屠耆-Tu чи-Төрч
Манай докторант Батмөнхийн Батжаргал 屠耆-Tu чи-Төрч гэж сэрээснийг дэлгэрэнгү тайлбарлая.
570 0

Эх сурвалж нь Хүннүгийн жангурын орыг залгамжлагч хөвүүнийг 屠耆 буюу ‘Tu чи’ гэдэг гэж Tүүхэн тэмдэглэл дэх Хүннүгийн шастир-т бичжээ. Дунд оронд төр солигдоход төрийн хэлэнд өөрчлөлт ордог ч уг уг хэлийг бичиж буй тэмдэгтэнд өөрчлөлт ордоггүй. Тэгэхээр НТӨ I зуунд бичигдсэн ‘Tu чи’ гэдэг үгний дуудлагыг зөв сэрээхийн тулд Сүй, Тан төр ба эдгээр төрүүдээс хойш үүссэн төрийн дуудлагаар сэрээх нь утгагүй. Ингээд Миннан, Гуан жоу, Кэ жиа аялгаар Батжаргал хэрхэн сэрээснийг танд хүргье,

"屠耆" (tu qi) гэсэн үгийн дуудлага: “Хятад үсэг,утгын тайлбар”-д Tu qi, “Миннаны аялгуунд do gi, Гуан жоу аялгуунд tou kei , Кэ жиа аялгуунд tu ? болно. Хятад дээд эртний дуудлагаар daː/da/ɡri байна.

Тэгэхээр Точи гэж сэрээх нь зөв болж байна. Дунд орны хэлэнд “Р” үсгийг гээдэг тул Торч гэж дуудаж болох хувилбарыг бид анхааралдаа авав.

Батжаргал өөрөө Жангар судлаач. Тэр надад нэг өдөр ингэж өгүүлсэн: Жангарын туульд “алдарт торц”, “мэргэн торцийн” буюу торц гэж гардаг. Энэ нь Точи буюу Торц байх магадалтай гэв. Энд мани хос сувгаар сэтгэж наадах чинь торч-төрч нэг утга гэж хэлэв. Энэ өдгөө монголчууд өгүүлж буй улс төрч гэдгийн төрч гэв.

Одоо төр, төрч гэсэн үгсийг манай хадан бичээс, Диван Лугатаас хайцгаая. Манай Гол тигэн хадан бичээсэнд “төрө хашигн” гэдэг үг байна. Төрөө хашигн гэдэг нь төрөө хамгаалах буюу төрөө хашин гэсэн утга. Диван Лугатад туру гэж тогтсон хэвшил гэжээ. Мөн Диван Лугатад ил (их улс) солигдохоор туру үгүй болдог гэж ээ. Махмуд ал Кашгари Диван Лугат толийг XI зуунд бичиж байхад Үсүн дэхь мал аж ахуйтны дийлэнх хэсэг Перс, Арабын газар усанд төрөө байгуулж, араб, перс төрийн хэллэгийг төрийнхөө толь болгосон тул хүн хэлний төрийн хэллэг Диван Лугат толинд бараг байхгүй. Махмудын “Их улс нь солигдохоор төр нь үгүй болно” гэдэг нь үнэн. Төр гэдгийг тогтсон хэвшил гэж Махмуд бичсэн нь бас таарч байна. БНМАУ-ын үед бид социалист өмчтэй байсан. Энэ нь тогтсон хэвшил тухайн үед байжээ. Монгол улс гарснаар олон төрлийн өмчийн хэлбэртэй болов. Олон төрлийн өмчийн хэлбэр нь энэ өдгөө тогтсон хэвшил болов.

Тэгэхээр төр буюу төрч гэдэг үгийг бид манай бичигдсэн 2300 жилийн түүхийн хугацаанд тасралтгүй хэргэлж ирэв. Энэ үг Стамбулын турк, Казахстаны хасгуудад байхгүй.

Төрч гэдэг үгийг задлая. Уг үгний үндэс төр болно. +ч үйл үг үүсгэгч=төрч гэхээр ирээдүй цагт төр барина гэсэн утга агуулж буй үйл үг. Эх утга нь үйл үг боловч тодорхой хүн дээр оноохоор нэр үг болно. Тамга Тамагч гэсэнтэй ижил.

Жангур бүр олон хөвүүнтэй байжээ. Олно хөвүүнээс ганц нь төр барина. Түүнийгээ төрч буюу төр баригч гэж нэрийдэжү байжээ.

Энэ өдгөө ханхүү гэж өгүүлж байна. Энэ үг аль эх сурвалжид байгаа гэдгийг хэлэх хүн байхгүй болов уу. Сүүлд зохиогдсон үг гэдгийг уг үгний бүтцээр дүгнэж болно. Хан гэдэг нь бага хааныг хэлнэ. Ийм бичлэг Хадан бичээсэнд байна. Ханхүү гэхээр хааны бүх хөвүүнийг хэлж байна уу, Хаан болох ганцыг нь хэлж байна уу. Эх хэл судлаачийн хувьд хан хүү гэдэг нь ямар хүү гэдэг асуултанд хариулна. Төрч гэдэг нь яах хөвүүн гэдэг асуултанд хариулна.

Хүн төр тогтвортой байсан тул ор замлгамжлагчаа аль эрт зарлаж байжээ. Түрэг төрийн үед ингэж зарлаж байсан тухай тэмдэглэл эх сурвалжинд байхгүй.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...