СИЭ ТББ Мал аж ахуйтны нийгэм байгууламжийн үндэс болох овог, аймгийн тодорхойлтыг бичгэн эх сурвалж, археологийн баримтаас судалж академик мэдлэг бий болгох үед Хүннү төр эртний тэргүүлэх соёл иргэншилтэй, асар уудам газар усыг зангидсан улс төрийн холч бодлоготой, хүчит эдийн засагтай, хүн амын төвлөрөл ихтэй, цэргийн их хүчтэй, үсэг бичгийн соёлтой их гүрнийг байгуулжээ гэдэг нь тогтоогдож байна. Үндэстний эх сурвалж судлал нь академик мэдлэг бий болгоно.
Монгол улсад үндэсний түүх шинжлэл үгүйн улмаас монголын түүхчид Оросын ШУА-аас гаргасан дутуу дульмаг мэдээлийг эмхэтгэн ЕБС –ийн сурагчдад болон Монгол улсын их сургуулийн түүхийн ангид Хүннү их улсыг хамгийн боловсронгуй төрийн хэмжээнд биш нүүдэлчин аймгийн холбоо мэтээр зааж байна. Үндэстний эх сурвалж судлал үгүй салбарт академик мэдлэг оршихгүй. Ийм салбар нь өнөө Монгол улсын түүхийн салбар болно.
Энэхүү нийтлэлээр овог, аймгийн мөн чанарыг, түүний шинжлэх ухааны тодорхойлолтыг СИЭ ТББ та бүхэндээ Сибирийн судлаачдын алдаан дээр тайлбарлана. Энэ маш чухал, сонирхолтой сэдэв болно.
Оросын ШУА-ын Сибирь салбарын судлаачид “Archaeological and Anthropological Sciences” сэтгүүлд “Мал аж ахуйтнууд тариалан аж ахуйтнаас хүн амаар үеийн үед бага байсан, угын цөөн хүн амтай Хүннүчүүд дайн тулаанд байнга оролцохоор тал нутгийн хүн ам цөөрч байх учиртай. Өнөө ч Монголын таг (территория) хамгийн бага хүн амтай газруудын нэгэнд орно. Тийм учир тэд эрчимтэй буурч буй хүн ам, гэр бүлээ гадны хүнээр, хятад, Усунь, баруун хязгаар буюу одоогийн Шинжаан, Ухань ... гэх мэт овог аймгуудаас олзолсон хүмүүсээр нөхөх шаардлагатай байдаг байсан байж мэднэ” гэж тамааглан бичжээ.
Дээрх бичлэгт Сибирийн судлаачид мал аж ахуйтнууд тариалан ахуйтнаас хүн амаар үеийн үед бага байсан тухай, мал аж ахуйтнууд дайн тулаанд ямар зорилгоор оролцдог байсан тухай түүхэн баримт сөхөлгүй таамаг төдий тайлбар хийжээ. Уг сэдвээр академик мэдлэг үгүй Оросын шинжлэх ухааны академийн нөхдөд СИЭ ТББ академик мэдлэгээр, үл няцаагдах баримтаар тайлбар барина.
Бэлчээрийн мал аж ахуйн үүсэл
Хүрэл бий болохоос урьд неолит буюу шинэ чулуун зэвсгийн үед (түрүү тооллын 9500 оноос түрүү тооллын 3500 он) Шар мөрнөөс Бай голын умар хэсэгт хүмүүс модон анчисаар зөвхөн “нойтон газар”-ыг хагалж амуу тариалж байжээ. Шинэ чулуун зэвсгийн үед тариалах нь хамгийн дэвшилтэд, хамгийн найдвартай хүнс хоолны эх үүсвэр байжээ.
Хамгийн анхны амуу тариалсан археологийн олдвор Си Ляо (Си Ляо нь Баруун Ляо X зууны нэр) голын саваас олджээ.
