Хүн үсэг битиг судлал сургалтын тухай
Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ Хүн үсэг бичгийн гурван удаагийн сургалт хийж нийт 36 хүнийг хамруулан төгсгөв.
529 0

Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ Хүн үсэг бичгийн гурван удаагийн сургалт хийж нийт 36 хүнийг хамруулан төгсгөв. Анхны анги Гол тигэн Бага бичээс судлав. Хоёрдугаар анги Гол тигэн Их бичээс судлав. Гуравдугаар анги Гол тигэн Бага бичээс судалж, уг бичээсийг академич Л.Болдын сэрээсэнтэй харьцуулалт хийв. Гуравдугаар ангийн сургалтын чанар анхны хоёр ангиас оронгоор илүү болов. СИЭ ТББ Багш нарын заах арга барил сайжрав.

Хичээлийг агуулга нягт болов. Л.Болд гэдэг Монгол улсын академч цолтой нөхрийн сэрээлттэй сурагчид өөрсдийн сэрээлтийг харьцуулснаар тэд Л.Болд худал сэрээснийг билэрэв. Энэ нь гуравдугаар ангийнханд урам зориг өгөв. Дөрөвдүгээр ангийн сурагчид Гол тигэн Бага бичээсийг сэрээнэ, Л.Болдын худал хөрвүүлгийг илчлэхийн дээр уг бичээс хойчисдоо ямар мессеж (хэл) хүргэж буйг шинжлэн дүгнэнэ. Дөрөвдүгээр ангийн сургалтын чанар гуравдугаар ангиас илүү утга төгөлдөр болохоор төлөвлөгдөж байна. Манай сургалт гаригын зургаан болгонд нийт найман удаа хоёр цагаар явагдана. Нийт 56 хоногын хугацаанд сургалт үргэлжлэх тул гадаадад албан томилолт болон эмчилгээгээр явах хүмүүс гэнэт гарч ирдэг. Энэ нь манай сургалтын сул тал. Нийт сурагчдын 80-85 хувь нь сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж байна. Өнөөгийн байдлаар манай улсын нутаг дэвсгэр дээр их бага 70 гаруй бичээс байна. Мөн ОХУ Тувачуудын нутагт хүн хадан бичээс олон байна. СИЭ ТББ Хүн бичээс судлалын дэлхийн төвийг Улаанбаатарт бие болгоно. Учир нь энэ бүх хүн үсгэн бичвэрүүд бүгд манай дээдсийн Өтүгэн аялгаар бичигджээ.

Хичээл ямар хөтөлбөрөөр явагддаг вэ гэж сонирхох хүмүүс олно байна. Хичээл болгоны эхэнд Хүн хэлний мөн чанар, зүй тогтлыг багш нар заадаг. Сурагчид өөрсдөө хадан бичээсээ судалдаг гээн хэлж болно. Манай анхны ангийн сурагч, МУИС-ийн Монгол хэлний тэнхэмд 40 орчим жил монгол хэлний багшаар ажилсан доктор Г.Буянтогтох сургалтын сүүлээр ингэж өгүүлсэн: “Бид монгол (хүн) хэлээ огт мэддэггүй юм байна. Одоо харьцуулахад шал дэмий зүй зааж байснаа бодоход нүүр улааж байна”. Гуравдугаар ангийн төгсөгч, 74 насны босог даваж яваа Г.Самдангуай Хэвлэлийн бага хурал дээр “Би 70 гаруй жил монгол хэлээр ярьж ирлээ. 10 гаруй жил монгол хэлийг заалгалаа. Тэгээд би юу заалгасан бэ гэж бодоход кирил үсгээр монгол үгсийг яаж зөв бичихийг заалгасан болохоос монгол хэлээ заалгаагүй байна. Энэ сургалтнаас монгол хэлээ сурч авлаа”.

СИЭ ТББ-аас зохион байгуулж буй Хүн үсэг битиг судлалын сургалт нь ашгийн бус. Бид сурагчдын сонголтон дээр маш их анхаардаг. Сургалтанд оролцож буй хүн болгоны ноён нурууг хардаг. Өнөөдөр ШУА-хан болон Төрийн томчуудаас зарим нь харийн төрийн ногтонд байгаа энэ ээдрээтэй үед, үндэстнийнхээ түүх, хэл соёлын дархлааг сэрээж буй нь манай Хүн битиг судлалынхан болно. Энэ сургалт зөвхөн хувь хүний мэдлэг тэлэхээр хязгаарлагдахгүй түүх, хэл соёлоо сэрээх үйлсэд хүчин зүтгэх боломж юм.

Манай мессенжэрээр маш олон захиа ирнэ. Энэ юу гэсэн үг вэ, уулзалт товлоё, сургалтанд орох хүсэлтэй байна, амжилт хүсье гэх мэт. Энэ бүхнийг дотор нь ангилж болохгүй тул замбараагүй олон мессежээр манай хуудас дүүрчээд байна. Урьд нь сургалтанд орох хүслээ мессенжэрээр ирүүлсэн хүмүүсийг тодруулан тэдэнд копи пэйстээр хариу өгч буйг та бүхэн ойлгоно уу. Нийт маш олон мессеж манайд иржээ. Мессенжерийг бид удахгүй цэгцлэнэ.

Сургалт энэ сарын 11-нээс хоёрдугаар сарын 22-ны хооронд Хүн үсэг бичиг судлалын дөрөвдүгээр сургалт явагдана.

СИЭ ТББ
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...