Тэлэ - Хүннүгийн хойчис
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №41
884 0

Хүннүгийн хойчсийг овог нэрээр нь, түүхэн цаг хугацаагаар нь, хийсэн үйлээр нь хүргэх түүхэн эх сурвалжууд бэлэн болоод байгааг уншигч таньд дуулгахад Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ хамт олон таатай байна. Ийм судалгаа шинжилгээний ажил урьд нь хийгдэж байгаагүй гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй гээн үзэж байна. Мөн өнөөгийн монголчуудын дундаас аль овог нь хүннүчүүдийн шууд хойчис вэ гэдгийг түүхэн эх сурвалжуудаар батална.

“Умард төрийн түүх Түрэг Тэ лэ” номноос Түргтэй холбоотой 12 хуудсыг нийтлэл болгон уншигч таньд хүргээгүй учир уг номноос та өөрөө уншаарай. Уг 12 хуудсанд Түрг хэзээ, яаж Зүүн Баруун болон хуваагдав, Сүй Ил (их улс) дунд нь ямар бодлого явуулж байсныг өгүүлсэн болохоос Түргийн гарал үүслийн тухай нэмэлт мэдээлэл ороогуй учир уг хэсгээс нийтлэл болгон уншигч таньд хүрэгсэнгүй.

Тэлэ гэж хэн бэ? Энэ тухай уг номноос таньд хүргэе.

“Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрнө далайгаас зүүншээ уул хавцал даган амьдардаг. Тоогүй олон аж. Ду Ло хэ голын хойгуур Пү Гү, Тун Ло, Вэй хэ, Ба е гү, Дян Ло бүгдээр Ай жин гэж нэрлэгдэнэ. Мэн чэн, То РҮ хэ, Жин ши, Хун Ху ше зэрэг олон овог буй. Цэрэгт морьдох эр хоёр түм буй. И у-гаас барууншаа Ян чэ-гээс хойшоо, Цагаан уулын хажууд Чи би, С-но, Н хэ, У ху, Чи гү, Е ши, Ю ни гү зэрэг буй. Цэрэгт морьдох эр хоёр түм буй. Алтан уулын баруун өмнө Шю ян то, Үи лэ до, Ши пань, Да чи зэрэг буй. Түмэн өнгөрүү цэрэгтэй. Кан го уулын хойд, А дэ шэ голын хажууд Хэ ши, Хэ жэ, Ба ху, Бин ган, Жу хай,Хэ би шу, Хэ цай сү, Ба е мо, Хэ да зэрэг буй. Цэрэгт морьдогчид гурван түм буй. Ду ни хай-н зүүн, баруунд Сү лэ жэ, Сан сү ян, Ме чү, Са ху зэрэг олон овог буй. Бараг найман мянга илүү байна. Фэй лин-гээс зүүнш Эн чү, Ан лан, Бэй ру, Жю ли, Фу вэн, Хун зэрэг буй. Бараг хоёр түмэн хүнтэй. Хойд далайн умард Дү ло зэрэг буй. Овгийн нэр нь зүйл бүрийн боловч бүгдийг нь Тэ лэ гэдэг. Ахлагчгүй, зүүн баруун хоёр түрэгт харъяалагдана. Нэгэн газар суудаггүй. Ус өвс даган нүүдэллэнэ. Онож намнахдаа сайн, өлөрхөж хэтэрхий шунана. Дээрэм тонуулаар амжиргаагаа тэтгэдэг. Тариалдаггүй. Үхэр ихтэй, адуу багатай”.

Тайлбар:

1. Умард төрийн түүхэнд “Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно” гэжээ. Харин уг номонд Түргүүдийг “Хүннүгийн өөр угсаа болох магадалтай ажээ” гэжээ. Умард төрийн түүхэнд ямар ч эргэлзээгүй Тэлэ-г Хүннүүгийн хойчис гэжээ.

2. Тэлэчүүдын газар нутгийн байршил: “Өрнө далайгаас зүүншээ уул хавцал даган амьдардаг”. Энд бичигч Ли Янь-Шоу төв цэгийг Тангийн нийслэл Чанганаар баримжаалж байна. Өрнөд далай бас баруун далай гэнэ. Хөх нуур (Чин хай - хан хэлээр хөх далай) , Бост нуур (Шинжаангийн Баянгол аймаг) хоёрын аль нэг болно. Зүүншээ гэдэг нь Чанганы Хойшоо болно. Туул голын хойгуур, Цагаан уул, Алтан (Алтай) уулын Баруун Өмнө, Адэ шэ гол, Хойд далайн (Байгаль далайн) умард гэжээ.