Тухайн цаг үед ан хийж, хураасан амуунаасаа цөөн тооны гаршуулсан мал тэжээж уургынхаа хэрэгцээг тэд хангаж байжээ. Энэ нь хамтралын үе бөгөөд эдийн засгийн хүчин чадал нь өөрсдийнхөө хэрэгцээг хангах хэмжээнд байжээ. Илүүдэл бүтээгдэхүүнийг ихээр бий болгох үед л төр улс үүснэ. Хамт ажиллаж дундынхаа хэрэгцээг хангах энэхүү хамтралын үед Ази тивд төр улс үгүй байжээ.
Хүрэл бий болсны улмаас (түрүү тооллын 2500 оноос) хүрэл хушуутай анжисаар “хуурай газрын” голын саваар нь газар хагалж, тариа тариалах болсны улмаас нойтон газрын гаршуулсан цөөн малтай тариалагчид хуурай газар луу тархжээ.
Хуурай газрын дөрвөн улирлын бэлчээрээр мал нь тарга тэвээрэг авч онд орох болсноор, хуурай газар ирсэн хүмүүс хүн төрлөхтний түүхэнд анх удаа эрт урьд байгаагүй их хэмжээний илүүдэл уураг үйлдвэрлэх болжээ. Илүүдэл уураг ихээр үйлдвэрлэгч дэвшилтэд бэлчээрийн мал аж ахуйн хэвшлээс Төв азид анхны төр улс үүсчээ.
Овгын үүсэл.
Дэвшилтэд мал аж ахуйн хэвшил нь хүрэл, төмөр, аж үйлдвэрийн хувьсгал гэх мэт нийт хүмүүн төрлөхтний хөгжилд нөлөөлсөн үйл биш боловч дорнын Шар тэнгисээс өрнийн Каспийн тэнгис, умарын Бай голоос, өмнийн Шар мөрөн гэх уудам тал нутаг урьд байгаагүй эдийн засгийн хөгжил, урьд байгаагүй том төр улсыг гурван мянган орчим жилийн хугацаанд бий болгожээ. Ийм удам газар усанд бэлчээрийн мал аж ахуйн төв нь дорнын Улаан хад, төвийн Үтүгэн, өрнийн Үсүни нутаг үеэс үед байжээ. Хамгийн их малтай нутаг нь эд гурваас үеийн үед Үтүгэн байжээ. Үтүгэн нь мал аж ахуйтан төрийн улс төр, эдийн засгийн төв үеэс үед байжээ.
Мал аж ахуйтны нийгэм байгууламжийн гол ул суурь нь овог. Хүмүүн төрлөхтний түүхэнд анх удаа өөрийн хэрэгцээнээс давсан илүүдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь бэлчээрийн мал аж ахуй. Аливаа шинэ, дэвшилтэд эдийн засгийн хэвшлээс гүйцэт үр шимийг нь хүртэхийн тулд уг хэвшилд даган зохицохын тулд хүмүүс үеэс үед дотоод зохион байгуулалтаа өөрчилж байжээ. Ийм шинэ зохион байгуулалт нь овог болно.
Шинэ чулуун зэвсгийн үед хамтран тариалж хамтын бүтээмжээр илүү баталгаатай амьдарч байсан бол бэлчээрийн мал аж ахуй бий болсноор хүмүүсийг өөртөө ажиллуулж, ажил хийлгэсэн хүмүүсийнхээ хэрэгцээнээс олон дахих их хүн амын хэрэгцээг хангах боломж үүсжээ. Энэ боломжийг овгын зохион байгуулалт бий болгов. Овог нь ясту хүн, түүнд ажиллах өмчгүй иргэн, түүний өмч адуусун идээнээс (мал, эд хөрөнөөс) бүрдэнэ. Том овог нь мянга гаруй хүнтэй байжээ. Овгын тухай судалгаагаа СИЭ ТББ нийтэлсэн тул энэ удаа маш хялбар хэлбэрээр ухагч та бүхэндээ хүргэнэ.
