ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн ажилтан Л.Болд
ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн ажилтан Л.Болд албан байгууллагынхаа нэрийг БНТУ-д зээлснийхээ төлөө Туркын Шинжлэх Ухааны Академийн Хүндэт Гишүүн болов уу?
638 0

ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн ажилтан Л.Болд албан байгууллагынхаа нэрийг БНТУ-д зээлснийхээ төлөө Туркын Шинжлэх Ухааны Академийн Хүндэт Гишүүн болов уу?

Энэ асуултын учрыг дотруулая.

Эрхэмсэг Проф Лусвсандорж,

2019 оны 29нд болсон тус Академийн 56-р Их хурлаар Туркын Шинжлэх Ухааны “Хүндэт Гишүүнээр” та сонгогдсоныг танд уламжлахад надад нэн таатай байна.

Таныг Хүндэд Гишүүн болсны баяр хүргэхийн ялдам бүтэн зүрхээрэй таныг ТШУА-д урьж байна. Мөн таны цаашдын нөр их зүтгэлд чинь амжилт хүсье.

Хүндэтгэсэн

Проф, Др.Музафар СЕКЕР ТШУА Ерөнхийлөгч

Харь орны ийм нэр хүнд бүхий шагналыг Л.Болд ямар ажлынхаа төлөө авав?

Ийгл ТВ-гийн Зочны цаг нэвтрүүлэгт ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, ШУ-ны доктор, профессор, академич Л.Болд оролцохдоо ингэж өгүлэрүн: “Энэ онд нийтлүүлсэн бүтээлийнхээ жагсаалтыг явуулна уу гэсэн захиа, мессеж надад ирсэн. Тэгээд би бичээ л явуулцан. Гурав дөрвөн юм хийсэн байлээ. Тэнийгээ явуулсан чинь өө таныг Шинжлэх ухааны академийн Хүндэт гишүүнээр сонгоноо гэсэн. Дарайхан та сонгогдчихлоо баяр хүргий гэв” (аялгаар нь үг гээсэнгүй, зассангүй буулгав).

Л.Болд цэцэрлэгийн хүүд хуурч буй хэмжээнд өгүүлж байна. 2019 онд нийтлүүлсэн гурав дөрвөн бүтээлийг нь үнэлж Турк улсын Шинжлэх Ухааны Академи түүнд Хүндэт Гишүүн цолоо олгожээ.

Дараагийн Хүндэт Гишүүн болох Л.Болдын шавь нарт "сайхан" зам нээгджээ.

Учир шалтгаан нь манай Түрэг төрийн Гол тигэн, Тонуйкук хадан бичээсийг Л.Болд өөрөө сэрээсэнгүй. ЗХУ-ын ШУА сурвалжлагч гишүүн С.Е.Маловын ажлыг орсоос хүн хэл рүү дульмаг орчуулаад зогсоогүй уг номныхоо дээр Шинжлэх ухааны Академи, Хэл зохиолын хүрээлэн гэж оруулжээ. Тэгэхээр уг номыг Османы хойчис, Стамбулын туркын дээдсийн хөшөө гэдгийг ганц Л.Болд биш Монгол улсын ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн баталсан болж байна. Үүний учрыг олоход хялбар.

БСШУС-ын сайдын А/497 тушаалаар Хэл зохиолын хүрээлэнгээс захирал Г.Билгүүдэй, эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Батдорж, ажилтан О.Самбуудорж мөн МУИС-аас Ц.Баттулга оролцов.

Уулзалтын үеэр Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ-хан Л.Болдын Орхон бичгийн дурсгал ном нь С.Е.Маловын ажлыг хуулсан гээн хамт уг ажилд оролцсон Ц.Баттулгаас ял асуух гэтэл ман эр “би үүнд хамаагүй” гэв. Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй, Ц.Батдорж нар уг бичгийг мэдэхгүй гэдгээ ил хүлээв. О.Самбуудорж би сайн хичээвэл унших дөтий гэж өгүүлэв. Тэгэхээр ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнд Л.Болдын хуурмаг ажлыг баталсан хүн байхгүй болж байна. Л.Болд байгууллагынхаа нэрийг харийханд зээлдэж буй-гийнхээ төлөө харь улсын гуншин авсан болж байна уу.

Турк улсын засгийн газар яах гэж Л.Болдыг хүндэт гишүүнээ болгов.

Манай дээдсийн гал голомт Орхоны сав буюу Өтүгэнийг өөртөө эрхшээхийн тулд манай засгийн газрын гишүүд, шинжлэх ухааныхны тусламжтайгаар төсөвтөө урьд байгаагүй их хэмжээний мөнгө суулгах боломж өнөөгийн Туркын удирдлагад бий болов. Энэ хорвоо дээр ямар ч тэнэг улс ийм боломжийг яахан алдах вэ? Монгол улсын үе үеийн Засгийн газрын гишүүд Османы дээдэс Өтүгэнд байсан, Л.Болд тэргүүдтэй ШУА нь үүнийг хүлээн зөвшөөрөөд байна гэдгийг Туркын эрх баригчид ард олондоо ихээр сурталчилж байна.Туркын ард олон энэ үлгэрт түм түмээр итгэж эхэлж байна. Монголчууд бидэнд том аюул нүүрлэж байна.

Турк улсын 2018 оны ДНБ нь 771 тэрбум $. Монгол улсын 2018 ДНБ нь 13 тэрбум$. Турк улс нь манайхаас 59 дахин том эдийн засагтай. Турк улсын 2020 оны батлагдсан улсын төсөв нь 190 тэрбум $. Монгол улсын 2020 оны батлагдсан улсын төсөв нь 13.9 тэрбум төгрөг буюу 5 тэрбум орчим $ болж байна.

Турк улсын газар ус 783564 км² бөгөөд дэлхийд 36 д эрэмблэгдэж байна. Монгол улсын газар ус 1564116 км² бөгөөд дэлхийд 18 д эрэмблэгдэж байна.

Хүн амаар Турк улс 82 сая хүнтэй бөгөөд дэлхийд 19 д эрэмблэгдэж байна. Монгол улс 3.25 сай хүн амтай бөгөөд дэлхийд 138 д эрэмблэгдэж байна.

СИЭ ТББ үйл ажиллагааг дэмждэг та бүхэн санал бодлоо илэрхийлээрэй. Л.Болдыг шүүхэд өгөх үү? Өгвөл ямар үндэслэл байна? БСШУС яамаар Л.Болд СИЭ хооронд уг сэдвээр мэтгэлцээн хийлгэх үү? Л.Болдоор яаж уучлалт гуйлгах вэ? Л.Болдын үйл нь гавъяа гэмт хэрэг хоёрын аль нь болох вэ?

Монголчууд аа! Исламын сүм Өтүгэнд нээгдэхэд хормын дөтий хугацаа үлдэж байх шиг байна. Энэ бүхэн та биднээс хамаарна.


Манай үр хойчист маш их хортой, Л.Болдод маш их хэрэгтэй шагналыг Л:Болдод Турк улс соёрхожээ. Турк улсад манай Түрэг дээдсийн хадан бичээсийг барьсныхаа төлөө биш 2019 оны гурав дөрвөн нэр нь үл мэдэгдэх бүтээлийнхээ төлөө харь улсын ийм нэр хүндтэй шагнал авлаа гэж Л.Болд мэлзэж байна. Сугалаанд ороод азтан болсон юм шиг Л.Болд гэмгүй, цайлган өгүүлж байна. Харийн ийм шагнал Л.Болдоор дуусаг!

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...