Диван Лугат - Үгсийн тайлбарууд
1300 жилээс өмнөх эх үсэг бичгээ сэргээж буй Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ хамт олон Хүн үндэстний XI зуунд бичигдсэн “Диван Лугат” толийн тусламжтайгаар үгнийнхээ утгыг та бүхэндээ охор өгүүлэлээр хүргэх болно.
1255 2

БИЛГЭ УХААНЫ БИЛГЭ

Энэ үгийг Монгол улсын иргэд арвин хэрэглэдэг ч уг үгний эх утгыг энэ өдгөө мэдэхгүй байна. 1300 жилээс өмнөх эх үсэг бичгээ сэргээж буй Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ хамт олон Хүн үндэстний XI зуунд бичигдсэн “Диван Лугат” толийн тусламжтайгаар үгнийнхээ утгыг та бүхэндээ охор өгүүлэлээр хүргэх болно. Уг толь нь манай эртний толь бичээсээс ул мөр нь бүтэн үлдсэн цорын ганц нь одоогоор болоод байна.

Билгэ билэг гэж ижил дуудлагатай болов ч хоёр өөр утгатай, хоёр өөр бичлэгтэй үг болно.

Диван Лугатад Билгэ билэг хоёр ижил бичигдсэн ч Хадан бичээсэнд 𐰋‏𐰃‏𐰠‏𐰏‏𐰀‏ “билгээ” гээн оюун ухааны билгэ болно. Харин хүнд бэлгэлдэг бэлэг нь хадан бичээсэнд одоогоор олдоогүй байна.

Ингээд Диван Лугатад:

  1. “Билгэ” – мэдлэг.
  2. “Билгэ”-ухаан. Эртний ухаантныг “узаа билгэ”.
  3. “Билгэ”-Оюун санаа.

Хүнд барьдаг бэлгийг Диван Лугатад:

  1. “Билак” буюу “Балак” гээн үзийн угын дуудлагаар бичигджээ.

Хэрэв та хүүгээ Эрдэмбилиг гэж нэрийдвэл эрдэм бэлэглэх гэсэн утга болно. Эрдэмбилгэ гэвэл Эрдэм билгэтэй гэсэн утга.

Билгэ гэдгийг IQ гэж ойлгож болно. Билгэ сайн гэвэл толгой сайн, ямар ва асуудлын голыг нь олон харж чаддаг хүнийг хэлнэ. Үүнээс билирэх гэсэн үйл үг гаржээ.

Билгэ гэдэг үгийг мэргэн гэдэг үгээр орлуулж үл болно. Мэргэн гэдэг үгний үндэс мэрийх. МНТ-нд Өгүлэн эх мэргэн төржээ гээн өгүүлээд араас нь хүүдээ хэрхэн мэрийж хоол ундтай байлгасан тухай өгүүлнэ. Мэргэжил гэдэг үг уг мэрийлт гэсэн үгний үндэснээс гаралтай.

Мэргэн харваач гэдэг нь бас мэрийлтээс хамааралтай. Хүн үндэстэн нийтээрээ багаасаа са (нум сум) хэргэлж суржээ. Дунд зууны Европууд “Cа” хэргэлж сураагүй учир Туркын түрэмгийлэлийг зогсоохын тулд арбалет ашиглаж байв. Арбалет нь са-наас (нум сумнаас) үзүүлэлт хамаагүй доогуур ч мэргэшээгүй хүмүүс хурдан сурдаг байв.

Билгэ гэдэг үгийг цэцэн гэдэг үгээр орлуулж үл болно. Цэц гэдэг нь амнаас гарж буй үг гэсэн утга. Цэцэрхэх гэдэг нь ам хэл сайтай гэсэн утга. Хадан бичээсэнд цэцдэв буюу үгсэв гэж гарна. Цэцэн мэргэн гэдэг нь эх утга алдагдсанаас гарсан шинэ үг болно. Үндсэн хуулийн цэц гэдэг нь эх утгаар Үндсэн хуулийн “үг” гэсэн утга болно.

Билгэ гэдэг үгийг ухаан гэдэг үгээр орлуулж үл болно. Хүн үндэстэй бичиг үсэгтэй болоод гурав дахь мянгантайгаа золгож байна. Диван Лугатаар “ухаан” гэдэг нь үсэг бичиг уншихыг заана. Ух буюу уг гэдэг нь бичиг уншихыг заана. Бичиг үсэгтэй хүн гэдэг нь өөрөө утгын алдаатай хэллэг. Ухаалаг гэдэг нь бичиг үсэг уншдаг буюу бичиг үсэглэг хүнийг заана. Уншина гэдэг нь Диван Лугаат болон МНТ-нд чанга дуу гаргахыг заах болохоос бичиг “ухах” гэсэн утга агуулаагүй. Бичиг үсгийг чангаар дуудаж “ухахыг” унших гэнэ. Дуу авиа гаргахгүй, дотроо ухахыг унших гэхгүй.

Өнө цагт орчин цагийн монгол хэл гэдэг нь Кирил үсгийн оронд Орос үсэг авсан, орос дүрэм хуулбарласан хиймэл хэл болоод байна. Хэл нь мануусын билгэ санааг илгээдэг хэрэгсэлээс гадна, мануусын билгэ санааг бүрэлдүүлдэг чухал хэрэгсэл болно. Хэлнэ вирүстэй болохоор оюун билгэ нь вирүстэй (царцмаг) болоод байна.


"Диван Лугат" гэж 11-р зуунд бичигдсэн манай өвөг дээдсийн эртний хэлний 6000 гаран үгтэй тайлбар толь юм. Толийг Мусалман шашинтай хүн Араб хэл дээр бичсэн тул 19-р зууны сүүлч хүртэл хэн ч тайлж мэдэхгүй Арабын ертөнцөд хадгалагдсаар ирж. Толийг олж гаргаж ирсэн судлаачид энэ бол монгол хэл байна гэж мэдээгүй, мэдэх ч аргагүй байж, учир нь монголчууд буддын шашинтай, босоо бичигтэй, харин туркүүд лалын шашинтай, толинд зарим нэг турк үг, Түрэг гэж үг гарч байна, тиймээс энэ бол Түрэг хэл, ТУРК ХЭЛНЭЭС ӨӨР тул ЭРТНИЙ ТУРК хэл гэж нэр оноосон байна. Толийг анх Орос хэл рүү хөрвүүлж "Түрэг буюу эртний Турк - Орос толь" гэж гаргасан бөгөөд одоо түрэг хэлтэнүүд гэгдэх Турк, Казах, Үзбек, Таджик гээд бүх стан улсууд өөр өөрсдийн хэл рүү хөрвүүлсэн орчуулгын толь зохиосон байгаа.

Диван Лугат толинд байгаа монгол үгс анх араб үсгээр тэмдэглэгдэж, тэрийг нь орос, турк хэлтэн хүн галиглан уншиж, европын соёл, ахуйтай, лалын шашинтны сэтгэхүйн үүднээс тайлж, тайлбарласан тул ихэнх үгийн галиг дуудлага ондоо бичигдсэн хэдий ч зөв уншлага, зөв бичлэг, мөн утга нь өнөө бидний хэрэглээнд байгаа үгсээр шууд танигдаж байна, орчуулга шаардлагагүй.

Харин бидний хэрэглээнээс гарсан, мартагдсан, хаягдсан, солигдсон үгсийн зөв дуудлага, зөв бичлэг, зөв утгыг сэрээж танихад монгол хэл, монгол хэлний өвөг хэл болох хүн хэлний ойлголт шаардагдана. Сэргэлэн Интернешнл Экспедишн ТББ хүн хэлний сургалт зохион байгуулаад 2 дахь ээлж нь удахгүй дүүрэх дөхөж байна. Бидний өдөр тутмын ярианы хэл, алс хөдөөд, орон нутгийнхан, эсвэл аль нэг ястан, овогтон хэрэглэдэг ховор үг, хэллэг, эртний монгол бичигт гардаг үг хэллэг зэрэгт хүн хэлний үндсэн зарчим, үгийн сан хадгалаастай байна.

Гэвч бид үндсэн хэлээ танихаа байсан.

Сүүлд крил үсгийн дүрмэнд шилжихдээ хэлнийхээ үндсэн зарчим, дүрмийг хассан, хаясан, буруу тайлбарласан тул бид өнөөдөр хэрэглэж байгаа үгийнхээ хэдэн мянган жил тээж ирсэн хэллэг, утгыг алдагдуулж, 60хан жилийн өмнө өгсөн шинэ утгаар ойлгодог болсон байна.

Одоо туркууд өмчилж аваад байгаа Монгол нутагт орших түрэгийн үеийн хадны бичээсүүд нь хүн хэлээр бичигдсэн бөгөөд орос, турк, казак аль ч хэлтэн шууд ойлгохгүй, харин монгол хэлээр шууд ойлгогдож байна. Турк, казахууд толь бичгээ ашиглан хадны бичээсийг орчуулан уншиж байгаа ч монгол хэлний хос сувгын чанар, үг, өгүүлбэрийн бүтэц, зохион байгуулалт, хувирал, хамаарлыг мэдэхгүй тул уншсанаа утга санааг нь зөв ойлгох аргагүй, орчуулсан үгсээ эвлүүлэн таамгаар найруулсан өгүүлбэр зохиож, утга санааг гээх эсвэл өөр утга илэрхийлж байна.

Нийтлэлд тавьсан байгаа дээрх үг бол Диван лугат толинд билгэ гэдэг үгийг араб үсгээр \баруунаас зүүн рүү уншиж бичнэ\ Би Л К гэж тэмдэглэснийг орос орчуулагч БИЛИК гээн өөрийхөө хэлний ойлголтоор галигласаныг харуулж байна. Хадны бичээст хүн үсгээр \мөн баруунаас зүүн рүү уншиж, бичнэ\ Б И Л Г Э гэж бичсэн энэ үг хадны бичээс бүрт бичигдсэн, хэдэн арван удаа давтагддаг бөгөөд оюун билгэ, мэдлэг, ухаан гэсэн утгаар байдаг бөгөөд энэ утга нь Диван Лугатын Би Л К гэж тэмдэглэсэн үгний тайлбартай шууд мөргөдөг.

