1400 жилийн өмнөх өвөг монгол хэл: “Хүйс толгойн” бичээс номын нээлт
1400 жилийн өмнөх өвөг монгол хэл: “Хүйс толгойн” бичээс номын нээлт
559 0

Энэ удаа мань уншигч таны анхаарлыг бодохгүй өгүүлсээр хэвшмэл болж буй ухагдахуунд хандуулая. 1400 жилийн өмнөх өвөг монгол хэл: “Хүйс толгойн” бичээс номын нээлт энэ өгүүлбэрийг хэн ч харсан ямар ч өө байхгүй мэт харагдана. Эх сурвалж судлахын хирээр өнөөгийн монголчуудын цэгцгүй өгүүлж буй нь, үгнийхээ утгыг огт билэрэхгүй өгүүлж буй нь маньд тодоос тод харагдах болов.

Ингээд өвөг монгол хэл гэж аль хугацаанд хамрагдах ухагдахуун бэ? Энэ асуултын хариуг олцгооё.

Өвөг гэдэг үгний эх овог болно. Өвөг узийн дуудлага, овог угын дуудлага. Тэгэхээр өвөг монгол гэдэг нь монгол гэдэг нэр хэзээ үүссэн тэр үеийн хэл болох ёстой.

Уншигч та бүхэнд монгол гэдэг нэр XII зуунд үүссэн тухай “Шивэй Кидантай өөр угсаа болно” нэртэй 53-р нийтлэлээр хүргэсэн. Дахин сануулахад Е Лүн Ли-гийн Кидан улсын түүхэнд анх Мэнгүли гэж гарсан. “Кидан орны чанх умард Мэнгүли эзэмшил байна. Уг эзэмшилд ард түмнийг удирдсан төр гэж үгүй. Хүн ард нь газар тариалан эрхэлдэггүй, ав ангаар адал хийдэг. Хүмүүс нэг газраа байнга амьдардаггүй, дөрвөн улиралаар өвс, усыг даган буйр сэлгэнэ. Хоол нь мах, айраг болно. Киданчуудтай байлдахгүй, адуу, тэмээ, хонь, үхрийн арьсаар наймалцана” гээн уг номонд бичжээ. Уг бичигт Шивэйгээс өөр бүх хуучин улсууд дурдагдажээ.

Харин Мэнгүли гэдэг нэр Монголын Нууц товчоонд анх 52-р хэсэгт нь ингэж бичигджээ: “qamuq mongoliqapulkahanmeten apa” буюу Хамаг монголыг Кабул хаан мэдэн авпа. Тэгэхээр эхлээд Монгу Шивэй байснаа бусад Шивэй-гээ хураан Хамаг монгол болгожээ.

Монгол гэдэг үгний утгыг тайлая.

Зүүн Хан улсын бичигт хүннүг 说文解字-xiōnɡ nú буюу сюн нү гээн тэмдэглэжээ. Зүүн Хан төрийн үед төр барьж байсан өндөр туушаалын түшмэд дараагийн төрдөө шахагдан урагш нүүжээ. Тэд тэр үеийн аялгаа авч үлдсэн учир заавал тэдний миннан, кө чиа аялгаар уг ханзыг шалгах ёстой. Минан аялгаар 说文解字 hiong lo-хуйн ло, кө чиа аялгаар说文解字d hiung lu-хүйн лү болж байна. “Хүн лү” гэдэг нь бусдыг хүн болгоно гэсэн утга болж байна. Энд монгу + ли=монголи, түрэг+ли=түргэли, хүн+ли=хүнли гэдэг нь хэл зүй тогтлоорой таарч байна. Хүн хэл, хүн үндэстэн гээн мануус бичээд байгаа нь дээрх ханзнаас гаралтай юм.