Овгын тухай хамгын эхний тодорхойлтыг Фань Э (НТ V зуунд) Хожуу Хань төрийн бичиг номынхоо Ухань Сяньбийн шастирт “Овог нь байнгын биш, их хүнийх нь нэрээр овоглоно. Их хүнээс доош тус тусдаа малаа адуулж аж төрнө. Хоорондоо албан татвар өгдөггүй” гэж бичжээ. Фань Э-гийн овгыг тодорхойлсон дөрвөн шинжид “овог нь байнгын биш”, “их хүнээрээ нэрлэгдэнэ”, “адуусун идээн анги”, “губчур сэлтийн харилцаа овог дотор байхгүй” гэж оржээ.
арин Алтан дэвтэр түүхэн эх сурвалжинд овог нь ясту хүн - ястан, иргэд, адуусун идээнээс бүрдэх тухай өгүүлжээ (Энэ тухай судалгааг хүргэсэн). Харин иргэн гэх үг Гол тигэн хүн үсэгт хадан бичээсний Их бичээст Эр Баргын иргэд эздийнхээ эсрэг боссон тухай мэдээлэлд оржээ (Энэ тухай судалгаа хүргэсэн).
Тэгэхээр Фань Э овгын тодорхойлтондоо ястан, иргэн гэх чухал хоёр иж бүрдэлийг нягтлаагүй байжээ.
Ингээд овгыг бүтэн тодорхойлъё.
Овог нь мал аж ахуйтны нийгэм байгууламжийн хөдөлгөх гол хүч, бэлчээрийн мал аж ахуй үүсэх үеэр зэрэгцэн үүссэн хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилтэд бүтэц бөгөөд ястан, түүний ажиллах хүч болох иргэн, ястны өмч болох адуусун, идээнээс бүрдэнэ.
Овог нь байнгын биш, их хүнээрээ нэрлэгддэг, губчур сэлтийн харилцаа овог дотор үгүй.
Энэ тодорхойлолтод орчин цагийн аж ахуйн нэгж болох компанийн зорилго, бүтэцтэй ижил зүйл олон байна.
- Компани дотор татварын харилцаа үгүй – овог дотор губчур сэлтийн харилцаа үгүй;
- компани нь төрдөө татвар төлнө - овог нь аймгаар дамжуулан төрдөө губчур сэлт төлнө;
- компани овог хоёр хоёулаа ашгийн төлөө бүтэц зохион байгуулалтаа хадгална;
- компани нь эзэнтэй – овог нь ястантай;
- компанийн эзэд хөрөнгийн эзэн – ястангууд овгын адуусун, идээний эзэд;
- чадамж сайн компани нь охин компануудтай байна - хүчтэй овог нь олон овог салбарлана;
- компани нь ажилчдадаа хөлс өгнө – овог нь иргэддээ хоол, хүнс хувцас хунар, оромжоор хангана;
- компани нь дампуурна, худалдагдана - овог нь байнгын биш, бусдад хураагдана;
- компани нь нэртэй - овог нь их хүнээрээ нэрлэгдэнэ гэх мэт ижил зүйлс олон байна.
Үүнийг оросын судлаачид бичгэн эх сурвалжаас судалж дийлсэнгүй өнөөг хүрэв.
Сибирийн судлаачдад өгөх тайлбар 1.
“мал аж ахуйтнууд тариалан ахуйтнаас хүн амаар үеийн үед бага байсан” гэж Наталья Польсмак өгүүлсэн нь манай судалгааны үр дүнгээр үгүйсгэгдэж байна.
Дунд оронд гол усыг Мал аж ахуйтнууд номхотгохоос урьд, мөн номхотгох үед тариалан ахуйтны хүн амын тоо мал аж ахуйтан хүн амын тооноос ихээр бага байжээ.
Гол усыг номхотгосны дараа тариаланчид өндөрлөг газар тариалахаа больж их голын саваар тариалах болсон цагаас тариалан ахуйн бүтээмж олон дахин нэмэгдэж жинхэнэ тариалан аж ахуй үүсэж, тэдний хүн ам мал аж ахуйтан хүн амын тооноос давах болжээ.