Тэлээгийн нутаг нь Байгаль далайн хойноос Туул гол хүртэл барууншаа Алтай уулсын баруун өмнө, өнөөгийн Хөх нуур? Боост нуур?-ын аль нэгнийхэн захыг хүрдэг байжээ.

3. Хүн амын тоо: “Төрөл зүйл нь хамгийн олон”, “Тоогүй олон аж”, “Овгийн нэр нь зүйл бүрийн боловч бүгдийг нь Тэ лэ гэдэг” гээн тэмдэглэгдэжээ. Нийт цэрэгт морьдох эрсийн тоо арван нэгэн түмийг буюу өнөөгийн тоогоор зуун арван мянган эрсийг тоолжээ. Нийт Тэлээчүүдийн тоо эмс, хөгшид, багасыг нэмэн оруулахаар тавин түм буюу хагас сая орчим болох нь.

Энэ дотоод тоог Сүй төрд хэн өгөв? Түүхээс үзэхэд Сүй төрийн түшмэл болсон Ша бо Лю хаан, Ран ган хаан, Чи рэн хаан өгсөн байх боломжтой. Хан үндэстний түүхийн эцэг хэмээгдэх “Түүхэн тэмдэглэлийг” бичсэн Сыма Цяни Хүннүчүүдийн тухай мэдээлэлийг Хүннүчүүдтэй харилцаанд орж байсан хан төрийн түшмэд болон жирийн ханчуудаас өөрөө ярилцан авч байв. Мөн Хүннүчүүдийн тухай бичин үлдээсэн эртний эх сурвалжуудын эх үүсвэр нь ханчууд өөрсдөө байв. Харин Ли Янь-Шоу-д Түрг, Тэлэчүдээс өөрсдөөс нь ирүүлсэн мэдээлэл байжээ. Хүн амын тооллогын мэдээлэл бол нууц мэдээлэл байсан байх ёстой. Энэ тоонд Ли Янь- Шоу Ру Ру-тэй нийлсэн Тэлэчүүдийн тоог оруулаагүй болно.

Тэлэчүүдийн төв нутаг нь Орхон, Туул, Сэлэнгийн сав газрууд байжээ. Мал ахуйтны бусад газар ус Орхон, Туул, сав газраас дутуу тул тэдгээрийн хүн ам мөн цөөн. Алтайн өмнөд хэсгээс буюу захаас ирж Өтүгэнд ил төрөө үүсгэсэн түрг овогтон хүний тоогоор хамаагүй дутуу учир төвийн Телечүүдийн соёлд уусан, идэгдэх жамтай.

4. Цаг хугацаа: Модон шаньюгаас хойш он тоо 800 жилээр ахичаад байхад Модонгийн хойчис уугуул нутагтаа байсаар л байжээ. Ийм сайхан нутгаас хэн ч хашаа ч явдаггүй учир ийм ээ. Зүүн зүгээс үүссэн Сяньби, Ру ру (Жужан) төрүүд хүний тоогоор бага учир төвд ирэн төвийхөнд уусдаг жамтай байжээ.

5. ”Тариалдаггүй”. Ли Янь-Шоу энд хөнгөн ханджээ. “Түүхэн тэмдэглэл” дээр Сыма Цяни Хан илийн цэрэг ирж хүннүгийн нөөц будааг шатаасан тухай түүхэн баримтыг бичжээ. Мөн Түрг Можо хаан Тан төрөөс тариалангийн багаж төхөөрөмж, үрийн будаа авсан тухай “Хуучин Тан төрийн бичигт” өгүүлжээ.

Мөн түрг төрийн сүүл үед хамаарах Тариатын хадны бичигт:

𐱃‏𐰺‏𐰍‏𐰞‏𐰍‏𐰢‏⁚‏... ‏𐰾‏𐰠‏𐰭‏𐰀‏ ‏𐰆‏𐰺‏𐰸‏𐰣‏ ‏𐱃‏𐰆‏𐰍‏𐰞‏𐰀‏⁚‏𐰾‏𐰋‏⁚‏𐱅‏𐰠‏𐰓‏𐰈‏⁚‏

Тариг (тариаг) алхам (алхаж таридаг байсан учир тарихыг алхам гэжээ) Сэлэнгэ,Орхон,Туул сав талду (талд). Уг бичиг манай өвөг дээдс тариалдаг байсан тухай өгүүлсэн анхны өөрийн эх сурвалж болов уу.