Монгол хэлний үндэс Хүн хэлэнд байна, бидний хэл яриа үндэснээсээ - хүн хэлээсээ ихэд холдсон тул өөр бусад хэл соёлын нөлөө, зохиомол хэл, бичиг үсгийн дүрэм дунд төөрч, эх хэлээ ч мэдэхээ байж, хэл маань сөнөхийн ирмэг дээр ирсэн байна.

Битигч Амар Рэнцэндорж

Түш ба Тус - Диван Лугат тайлбар 1

Энэ удаа нэг эх утгатай дээрхи хоёр үгийг эх сурвалжаар тайлбарлая.

Түш гэдэг үг Гол тээхэнд зориулан босгосон бичээсэнд хоёронтой гарна.

Түш оршсон учир ил, төрийг барьсан. Нөгөө нь Түш оршоогүй учир ил, төрийг Тан илд алдсан гэж. Түш гэдэг үгийг энэ өдгөө Монгол улсын хэлэнд түшиг тулгуур, төрийн түшээ гээн хэрэглэж байна. Түш гэдэг нь үзийн дуудлага Тус гэдэг нь угын дуудлага. Энэ хоёр үгний эх утга нь нэг. Харин тус гэдэг үгийг XI зууны Диван Лугат толь бичигт ингэж тайлбарлажээ.

𐱅‏𐰇‏𐰔‏ “Тусу”-хэрэгтэй болон эдгээх чанар. Тэгэхээр “тус” буюу “түш” энэ хоёр үг бие (биет-олон тоо) бус зүйлийг заадаг байна. Энэ өдгөө монголчууд “ач тус” гээн өгүүлнэ. Ялгаа нь мөн Диван Лугат толь бичигт байна. Уг толинд ач гэдэг үгийг ингэж тайлбарлажээ. Диван Лугатад “ажиг” гэдэг нь ахлахчаас ирсэн бэлэг. Тэгэхээр Ач гэдэг нь бие зүйл болж байна. Хүний ачийг хариулна гэвэл ачийг ачаар хариулна. Хүний тусыг хариулна гэвэл тусыг тусаар хариулна.

Ингээд Хадан бичиг, Диван Лугат тольний тусламжтайгаар мануус “түш”, “тус” гэсэн хүн үгнийнхээ 1300 жилээс өмнө хэргэлж байсан эх утгыг сэрээв. Эх утга өнөөгийн манай уг үгний хэрэглээтэй таарч байна.


ЭРДЭМ-АРДАМ - Диван Лугат тайлбар 2

Мянган жил хэрэглэгдсэн хүн бичгээ сэрээсэн, мянга орчим жилийн өмнө бичигдэж дууссан Диван Лугат толь бичигтэй өнөөгийн хүн үндэстэн мануус, энэ өдгөө хэрэглэгдэж буй зарим үгсийнхээ эх утгыг мянган жилийн хугацаанд хэр өөрчлөгдөж, хэр эс өөрчлөгдөж гэдгийг тогтооё! Эрдэм энэ үгийг мэдэхгүй хүн гэж үгүй.

Цэвэлийн толиор ЭРДЭМ

  1. сургуулиар сурч боловсорсон, дадлага хичээлээр мэрэгжин сурсан, мэдлэгийн цогц; эрдэм боловсрол, эрдэм мэрэгжил, эрдэм мэдлэг хорш; эрдэм шинжилгээний ажил; эрдэм шинжилгээний ажилтан;
  2. зарим юмны ид, чадал: ид эрдэм, чадал эрдэм хорш; зэвэрч өнгө нь гутдаггүй нь алтны эрдэм; хурдан морины эрдэм.

Бид Цэвэлийн толиор үгний тодорхойлолтыг мэдэв.

Эрдэм үзийн дуудлага. Ардам угын дуудлага. Уг үг угын дуудлагаар Диван Лугатад ингэж оржээ. Ардам-хүмүүжил, сайн үйл бүтээгч (буянтан). Мянган жилийн өмнө Махамуд аль Кашгари хүн хэлийг сайн судалсан хүний нэг, тэр “эрдэм” гэдэг үгийг үр дүнгээр нь тодорхойлжээ. Түүний тодорхойлолтыг хэмжиж болж байна. Я.Цэвэл мянган жилийн дараа уг үгийг үр дүнгээр биш шинжээр нь буюу процессоор тодорхойлжээ. Сураад сураад сурахгүй нэгнийг яаж хэмжих үү? Я.Цэвэлийн тодорхойлолт хэмжигдэхгүй байна. Ингээд өвөг дээдсээс ирсэн хэлцээр уг үгийг шалгая. “Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу”.

Я.Цэвэлийн тодорхойлолтоор сургууль сурсан хүн болгон даруу байх уу? Эрдэм шинжилгээний ажилтан болгон даруу байх уу? Эрдэм шинжилгээний ажилтан болгон буянт үйл хийх үү?

Харин Диван Лугатаар хүмүүжилтэй хүн яах ч аргагүй даруу байна. Мөн эрдэмт хүний буянт үйлийг их мөрөнтэй уг хэлцэд зүйрэлжээ.

Яагаад бид үгнийхээ эх утгыг алдаад байна. Яах ч аргагүй толь бичгүүдээ шатаалгасан учир. Диван Лугат бидэнд байсан хамгийн эртний толь огт биш болов уу. Харин лалын ертөнцөд хадгалагдаж байгаад бүтэн үлдсэн мануусын хамгийн эртний толь болно. Хүн хэлээ сэргээцгээе!!!


Диван Лугат толь тайлбар 3

Диван Лугат ат Турк буюу “Түрэг толь”. Уг номыг Махмуд ал Кашгари 1101-1126 онд бичин дуусгажээ (уг номыг дуусгасан хугацааг зарим нь 1077 гэх юм). Энд Махмуд ал Кашгари яагаад Хүн хэл биш Түрэг хэл гэж нэрлэв гэдгийг мань та бүхэнд тайлбарлана. Мөн тухайн үеийн түрэг хэл нь өнөөгийн Стамбулын турк хэл огт биш гэдгийг тайлбарлая.

VII зууны эхэнд Үсүний олон овгууд хоёр хуваагдсан Ашна овогтны баруун Ашна овогтны доор байв. Үсүний олон овогтонгууд Ашна Түрэг овогтоны доор байхдаа сая хүнтэй Ираныг эзэлж тэнд 10 гаруй жил болсон тухай “Үсүнь” нэртэй 44-р нийтлэлээр эх сурвалыг нь дурдаж баримтыг нь уншигч таньд хүргэсийм. Манай бичигдсэн түүхэнд анх удаа Үсүнь дэхь мал ахуйтан овгууд Баруун Түрэг төрийн доор нэгдэж Ираныг эзэлжээ. Үүнээс хойш Перс, Арабууд бүх мал ахуйтныг “турк” гэх болов. Түрэг төр үсүний нутагт 701-704 оны үеэр (эх сурвалжинд тодорхой оныг заагаагүй тул) мөхөж, Үсүний үндсэн овогууд өөр өөрийн төрийг байгуулав. Түрэг гэдэг нэр Үсүнь дэхь газар уснаас арчигдсан ч Перс, Арабууд бүх мал ахуйтныг турк гэж нэршсээр байв. Дунд орныхон бүх мал ахуйтныг “Ху” гэдэгтэй ижил.

Ингээд тухайн үеийн турк гэдэг нь нийт мал ахуйтныг өгүүлж буй Перс, Арабын ухагдахуун байжээ.

Диван Лугат толинд нийт 6000 гаруй үгс байх боловч үндсээр нь ангилхаар нийт 2000 орчим үгс байна. Махмуд түрэг (хүн) хэлний дүрмийг таниулахын тулд хэсэг үгийг олон хувиргажээ. Хүн хэлний зүй тогтолоор “З” “Д” зармих тул “бодон”, “бозон” гээд нэг утгатай үгс олон оржээ. Тийм учир нийт үгсийн тоо давхардсан тоогоор 6000 гаруй болжээ. Уг толинд Үсүнь нутгын Уж, Жикил, Аргу, Угс, Йагма, Кипчак, Туркман, Йамак, Тухси, Гуззийия, Барсган, Сайрама, Исбижаба, Капжак овогтоны нийт 14 аялгыг Махмуд уг толинд оруулжээ. Эдгээр аялаг хоорондоо зүй тогтлоор (тодорхой зарчмын дагуу) зөрүүтэйг нь Махмуд уг номондоо тайлбарлажээ. Эдгээр овогтоны дундын нийтлэг аялгыг “турк аялаг” гэж тэрээр бичжээ.

Өтүгэний аялаг, Үсүний аялаг угтаа ижил боловч зарим зөрүүтэй гэж “Тан төрийн бичигт” тэмдэглэгдэжээ.

Сэргэлэн Интернашионал Экспедишион уг бичгийг яагаад өөрийн их толь гэх болов?

Уг толинд гарж буй нийт 2000 орчим үгсийн 80 хувийг өнөөгийн Өтүгэний мануус хэргэлж байна. Ийм өндөр танилт хаана ч байхгүй.

Стамбулын туркын толь (үгсийн сан) нь араб, перс үгсээр дүүрсэн тул тэд уг толийг ийм өндөр хэмжээнд билирэхгүй. Өтгүнд орших Түрэг, Уйгар төрийн бичээс Өтгүний хэллэгтэй тул өнөөгийн халх аялгаар бүрэн тайлагдаж байна. Энд Стамбулын туркууд, хасгууд ганц асуулт тавьдаг. Тоо яагаад зөрөөд байна? Танай нэг, хоёр гэсэн тоо хаана байна? Кидан тоог Хамаг монголчууд XIII зуунд төр барихдаа мануусд (халхын дээдэс Хэрэйд, Найман, Мэргэд) төрийн тоо болгосон. Кидан тоо нь Дорно хуугийн тоо болно. Ру ру-гийн үед Өтүгэнд бас Дорно хуугийн тоо хэргэлж байсныг Хүйс толгойн бичээс баталж байна. Кидан тооны судалгааг “Монгол тоо ба Кидан тоо” нэртэй 13-р нийтлэлээр уншигч таньд хүргэсим.