Хүннүгийн шастирт хүннүчүдийн хүн ам нь Хань төрийн нэг орон нутгын хүн амын тоотой ижил (7:1) гэж тэмдэглэгджээ. Түрэг төрийн хүн амын тоо Тан төрийн хүн амын зууны нэгтэй ч (100:1) тэнцэхгүй гэж Билгэ Тонуй кукын хэлснийг Хуучин Тан төрийн бичигт тэмдгэлжээ. Өнөө Монгол улсын хүн ам Дунд орны хүн амаас 400 дахин (400:1) бага байна.
Тариалан аж ахуй, аж үйлдвэрлэл хөгжихийн хэрээр мал аж ахуйтан угшлын Хүн үндэстэн өнөөгийн монголчууд, Тариалан аж ахуйн угшлын хүн амын харьцааны зөрүү ихсэж байна.
Сибирийн судлаачдад өгөх тайлбар 2.
“Хүннүчүүд дайн тулаанд байнга оролцсоноор тал нутгийн хүн ам цөөрч байх учиртай” гэж Наталья Польсмак бичсэн боловч яах гэж дайн тулаан хийдгийг эс тайлбарлажээ. Бэлчээрийн мал аж ахуйн малын тоо сая саяар өсөхөөр овгууд хүн хүчний хомсдолд орно.
Байнга өсөн нэмэгдэх ажиллах хүн хүчний эрэлт хэрэгцээгээ хангахын тулд Хүннү төр дайн тулаан хийдэг байжээ.
Үүнийг Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл” номныхоо “Хүннүгийн шастирт”:
- “Түрүү тооллын 177 онд Хүннүгийн Баруун ван Шар мөрний өмнө хэсгээс ... хүн амыг нь олзлов”.
- “Түрүү тооллын 166 онд Хүннүгийн 140 000 морин цэрэг Чжаоно-г дайлж ...маш олон хүнийг олзлов”.
- “Түрүү тооллын 159 онд Хүннүгийн 30 000 морин цэрэг Шанцзюнийг, өөр 30 000 морин цэрэг Юньчжуныг дайлж ... маш олон хүнийг олзлов” гэж бичжээ.
Ийм түүхэн баримт олон бий. Хүннүчүүдийн гол зорилго нь ажиллах хүч олзлох байжээ.
Хань төрийн их эзэн Моду жангарт “Хатгамалтай тэрлэг, торгон хувцас, хөвөнтэй урт хувцас, хэмэрлэг тэрлэг дээлээс нижгээд, шүүр нэг, алтан бүс нэг, алтан шу шу-гээс нэг, хатгамал арван баглаа, хэмэрлэгээс гучин баглаа, улаан дурдан, ногоон дурдан тус бүр дөчин баглааг” өгүүлж бүй тухай Хүннүгийн шастирт бичигджээ.
Торго дурдан нь хувь хүний хэрэглээний нэгээхэн хэсгийг хангахаас бус, мал аж ахуйтны нийгэм байгууламжийн гол хэрэглээ болох ажиллах хүчнийг орлож эс чадна. Тийм учир Хань төр бэлэг сэлт өгөх боловч Хүннү төр нь өсөж бүй ажиллах хүн хүчнийхээ эрэлтийг хангахын тулд гадагшаа дайн тулаан хийдэг байжээ.
Тулаанд оролцох иргэн бүрт овог үүсгэх бүрэн боломжийг Хүннү төр дайныхаа хуульд “Тулаанд толгой цавчигсдад хундага архи барина. Олсон олзон цугаар түүнийх болно. Хүн олзолвоос боол зарцаа болгоно. Дайнд амь үрэгдэгсдийг авчирваас амь үрэгдэгсдийн хувийн эд зүйлсийг бүгдийг нь авна” гэж тусгажээ.
Алтан Дэвтэр түүхэн эх сурвалжинд Бодончар ахан дүүсийн хамтаар бүлэг иргэдийг ахалж овог үүсгэсэнтэй ижил Хүннү төрийн үед тулаанд хүн, адуу мал олзолсон нэгэн овог үүсгэж байжээ. Энэ нь мал аж ахуйтны нийгэм байгууламжийн үндэс овгын мөн чанар болно.