Түрэг нь улстай болмогц зүүн, баруун тийш дайлж бүх хөрөнгөө түүнд хэрэглэж эзэрхэгийг бодов. Кай хуйн-ы Жин ван гуйн-аас хойдыг дайлж Чи рэн-ийг эзэлж Бо жа кэ-ханыг эвдэв. Тэ лэ түүнээс салан бутрав. Да е-гийн анхдугаар онд (НТ602) Түрэгийн Чү ло кэ Хан нь Тэ лэ-гийн олон аймгийг дайрч хүнд татвараар хөрөнгийг нь хураан авав. Бас Шю ян то зэргийг хардан шижиглэж урвуузай хэмээн эмээж тэдний ахлагч ихэс хэдэн зуун хүнийг хураан бүгдийн нь хядан алжээ. Түүнээс урвалга гарч Чү ло-г эсэргүүцсэн байна.

Тэгээд Ай ли фа-г ор залгамжлууулан Ай жин чи бэ гэ лэн-ийг И у жэн мо ха кэ Хан болгож Тан кэ хан ууланд суув. Шю ян то нь Ай жин-гийн хөвүүн Е сү-г бага кэ хан болгов. Чү ло ялагдмагц Мо хэ кэ Хан эхлээд хүчирхэгжив. Мо хэ мундаг цастэй, олны итгэлийг хүлээжээ. Хөрш улс нь зүрхшээдэг. И У Гао-чан, Ян чи-гийн олон улс эелдэн дагажээ.

Тайлбар:

Тэлэгийн Ай жин хаан, Е сү бага хаан. Эдгээр хаад төвийн хаад буюу Модун шаньюгийн хойч болно.


Заншил нь Түрэг лүгээ ихэнхдээ адил. Хуримлах нь нас гүйцвэл эрэгтэй нь эмэгтэйгийн гэрт очно. Үр хүүхэдтэй болоод нутагтаа харина. Талийгаачийг оршуулдаг. Энэ нь адилгүй. Да е-гийн гурван онд элч явуулан бэлэг сэлт юм барив. Түүнээс дахиж тасалдуулаагүй.

Тайлбар:

“Хуримлах нь нас гүйцвэл эрэгтэй нь эмэгтэйгийн гэрт очно. Үр хүүхэдтэй болоод нутагтаа харина” гэжээ. Хуримлах ёс газар усны онцлогоос хамаарна. Түргүүд Умард далайн (Байгаль нуурын) хойноос буюу Эвенки, Якутын нутгаас нүүж Өрнө далайд ирсэн хүмүүс. Иймд хуримлах ёс өөр байж болно.

“Талийгаачийг оршуулдаг. Энэ нь адилгүй”. Түрг Айжин хааны үед Түргүүд мани (бурхны) шашин авжээ. Оршуулга шашингаас хамааран өөрчлөгддөг тухай мань өгүүлсэн болно.


“Өгүүлэх нь: дөрвөн харь Хятадын хор болоод ихээхэн уджээ. Бэй ди хамгаас илүү гэнэм. Угсаа аймаг нь үлэмж өнөр, хил хязгаараар олон жил дараалан дээрэм тонуул хийх нь маш олон болжээ. Магад нэгэн цагийн учир биш аж. Таван Ди хааны үед Шун жоу бий. Гурван үеэс хойшхи нь шаньюн болно. Хоёр Хан улсын үед Хүннү болно. Өнөөгийн төр баригч хаадын үед У Ван, Сяньби ажгуу. Умард вэй болон Жоу-д Ру ру, Түрэг болно. Ахлагч толгойлгч нь хоорондоо үе залгамжлан, харилцан эзэн, түшмэл болсоор иржээ. Бүгд малжихаар аж болгож, халдаж дээрэмдэж хөрөнгөжинө”.

Тайлбар:

Хан үндэстэний Умард төрийн түүхийн Түрг Тэ лэ-гийн хэсгээс хамгийн чухал өгүүлэлийн нэг нь энэ болно. “Таван Ди хааны үед Шун жоу бий. Гурван үеэс хойшхи нь шаньюн болно. Хоёр Хан улсын үед Хүннү болно. Өнөөгийн төр баригч хаадын үед У Ван, Сяньби ажгуу. Умард Вэй болон Жоу-д Ру ру, Түрэг болно” гэдэг нь Таван ди - гээс (Хан үндэстний хамгийн анхны төр гээн тооцогддог, энэ тухай аман домог хан үндэстэнд ирсэн болхоос бичгийн тэмдэглэл ирээгүй. Зарим судлаачид Таван ди мал ахуйтнаас гаралтай төр гэдэг) Умард Вэй болон Жоу хүртэл үе залгамжлан, харицан эзэн, түшмэл болсоор иржээ гэдэг нь төрийн нэр солигджээ, овог аймгийн нэр солигджээ, хүмүүс нь хэвээрээ байжээ гэдгийг цагаан дээр хараар бичжээ. Үүнийг Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн зохиож өгүүлээгүй эх сурвалж өөрөө өгүүлж байна.