Өтүгэнд төр барьж байсан төрүүдийн хэл нь ижил, орон нутгын аялгын зөрүүтэй боловч Өтүгэнд үндсэн хоёр тоо солигдож байв. Дахин хэлэхэд Өтүгэнд хэл солигдоогүй, харин тоо солигдож байв.

Диван Лугат толиор хүн бичгийг сэрээв. Диван Лугат толиор Монголын нууц товчоог сэрээнэ. Диван Лугат толиор өнөө хэргэлж буй үгсийнхээ утгыг гаргана. Мөн Диван Лугат толинд манай хүн хэлний дүрмүүд оржээ. Эдгээр дүрмүүдийг уншигч та бүхэнд хүргэнэ. Уг толь лалын ертөнцөд хадгалагдаж ирсэн мануусын бүтэн толь болно. Зарим судлаач биш монгол хэлний багш нар энэ тухай огт дуулаагүй, дуулсан ч орос араб толь гээн хэт мэдэмхийрч байв. Уг толийг Дунд Ази болон Стамбулын туркууд өөрсөдийнхөө өвгөдийн толь гээн тунхаглаад байгаа. Үнэн бүхнийг гүйцнэ. Тун удахгүй уг толийг монголчууд өөрийн дээдсийн толь бичиг гээн тунхаглах болно. Монголчууд эхэлж уг тольтойгоо танилцах ёстой. Ийм боломжийг Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ уншигч таньд олгож байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

Авлига буюу йаблак - Диван Лугат толь тайлбар 4

Цэвэлийн толиор: Авлига ёсон бусаар шунаж авсан эд юм.

Авилгалах

  1. эдэд шунах, ёсон бус аргаар юмыг олзолж авах.
  2. Хээл хахууль авах.

Ойролцоогоор энэ өдгөөгөөс 1300 жилийн өмнөх Гол тээхэний бичээсэнд “йаблак” буюу өнөөгийн “авлига” гэдэг үг гурвантай гаржээ. Уг үгийг өгүүлбэрийнх нь агуулгаас утгыг гаргая.

“Эрх орсоор (бүрэн эрхт байсаар) йаблаг агы (тухайн үеийн бөс барааны нэрийг агы гэдэг байв. Диван Лугатаас авав) бирүр (барих болно)”. Уг өгүүлбэр болон дараагийн өгүүлбэрийн утга нь бүрэн эрхт төрд хуурмаг бөс бараа очно. Тан төрийн зах (хэсэг) боловоос сайн бөс бараа очно гэсэн утга гарч ирж байгаа. Харин их бичигт: “Йаблак хаан” байсан орон зай. Мөн “йаблак” байсан оронзай иймд төрөө Тан илд алдав гэжээ. Тэгэхээр хаан нь “йаблак” гэдэг нь ноён нуруу үгүй гэсэн утга гарч байна. Мөн сайд (буюрук) нар нь ийм байсан гэж ээ. Тэгэхээр ноён нуруугүй “хуурмаг төр” харийн төрийн олз болсон юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Хадан бичээсэнд авлига гэдэг нь их улсыг мөхөөдөг хуурмаг буюу авлига системийг заав.

Ингээд Гол тээхэнд зориулж босгосон хадан бичээсээс ойролцоогоор 300 жилийн хойно хэвлэгдсэн Диван Лугат тольноос уг үгийг харъя. “Йаб йуб” гэж хоёр үгээр хууран мэхлэхийг заажээ. Йаб гэдэг нь хууран мэхлэх. Йаб+лаг гэдэг нь хууран мэхлэх чадварыг заана. Энэ өдгөө Тувачууд хууран мэхлэхийг “авьяаcт” гэдгийг мань мэдэх тул уг үгийг орос-тува хэлний тольноос олов. Хууран мэхлэхийг тувачууд “Авыяасты” гэж бичдэг юм байна. Энэ өдгөө мануусын хэрэглэж буй “авьяас” гэдэг үгний утга даялжээ. Яагаад утга даялсан тухай дараа өгүүлье.

Авлига гэдэг үгний эх утга нь мянган жилийн өмнөх эх сурвалжаар төрийн хуурмаг эдийн засгийн харьцааг зааж байна. Энэ өдгөө их хэмжээний мөнгийг анхнаас нь хуурмаг зориултанд хувиарлах. Утаа буруулах сан, гаднаас босгосон бонд гэх мэт. Ийм харьцаа хэвийн байдал болсноос төр мөхдөг тухай хадан бичиг өгүүлж байна. Харин нэг нөхөр нөгөө нөхөртөө бэл (мөнгө) өгч өөртөө ашигтай шийдвэр гаргахыг “хээл хахууль” гэх болов уу. Цэвэл өөрийн толь бичигтээ хээл хахуулийн тувшинд авлига гэдэг үгийг тайлбарлажээ. Энэ утгаар өнөөгийн “Авлигтай тэмцэх газар” хээл хахуультай л тэмцэж чадна. “Системийн авлигтай” аливаа төрийн нэг байгууллага тэмцэн гэж үгүй. Нэг байгуулгын хийдэг ажил биш. Системийн авлигалыг зөвхөн зөв төрийн тогтолцоо сөрж чадна. Ийм тогтолцоог зөвхөн Үндсэн хуулиар бий болгоно. Гол тээхэнд зориулж босгосон хадан бичээс дэхь хойч үедээ захиж үлдээсэн хар хайрцагны бодлогыг уншигч таньд хүргэхэд хэрэгтэй үгсийн дунд авлига гэдэг үг байгаа тул уг үгийг тайлбарлав. Дараа нь алба гэдэг үгийг тайлбарлана.


Дүрэм - Диван Лугат толь тайлбар 5

Диван Лугат толинд хүн хэлний нилээд олон дүрэм бичигджээ. Ингээд захаас нь манай өнөөгийн хэлтэй таарах эсэхийг шалгая.

Диван Лугат толинд: 54 “ий”-үгүйсгэсэн утга агуулсан үг.

5680 “Йа”-үгүйсгэсэн утга агуулж буй дагавар. “Йи”-үзийн суваг, “йа” угын суваг болно. Махмуд ал Кашгари хүн хэлний хос сувгыг огт билэрээгүй нэгэн нь байжээ. Энэ өдгөө балчир нэгэн нь халуун зууханд очих гэхэд “йи ха хаа” гэж мануус түүнийг хориглоно. Балчирыг буруу үйл хийхээр “йа” гээн загнана.

Тэгэхдээ үйл үгийн араас уг дагаварыг залгахаар уг үйл үгээ үгүйсгэсэн утга гарч байна уу гэдгийг шалгая.

“Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэг хэлцийн “дэм” гэдэг үйл үгний араас “йи”-г залгая:

Дэм+йи=дэмйи буюу дэмий болно. Энэ нь дэм үгүй буюу дэм байхгүй гэсэн утга.

“Бол” гэдэг үйл үгний араас йи залгая: бол+йи=болий буюу боли. Бол угын дуудлагатай учир зарим аялгаар бол+йа=болай болж болно. Энд хос сувгын мөн чанараар үзийх нь бөлий буюу бүлий, угых нь болай буюу булай болно. Боли биш бүли гээн өгүүлдэг хөгшчүүд байсныг гэрчлэх хүмүүс энэ өдгөө байгаа. Мань тэдний нэг.

“Дуул” гэдэг үйл үгний нэг утга нь сонс гэдэг утга агуулна. Уг үгний араас йа залгая: Дуул+ай=дулай. Уг үгний үзийн дуудлага нь дүлий буюу дуулахгүй гэсэн утга гарна.

“Ор” гэдэг үйл үгийг орших гэдэг утгаар нь өнөөгийн монголчууд мэднэ. Цэрэгт “орхи” гэдэг команд байдаг. Уг командын утга нь “боли” гэсэн утгатай. Ор+йи=орий буюу орий. Энд жийргэвч Х-тэй орхий буюу “орхи” гэсэн команд болно. Энэ үгийг Их зохиолч “Өсөхөөс сурсан үндсэн хэл, Орхиж болшгүй соёл” гэдэг нь “ ор үгүй болгож болохгүй” гэсэн утга агуулна. Уг хүн үгийн морфологийн задаргааг мэдэхээ байсан тул “мартаж” болшгүй гэж хожим засав. Мартсан зүйлийг сэргээж болдог. Харин орхисон буюу ор үгүй болгосон зүйлийг сэргээж эс болно. Эх зохиолч “мартах дөтийг” энд дурдаагүй болно.

Ингээд дээрх дүрмийг Цэвэлийн толиор шалгая.

Цэвэл:

“Дэм”-ая, эв, арга зүй. Дэм өгөх дэм авах. Олсон ямар нэгэн тусламж дэмжлэгийн зүйл.

“Дэмий”- зүйг дагахгүй, дур зоргоор. Дэмий амьтан. Хэрэггүй үр ашиггүй. Дэмий тэнэх, дэмий юм.

“Бол”-болох гэдэг үйл үгийн захирах тушаах хэлбэр. Аваас, болбаас, болбол; Дорж бол багш... .Бай, гэсэн болов; дөрөө урт ч бол газарт хүрэхгүй.

“Болих”-зогсох, сулрах, дордох, доройтох. Тамхи татахаа болих хэрэгтэй...

“Балай”-(энэ үгийг мануус бол+ай гэж мэдэх тул оруулж байна) сохор, “нүдэн балай чихэн дүлий”. Бүдүүлэг харанхүй мунхаг. Ухаан солиу балай.

“Дуу”-сонсох эрхтэнд сэрэгдэх авиан чимээ.

“Дуулах”-дуу эгшиглэх, аялах. Сонсох. Нэг чихээр дуулаад нөгөө чихээр гаргах.

“Ор”- хэвтэж унтахад зориулсан хогшил. Төмөр ор... Юмны үлдээсэн хэв байр. Юмны нөхөөс. Огт, бүр, нэгмөсөн, ор тас. Ор сураг чимээгүй.

