нь хоёр хэл дээр бичсэн байна. Нэг нь Согд хэлээр, Согд бичгээр. Нөгөө дэх нь брахми бичгээр, монгол хэлээр бичсэн байна. Түүнээс хорь гаруй жилийн дараа нөгөө Булганы алдартай Хүйс толгойн бичээс. Брахми бичгээр монгол хэлээр бичсэн. Энэ бол монгол үндэстэн, монгол хүн болгоны хамгийн ариун нандин шүтээн сая бий боллоо гэж би ойлгож байна. Яагаад гэвэл монгол хэлний ийм эртний дурсгал гарлаа. Зүүн Ази даяр Монгол хамгийн эртний бичгийн соёлтой үндэстэн болж хувирсан. Хятадыг эс тооцвол.

СИЭ нь хэл-түүхийн салбарт ул буюу суурь судалгаа хийдэг байгууллага. СИЭ залуу доктор Ц.Төрбатыг муулах сонирхол тээгээгүй ч шинжлэх ухаанч биш ярилцлага нь Монгол улсын Засгийн газрыг төөрөгдүүлсэн ба бүх монголчуудыг төөрөгдүүлж буй учир ярилцлагыг нь ухагч та бүхэндээ тайлбарлах үүрэгтэй гээн бодном.

Мэдлэггүй түүхчдийн түүх.

БНМАУ-ын бодлогонд түүхэн эх сурвалж судлал гэсэн ухагдахуун байсангүй, ЗХУ-ын түүхийн багш нарын сайн сурагчдыг бэлтгэхэд хангалттай гэсэн бодлогтой байжээ. Тэр үед феодализмаас капитализмыг алгасч социализмд очиж байгаагаар төр засаг өөрийн бодлогоо хүн амдаа тайлбарлаж байсан. Тэр үед очих газар чухал болохоос эрт дээр үед хаана байсан нь огт чухал биш байжээ. Ирээдүй чухал болохоос өнгөрсөн түүх чухал биш байжээ. Цөмийн энерги чухал гээд хамгийн сор залуусаа цөмийн энергийн салбарт бэлдэж байв. Сор залуусаа чухал салбарт бэлдэж түүх, хэлний салбар орхигдов.

Түүх хэлний салбарт суурь судалгаа хийнэ гэдэг нь инженерийн ажилтай ижил. ЗХУ-ын түүхчдийн монгол сурагчдыг бэлдэх нь техник ажил буюу шугам зургийн техникч бэлдэж буй адил. Аливаа эртний бичээсийг сэргээнэ гэдэг нь ул судалгааны салбарт орно. Аливаа түүхийг эх сурвалжаас нь судалж сэрээнэ гэдэг нь ул буюу суурь судалгаа. Ийм үйлийг хийж буй хүмүүс өндөр IQ-лэг буюу билгэлэг байна. Гадаад хэлний өндөр мэдлэг бүхий хүмүүс байх ёстой. Онож хэлэх юм бол тэд инженерүүд байх ёстой. Барилгын инженер шугам зургын багш хоёрын ялгааг хүн болгон мэднэ. Барилгын инженер нь барилгын бүтэцийг тооцно. Тухайн байршилын болзошгүй газар хөдлөлтийн хэмжээг барих барилгандаа тооцож оруулна. Барилгын материал болгон өөр өөр бат бөхийн чанартай (сопромат) тул тэр болгоныг тооцно. Инженер хийж буй ажлынхаа мөн чанар буюу гүнийг мэднэ. Шугам зургын багш инженерийн өгөгдөл дээр ажилна. Шугам зургийн багш тухайн объектын мөн чанар буюу гүнийг мэдэхгүй, тэд техник ажил хийнэ.

Ц.Төрбат нь гадаад хэлтэй шугам зургын багшийн сууринаас манай улсын түүхэн чухал сэдэвт хандаж байна.

Ц.Төрбат ингэж өгүлэрүн: “…нөгөө Булганы алдартай Хүйс толгойн бичээс. Брахми бичгээр монгол хэлээр бичсэн”. Ийм мэдэгдэл хийхийн тулд:

  1. Тэр брахми үсэг таниж, Хүйс толгой бичээсийг тайлсан байх ёстой эсвэл тайлах ажилд оролцсон байх ёстой.
  2. Тэр Хүйс толгой хөшөө нь Буддын шашны зан үйлийн агуулах, өөд болсон хааны хойдохыг ухаж (уншиж) буй бичээс гэдгийг мэдсэн байх үүрэгтэй.
  3. Тэр Шинжлэх ухаанд монгол хэл, өвөг монгол хэл гэж юуг ямар нөхцөлд өгүүлдэг тухай мэдэх үүрэгтэй.

Ц.Төрбат аа!

Монгол хэлээр бичсэн гэж шинжлэх ухаанч бусаар та өгүүлж байна. Турк Мехмед Өлмезийн баг 2017онд Пара (өвөг) монгол, 2019 онд main stream монгол буюу монгол голдиртой гэж өгүүлжээ. Түүхэнд монгол гэдэг нэр анх XII зуунд үүссэн. Монгол гэдэг нэр нь анх Е Лүн ли-гийн бичсэн Кидан улсын түүх, дараа нь Монголын нууц товчоонд Хамаг монгол гэж гаржээ. XII зуунаас урьдах хэлийг монгол, өвөг монгол гээн өгүүлэхгүй. Тийм практик шинжлэх ухаанд байхгүй. Нэг том жишээ нь өвөг түрэг хэл гэдэг ухагдахуун гарсан нь манай Түрэг төрийн хадан бичээсэнд гарах “түрг” гэдэг үгнээс үүдэлтэй. VIII зууны бичээсэнд “түрг” гэдэг үг байгаа учир ancient turkic буюу “эртний түрг” гэсэн ухагдахуун үүсэв. Хэрэв бичээсэнд ийм үг байгаагүй бол ийм ухагдахуун үүсэхгүй байсан. Бид хоорондоо буюу аман яриандаа монгол хэл гэж өгүүлж болно. Академик түвшинд, олон улсын түвшинд Хүн хэл гэх нь хамгийн зөв хувилбар биш, цорын ганц хувилбар болно. Монгол хэлний дурсгал гэхээр Амар мөрнөөс ирэгчдийн дурсгал биш гэж харийх нь өчнө.