“Гэнэт ирж явах нь үүл арилж, шувуу цугларах лугаа адил, ухаант сайдууд нь ураг барилдахыг төр засгийн хамаг чухал хэрэг гэж хэлнэ. Эрэмгий түшмэд нь байлдаж байгаад хилд үхийг эрхэмлэнэ. Гэвч үйл хэрэгт өнөдийн ёс гэж ална. Эрх мэдэл нь үүрд оршдоггүй гэдэг. Холдож, ойртох нь хүчтэй буурайгаас шалтгаална. Шарваж хөрвөх нь сул доройгоос болно. Бууран доройтвол хил түшин амьдарна. Хүчирхэгжин мандвал цэрэг аван дээрэмдэж тононо. Орших байдал нь огт өөр. Хүчирхэгжиж доройтохдоо эсрэг тэсрэг байдаг. Магад зөвийг ялгахгүй, малгай толгой ёс алга, аливаа юманд ашгийг барина. Андгай тангаргийг үл ойшооно. Хэн нэгнийгээ туслахгүй нь хэтэрхий оморхоглосноос болжээ. Ураг бариллдана гэх бодлого, эрэмгий дайчид цуглуулан дайн хийхийн учрыг урьдах түүхэнд өгүүлсэн болно. Учрыг ухаж үл ярина”.

Тайлбар:

Тариалан ахуйтан мал ахуйтан хоёрын соёлын зөрүүг бичигч Ли Янь Шоу тариаланч хан үндэстний нүдээр бичжээ.


“Ру ру доройтож Түрэг эхлээд хүчирхэгжив. Мү гань-д хүрээд Хойд газрыг эзэрхэв. Зүүншээ Дунхугийн хуучин хилд тулж барууншаа Үсүнь-ий газарт хүрнэ. Хэдэн арван түмэн нум ассагчтай байв. Дай Ен-д эгнэн оршиж өмнөөшөө Жоу, Чи-д хүрдэг. Хоёр улс дайсагналцаагүй. Эвлэрч найрамдахыг хүснэ. Ураг барилдахыг чармайдаг байв”.

“Жоу-тай хүч хамсан Чи улсыг эцэслэн мөхөөв. Сүй Вэн нийслэлээ нүүлгэв. Түрэг хулгай улайран галзуурав. Чадал хүчиндээ эрдэн бардамнах нь Чин улсын адил мөхөлдөө ойртож байв. Өөр хоорондоо өнгөлзөнө. Үймж самууран Да тоу кэ хан хол зугтав. Чи рэн хилд орогнохыг хүсэв. Түүнээс ёс заншилаа огоорч хуучин нутагтаа буцан гал голомтоо сэргээж, аймаг угсаа нь алгуур хүчирхэгжив. Рэн шоу-гийн онд нас нөгчих хүртлээ энэрэнгүй ёстой байв. Халдсангүй, халтирч урвасангүй. Нэгэн хэвийн байж түшмэлийн ёсыг алдсангүй. Ян ди хааны анзаараагүйгээс болж Ян мэн-ий хоморгон (бүслэлт) болжээ. Сүрэглэн нийлж дээрэмдэнэ. Сүр хүчтэй хэмээн согтуурхана. Баатар эр бардамнах алдар бүтээдэг гэдэг боловч баргийн хүн сайны төгөсгөлгүй аж. Түүнээс арга гомдлыг ялгаж төв толгойлон удирдав. Үр сад, удам хойчис нь үйлэнд хичээх болж, ирж очих элчиний сүйх тэрэг, ар араасаа аяны морь гаргав. Угаасаа хариудад оморхог бардам зан байдаг. Үүнээс илүү гайхуулдаг юм байхгүй”.