“Орхих” үлдээх, хоцроох, хаях, гээх, болих гэх мэт.

Дүгнэлт:

Мянган жилийн өмнөх толь бичгээ судалсан, мянган жил хэрэглэсэн хүн бичгээ сэрээсэн мануусын нүдээр Я.Цэвэлийн толинд том сул тал харагдаж байна. Хос сувгын мэдлэг Я.Цэвэлд эс байсан учир нэг үндэс утгатай нэг үгний хоёр болон түүнээс дээш дуудлагыг хоорондон ялгаж салгасангүйн улмаас дуудлага болгоноор нь Цэвэл өөр өөр үг болгов. Дуу-Дулай-Дүлий. Ор-өр амь өршөө, амь оршоо хоёр нэг. Амийг минь байлгаач гэсэн гуйлт. Дэм-дам-дэмнэх-дамнах. Энэ удаа мануусын гол зорилго хос суваг биш “йи” “йа” үгүйсгэсэн үгийг залгахаар утга яаж хувирч байхыг үзүүлэх юм. Тэгэхээр “Нүдэн балай чихэн дүлий” гэдгийг тайлбарлая. Нүдэн бол+ай гэдэг нь нүдэн болохгүй байна гэсэн үг. 500 метрийн цаана байгаа байг алдахгүй буудаж чаддаг нэгэн нь чадахаа болихоор нүд балай болчихлоо гэнэ. Тэр 200 метрийн байг онож болно. Сохор болов гэсэн үг огт биш. Чих нь дүлий гэдэг нь чих дуулай буюу чих таг дуулахгүй болов гэсэн утга огт биш. Муу дуулдаг болсныг ингэж хэлнэ. Таг дүлий хүнийг Диван Лугатад өөрөөр хэлжээ. Ер нь балай (болохгүй) амьтан гэдэг нь “болохгүй нэгнийг” өгүүлж байгаа хэрэг.

Хэрэв Я.Цэвэлд мануусын хэмжээний судалгаа байсан бол мань хүн тайлбар толио өөр түвшинд хийх байсан гэдэгт эргэлцэхгүй байна. Мань хүн тухайн үеийн мэдлэгээр уг толийг маш сайн хийжээ. Диван Лугатаас ганц л дүрэм сөхөхөд мануусын хэл энэ өдгөө мөхлийн ирмэгдээр байна гэдэг нь судлаач манууст тод харагдаж байна. Манай хэл системгүй болчихсон байна. Эргэн системчлэгдэх шаардлагатай байна. Сэргэлэн Интернашионал Экспедишионы хамт олон Хүн хэлний тайлбар толийг хүссэн хүсээгүй хийх үүрэгтэй болж байх шиг байна даа.


Алб буюу алба - Диван Лугат толь тайлбар 6

Алб буюу алба энэ үгний утгыг тайлбарлая. Энэ өдгөө монголчууд цэргийн алба хашина, төрийн албан хаагч гээн өгүүлнэ. Тэгэхээр алба гэдэг чин юу гэсэн үг вэ? Үүнийг тогтоё.

Цэвэл:

  1. Улсын буюу албан газрын ажил, үйл. Албаны хүн, албан цаг.
  2. Яриа захирах тушаах журмаар заавал гүйцэтгэх үүрэг. Алба өгөх, алба барих. Албатай биш.
  3. Нийтэд оногдуулан гаргах татвар; алба авах; алба татвар.
  4. Улсын хамаатай зүйл. Албан газар, албан сургууль.

Диван Лугат толинд “Алб-зоригтой”. Мануус зориг гэдэг үгний утгыг мэднэ. Зориг угын дуудлага, зүрг буюу зүрх үзийн дуудлага. Тэгэхээр алб гэдэг нь зориг гэдэг ухагдахууны эх утга болж байна. Диван Лугатад “зориглог” гэж зоригтой буюу зүрхлэг хүнийг хэлжээ.

Мянга гурван зуун жилийн өмнөх Гол тээхэнд зориулсан бага бичээсэнд алб гэдэг үг ингэж бичигджээ. Эд агуурс билгэ ихэсийг, алба ихэсийг татсангүй (хөрвүүлгийг хялбарчлав). Энд Тан илийн эд агуурсанд билгэ хүн автахгүй байж чаджээ гээн өгүүлжээ. Яагаад билгэ хүн Тан төрийн цаад санааг амархан билэрнэ. Харин алб (зоригтой) хүн яагаад автсангүй. Зориг бол зориг, эдийн шунал бол шунал. Энд гарч буй алба гэдэг үгний утга Диван Лугат тольтой хонгондоо оролцохгүй байна. Гол тээхэнд зориулсан их бичээсэнд: “Билгэ хаан орсон (байсан), алба хаан орсон оронзай ийм учир ил, төрийг тогтоов”. Хаан билгэ байх нь хамгийн чухал. Билгэ гэдэг үгийг мануус тайлбарласан. Харин зоригтой хаан ямар учиртай юм бол. Алба (зоригт) жанжин, ахлагч, сү (цэрэг) гэвэл билэрэгдэнэ. Яагаад хаан алб байх гэж??? Мөн их бичээсэнд алб эр, алб Шалч (хүний нэр) оржээ.

Гол тээхэний бичээсэнд өөр нэг зүйрлэл байна. Билгэ хаан, алба хаан сайд нар нь (буйрук) ийм (адил) түш (тус) байхад ил, төрөө тогтоож байв. Билгэ биш хаан, авлига хаан, сайд нар нь (буйрук) ийм түш (тус) биш байхад ил, төрөө алдаж байв. Энд “алб” гэдэг үг авлига гэсэн үгтэй шууд эсрэг утгаар гарч байна. Авлига байхын тулд зорилго хэрэгтэй, алб байхын тулд бас зорилго хэрэгтэй болж байна. Авлига хаан, авлига сайд зөвхөн өөрийн болон хэдэн хүний хүний эрх ашгийг нийтийн эрх ашгаас дээдлэнэ. Алб хаан, алб сайд нар нийтийн эрх ашгийг өөрийн болон хэсэг хүний эрх ашгаас дээдлэнэ. Авлига хүнийг хувиа хичээсэн гэнэ. Алб хүнийг ноён нуруутай гэнэ. Хүн болгон аймхай адистай байдаг. Энэ бол хэвийн үзэгдэл. Үүргээ ухамсарласан хүн айдсаа давдаг. Ийм хүн яах аргагүй зоригтой байна. Ингээд алба гэдэг үгний эх утгыг тогтоосон тул дахин дурьдсан эх сурвалжуудаар уг үгнийнхээ утгыг шалгая.

Хамгийн анх эх сурвалж Гол тээхэний бичээс.

Билгэ (уг үгийг тайлбарласан) хаан улсаа төрөө том зургаар нь, холч харна. Алба хаан нийтийн эрх ашгийг, улсын эрх ашгийг, төрийн эрх ашгийг, эргэдийн эрх ашгийг цөөхөн овгын ясту (овгын гол хүмүүс) хүмүүсийн эрх ашгаас дээгүүр тавина. Тийм учир иргэд болон овгын ясту хүмүүсдээ тус хүргэнэ. Ийм үед ил (их улс), төрийг хашиж (хамгаалж) чадаж байв. Гол тээхэний бичээс дэхь гол захиасын нэг энэ болно. Мөн хаан нь билгэ биш, сайд нь билгэ биш, хаан нь авлига, сайд нь авлига учир нийгэмдээ ямар ч тус үгүй болдог учир илээ, төрөө алдав. Гол тээхэний бичээс дэхь гол захиасын нэг энэ болно.

Улс төрөө алдах хамгийн чухал гурван шинж: билгэ үгүй, авлига, тус үгүй. Улс төрөө засах хамгийн чухал гурван шинж: билгэ, алба байж тус болох.

Диван Лугатаар шалгая. Нийтийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарласан нэгэн нь ямар ч тохиолдолд айдасаа давна. Тийм учир ийм хүнийг гаднаас нь зоригтой гээн дүгнэжээ.

Диван Лугат тольний сул тал нь төрийн хэллэг бараг байхгүй. Учир нь Перс, Арабын газар усанд ил, төрөө үүсгэж буй Сэлджүк овогтон төрийнхөө бичиг хэлийг хүн (түрэг) биш араб, перс хэл дээр явуулж байжээ. Ийм учир Махмуд ал Кашгари төрийн хэллэгийг уг толинд буулгаж чадсангүй. Мөн Томсон, Радлов, Малов болон бусад нь хүн төрийн хэллэг дутагдсан учир тэд манай бичээсийг сэргээж чадсангүй.

Энэ өдгөө мануус чи албаар үүнийг хийсэн үү гээн асууна. Тийм гэвэл ухамсартайгаар ийм үйлдэл хийжээ гээн дүгнэцгээнэ.

Албан губчуур гэдэг үг хэзээ гарав? МНТ-ноос алба, албан гэдэг үгийг мануус олсонгүй. "Мангалын зарлиг" (1276) гэдэг дөрвөлжин бичгээр хадан дээр сийлсэн бичээсэнд: Албан губчуур гэдэг үг оржээ. Мангал бол Хувилай хааны дөрвөн хүүгийн нэг. МНТ-нд Тойрол хаанд зориулсан губчуур ногдуулсан тухай баримт бий. Харин албан губчуур гэсэн баримт байхгүй. Дунд орон Их Юань улсыг үүсгэсэн монгол овогтны татварын гол ул нь тухайн үед мал ахуйтнаас хамаагүй илүү баялаг үйлдвэрлэдэг тариалан ахуйтан байжээ. Албан губчуур гэдэг нь нийтийн өмнө хүлээсэн үүргийн дагуу төлдөг губчуурын болж байна. Мөн Албан губчуур гэдэг үг Хан хэлний тогтсон губчуурын нэрний монгол хөрвүүлэг болов уу. Албан губчуур гэдэг ухагдахуун, мөн Цэвэлийн толинд дахь уг үгний бусад тайлбарын эх нь Юань улсын монгол төрийн албан хэллэгээс үүдэлтэй болж байна.

