Й-З (шуугих гийгүүлэгч) зармилна.
Й-З (шуугих гийгүүлэгч) зармилна.
634 6

Өнөөгөөс мянган жилийн урьд бичигдсэн Хүн хэлний Диван Лугат ат Турк тольны үндсэн өвлөгч нь хэн бэ? 60 хувийн хүн үгс хэрэглэдэг Хасагууд уу? 20 хувийн хүн үгс хэрэглэдэг Стамбулын туркууд уу? 90 хувийн хүн үгс хэрэглэдэг Өтүгэн дэх халхууд уу? Энэ сэдвийг урьд хэн ч сөхөж байсангүй. Диван Лугат толийг халхуудад хамаагүй гэж дэлхий дахин өнөөдөр үзэж байна. Халхууд гэдэг нэрийн доор торгууд, буриад, баяд гэх мэт бүх овгуудыг оруулж буй. Монгол гэдэг нь үндэстний нэр биш төрийн нэр учир, Монгол гэдэг нэрийн доор үгсийн сангаа араб, перс үгсээр нилээн дүүргэсэн хасаг ахан дүүс орох учир хүн амын дийлэнх халх нэрийг хэрэглэхээс өөр оновчтой хувилбар үгүй. Өнөөгийн Стамбулын туркуудын толь араб, перс үгсээр хамгийн их дүүрсэн. Тэдний дээдэс Сэльджүкүүд Өтүгэнд биш, Үсүньд оршиж байжээ. Тийм учир өнөөгийн туркуудын хэлэнд хүн үгс тэдний тольны 20 хувьтай тэнцэхээр байх ёстой. Өтүгэн дэх халхуудын толинд хүн үгс 90 хувьтай. Манай Түрэг, Уйгур төрийн хадан бичээс 100 хувь Өтүгэн аялгаар бичигджээ. Махмуд ал Кашгари Диван Лугат толио Үсүнь аялгаар бичжээ. Махмуд Өтүгэнд ганц ч удаа ирж байсангүй. Тийм учир Өтүгэн аялгыг тэр мэдэхгүй нэгэн нь байжээ.

Диван Лугат толинд Й болон З (шуугих гийгүүлэгч) зармилна гэж бичжээ.

Хянган уулсаас Крымийн хойг, Бай көлөөс (Байгаль) Бор тохой (Шар мөрний өмнөх газар ус ба өнөөгийн Ордос орчим) ийм дэлгэр газар усанд Хүн хэл сүүлийн 5000 жилийн хугацаанд хоорондоо дээд зэргээр ижилсжээ. Махмуд өөрийн бичсэн хүн хэлний толиндоо нэгэн чухал зүй тогтлыг бичсэн нь энэ болно.

ДЛ 5325-д Йак йук гэж хоолны үлдэгдлийг хэлнэ гэжээ. Энэ нь өнөөгийн зах зух болно.

ДЛ 4713 йака –воротник гэж өнөөгийн дээлэнд дэх, цамцан дахь захыг бичжээ. Энэ үгийг Стамбулын туркууд yaka, Хасгууд жағасы гэнэ.

ДЛ 4673 йурак-сердце. Энэ нь манайхаар зүрх болно. Йурук-Зураг. Үзийн дуудлагаар зүрх болно. Мөн Йураклик гэж зоригтой хүнийг хэлжээ. Зориглог гэдэг Йураклик болно. Зориг гэдэг нь зүрх гэдэг үгний угын хэлбэр гэдгийг уг номноос бид мэдэв.

Хамгийн сонин нь Стамбулын туркууд зүрхийг kalp гэж байна. Энэ нь хүн үг огт биш. Хасгууд мануустай адил жүрек гэж байна.

Гол тигэн хадан бичээсэнд йори гэдэг нь өнөөгийн зори гэсэн утгаар оржээ. Зорих, зорчих, зорилго гэдэг үгсийн үндэс нь зори болно.

ДЛ 6356 куңул зүрх, ухаан, сэтгэл гэжээ. Өнөө мануус хүндэтгэлийн үг гэдэг нь куңдэтгэл буюу зүрхний үг болно. Куңул гэдэг үгний эхний К-г авч болно. Уңул гэдэг нь өнөөгийн үзээр дуудах “өнхөлцөг” буюу зүрх болно. Өнхөлцөг буюу өңхөлцөг нь хагарав гэдэг нь зүрх нь хагарав болно. Өнхөлцөг гэдэг үгний эх утга зүрх болно. Мянган жилийн урьд аль алингаар нь өгүүлжү байжээ. Өтүгэний халхууд мөн аль алингаар нь өнөө өгүүлж байна. Энэ үгийг Хасаг тольноос үл олов.

ДЛ 4683 йарим нь половина чего либо гэж бичжээ. Манайхаар зарим болно. Юмны тал гэж оржээ. Энэ хүн үг турк хэлэнд yarım, хасаг хэлэнд жартысы гэж оржээ. Стамбулын турк, хасгууд уг үгийг хадгалж чаджээ.