Хэзээ Шивэй нар Монголи болов? Хүчтэй Кидан төрийн хур нэг овог нь бусад хур овгоо хураах боломжгүй. Зүрчид Киданаас анги болж Цинь улсыг 1118 онд байгуулжээ. 1115 онд Лео төрийн Тянь зо хуанди зурчин Агудаад ихээр ялагдсан. Энэ үймээнээр Монгу шивэйд бусад шивэйгээ хураах боломж нээгджээ. Ингээд Монголын Нууц Товчооноос Кабул хаан хамаг монгол болгосон үйл, Агудаагийн үйлтэй цаг хугацааны хувьд таарч байна.

Гурав дахь эх сурвалж бол Судрын чуулган. Судрын чуулганд Кабул хаан Алтан улсын хаантай хэрхэн уулзаж буй тухай өгүүлнэ. Алтан улсын хааны нэрийг бичээгүй ч цаг хугацаагаар, түүхэн үйлээр Агуда болж байна.

Ингээд өвөг монгол хэл гэвэл XII зууны буюу өнөөгөөс 900 жилийн урьд Кабул хааны өгүүлж байсан Хүн хэлний зүүн аялагыг хэлнэ. Түүнээс урьд Монгол гэдэг нэр дэлхийд байсангүй учир уг хугацаанд өвөг монгол хэл гэж байх ёсгүй.

Өвөг монголыг англиар “ancient Mongolic” гэнэ. Тэгэхээр “1400 жилийн өмнөх өвөг монгол хэл” гэж хэлж болох уу. Огт болохгүй. Бид орос дүрэм авч хэргэлснээр хэлнийхээ дэгийг үгүй болгосон учир ийм нарийн зүйлийг огт анзаараахаа болив. Англи, орос, хан хэлтнүүд үүнийг шууд анзаарна. 1400 жилийн өмнөх Өтүгэн дэхь хэл бол манай түрэг төрийн Хүн хэл болно.

Манай өмнөд хунш Дунд орон өөрсдийгөө хан хэлтэн гэнэ. Хан төрийн үед хэрэглэж байсан дүрс үсэг нь өөрчлөгдөөгүй ч Хан төрийн үеийн дуудлага буюу хэл өөрчлөгдсөн. Үүнийг миннан, кө чиа аялага гэрчилж байна. Дунд орны хэл солигддог ч ханз нь хэвээрэй. Тэд өөрсдийгөө Хан үндэстэн, хан хэлтэн гэнэ.

СИЭ монгол хэл гэж үгүй. Хүн хэл гэж байна гэсэн хатуу байр суурьтай.

Хүйс толгойн бичээс үү, Хүйс толгой бичээс үү?

Уг асуултанд хариулахын өмнө Сүхбаатар талбай гэх нь зөв үү, Сүхбаатарын талбай гэх нь зөв үү? Энэ асуултанд хариулцгаая. Сүхбаатарын талбай гэхээр уг талбай Сүхбаатар гэдэг этгээдийн өмч бөгөөд уг талбай түүний харьяа гэсэн утгыг агуулж буй. Д.Сүхбаатар энэ өдгөө орчлонгийн мөнх бусыг үзсэн нэгэн тул энэ өдгөө түүний харьяа аливаа өмч байх учиргүй. Уг талбайг Сүхбаатар жанжны нэрээр нэрэлж буй тул Сүхбаатар талбай гэх нь манай хүн хэлний дэг жаягт нийцнэ.

Хүйс толгойн бичээс гэхээр Хүйс толгой гэдэг этгээдийн бичээс болно. Хүйс толгой нь газар усны нэр тул Хүйс толгой дахь бичээс гэж өгүүлнэ. Уг хадан бичээс энэ өдгөө Улаанбаатарт ШУА-д хадгалагдаж буй тул Хүйс толгой дахь бичээс гэж үл хэлнэ. Хүйс толгойгоор нэрэлэх учир Хүйс толгой бичээс гэх нь зөв болно.

Хэлний дэг жаягаа манай дээдэс чанга мөрдөж байжээ. Хэлний дэг жаягаа мөрдөхгүй улмаас манай хэл золбин болсоор байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...