Тэгэхээр албан хаагч гэдэг нь нийгмийн ажилтан гэсэн эх утгатай болж байна. Албан татвар гэвэл хувь хаанд очих биш нийгмийн зориулалтанд очих татвар болж байна. Албан мэдэгдэл гэдэг нь нийгмийн буюу нийтийн өмнөөс мэдэгдэхийг хэлж байгаа юм байна. Албан үүрэг, цэргийн алба, алба хаах буюу алба хаших гээн эдгээр үгсийн утга одоо ойлгомжтой болж байна.

Ингээд бид алб буюу алба гэдэг үгийг 1300 жилээс өмнө ямар утгаар хэргэлж байсан, уг утга өнөөгийн мануусын хэлэнд хэрхэн зөв хадгалагдаж буйг мэдэх болов. Мөн Юань төрийн үед Дунд орны төрийн хэллэгийг монгол төрийн хэллэг рүү хөрвүүлэхэд алба гэдэг үг нэмэлт ухагдахуунаар баяжсан тухай мэдэв.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

Суурь судалгаа юу? Ул судалгаа юу? - Диван Лугат толь тайлбар 7

Энэ өдгөө ихэнхи хүмүүс ул суурь хоёрыг ялгахгүй байна. Юмны суурь гэж юмны улыг хэлээд байна. Сэргэлэн Интернашионал Экспедишионы хамт олон эх сурвалжаа сэрээсээр хэл, түүхийн мэдлэгээ нэг биш хоёр мянган жилээр урагшлуулж харж буй тул энэ өдгөө утга даялсан үгний эх утгыг сэрээж байна.

Ингээд Я.Цэвэлийн толинд: Суурь

  1. Юм тавих хэрэгсэл, тавиур; цагны суурь, лааны суурь;
  2. довжоо байшингийн суурь;
  3. ямар нэгэн суурь; ором суурь;
  4. Суудал байр; орон суурин, суурь машин.
  5. догь, буурьтай.
  6. Дэс, дараа.
  7. Таван суурь мал.

Диван Лугат толиор:

“суйран-том, урт өндөр минареттай адил зүйлcийг Угс аялганд хэлнэ”.

Диван Лугат толиор минарет (зургийг нь доор оруулав) гэдэг нь лалын сүмийн дэргэд барьдаг дугуй болон бусад хэлбэрийн өндөр барилгыг хэлнэ. Уг барилгын орой дээрээс муэдзин сүсэгтэн олноо мөргөл үйлдэхийг заралдаг. Минареттай адил зүйлс гэж Махмуд ал Кашгари хэлсэн нь минареттай ижил том, өндөр барилга байгууламжийг өгүүлж байна. Энэ өдгөө мануус хот суурин гэдэг нь хот, барилга байгууламж гээн өгүүлж буй нь мянган жилийн өмнөх Диван Лугат тольтой таарч байна.

Цэвэлийн толинд: Ул

  1. Хөл, гутал, оймсны гишгэх доод тал, таваг; хөлийн ул, улны шир.
  2. Зарим багаж хэрэгсэл зүйлийн доод тал, элгэн тал; харуулын ул, оёдлын машины ул.
  3. Шилжсэн суурь, иш, баримт; улы нь олох, ултай хөдлөх, ул авах, ул шалгах.

Мянган жилийн өмнөх Диван Лугат толиор: “ул-хана болон хамгаалалтын байгууламжийн доод хэсэг”. Тэгэхээр мянган жилийн өмнө том барилгын өнөөгийн суурийг суурь биш ул гэдэг байжээ. Суурь ул дээр тогтоно. Аливаа зүйлийг ул дээр суурилуулдаг юм байна.

Мянга гурван зуун жилийн өмнөх Турк, Уйгур төрийн бичээсэнд “ул” гэдэг үг төрийн хэллэгний хамгийн чухал үг байжээ. Хаан ор суух (орших) болгондоо өөрийн “улыг” оршоодог (бий болгодог). Ул гэдэг нь өнөөгийн “засаглал” гэсэн утга. Ул гэдэг нь тухайн хааны суурилж буй ул болж байна. Ул уялцсан янагууд (санаа нэгтэн), уугуул (залуус) гээн бичээсэнд оржээ. Улс гэдэг нь ул гэдэг үгний олон тоо болно. Диван Лугат толиор: “улуш гэдэг үгний эх утга улук буюу хувь” гэжээ. С Ш зармих нь орон нутгын аялага.

Диван Лугат толиор: “улуш- Жикил аялгаар тосгон, Барсганыхан мөн тэдний Аргу газар усныхан уг үгийг “хот” гэж өгүүлнэ”.

Диван Лугат толиор: “улуш -хүмүүсийн дунд хувь хуваахыг хэлнэ”. Цагаадайн улс, Зүчийн улс гэх мэт.

Уг хоёр үгний уялдааг нэг эргэн харцгаая. Хөдлөхгүй суурилуулж буй бүх юмыг суурин гэдэг юм байна. Суурь машин, сууринд суух (байрнаасаа хөдлөхгүй суух), суурилуулах хэсэг. Суурин байна уу гэдэг нь ийш тийш яваагүй юу гэсэн утга. Харин ул гэдэг нь суурилуулж буй бүх зүйлийг бэх бат барьдаг доод хэсэг юм байна.

Энэ өдгөө infrastructure, инфраструктура гэдэг нь латинаар infra доор, доод structure гэдэг нь бүтэц. Тэгэхээр уг үг доод бүтэц буюу ул бүтэц болж байна. Энэ өдгөө монголчууд дэд бүтэц гээн өгүүлж буй нь огт буруу байна. Дэд бүтэц гэвэл ангил хэлээр substructure буюу өөр утга болно. ШУА-н Хэл зохиол, Түүх археологийн хүрээлэнгийнхэн өөрсдийгөө суурь судалгаа хийдэг гэнэ. Тэдний хийгдсэн суурь судалгаагаа ЗХУ-ын ул дээр суурилж байна. Энэ нь манай үндэсний ой санамжинд том аюул болоод байна. Сүүлийн гучин жилд тэд юу ч хийж чадсангүй. Уг хоёр хүрээлэнд ийм ажил хийх боловсон хүчин байхгүй. Боловсон хүчинг хаанаас яаж бэлдэх тухай хожим өгүүлнэ.

Сэргэлэн Интернашионал Экспедионы гол зорилго үндэсний ой санамжийг сэргээхэд оршино. Үүний тулд үндэсний ул судалгааг хийж хэл, түүхийнхээ үндэсний ул бүтцийг бий болгох. Харийн ул бүтэц дээр өөрийн хэл, түүхийг суурилуулж буй нь үндэсний аюулгүй байдалд занал авчирчлаа. Ул судалгаа гэдэг нь мянга, хоёр мянган жилийн өмнөх эх бичиг болон түүх болно. Хүн бичгийг судлах нь ул судалгаа болно. Томсон, Радлов, Малов нарын судалгааны үр дүнгээс чанарын өөр түвшинд манай судалгаа гарчлаа. Хүн бичгийг бүрэн сэрээж байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.

Шинэ юм зул болог, хуучин юм ул болог. Утгыг нь тайлбарлая. Зул буюу йул (З Й зармин) гэдэг нь хүн хэлэнд аливаа гэрэл цацруулагчийг заана. Зул нь санскрит, түвд үг биш хүн үг болно. Шинэ зүйл гэрэл гээтэй нь сайн гэсэн утга. Хуучин болохоороо дараагийн үед ул болох ёстой. Мануусын хийж бүтээж бүй үйлс дараа үеийн ул болох ёстой. ЗХУ-д дэлхийн зул болж байсан сансрын технологи өнөөгийн ОХУ-н сансрын технологийн ул болж, уг ул буюу улан дээр өнөөгийн ОХУ-н тэргүүний технологи суурилж байна. Хэрэв шинэ юм зул болж гэрэлтээд хойч үедээ ул болохгүй бол, ийм засгийн газрын үйлийг шоу гэнэ. Шинэ юм зул болж хуучин юм ул болно гэдэг нь сайн уламжлал үлдээх естой гэдгийг хэлж байна. Уламжлал гэдэг үгний үндэс "ул" болно.


Дүрэм 2 - Диван Лугат толь тайлбар 8

Диван Лугат толиор: “Ла-дагаварыг болж өнгөрсөн үйлийг нотлох үед Угсууд хэрэглэнэ. Уг дагварыг үйл үгийн нөхцөлийн араас залгана. Тэр гэртээ гэлдилээ (ирчлээ)”. Тайлбар: Диван Лугат толиор түргэл гэдэг нь түр+гэл буюу хурдан ир гэсэн утга болно. Угс гэдэг нь Уйгурын дээдэс болох тухай Хуучин Тан төрийн бичигт өгүүлнэ. Өнөөгийн халхын дээд өвөг нь Уйгур болно.

Ла, лэ нь болсон үйлийг батлахад хэргэлдэг юм бол үүнийг Монголын нууц товчоогоор шалгая. МНТ хэсэг 203:

“... Чингикис кахан зарлиг болорун: “тусатана (тус+т үйл үг үүсгэгч+н нэр үг үүсгэгч= “тус хийсэн хүнд”) соёрхол оксу” гээн Боорчи, Мугалы тэриүтэн ноёаты иртүгэй кээкүйтүр (өгүүлж байх зуур) гэр тотора Шигикутуку пүлээ (байлаа). ...Шигикутуку өгүлэрүн: “Боорчи Мухалы тан кэнэсэ (хэнээсээ) хүлэлү (жийргэвч Х-г авхаар үлүү буюу том гэсэн утга Диван Лугатаар) туса гилээ (хийлээ)? Кэнэсэ хүлеү (үлүү-энэ өдгөө илүү гэсэн үг) күч өгүлэ’э (өглөө). Йа’ун (юун) тутау (дутуу) күчү эс өгүлэ’э би?