Аймаг
Аймаг нь төр улсын засаг захиргааны нэгж болно. Сыма Цянь Хүннүгийн шастирт “Хорин дөрвөн ахлагч нь түмэн цэрэгтэй, бага нь хэдэн мянган цэрэгтэй хэмээн нэр алдаршуулна” гэж бичжээ.
Тэгэхээр Хүннү төр нь хорин дөрвөн аймгаа өрнө дорно гэж хоёр хэсэгт байршилаар нь багцалжээ. Газар нутгын байршилаар аймагт харьяалагдах овгууд аймгийн захиргаанд иргэдийнхээ тоог, малынхаа тоотой хамт өгнө.
Овгууд аймагтаа татвараа төлнө, овгын хүн амаас аймгийн цэрэг татлага явагдана. Төр нь хүчтэй үед аймгийн ахлагчийг төвөөс томилно. Төрийн хүч саарах үед тухайн аймгийн нутаг дэвсгэр дээрх хамгийн боломжтой овгын ахлагчтай тохиролцон түүнийг аймгийн ахлагч болгодог байжээ.
Бичгэн эх сурвалжид тайлбарлагдсан аймгуудийн нэрс тухайн газар усныхаа нэрээр нэрлэгджээ. Аймаг нь толгойлогч овгын нэрээр бус газар усныхаа нэрээр нэрлэгддэгийг СИЭ ТББ олж тогтоов.
Сяньби нь уулын нэр, Ухань нь уулын нэр, Түрэг нь уулнаас үүдсэн нэр: “Алтан уул нь дуулга адил байдаг. Энгийн үгэнд дуулга нь түрэг болж нэршив” гэж эх сурвалжинд бичжээ.
Өнөө Монгол улсын аймгууд Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дунд говь гэх мэт газар усныхаа нэрээр, байршилаар нэрлэгдэнэ. Овог нь их хүнээрээ нэрлэгддэг бол Аймаг нь газар усныхаа нэрээр нэрлэгдэнэ.
Одоо үүнийгээ түүхэн баримтаар баталцгаая.
Түрэг аймаг
“Вэй Тай У (408-452 он) хуанди нь Чи чү овогтныг мөхөөхөд Ашина таван зуун өрх дагуулан Ру ру-д одов. Алтан уулын өвөрт суурьшин Ру ру-гийн төмөрчин болов” гэж эх сурвалжид бичигджээ. Ашнаа овог нь Хөх нуураас таван зуун өрх буюу нийт 2500 хүн дагуулан Алтай уулын өвөрт очиж Жужань төрийн төмөр бэлдэх болжээ.
Да тун-гийн арван нэгэн онд (545 он) Баруун Вэй улсын Жоу Вэн ди хаан Ань нуо пан туо-г Түрэгт элчлүүлэв. Тэдний улс баярлан өөр хоорондоо “Их улсын элч ирэв. Манай улс мандах болно” гэж өгүүлсэн тухай эх сурвалжид бичжээ.
Ашнааг дагаж ирсэн 2500 хүн зуун жилийн хугацаанд өсөөд өсөөд эр эм нийлээд 15 000 мянга болно. Вэй улсын элч ирэх үед Түрэг аймаг нь 15 000 буюу ийм цөөн хүн амтай байсан бол Жужань төрөөс харьцангүй бие дааж, харь улсын элчийг хүлээн авч эс чадна. Жужань төрийн төмрийг бэлдэж байсан Ашна овог Жужан төрийг сулрах үед Алтайд орших Жужаны аймгийг ахлах болжээ. 545 оны Түрэг аймаг нь овгуудаасаа татвар авч Жужань төрд бүрэн өгдөггүй, эсвэл огт өгдөггүй байжээ.
Тэгэхээр Түрэг аймаг гэдэг нь Ашна овгоор ахлуулсан Алтан уул орчмын бүх овгууд болно. Түрэг аймгийн нийт хүн ам 150 000 орчим байх болов уу.