“Мэргэн ухаан цагийг даган мунхаг уурыг хөөж арилгана. Цагийн хувиралтаар харангуйлж цаашаа бас булихайлна. Бас сүрэг бүдүүлгүүдийг дагуулан бэхлэлт өртөөг олон удаа эвдэв. Юн, Дай-г маань сүйтгэв. Тай юань-ийг маань дайлан давалзуулав. Жин ян-г маань уулгалан дээрэмдэж Вэй Рүй голоос адуугаа услах болов. Тайзун Вэн хуанди хаан гайхамшигт аргыг бясалган аяыг нь тааруулан хэрэглэж зуун үед захирч чадаагүй хулгай нарыг агшин зуур даран сөнөөв. Хан хай далай, Луут ордон бүгдээрээ харин Хятадын хутаг болов. Юй дү хэмээгч нь хожгоруудын нутаг болно. Өрхөд бүртгэж харъяат болов. Эзэн хааны засаглал гэдгийг мэддэггүй, эрдэм сургааль гэдгийн сонсоогүй. Үүнээс эшлэн өгүүлбэл тэнгэрлэг ёсны бадран буурах нь хүний санасанаар болдог зүйл биш аж. Тэрвээр дураараа дургихгүй, дух зориг байвч бардамнахгүй, тэнгэр газрын орчил, арга билгийн улирал хэмээгч их ёсгы үйлдэл аж. Түүгээрээ гавъяархаж бардамнах зүйл биш аж”.

Тайлбар:

Бичигч Ли Янь-Шоу уг номыг Тан төрийн Тайзун хуандигийн үеэр бичин дуусагжээ. Тайзуны хойд мал ахуйтны эсрэг явуулсан бодлогыг нийтлэл 36 “Хуучин Тан Илийн бичиг ба Билгэ хааны бичиг” -т дэлгэрэнгүй өгүүлсэн болно.

Дүгнэлт:

“Умарт төрийн түүх Түрэг Тэ лэ” уг эх сурвалжийг бид бүхэн гурван нийтлэлээр НТ551-614 онуудад болсон түүхэн үйлсийг уншигч та бүхэнд хүргэлээ. Мөн уг хугацаанаас өмнөх Түргийн гарал үүсэл, Тэ лэ-гийн гарал үүслийн тухай тэмдэглэгдсэн түүхэн баримтуудыг уншигч таньд хүргэлээ. Түрг овогтон Умард далайн хойноос буюу өнөөгийн Байгаль нуурын араас нүүн Өрнө далайд очсон овог болно. Байгаль нуурын араас гэдэг нь өнөөгийн эвенк, якут овогтнуудын газар нутаг. Тэд нарт Перс, Араб цус (ген) огт байхгүй гэдгийг дахин сануулая. Түрг овогтон өнөөгийн Стамбулын туркуудтэй ямар ч хамаагүй гэдгийг хатуу хэлж байна. Дараа нь Ру ругийн (IV-VI зуун) албад болон Алтан уулын өвөрд ирсэн. Түрг Түмэн хаан Ру-ру-гийн хаан А На Гүй-г 552 онд цохисноор Түрг ил (их улс) Өтүгэнд бий болов. Түмэн хааны Түрг төр үүсэв. Түмэн Ил хаан (Их улс хаан) гээн өргөмжлөгдөв. Түрг овогтон бол Алтан (Алтайн) уулын мал ахуйтан болно. Түргүүдээс хамаагүй их тоотой Хүннүгийн хойчис Тэлэчүүд түрг илийн гол ул суур нь байжээ.

Ингээд “Умарт төрийн түүх Түрэг Тэ лэ” номыг нь уншигч та эхнээс дуустал уншаарай. Бид гол гэж үзсэн хэсгүүдийг тайлбарлав.

Дараагийн нийтлэлүүдийн товч: Эх сурвалж судлахаар манай түүх бүтэн, цогц болж байна. Энэ бүтэн цогц түүх нь өнөөгий албан түүхээс зөрж байна. Өнөөгийн мануусын албан түүх эх сурвалжуудын хомсдолтой тул мурий, цоорхойтой бичигджээ. Түүх нь мурий болохоор харийн төр цоорхой хэсгийг нь өөрийн түүхээр дүүргэх бодлого явуулж байна. Уншигч та бүхэнд эх сурвалж дээр бичигдсэн 15 нийтлэлийг хүргэх болно. Уг нийтлэлүүдээр Хүннүгийн хойч болох Тэлэгийн хойчис Есөн (Токс) угс, Уйгур, Хэрэд (христийн шашинт уйгур), Халхын тухай эх сурвалжуудыг таньд хүргэх болно. Халх гэж юу гэсэн үг вэ, хэзээ үүссэн нэр вэ, хэн энэ реформыг яах гэж хийв гэдгийг нийтлэлүүдээс та уншаарай. Эх сурвалжаар Монгол овогтны Хиад, Боржигон нар Хүннүгийн шууд хойчис болохгүй байна. Зөвхөн халхууд Хүннүгийн хойчис болж байна. Орхон, Хүннү, Хануй, Туул, Сэлэнгийн сав нутгаас хаашаа ч яваагүй хаанаас ч ирээгүй нь халхууд буюу тэдний дээдсүүд болж байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...