Өлгийтэй байхаасаа өндөр босого дор чинү
Эрүүн дор өдүй (энэ өдгөө) сахал ургатала өсжү (өсөж)
Өөрөө эсэ сэтгэбэсэ би

Ала дор (Хажуугийн орчуулгаар шээдэг зүйл, Диван Лугатаар ала-зузаан торго, өлгийтэй хүүдээ хаад шингээвч зузаан торгоор хийдэг байжээ) шээхтээсэ
Аман дор сакал өдүй (өдгөө үзийн, одоо узын, жийргэвч Г-тэй одого) ургатала өсжү
Алжиас (хажуугийн орчуулгаар “ажлаас” гэж орчуулагдаж байна) эсэ кэткипэсэ (гишигбэсэ, Т Ш зармин, гишгэх, гитгих нэг) би

Хөл доройн хэвтүүлжү
Коучилэн (хүү+ч үйл үг үүсгэгч +лэн дагвар хожим тайлбарлана, хүүгээ болгоно гэсэн утга) өскересэ намай

Дэргэдээн кэптүүлжү
Тэүжилэн (дүү+ч үйл үг үүсгэсгч+лэн хожим тайлбарлана) өскепэс намай.
Эдүгэ надаа яампар (ямар) соёрхал өгөмүү?” гэ’эжүй.

Чингис хаан тусатныг хэрхэн соёрхох тухай зарлиг болгоход (буулгахад-бий болго гэсэн утга), уг зарлигт тусатны тоонд орсон Боорчи, Мухалы хоёртой Шихэхутагт барьцан хааны өөдөөс өөрийнхөө хийсэн үйлийг нотлохын тулд лаа, лээ дагварыг хэрхэн хэргэлснийг уншигч та харав. Боорчи, Мухалын хоёр хэнээс илүү тус хийлээ? Хэнээс илүү хүч өглөө? Юун дутуу хүч эс өглөө би? гэж Шихэхутагт өгүүлэв. Уг үйлийг нотлохын тулд араас нь заавал тайлбарладаг юм байна. Бага наснаасаа сахал ургатлаа дэргэд чинь байлаа, ажлаас би зугтаж байгаагүй, хүү болгож, дүү болгож авагдсан нь би байна гэж өгүүлэн өөрт оногдох соёрхолоо нэхэв (хөрвүүлгийг хялбарчлав).

Диван Лугат толинд бичсэн дүрэмтэй Шихэхутагтын хэрхэн өгүүлсэн нь таарч байна. Шихэхутагт өнгөрсөн үйлийг нотлоход хэргэлдэг ла, лэ дагварыг хэргэлжээ.

Орчин цагийн зохиомол монгол хэлэнд яаж дүрмэлснийг харцгаая!

Энэ өдгөө Монгол улсын ардын багш Ц.Өнөрбаян ах (мань хоёр сайн харьцаатай) “Орчин цагийн монгол хэлний үг зүй” 2004 онд хэвлэгдсэн номондоо: Өнгөрсөн цагаар төгсгөх-лаа (-лээ, -лоо, -лөө) үйл үндсэнд залгаж тухайн үйл болж өнгөрснийг өгүүлэгч этгээд өөрийн биеэр мэдсэн (үзсэн, харсан гэх мэт) баймж утга илтгэнэ. Жишээлбэл, Намайг бага байхад манай нутагт нэгэн цэцэн цэлмэг өвгөн байлаа (БН). Бид хэдийг шагай харваад сууж байтал нэгэн бадриун ир орж ирлээ (СД) гэх мэт. Өнгөрсөн цагаар төгсгөх-лаа (-лээ, -лоо, -лөө) нөхцөл нь зарим тохиолдолд өнгөрсөн цаг заах утгаа алдаж өгүүлэгчийн сэтгэлийн хөдөлгөөн бодол байдалд харьцах баймж харьцааг заадаг. Жишээлбэл. Хүүе, яана аа! Наад мод чин толгой дээрээс уналаа шүү. За ингээд өнгөрдөг байжээ, хөөрхий. Чи хүлээж бай, би одоохон очлоо гэх мэт.

Мянган жилийн өмнөх Диван Лугат толинд бичигдсэн уг дүрмийг долоон зуу гаруй жилийн өмнөх Монголын нууц товчоонд мөрдөж байхад орчин цагийн монгол хэлний Н.Өнөрбаян багш мөрдөхгүй байна. “Намайг бага байхад манай нутагт нэгэн цэцэн цэлмэг өвгөн байлаа” гэж өгүүлсэн бол араас нь уг өвгөнийг яагаад цэцэн цэлмэг байсныг заавал өгүүлнэ. Мөн тэр үглэхийг сонсож буй нэгэн нь яагаад тэр өвгөн цэцэн цэлмэг байсныг тайлбарлахыг хүлээнэ. Ийм байжээ. Мануус энэ чухал кодоо гээжээ. Өнөрбаян багшийн сул тал нь бусад ардын багш нартай ижил гэрийн хэлээр, гэрийн ой санамжаар үндэсний хэлийг, үндэсний ой санамжийг орлуулаад байна. Урьд ардын багш нарыг шүүмжлэх хүн эс байсан болов уу. Энэ өдгөө мануус та нарыг шүүмжилж байгаа биш, эх сурвалж та нарыг шүүлмжилж байна. Сэргэлэн Интернашионал Экспедишнийхэн уг шүүмжийг зөвхөн дамжуулж байна. Тэгэхээр хүн үзсэн, харсан зүйлээ өгүүлэх биш, болсон үйлийг нотлох зорилгоор лаа дагаварыг өнгөрсөн цагийн үйл үгний араас залгаж хэргэлдэг юм байна. Дараа нь нотолгоо тайлбар өгдөг юм байна. Энд нэг байж болохгүй алдаа гарлаа: “Хүүе, яана аа! Наад мод чинь толгой дээрээс уналаа шүү”. Нэгт толгой дээрээс бөөс түүж болно. Толгой дээрээс мод унах уу? Мөрөн дээрээс мод унах уу? Өвдөг дээрээс мод унах уу? Толгой дээр мод ургах уу? Мөрөн дээр мод ургах уу? Хадан бичээс, Монголын нууц товчоонд ийм бүдүүлэг алдаа гарсангүй. Толгой дээр мод унах нь аюултай, толгой дээрээс мод хэзээ ч унахгүй болов уу. Өнөрбаян ах та МНТ 5-р хэсэгт “... Дубай сохор Бурхан халдун дээр гарав... Бурхан Халдун дээрээс харж Түнхлэг горьхоног руу нэгэн бүлэг иргэн нүүж ..” гэснийг анзаарна уу. Мөн МНТ 55-р хэсэг “...морин дээрээс налидаж авах сугай...” энд Чилэдүй морин дээрээс цамц аваж буй тухай өгүүлж байна. Тэгэхээр Бурхан Халдун дээрээс, морин дээрээс гээн өгүүлсэн байна. Харин толгой дээрээс мод унана гэдэг нь огт буруу болж байна.

Лаа” уг дагавар ирээдүй цагийг илэрхийлэх нь зөв үү гэдгийг энэ өдгөө бид хэлж үл чадна. Аман ярианд байна. Тэгэхдээ 250 жил төр үгүй, ардын сургууль үгүй, зөвхөн “ум мани баднихумдсан” мануусын үндсэн хэл нь ширгэж гэрийн хэл ноёлох болгов. Социализмын үед орос үсэг, орос дүрмийг хуулбарлан үндсэн хэлэндээ гэмтэл учруулав. Энэ өдгөө мануусын гол зорилго орчин цагийн монгол хэлний олдмол гэмтэлийг уншигч таньд билэрүүлэн, хүн хэлээ сэргээхэд оршино. Хэл нь зөвхөн бодож сэтгэснийг дамжуулагч биш, хэл нь бодол сэтгэлийг бүрдүүлэгч юм. Хэл нь чадалтай бол ул үндэстэн илүү сэтгэнэ.


Диван Лугат толь тайлбар 9

Наадам ойртож байна. Энэ өдгөө мануус үзүүр түрүү гэж зарлана. Түрүү бөх нь гол шагнал цолыг авна. Үзүүр бөх нь удаах шагналыг авна. Хэрэв түрүүлсэн бөх нь хамгийн гол нь юм бол яагаад түрүү үзүүр гэж өгүүлж хэвшээгүй юм. Үүний учрыг олцгооё!

Диван Лугат тольны “977-рт “уз”-нэгдүгээрт ирэхийг хэлнэ. “Энэний агт үзжээ” гэдэг нь энэ хүний агт нэгдүгээрт иржээ. Эхэнд ирсэн бүгдийг үз гэнэ.

Одоо ирээдүй цагт үзийг үзүр буюу үзүүр гэнэ”. Тэгэхээр үзүүр гэдэг нь үз+үр буюу одоо цагийг зааж байна.

Диван Лугат тольны “81-рт “уж” аливаа юмны төгсгөл. Бутак ужи бутны ужи (үзүүр)”.

Тариатын хадан бичээсэнд 1300 жилийн өмнөх (доторхи үйлээр нь уг бичээсийн хугацааг мань тодорхойлов) “Өтүгэн...уужи энд” өргөнө (өргөө ганц тоо, өргөн олон тоо)... байгуулсан тухай өгүүлнэ.

Энэ өдгөө уулын хормойг ууж гэнэ. Энэ өдгөө Хотонт сумын Улаан чулуу багын нутагт Ууж нэртэй ам байна. Энэ нь Өтүгэний ууж буюу хойд төгсгөлийг заана.

Тэгэхээр үз, уж хоёр нэг эх утгатай, хоёр дуудлага болно.

Цэвэлийн толинд үзийн дуудлагаар “үз”, угын дуудлагаар “уж” гэж үг алга. Ууж гээн эм өмсгөлийг тайлбарлажээ.

Цэвэлийн толинд үзүүр

  1. Нарийн гонзгор юмны шовх, нарийн тал; харандааны үзүүр; хэлний үзүүр; уулын үзүүр;
  2. Уурганы нарийн талд залгах саваа; уурганы үзүүр;
  3. Шилжсэн утга бөх барилдахад үлдэх эцсийн хоёр бөх; үзүүрт үлдэх, үзүүр булаалдах.
  4. Шилжсэн утга туйл, үзүүр; сэтгэлийн үзүүр.