Түрэг аймаг 552 онд Жужан төрийг мөхөөж Түрэг төрийг үүсгэжээ. Түрэг төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь Хүннүгийн хойчис Тэлэчүүд болно. Умард төрийн түүхэнд “Тэлэ-гийн дээдэс Хүннүгийн хойчис болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрнө Далайгаас дорншоо уул хавцал даган амьдардаг. Тоогүй олон аж.” гэж бичжээ. Тэлэ нь 552 онд байгуулагдсан Түрэг төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх болно.
Ашна овгийнхон Алтан уулын нутагт орших олон овгуудыг аймаглажээ. Ингэснээр өөрсдийнхөө овгын хүн амаас олон дахин их хүн амыг удирдаж, татвар авснаар хүчирхэг болжээ. Хүчирхэг болсон Түрэг аймаг нь Үтүгэнд төрөө байгуулж бүх мал аж ахуйтныг удирдах болжээ.
Хамуг Монгол аймаг.
Олон эх сурвалжуудын хоорондын уялдааг холбон энэ сэдвээр СИЭ ТББ хожим тайлбар хийнэ. Энэ удаа гол ноён нурууг нь товч хэдэн үгээр гаргая.
Тэмүүжин эхэлж Ван хаан эцгийн тусаар дээд өвөг Бодончарынхаа үүсгэсэн Боржгон овгоос салбарласан бүх овгуудыг хурааж, дараа нь Татарыг аймагласнаар удирдах хүн амынхаа тоог өсгөж, губчур сэлтийнхээ суурийг тавьжээ. Энэ үеийг зарим эх сурвалжид Татар аймгийн үеэр тодорхойлж, зарим эх сурвалжид энэ тухай өгүүлээгүй байна. Ямар ч тохиолдолд энэ үед Тэмүүжин аймагтай болжээ.
Хэрээд, Наймааныг хурааснаар Их монгол төр үүсжээ.
Академик мэдлэггүйн улмаас, Зөвлөлтийн түүхчдийг сохороор дагасны улмаас, овог аймгийн мөн чанарыг мэдээгүйн улмаас манай түүх том төөрөгдөлд оржээ. Манай түүхийг төөрөгдөлд оруулсан хүмүүсээс ганц хоёрыг нь дурьдан тайлбарлая.
Д.Гонгор Б.Я.Владимирцовын (1884-1931) “Монголын нийгмийн байгуулал” номыг хуулбарлан “Халх товчоон” номдоо “Эртний монголд нэгэн дээдсээс угсаалсаны учир элгэн садны холбоогоор гагнагдан шүтэлцсэн бөлөг цөлөг хүмүүсийн нэгдлийг овог гэдэг байжээ” гэж бичжээ.
Зөвлөлтийн судлаачид овгын мөн чанарыг гаргаж дийлээгүй учир “tribe”, “племя” гэх утга үл нийцэх үгээр тодорхойлж, африкийн хүй нэгдлийн бүтцийн түвшинд буулгажээ. Д.Гонгорын дээр дурьдсан тайлбараар Хүннү төрийн овгын зохион байгуулалт нь африкийн хүй нэгдлийн зохион байгуулалт болж байна.
Үр дүнд нь 6 сая орчим хүн амыг удирдсан, 400 000 цэрэг тулаанд жагсаасан, хүчирхэг эдийн засагт Хүннү төрийг өнөөгийн монголчууд африкийн хүй нэгдлийн түвшинд төсөөлөх болжээ. Энэхүү төөрөгдлийн гол шалтгаа нь овог аймгийн мөн чанарыг эх сурвалжаар СИЭ ТББ шиг манай түүхчид сэрээгээгүйд оршино. Энэ бол түүхэн том төөрөгдөл. Үүнийг та бид засна.
Мал аж ахуйтны төр яаж үүсдэгийг мэдэхгүйн улмаас өвөг түрэг, өвөг монгол аймгууд гэх ухагдахууныг түүхчид зохиожээ. Үүнийг СИЭ ТББ засаж түүхэн байр сууринд нь Хүннү төрөө зална.
Түрэг аймаг нь V-VI зууны эхэнд Алтан уул болон түүний ойролцоо нутаглаж байсан овгод дундын захиргаа.
