Ё.Баатарбилэг ингэж жинлэжээ
Ё.Баатарбилэг ингэж жинлэжээ
1288 2

Түүхч-археологич мэргэжилтэй, салбараа сайн мэдэх хүн гэсэн тодотголтой Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэгт 1400 жилийн өмнөх хүн болон брахми тэмдэгтээр үсэглэсэн VI-IX зууны Түрэг төр, Уйгур төрийн бүх хадан бичээс Хүн үндэстэн өнөөгийн монголчуудын үндсэн хэлээр бичигджээ гэдгийг СИЭ ТББ хөдлөшгүйгээр баталж, хийсэн ажлаа монголчууддаа хамтаар хүргье гэж санал хүргэсэн боловч ул эр яагаад дуугаа хураав?

Ё.Баатарбилэгт танай харъяанд буй академик Л.Болд манай Түрэг төрийн бичээсийг огт судлаагүй, хүний бичсэн номыг хуулан өөрийнхөө болон Хэл зохиолын хүрээлэнгийн нэрээр гаргаж үндэсний аюулгүй байдалд хор учруулж буй явдлыг таслан зогсооё гэж санал хүргэсэн боловч ул эр яагаад дуугаа хураав?

Яагаад Ё.Баатарбилэг болон түүний баг VI-VIII зууны манай Түрэг төр нь өнөөгийн Истамбулын туркуудын дээд төр Осман эзэнт гүрнийг үндэслэгч Осман Газитай огт хамаагүйг, мөн Селджук болон түүний дээдэс Кынык угсаа Осман Газитай огт хамаагүйг СИЭ ТББ түүхэн баримтаар нотолсныг үл тоон дуугаа хураав?

Яагаад Ё.Баатарбилэг Монгол улсын Үндсэн хуулийн 7-р зүйлийн 1-р заалтанд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэх заалтыг биелүүлэх дургүй байна вэ?

Яагаад Бүрэн эрхт, ангид, өөрийн хэл, хил болон түүх соёлтой Монгол улсын төрийн сайдын сэнтийд залрагч Ё.Баатарбилэг ийм том түүхэн асуудалд монгол хүний үнэргүй, сэтгэлгүй хандаж байна вэ?

Яагаад Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан гэсэн тодотголтой яамны сайд асуудалд шинжлэх ухаанчаар хандахгүй байна вэ?

Энэ удаа дээрх бүх асуултын хариуг хамтдаа олцгооё!

Шинжлэх ухаанч биш Ё.Баатарбилэг

Хэрэв Ё.Баатарбилэг СИЭ ТББ-ын түүх, хэлний салбарт хийсэн нээлтийг хуурамч гэж үзэж байгаа бол түүнийгээ шинжлэх ухаанчаар батлах ёстой. Ё.Баатарбилэгийн хариуцаж буй түүх хэлний салбарт доктор зэрэгтэй, академич цолтой нөхдүүд олон байна. Тэд нэрээс ажлын баг бүрэлдүүлж мануустай халз мэтгэлцүүлж СИЭ ТББ-ын нээлтийн худал үнэнийг батлах ёстой. Ё.Баатарбилэг ийм зорилгоор А/497 тоот тушаал гаргасан ч түүний хүлээсэн үр дүн эс гарсан тул тэр дуугаа хураав. Манай академич цолтой, доктор зэрэгтэй конспекточ нарын дунд судлаач байхгүй тул тэмээ ямаа мөргөлдөхгүйн адил, тэнэг цэцэн хэлэлцэхгүйн адил мэдлэг үйлдвэрлэхгүй конспекточид үндэсний судлаач нартай мэтгэлцэж чадсангүй. Эх сурвалж, түүхэн баримт нь буюу үнэн нь СИЭ ТББ талд оршино.