Ц.Төрбат ингэж өгүлэрүн: “Жужаанчууд монгол хэлээр ярьж байсан нь баттай болсон. Хэрэв Жужаанчууд монгол хэлээр ярьж байсан юм бол тэдний шууд дээдэс болох Хүннүчүүд монгол хэлээр ярьж байсан нь бүүр баттай болж ирж байна”.

Түрэг төрийн бичээсийг Ц.Төрбат юуг үндэслэж Жужан төрийн бичээс болгов. Жужан төр НТ 552 онд үгүй болсон. Уг бичээсэнд Нири хаан, Түрэг хаан гэж гарна. Энэ тухай өгүүлсэн.

Жужаан төрийн тухай Вэй төрийн бичиг дэх 91-р шастир буюу “Ро ранг”-д бичжээ. СИЭ уг шастирыг өөрийн хэл рүү хөрвүүлсэн. “Тэдний (Жужааны) шууд дээдэс Хүннүчүүд” гэж Ц.Төрбат эх сурвалжгүй өгүүлжээ.

СИЭ Түрэг төрийнхөө түүхийг сэрээхийн тулд Хуучин Тан төрийн бичиг дэх Түрэг дээд, Түрэг доод, Уйгур, Бэйди гэх шастируудыг эх хэлнээ хөрвүүлэв. Мөн Умард төрийн түүх-ээс Түрэг Тэлэ-гийн хэсгийг хөрвүүлэв. Манай Гол тигэн, Билгэ хаан, Тонуйкук болон бусад хадан бичээсүүдийг амжилттай сэрээж байна. Брахми үсгээр сийлэгдсэн манай Түрэг төрийн Хүйс толгой бичээсийг амжилттай сэрээж байна.

Суурь судалгаа хийж буй СИЭ хамт олон өөрийн түүх, хэл соёлын талаар суурь судалгаанаас ангид, шинжлэх ухаанч биш нийтлэл болон мэдэгдлүүдийг цаг хугацаа алдахгүй няцааж байх болно. Ц.Төрбат ШУА-д дотроо сайн доктор байж болно. Шугам зургын багш нар дотроо хамгийн сайн нь байж болно. Ц.Төрбатын өгүүлж буй өгүүлбэр болгон эх сурвалжаар баталгаажиж байх ёстой байтал тийм биш. Тэр яруу найрагч шиг өөрийн үзэл бодлоо өгүүлж байна.

Ц.Төрбат аа! Түрэг төрийн хүн амын дийлэнх нь Тэлэ. Тэлэ-гийн дээдэс Хүннүгийн хойчис гэж Умард төрийн түүх Түрэг Тэлэ-д бичжээ. Уйгур нь Тэлэ-гийн хойчис бөгөөд “Уйгурын дээдэс Хүннүгийн хойчис” гэж Хуучин Тан төрийн бичиг дэх Уйгурын шастирт бичигджээ. Ц.Төрбат аа! Та “тэдний (Жужааны) шууд дээдэс болох Хүннүчүүд” гэж өгүүлжээ. Та эх сурвалжаа дэлгэнэ үү?

Нэг жилийн урьд, арван жилийн урьд, гучин жилийн урьд аль нэг гадаадын сэтгүүлд гарсан нийтлэлийг, аль нэг нэртэй харийн докторын хэлсэн үгийг эх сурвалжийн хэмжээнд тооцдог нь хэвийн зүйл байсан байж болно. Одоо үгүй. Яах гэж СИЭ ийм их цаг гаргаж ул судлагаа хийж байна гэвэл ийм харицлаггүй, улгүй, суурьгүй мэдэгдэлийг монголчууддаа таниулах гэж хийж байна. Ц.Төрбат нь техникчийн мэдлэгтэй байж инженерийн түвшингийн мэдэгдэл хийж байна. Техникч нь техник ажлаа, инженер нь судалгаагаа хийх ёстой. Ц.Төрбат нь академич Л.Болдын араас замнаж байна.

Манай Түрэг төрийн түүхийг, манай Хүйс толгой бичээсийг турк Мехмед Өлмез хэмээгчийн ахлах баг нь инженерчилж байна. Ц.Төрбат тэдний өгөгдөлөөр техник ажлыг нь гүйцэтгэж байна.

Ц.Төрбат мануусын бичиж буй энэ нийтлэлд хариу барьж чадахгүй болов уу. Хариу барихын тулд түүнд гурван жил шаардлагатай болов уу. Тэр эх сурвалжуудыг судалж байж хариу барина. Өөр зам байхгүй. Энэ нийтлэлийг гурван сарын дараа дахин нийтлэхэд монголчууд өнөөгөөс тэс өөрөөр хүлээн авна. Ц.Төрбат аа! Эх сурвалжаа судал. Судалж дийлэхгүй бол нааш ир. Харийхны техник ажлыг хэдий хүртэл хийх вэ?

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...