Хамаг монгол аймаг нь XI зуунаас XIII зуунд Онон голын саваар нутаглаж байсан овгод дундын захиргаа.
Түрэг аймгийн дээдэс, Хамаг монгол аймгийн дээдэс, Архангай аймгийн дээдэс гэж байхгүй. Эх сурвалжинд байхгүй, эх сурвалжаар үгүйсгэгдэх ухагдахууныг манай түүхчид зохиожээ.
Түрэг төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь Хүннүгийн хойчис Тэлэ нэр. Түрэг төрийн төв нутаг нь Үтүгэн.
Их Монгол төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь Уйгурын хойчис Хэрээд, Найман нар. Их Монгол төрийн төв нутаг Үтүгэн. Уйгурын дээдэс Хүннүгийн хойчис.
Хүн үндэстэн монголчуудын 2339 жилийн баримтжуулагдсан түүх нь төр улсын төв Үтүгэнээр бүтэн бичигджээ.
МУИС-ийн түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргал академик мэдлэггүйн улмаас гаргасан алдааг та бүхэндээ тайлбарлая.
П.Дэлгэржаргал “Монголчуудын угсаа гарвал” номдоо өвөг монгол угсааны аймгуудад;
- Ухуань 烏桓
- Сяньби 鮮卑
- Тоба 拓跋氏
- Цифү 乞伏
- Түфа禿髮
- Жоужань 柔然
- Түгүхүнь 吐谷渾
- Муюн 慕容
- Күмоси庫莫奚
- Хятан 契丹
- Мэн-ү шивэй 蒙兀室韦
аймгуудыг багтаан үзлээ” гэж бичжээ.
Ухуань, Сяньби аймгуудыг Боржгон овог үүсэхээс мянган жил урьд Онон голоос дорно өмнөшөө 1300 орчим километрийн зайнд орших овгууд байгуулжээ. Сяньби төрийг үүсгэн байгуулагч овог нь Дунху төрийг үүсгэн байгуулагчдын салбар овог биш. Хэрэв ийм байваас төрийн нэр солигдох ёс үгүй. Дунхуу төрийн хүн амын генийн сан Сяньби төрийн хүн амын генийн сантай, Кидан төрийн генийн сантай ижил байх ёстой. Мал аж ахуйтны дорно нутагт төр нь солигдовоос хүн ам нь солигдохгүй.
П.Дэлгэржаргал эх сурвалж дээр өөрийн зохиолоо нэмжээ. Өнөө үндэстний эх сурвалж судлал бий болсон цагт П.Дэлгэржаргал дээрх бичсэн зүйлээ эх сурвалжаар батлах ёстой.
П.Дэлгэржаргалд дахин ийм худал зүйл бичих орон зай үгүй.
Монголын дээдэс гэж байхгүй. Боржигон овог анх хаана хэзээ үүссэн нь бичээстэй. Тэмүжингийн дээдэс гэж байна.
Түрэгийн дээдэс гэж байхгүй. Ашна овог нь Өрнө далайд (Хөх нуурт) үүсжээ. Харин Ашнаа гэх хүний дээдэс Суо улсаас гаралтай гэж бичээстэй байгаа.
Үтүгэнд Хүннү төр, Сяньби төр, Жужаан төр, Түрэг төр, Их Монгол төр үүссэн ч Үтүгэний уугуул хүн ам болох Хүннүчүүд, түүний хойчис Тэлэчүүд, түүний хойчис Уйгурууд, түүний хойчис Хэрээд Найман, түүний өнөөгийн хойчис халхууд солигдоогүй болно. Генийн бүтцэд өөрчлөлт орсонгүй. Үүнийг Сибирийн судлаачдын генийн шинжилгээний хариу нотолж байна.
Овог, аймгийн нэр солигдох нь мал аж ахуйтны нийгэм байгууламжийн жам. Нэр солигдох болохоос хүмүүс солигдохгүй.
Энэ удаагийн нийтлэл өнөөгийн монголчуудыг түүхийн төөрөгдлөөс гаргах учир та дахин дахин ухаарай.
Үргэлжлэл бий...