Энд мануус “үзүүр” гэдэг үгний үндэс “үз” дээр үз үйл үг, үз нэр үг гэсэн нөхцөлөөр морфологийн задаргаа хийе.

1. Үз-үйл үг (эхэнд ирэх)+үр (үргэлжлэх хугацааг, одоо буюу ирээдүй цагий заана). Үзүүр булаалдах, үзүүрт үлдэх гэдэг нь одоо ирээдүй цагийг эх утгаар харуулж байна. Үзүүрнэ гэвэл эхэнд явж байна гэсэн эх утга гарна.

Монголын нууц товчоонд өгүл, өгүлэрүн хоёр шиг. Өгүл+эр (үргэлжлэх хугацааг заана)+н (одоо цаг). Өгүлэрүн гэдэг нь одоо үргэлжлэх цагийг заадаг учир уг үйл үгийг хэргэлэх болгонд араас нь уг хугацаанд юу болсныг заавал оруулна. МНТ-нд илэрүн гэдэг нь ил (жийргэвч Х-тэй хил буюу өдгөө бичлэгээр хэл болно)+эр (үргэлжлэх хугацааг заана)+н (одоо цаг). Мөн араас нь уг хугацаанд юу болсныг заавал бичнэ.

2. Үз-нэр үг (ямарваа юмны шовх тал) + үр (орших). Үзүр гэдэг нь байгаа “үз” гэсэн утга.

Хүн хэлэнд +ар+ур+ор+эр+өр эдгээр утга, дагавар, нөхцөлүүд үйл үгийн араас, нэр үгний араас залгаснаас хамаарч нийт дөрвөн төрлийн дүрэм одоогоор гарч байна. Энэ бүхэн орчин цагийн зохиомол хэлэнд үгүйсгэгдэжээ. Энэ тухай хожим өгүүлнэ.

Тэгэхээр үзүүрлэн гэдэг нь нэгдүгээрт буюу эхэнд ирсэн нь болж байна. Эх сурвалжаар ийм л байна даа.

Диван Лугат толинд 5185-рт “түр” гэдэг нь гэрийн урд хэсэг. 5723-рт “тура” гэрийн урд хэсэг, гэр доторхи хүндтэй хэсэг. Диван лугат Араб бичгээр бичигдсэн тул үзийн Ү, Ө байхгүй, дандаа угын У, О дуудлага оржээ. Тура нь түрү болно. Мянган жилийн өмнөх Диван Лугат толинд түрүү гэдэг нь ямарваа юмны урд хэсэг эсвэл хүндтэй байр болж байна.

Цэвэлийн толинд: Түрүү

  1. тарианы мөхлөгтсөн саглагар үзүүр. Тарианы түрүү.
  2. саяхан, тон саявтар, урьдхан, өмнөхөн: түрүү би танайд ирээд явлаа. Борооны түрүүнд шороо, богдын түрүүнд элч.
  3. 1. толгой, тэргүүн, түрүү сүүлгүй их байна;2. Шилжсэн утга тэргүүн, манлай. Түрүүний гарсан чихнээс сүүлийн гарсан эвэр хатуу.

Я.Цэвэл эх сурвалж судалсангүй, уг үгний үндэсийг, эх утгыг тогтоож эс чадсан тул тухайн үеийн хэрэглээг хаман бичжээ. Энд саяхан гэдэг үг яавч түрүү гэдэг утгатай нийцэхгүй. Я.Цэвэл үз түрүү буюу үзүүр түрүүгээ сайн ялгаж салгаж чадсангүй.

Түрүү гэдэг нь урд нь байгаа зүйлийг болон урьд нь болсон үйлийг заана. Түрүү жил гэдэг нь тухайн жилийн урьд жил; Түрүү танайд ирээд явав гэдэг нь ямар ва нэг үйлийн урьд танайд очоод явав гэсэн утга. Энд Я.Цэвэл нэг зүйлийг эс анзаарав. Танайд ирээд явав гэвэл тухайн хүн тэр айлд байхдаа хэлдэг үг. Хэрэв тухайн хүн тэр айлд биш өөр газар байгаа бол танаад очоод явав гэнэ. Ийм нарийн ялгаа хадан бичиг, Монголын нууц товчоонд олон байна. Тариан дээр ганц жишээ авъя: Тариа нь тарианы үндэс, тарианы иш, тарианы түрүүгээс бүрдэнэ. Тариан түрүүний дээд үзүүрийг үз гэнэ. Ингээд бид үз буюу үзүүр, түрүү гэдэг хоёр үгний утгыг мэдэв.

Хурдан морины уралдаанд, явцын дунд эхэнд давхиж буй морийг энэ өдгөө өнгөлж байна гэнэ. Диван Лугат тольны “58-рт “онг” урд хэсэг.” Онг угын дуудлага, өнг үзийн дуудлага. “Өнгөдөн баржэ” гэдэг нь өнгөндөн баржээ (явжээ). Бараадах, бараа болох (хамт явах), замынхаа талыг баржээ (явжээ). Айргын тав бол түрүү таван морь болно. Харин түрүү таваас ганц нь үзүүр болно.

Наадамд түрүү найман бөх, түрүү дөрвөн бөх, мөн шөвгийн найм, шөвгийн дөрөв гэж шовх зүйлээр зураглана. Тэгэхээр үзүүр түрүү гэхээр үзүүр нь ганц, түрүү нь нилээн хэд байх нь. Үзүүр буюу үз гэдэг нь шовх зүйлийг хэлнэ. Сонирхолтой нэг нээлт бол эр зориг биш ир зориг нь зөв болж байна. Гол тээхэнд зориулсан хадан бичээсэнд дайсны цэргийн бүслэлтийг цөмөлж бусад цэргүүдээ бүслэлтээс гаргах гарц гаргахын тулд түрүү шилдэг цэргүүдийг “ир түрүү” гээн бичжээ. Ир гэдэг нь шовх зүйл, илдэний ирийг хэлнэ.

Эх сурвалжаар үзүүр эхэнд түрүү араас нь орж байна. Энэ өдгөө мануус үзүүр түрүү гэнэ. Хэзээ ч түрүү үзүүр гэхгүй. Яагаад гэвэл үзүүр ганц түрүү олон.

Сэргэлэн Интернашионал Экспедишионы гол зорилго бол үндэсний ой санамжийг сэрээх. Үүнд үндэсний баяр наадмын ой санамжийг зөв сэрээхэд оршино. Түрүү морьдын бай, түрүү бөхчүүдийн байнаас болж түрүүлэх гэдэг утга үзүүрлэх гэдэг утгыг оролж эхэлсэн болов уу. Диван Лугат толь байгаагүйсэн бол мануус ингэж сэрээж чадах байсан уу? Диван Лугат тольны чухал тус холбогдолыг та бүхэндээ таниулж байгаа нь иймээ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

Тусгаар тогтнолт Монгол улс уу? Ангит Монгол улс уу? - Диван Лугат толь тайлбар 10

Бүрэн эрхт, тусгаар тогтнолт Монгол улс уу? Бүрэн эрхт, ангит Монгол улс уу? Уг асуултанд хариулахын тулд хүн хэлэнд “тусгаар” гэдэг үг ямар утгатай вэ гэдгийг эхэлж тогтооё. Тусгаар гэдэг үгийг жийргэвч Г-г хасаж дуудахаар тусаар болно. Жийргэвч Г-нь эгшигийн урт дуудлагыг богино болгох үүрэгтэй. Тусгаар, тусаар гэдэг нь сэргээн, сэрээн гэдэгтэй адил, утга нэгтэй.

Хадан бичээсэнд тус гэдэг үндэс түш гээн үзийн дуудлагаар оржээ. Түш тус нэг эх утгатай, хоёр өөр дуудлага болох тухай өгүүлсэн Диван Лугат тайлбар 1-г уншигч та дахин нэг уншаарай.

Диван Лугат тольны “5738-рт “Тусу”-хэрэгтэй болон эдгээх чанар” гэжээ. Тус гэдэг үгэнд салангад, нэг нэгээрээ буюу орчин цагийн монгол хэлний тус тусдаа гэсэн утга огт байхгүй байна. Хүн үндэстэн тусд хүрэв, тусд гарав гээн өгүүлнэ. Тусд хүрэв гэдэг нь тус+д (оршихын тийн ялгал) юунд хүрэв гэдгийг заана. Диван Лугат тольны “5216-рт “туш”-ухаан бие гүйцэх, насанд хүрэх. “Туш хүрмж уугуул” - тусд хүрсэн залуу. “Тусд хүрнэ, тусд орно” гэдэг ухагдахуун мянган жилийн өмнө өнөөгийнхтэй адил байжээ.

Тусд гарна гэдэг нь тус+д (олон тоо) насанд хүрэгч эр эмийг нийлүүлэн, ураг төрөл болгохыг хэлнэ. Тусд гарч буй хосод хоёр талын эцэг эх нь ураг тасалж өгдөг. Тийм учир хүн хэлээр тусгаар тогтнол гэж хэзээ ч хэлж байсангүй, ийм ухагдахуун эс байжээ. Байж болох нэг тохиолдол нь харийн орны тусаар тогтносон улс гэсэн утга онолын хувьд байж болно. Сүүлийн 100 жилийн хугацаанд “независимость” гэдэг орос үгийг хүн хэл хэт мэдэгч нар “тусгаар тогтнол” гэж буруу тунхаглав. Өвөг дээдсийнхээ эх сурвалжаа судлаагүй, гэрийн хэлээр тунхагласан зүйлээ орчин цагийн монгол хэл гэж тэд тунхаглав.

Монголын нууц товчоонд “тус хаан” гэж байна. МНТ хэсэг 203: “тусатана соёрхол оксу” гэдэг нь тус хүрэгчдийн соёрхол гэж орсныг Диван Лугат тольны 8-р тайлбарт өгүүлсэн болно.

Энэ өдгөө хэргэлж буй “тус тусдаа”, “тус тусын” гэдэг нь эх сурвалж эс судалдаг нөхдийн зохиомол утга буюу орчин цагийн монгол хэл болно.