ДЛ 4684 йарим нь юмны хэлтэрхий гэж оржээ. Зарим нь ийм утга бас тээнэ. Энэ өдгөө тэдний зарим нь ийм хүмүүс гэж өгүүлдэг нь ийм учиртай.

ДЛ 6661 йугурт гэж зуурахыг заажээ. Жигураху гэж уйгур бичгээр халхууд бичнэ. Үндэс нь Жгур буюу өнөөгийн зуур. Хасагууд илеу, туркууд yoğurmak гэнэ. Стамбулын туркууд yoğur буюу зугур гэж халхууд болон ДЛ-тай ижил дуудаж байна.

ДЛ 5317 йир-газар гэжээ. Уйгур Муянч хааны бичээсэнд газрыг Ки йир гэж бичжээ. Ки йир нь Гажир буюу газар болжээ. Энэ өдгөө халхууд газар гэдэг нь Уйгур өвгөөсөө уг дуудлагыг авсных болно. Хасгууд газрыг жир гэж хүн хэлээр өгүүлнэ. Өнөөгийн халхууд жир хүн буюу жирийн хүн гэдэг газрын хүн гэсэн утга. Ердийн хүн буюу Йирдийн хүн гэдэг нь газар дахь хүн гэсэн утгыг агуулна. Ертөнцийг эзлэнэ гэдэг нь йиртөнц буюу газартангуудыг эзлэн гэсэн утга.

Өнөөгийн Стамбулын туркууд газрыг toprak гэнэ. ДЛ 2760 тубрак -газар, хөрс гэж бичжээ. Энэ үгийг халхууд манай үг биш гэж хэлэх байх. Өтүгэнд хүн хэлний бүх үгс оршино. Тубрак нь үзийн дуудлагаар төврөг болно. Адууны төвөргөөн гэдэг нь давхиж буй адууны туурайнаас үсрэх төврөг буюу хөрсийг хэлж буй. Төврөг гэдэг нь ийм учиртай. Тубрак буюу халх дуудлагаар туврага болно.

Туураг тусгаарлан гэдэг нь туврага тусгаарлана буюу газар тусгаарлана гэсэн эх утгатай. Эсгий туурагтан гэдэг нь үгнийхээ эх утгыг гээснээс гарсан шарилж утга болов уу. Манай хадан бичээсэнд туврага гэж ороогүй, йир гэж бичигджээ.

Өтүгэн дэх халхууд хүн хэлийг тээгч нар. Халхуудын үгсийн сан хамгийн дэлгэр. СИЭ Түрэг, Уйгур төрийнхөө хадан бичээсийг амжилттай сэрээж, уг бичээсээр сургалт зохион байгуулж буй төрийн бус байгуулга. СИЭ ТББ Хүн хэлээ сургалтаар зааж байна. Манай монгол хэлнийхэн хэлээ заахын оронд багш нарынхаа зохиосон зөв бичих орос дүрэм заагаад байна.

Түрэг төр нь 190 жилийн хугацаанд 135 жил төр барьжээ. Өнөөгийн араб, перс үгсээр үгсийн сангаа дүүргэж буй Стамбулын туркууд болон хасагууд өөрсдийнхөө хайлш хэлийг 1000 жилийн урьд байсан гэж өгүүлж буй нь тэднийг мухардалд оруулж байна. Махмудын бичсэн түрэг хэлний толь нь хүн хэлний толь гэдгийг удахгүй дэлхий даяр мэдэх болно. Түрэг хэл гэж үгүйтэй ижил монгол хэл гэж байх ёсгүй. Бид хүн хэлтэн. Манай Хүн хэл нь манай баримтад түүхээр сүүлийн 2300 жил Өтүгэндээ оршиж байна.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Kagignits
2022-05-24 · 46.161.11.2
Hkcuxp [url=https://newfasttadalafil.com/]Cialis[/url] Jkbcob Hbqolb Cialis Occurs with severe metabolic acidosis blood pH https://newfasttadalafil.com/ - buy real cialis online Each year about women in the United States are diagnosed with ovarian cancer. Yforsj
Kagignits
2022-06-10 · 46.161.11.2
Ozpnyi https://newfasttadalafil.com/ - Cialis comprar cialis online Difqaw levitra que es yahoo Xeoykc https://newfasttadalafil.com/ - buy cialis online canadian pharmacy
Advobia
2022-06-23 · 46.161.11.2
Dutasteride Website No Physician Approval https://newfasttadalafil.com/ - Cialis Kujqkr A variety of organic dusts and chemicals have been implicated. Many erythrocytes are small microcytic and have increased central pallor hypochromic Yolbil Cialis Viagra Cialis Douleurs https://newfasttadalafil.com/ - safe place to buy cialis online Cialis Sin Receta Valencia Zfqvwx
DeeynmrOl
2022-09-15 · 91.210.248.222
rhode island free chat gay gay chat rouletter b gay chat
GenniemrOl
2022-09-16 · 91.210.248.222
gay webcam chat sites best gay chat rooms springfield mo gay chat room
anaemiede
2022-11-16 · 37.139.53.10
133 Pill ROUND Imprint 44 cheapest place to buy cialis