СИЭ ТББ-ын судалгаа шинжилгээг Монгол улсын Хүн үндэстэн иргэн бүр дэмжиж байна. Монгол улсын Үндсэн хуулинд “Монголын ард түмэн бид: ...төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж…эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж тунхаглаж буйг СИЭ ТББ хамт олон мөрдлөг болгон эх түүх, эх хэл бичгийнхээ нээлтийг Монголын ард түмэндээ Ё.Баатарбилэгтай хамт өвлүүлье гэж санал хүргэсэн ч тэр дуугаа хураав.

Ё.Баатарбилэг Архангай аймгийн Чулуут сумын хүү. Гарал үүсэл талаас түүнд асуудал байхгүй. Харин асуудал Турк талаас байна.

Ингээд Бүрэн эрх, ангид Монгол улсын Үндсэн хуулийн тунхаглалыг Турк улс Ё.Баатарбилэгтэй хамт хэрхэн чөдөрлөж буйг харцгаая.

ТИКА ба Ё.Баатарбилэг

ТИКА нь Туркын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг юм. ТИКА Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газар 2018-2019 онд 2,185,285.00 ам долларын төсөл Монгол улсад хэрэгжүүлжээ.

Ё.Баатарбилэгийн Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлсэн төслийн товчоо:

  1. Удирдлагын Академийн Б блокыг Турк-Монголын хамтарсан сургалт судалгааны төв болгон засварлах ажил $ 162 000.
  2. МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн Турк дэх ажлын аялал $10 000.
  3. Гадаад харилцааны яамны “Сэтгүүлчдийн багийн Туркэд хийх танилцах аялал” $ 10 000.
  4. Турк-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хурал $ 15 000.
  5. Архангай аймгийн Батцэнгэл сумын цэцэрлэгт “2 бүлэг” болон “Урлаг-Спортын заал” тай өргөтгөл байр барих ажил $89 870.
  6. Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын Эхчүүдийн амрах байр тохижуулах төсөл $ 13 000.
  7. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бүрэн дунд сургуулийн дотуур байрны гал тогоонд ширээ сандал нийлүүлэх $5 375.
  8. Баян-Өлгий аймгийн Зайд бүрэн дунд сургуульд 2 ширхэг бага оврын автобус нийлүүлэх ажил $ 52 000.
  9. Баян-Өлгий аймгийн 7-р цэцэрлэгт 2 бүлэг бүхий өргөтгөл байр барих ажил $ 72 686.

Ингээд нийт 50 төсөл дээрх хугацаанд ТИКА хэрэгжүүлжээ. Дээрх төслүүд Монгол улсад хэрэгтэй юу гэвэл хэн ч хэрэгтэй гэнэ.

Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие Австрали улсын AusAid байгууллагын Монгол дахь зохицуулах ажилтнаар нилээн хэдэн жил ажиллаж байсан тул аливаа харийн төслийн мөн чанарыг мэдэх нэгэн нь. Миний туршлагаас аливаа харийн улс нөгөө улсдаа зөвхөн өөрийн ашиг зорилгыг сайтар тооцож, түүндээ тааруулан төсөл хэрэгжүүлдэг. Өгөө аваа салшгүй зүйл. Үнэгүй хоол гэж байхгүй.

ТИКА-н төсөл жил бүр манай их хурлын гишүүдийн тойрог руу чиглэж байна. Энэ удаа Дорнод, Налайх, Дархан уул, Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Архангай, Ховд, Өвөрхангай аймгууд болон Чингэлтэй, Сүхбаатар, Сонгино-хайрхан дүүрэг хамрагдажээ. Ийм маягаар дөрвөн жилийн дотор Их хурлын 76 гишүүдийн тойрогт ТИКА хишиг хүртээж байна. Ийм маягаар манай гишүүд тойрогтоо ажил хийсэн болж байна. Үр дүнд нь Турк улсаас явуулж буй түүх соёл түрэмгийллийн талаар дуу гаргах ганц ч гишүүн үгүй болов. Үүгээр Премьер гамбит Улсын их хуралд хэрхэн хэрэгжиж буйг билэрч болно.