Цэвэлийн толинд: тусгаар

  1. Дангаар, тусдаа; тусгаар явах.
  2. биеэ даасан, Бүгд Найрамдах Монгол Ард Улс тусгаар тогтносон улс мөн.

Цэвэлийн тусгаар буюу тусаар гэдэг үгэнд түүхэнд огт байгаагүй шинэ утга оруулсныг “Орчин цагийн монгол хэл” гэх болов. Тусгаар тогтносон улс гэдгийн тусаар тогтносон улс буюу аль нэг гадны улсын туслалцатайгаар, тэдний тусаар тогтносон улс гэж хүн хэлээр билэргдэнэ. Тэгвэл тусгаар тогтносон биш анги тогтносон гэх нь зөв болно гэдгийг батлая!

Хадан бичигт йангилсаар-ангилсаар, йангилтчсан-ангилтчсан, йангилын учир хааны үлти (алжээ), йангилжээ-ангилжээ гэж олон хувилбараар гарна. Ангилна гэдэг Төв төрөөс салахыг, бие даахыг энд хоёргүй утгаар өгүүлж байна.

Махмуд ал Кашгари өөрийн Диван Лугат ат Турк толиндоо “ангил”, “төр”, “хууль”, “ёс” гэх мэт төрийн үгсийг эс оруулжээ. Манай хадан бичээсийг харийн судлаачид зөвхөн Диван Лугатын тольны тусламжтайгаар заримыг нь хөрвүүлж, заримыг нь таав. Төрийн хэллэг орсон гол нууцыг тэд тайлж эс чадав.

Тэгвэл ангил буюу анги гэдэг үгийг өнөөгийн монголчууд хэрхэн хэрэглэж буйг харцгаая: Энэ өдгөө мануус нэгийн А анги, нэгийн Б анги, аравдугаар анги гэдэг нь хооронд нь ингэж салгасан гэсэн утга агуулна. Цэргийн дугаар анги гэдэг нь ийм учиртай. Нэг цул бүтэн юмыг анги гэхгүй. Цул, бүтэн зүйлийг хэсэглэн салгахыг ангилна гэнэ. Ижил зүйлийн этгээдээс хамаарал багатай, бие даасан этгээдийг анги гэнэ. Энэ тодорхойлолт улам оновчтой болох ёстой. Ингээд бид анги гэсэн үгний утгыг мэдэв. Одоо энэ утга Цэвэлийн толиор оновчтой тодорхойлогдож уу гэдгийг шалгая.

Цэвэлийн толинд: АНГИ

  1. Нийгмийн бүлэг (энэ хэсгийг товчлов); ажилчин анги; тариачин анги; ангийн тэмцэл;
  2. Аливаа сургуульд нэгэн хөтөлбөрөө суралцах хэсэг сурагчид;
  3. Сургуулийн хичээл хийх өрөө;
  4. Цэргийн нэгэн хэсэг;
  5. Хэсэг бүлэг; анги бүлэг болох;
  6. Бичиг, уран зохиол, хууль дүрмийн бүлэг зүйл; хуулийн зүйл анги.
  7. онцгой, тусгай анги хүн (онцгой хүн).

Энд Цэвэл уг үгний эх утгыг тодорхойлж чадсан бол, оновчтой тодорхойлолт өгөх байсан. Хичээлийн өрөө танхим болохоос хэзээ ч анги болохгүй.

Ингээд бид тус, тусгаар гэдэг үгний утгыг мэдэв. Анги, ангил гэдэг үгний утгыг мэдэв.

Бүрэн эрхт, тусгаар тогтнолт Монгол улс уу? Бүрэн эрхт анги тогтнолт Монгол улс уу? Уг асуултанд бэлэн хариу Монголын нууц товчооны 202-р хэсэгт “...ангкита Монгол улусун мингатун ноёты Чингис каганну нэрэйитексэн ерэн тавун мингатун ноёт болпа”. Энд хүн амын дийлэнх Хэрэйдийг хураасны дараа Чингис хаан анх удаа ангит Монгол улс гээн зарлаж, ерэн таван мянгатын ноёдыг нэрлэжээ.

Тэгэхээр Бүрэн эрхт, ангит Монгол улс гэх нь зөв болох нь Гол тээхэний хадан бичээс, Монголын нууц товчоогоор батлагдаж байна.

Дүгнэлт:

Өнө цагийн Монгол улсын төрийн хэлийг “Орчин цагийн монгол хэл” гэдэг нь өөрөө муу хор дагуулж буй үйл. Орчин цагийн монгол хэл гэдэг нэрийн доор өвөг дээдсийн маань эх сурвалж судлалаас залуу үеийг дайжуулж байна. Тэд монголын нууц товчоонд “тус” гэдэг үг хэд оров, “анги”, “ангит” гэдэг үг хэд оров гэх мэт олон зүйлийг судлахын оронд мундаг багш нарынхаа конспектыг цээжлэх болов. Залуучууд багшийн конспектоос давж сэтгэхээ болив. Орчин цагийн монгол хэл гэдэг ухагдахууныг батлахын тулд үүнийгээ хэлний хөгжил гэж хамгаална. Хэлний хөгжил гэж байхгүй. Тольны баяжилт гэж байна. Энэ тухай тайлбарлах болно.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.

Диван Лугат толь тайлбар 11

Наадам ойртож буй учир Гол тээхэнд зориулсан бичээсэнд, Диван Лугат толинд, Тува толинд, Монголын нууц товчоонд адууны зүсийг хэрхэн нэрэлж байсан тухай мэдээлэл та бүхэндээ хүргэе.

Гол тээхэнд зориулж босгосон хадан бичээс дэхь адууны зүс мануусд өвлөгдөн ирсэн хамгийн эртний бичгэн эх сурвалж болно. Уг хадан бичээсэнд буз, ак, торук, йагш, хуб (хув) гэсэн зүс оржээ. Үүнийг тайлбарлая.

Буз гэдэг зүс (З Д зармин) өнөөгийн буд буюу будан зүс болно. Үүнийг Диван Лугат толиор нотолъё: “5192 буз ат-үнсэн саарал адуу”. Энэ өдгөө буд агт буюу будан зүсмийн адууг монголчууд хөх саарал, хар саарал гэж хэлдэг. Үнсэн саарал гэдэг нь будангийн өнгө. Будан татсан байхад нэг ажин уу?

Ак-цагаан. Энэ өдгөө цэгээ, цагаа нь цагаан идээ буюу цагийн идээнээс гарсан үүсмэл утга болов уу. Ак гэдэг утгыг мануус шар+ак буюу шар цагаан гэсэн зүсэнд энэ өдгөө хэрэглэж байна. Шарга гэдэг нь ийм учиртай.

Торук зүс гэж байна. Уг зүсийг тува аялгаар “доруг” буюу шар хээр зүс болж байна. Доруг зүсийг орсоор “гнедой” гэжээ.

Йагш энэ зүсийг диван лугатаар хүрэн гэжээ. Мөн сайн агтыг ягш гэжээ. Ягш гэдэг нь энэ өдгөө сайн гэсэн утгыг агуулна. Йагш угын, йигс үзийн. Уг зүс гээгдсэн болов уу.

Гол тээхэний бичээсэнд азаргыг адагараг гэж бичжээ. Д З зармин, жийргэвч Г-г авахаар адагараг нь азарга болно.

Мөн Диван Лугат толинд доорхи зүс байна:

  • 1706 Кир ат-хээр агт. Орсоор “конь караковой масти” гэжээ.
  • 5788 Кула ат-хул агт. Хул зүсийг орсоор “лошадь красновато-коричневой масти” гэжээ.
  • 346 ала ат-алаг агт. Ала жийргэвч Г-гүй Алаг жийргэвч Г-тэй. Орсоор “пятнистый конь”. Орос хэлээр пятнистый гэдэг дотор цоохор алга хоёулаа ордог юм байна.
  • 2893 букрул ат-буурул ат. Энд орос орчуулгаар “пегая лошадь” гэжээ. Пегая гэдэг нь тувагаар алаг зүс болж байна. Тэгэхээр орос орчуулгыг араб эхээс нь дахин нягтлах шаардлагатай байна.
  • 5691 Куба ат-хув ат. Орсоор “лошадь масти между рыжей и желтой” гэжээ. Тэгэхээр уг зүс өнөөгийн шарга зүс доторхи олон төрлөөс хамгийн гүн шар давамгайлсан зүс болж байна.

Монголын нууц товчоонд Чилэдү хув зүсний морьтой байв. Хул зүс мөн Гол тээхэнийн бичээсэнд хубуг агт буюу хубу агт гэж бичигджээ. Хув зүсийг энэ өдгөө мануус гээсэн бололтой.

Дүгнэлт:

1300 жилийн хугацаанд адууны зүс халх, тува аялганд эх утгаа авч үлджээ. Стамбулын турк ингэж зүслэх үү?

Герольд Бельгер нь хасаг хэлийг нилээн хэдэн арван жил судалж, орчуулж буй зохиолч болно. Тэр хасгаар хэрхэн агтыг зүсэлснийг хүргье.

Хасгаар адууны зүс:

Торы-шар хээр (гнедой), құла-хул (буланый), боз ат-буд буюу будан агт (сивый), бурыл ат, буурал агт (чалый), кер ат, хээр агт (мухортый), шабдар, цавдир (игрений, игреневый), қара ат, хар агт (вороной). Ат гэдэг үгийг жийргэвч Г-тэй халх, тува аялаганд, мөн Киркыз хэлэнд өгүүлнэ. Хасгууд, агтны гол зүсүүдийг мануустай ижил зүсэлж байна. Энэ өдгөө хасаг бол XVI зуунд бий болсон цоо шинэ үндэстэн. Тэдний адууны зүс нь мануустай ижил боловч өнө цагийн хэл нь араб, перс үгсээр дэндүү арвин тул тэд Гол тээхэн, Билгэ хаан болон бусад бичээсийг халхууд шиг уншиж эс чадна. Зөвхөн мануус хаанаас ч ирээгүй, хаашаа ч яваагүй тул дээдсийнхээ бичээсийг уншиж чадав.


Сэтгэгдэлээ үлдээнэ үү...