Туула гол
Тариа алхам. Сэкс, сэлэнгэ, оркон, туглаа сав талду
2672 0

Монгол улсад эх сурвалж судлал бий болсны буянаар монголчууд гол усныхаа нэрийг тайлж чаддаг болов. Энэ удаа Туула голын нэрийг тайлбарлая. Аливаа гол усны нэр тухайн гол усны шинжийг заана.

Тариатын бичээст 𐱃‏𐰺‏𐰍‏𐰞‏𐰍‏𐰢‏⁚‏𐰾‏𐰚‏𐰔‏𐰾‏𐰠‏𐰭‏𐰏‏𐰀‏𐰆‏𐰺‏𐰸‏𐰣‏𐱃‏𐰆‏𐰍‏𐰞‏𐰀‏⁚‏𐰾‏𐰋‏ ‏𐱅‏𐰠‏𐰓‏𐰈‏ “тариа алхам (тарив). Сэкс (кэм голын нэр), сэлэнгэ, оркон, туглаа сав талду” гэж бичжээ. Туула голыг туглаа гэж VIII зуунд бичжээ. XI зууны Диван Лугат толины 5961 тука – хангалттай, хүрэлцээтэй гэх утгаар оржээ. Өнөө монголчууд тав тухтай гэдэг нь дүүрэн, цатгалан гэх утга болно. Тука+л үйл үг үүсгэгч; + аа нэр үг үүсгэгч. Тэгэхээр Тукалаа гэдэг нь ус нь дүүрдэг, үеэрлэдэг гэх утга ажээ. Хүн хэл нь Алтай гэх ганц хэлнээс салбарласан хэл биш түүхэн явцад ижилссэн хэл ажээ. Хүн хэлэнд “туу” гэх урт дуудлаганд жийргэвч “г” оруулж, туг гэж дуудна. Тэгэхээр туу, туг нь дүүрэн, хүрэлцээтэй гэх утга ажээ. “Туул”, “тугал” гэдэг нь дүүрэх гэх утга ажээ. Өнөө тулгар эм гэж нь төрөх дөхсөн давхар биетэй эмийг хэлнэ. Тулгар гэх үг нь тул (дүүрэх) үйл үг дээр нэр үг үүсгэгч +г, +р орон зайд бие болгогч. Тэгэхээр тулгар эм гэдэг нь гэдэс дүүрэн эм гэх утга ажээ. 1911 онд Манж Чинь төрөөс салж “тулгар төр” үүссэн зарлигыг Дотоод явдлын яамнаас гаргажээ. Тулгар төр нь бүтэн төр гэх утга ажээ. Үг нь ангид ганц утга илэрхийлэх дуудлага учир гараар тулах, тулгуур гэх үгийн тул үндэс нь тулгар, тугла гэх үгийн үндсээс өөр гэдгийг анхаарна уу. Хүн хэл нь ижилссэн хэл болохоос Б.Я.Владимирцовын зохиосон ганц хэлнээс салбарласан хэл биш ажээ. Ингээд Туула, тугла гэх голын нэр нь дүүрдэг, үеэрлэдэг гол гэх утга ажээ. Зарим хүн Туула голын нэрийг туулай гэж тайлбарласан нь ор үндэсгүй ажээ. Алтан дэвтэр номд туулай жил гэж бий. Туулай гэх үг нь Эргүнэ аялга ажээ. Харин VIII зууны Тооны укак номд туулайг табшган гэж бичжээ.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...