Дараагийн хэсэг төслүүд нь хэрэгтэй албан тушаалтнаа Турк улсдаа авчиран дайлах буюу Ам үдэх гамбит. МУИС-ын Д.Заяабаатарын

“Туркууд манууст маш сайн ханддаг тул”

алдартай хэллэгийн цаад уг нь дээрх төслүүдэд оршино.

Нэг зүйлийн ухааныг ман огт олохгүй байна. Ё.Баатарбилэг ээ! Өнөө МУИС дэргэд Турк сургууль байна. Одоо Монгол улс Үндэснийнхээ удирдлагыг бэлддэг ганц сургуулийг Турктай хамтарсан болгох хэрэг байна уу? Турк менежментээр монголчууд сэтгэж, төрөө удирдах болж байна уу?

ТИКА-гаас хэрэгжүүлж буй төсөлд Хүчний байгууллагыг аргадсан зарим марзан төсөл байх юм.

  1. Монгол Улсын Ерөнхий Прокурорын газарт архивын шүүгээ нийлүүлэх ажил $ 94 000
  2. Цагдаагийн сургалтын хамтын ажиллагаа $ -? ТИКА-гаас хэрэгжүүлж буй сайн төсөл мөн дунд нь байна. Үүнийг хэлэх нь бас зөв.

Ё.Баатарбилэг ээ! ТИКА-ийн төсөл танд чухал. Монголын ард түмэн Үндсэн хуулиндаа “төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан” өвлөнө гээн оруулсан заалт ТИКА-ийн төслөөс чухал биш болж байна уу?

Ё.Баатарбилэг ээ! Монгол улсын үндэсний судлаачид бид Бүрэн эрхт, ангид, өөрийн хэл, хил, түүхтэй Монгол улсдаа хийсэн нээлтээ яагаад Турк гэх нэгэн харь улсын төсөлд хясагдаж байна вэ? Яагаад үндэсний судлаачид бид Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан Спортын сайдтай биш Турк улсын сайдтай харилцаж байгаа юм шиг байдалд байна вэ?

Ё.Баатарбилэг ээ! Бид нээлтээ эхэлж Улаанбаатарт биш Истамбулд зөвшөөрүүлэх болж байна уу?

Ё.Баатарбилэг ээ! Хүн болгон мэргэжилээ хайралдаг байх аа? Үндэстнийнхээ түүх соёлыг уртасгах эрмэлзэл түүхч болгонд байдаг. Ийм эрмэлзэлгүй бол яах гэж түүхч мэргэжил та эзэмшив?

Ё.Баатарбилэг ээ! СИЭ ТББ хувийн зүйлээ дэмжүүлэх гээгүй. Хэл түүх соёл нь манай ихсийх, өнө мануусых, мөн манай хойчсийх юм. Ийм чухал яамны сайд Ё.Баатарбилэг та Үндэсний хэмжээний асуудлыг, Үндэстний орших эс оршихтой холбоотой асуудлыг хямдхан улс төрчийн буюу дөрөвхөн жилийн нүдээр харж байна. Энэ бол Ё.Баатарбилэгийн шившиг биш. Энэ нь өнө эртний түүхтэй Хүн үндэстэн өнөөгийн монголчуудын шившиг.

Ё.Баатарбилэг ээ! СИЭ ТББ улс төрөөс ангид байгууллага гэдгийг дахин сануулая. Манай түүх хэл нь улс төрийн сэдэв биш үндэстэн орших, эс орших тухай сэдэв юм.

Үргэлжлэл бий...

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
soosody
2022-06-02 · 46.161.11.4
Indiadrugs https://newfasttadalafil.com/ - Cialis Finpecia Propecia Finasteride 1mg <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> cialis tabs https://newfasttadalafil.com/ - cialis 20mg for sale
sunkeft
2022-06-08 · 46.161.11.6
https://newfasttadalafil.com/ - Cialis Qtzceo cialis argentina Ewmpif <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> https://newfasttadalafil.com/ - Cialis Uvulopalatopharyngoplastyremoval of redundant tissue in oropharynx to allow more air flow c.