Сэрэмжлүүлэг!!!
Сэрэмжлүүлэг!!!
501 0

Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд Л.Оюун-Эрдэнэ Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт Үндэсний чуулганд өгүүлэрүн: “За, та бүхэн өнөөдөр өглөө ажигласан бол Туркын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд байж байсан тиймээ. Энэ хүн бол Орхоны хөндийн бүтээн байгуулалттай холбоотой, Аа, туркуудын ерөнхийдөө root (үндэс) гэж ярьдаг. Үндсэндээ угсаа гарал нь Архангай аймгийн Орхоны хөндийтэй холбоотой. Тийм учраас хэрвээ түүхэн аялал жуулчлал гэдэг энэ концепц Орхоны хөндий орох юм бол тийшээ туркууд томоохон хөрөнгө оруулалт хийх, бас энэ зундаа МУ ерөнхий сайд Турк руу айлчлах төлөв хийгдэж байгаа”.

Эндээс Монгол улсын Засгийн газар, У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар хэмжээний нүгэл өнөөгийн монголчуудын өмнө, ирээдүйн монголчуудын өмнө, өөд болсон өвөг дээдсийн өмнө хийх гэж байгааг хамтдаа нэг ухаарцгаая! Хамгийн түрүүнд Монгол улсад зартай хэргүүдтэй харьцуулъя!

1. 90 тэрбумын хэргийг мэдэхгүй хүн монголд үгүй болов уу. Хэрэв уг хэргийн үнэн худал нь тогтоогдвол Монгол улсын хууль дүрмийг зөрчин нэг нам их хэмжээний мөнгө босгож сонгуулийнхаа шархыг нөхжээ гэсэн дүгнэлт гарна, эс гарна. Том утгаар нь харвал энэ муу үйл боловч монголчуудын мөнгө нэгнээс нэгэнд нь очиж буй хэрэг.

2. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлттэй зээлийн хэрэг. Засгийн газраас бага хүүтэй мөнгө гаргасныг төрийх нь авсан зүйл. Энэ бол муу үйл. Том зургаар нь харахад хэсэг монголчууд шудрага бусаар бага хүүтэй зээл аван эргүүлэн төлжээ.

3. Чингис, Самурай бондоор хэсэг монголчууд тогложээ. Энэ бол муу үйл. Ийм муу үйл манай Бүрэн эрхт, анги тогтнолт, эзэнгүй Монгол улсад арвин байна.

Харин У.Хүрэлсүхийн Туркын засгийн газартай хийх гэж буй уг гэрээ нь ямар хортой тухай хамтдаа дүгнэцгээе! Түүхэн аялал жуулчлал нэрээр Лалын Турк улс манай гал голомт нутгын түүхийг өөрсдийн болгох, гуч гаруй жилийн өмнө боловсруулсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж байна. У.Хүрэлсүх энэ зун Турк улсад очиж гарын үсэг зурах тухай Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд Л.Оюун-Эрдэнэ өгүүлсэн билээ. Мань У.Хүрэлсүхийг хүнийх нь хувьд танин, хүнийх нь хувьд түүнд гурван дүгнэгтийг ингэж өгнө. У.Хүрэлсүх газар усандаа хайртай хүн. Үүнд мань эргэлзэхгүй. У.Хүрэлсүх газар усаа харийханд худалдах хүн огт биш. Үүнд мань эргэлзэхгүй. У.Хүрэлсүх "тэнэгтээ" ийм үйл хийх магадлалтай. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа тэр намынхаа нэрийг сольсноор МАН, МАХН бий болсон. Үүнийг урьдчилан харах боломж байсан уу гэвэл зуун хувь байсан. Энэ тухай У.Хүрэлсүх огт бодоогүй байжээ. Уг хоёр намыг том зургаар нь харвал хоёулаа монголын нам, Монгол улс дотор болсон үйл. У.Хүрэлсүх Турк улсад очиж гэрээ зурах боломж өндөр. Арван жилийн дараа, хорин жилийн дараа юу болохыг У.Хүрэлсүх олж харж чадахгүй байгаад учир байна. Манай Гол тээхины бичээс 732 онд, Билгэ хааных нь 733 онд босгогдсон. Исламын шашныг үндэслэгч Мухаммед 570 онд төрсөн. Туркын загийн газар Өтүгэнийг (Орхоны савыг) Азербайджан, Туркменистан, Киркыз, Казахстан, Узбекистан, Чечень, Авар гэх мэт олон ислам шашинтай үндэстнүүдийн өлгий нутаг гээн заавал зарлана. Ингэж зарлахаар юу болох вэ? Энэ тухай бодож үзсэн хүн байна уу? Ийм үйл арван жилийн дотор хэрэгживэл юу болох вэ? Арван жилийн дараа У.Хүрэлсүх алдаагаа мэдээд толгойндоо тугалга зоолоо ч асуудлыг буцааж чадахгүй шүү! Газар усны маань дэргэд дээрхи хэргүүд хумхын тоосонцор гэсэн үг. У.Хүрэлсүх газар усандаа хайртай монгол улсын иргэн, У.Хүрэлсүх газар усаа харийнханд хэзээ ч худалдахгүй. У.Хүрэлсүх "тэнэгтээ" ийм үйл хийх магадлалтай. Үүнээс мань маш их айж байна. Ийм үйлийг хийхээс нь өмнө хориглох ёстой. Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ Монгол улсын Үндэсний Аюулгүйн Байдлын Зөвлөлд захиа бичнэ. Уг захиаг ил, далд хэлбэрээр бичих тухайгаа ярилцаж байна. Ийм үйлийг хийлгэж болохгүй!!!

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...