“Эртний үсэг бичгийг судлах аргачлал” сэдэвт лекц
Улаанбаатарын Их сургуульд Эртний бичиг үсгийг судлах аргачлал сэдвээр лекц уншив. Улаанбаатарын их сургууль (2021-09-30, 15-00)
1867 0

Лекцийн 1-р хэсэг.

Ямар эх сурвалж судалж буйг, зарим эх сурвалжийнхаа нэрийг энд дурьдав.

Лекцийн 2-р хэсэг.

"Алтай хэл" гэх ухагдахуун нь археологын судалгаа, хэл зүйн судалгаагаар үгүйсгэгдэв. Ганц хэлнээс буюу Алтай хэлнээс олон хэл салбарлаагүй, олон хэл ижилссэн тухай баримтыг ухаарай. Ганц хэлнээс олон хэл салбарласан гэх Б.Я.Владимирцовын онол нь олон судалгааг мухардалд оруулсан тухай энд үгүүлнэ.

Лекцийн 1, 2-р хэсэг тайлбар

Энэхүү лекцдээ СИЭ ТББ-ын судлаачид эртний ямар үсэг бичгийг сэрээн судалж буй, ямар аргачлал хэрэглэж буй, орчин цагын монгол хэлний нөхдийг бид яаж харж байсан, мөн одоо яаж харж буй талаар үгүүлнэ.

VII зууны Түрэг төрийн Брахми үсэгт Хүйс толгой бичээс, VIII зууны Түрэг төрийн Гол тигэн, Билгэ хаан, Тооныукук хадан бичээс, VIII зууны Уйгур төрийн Тариат, Могой шинэ усны бичээс, XI зууны Диван Лугат толь, XIII зууны Алтан дэвтэр түүхэн эх сурвалж, мөн хэл эвдлэхээс түрүү үед хамаарах их зохиолч Д.Нацагдоржийн бүтээлийг судалмой. Хамгийн чухал нь халх аялгыг дээрх бичгэн эх сурвалжуудтай бид харьцуулж байгаа.

Эх сурвалж дээрх үгүүлбэр зүй рүү орохоос урьд хэлний гарал үүсэл дээр орших онолын төөрөгдлийг хэдэн үгээр тайлбарлая.

Д.Төмөртогоо “Монгол хэлний түүхэн хэл зүй” номыг манай хэл, түүхийнхэн мэднэ. Академич маань Владимирцовын ажлыг хянаж, эргэцүүлэлт хийгээгүйгээр Владимирцовын Алтай хэлний онолыг шууд дагаж, дээрх номоо гаргавай.

Хүн хэл нь олон аялгад гурван соёлын төвд ижилсэж, дараа нь Үтүгэн соёлын төвд хоёр талаас ирж ижилссэн хэл болохоос ганц хэлнээс салбарласан олон аялга биш гэдгийг СИЭ-ий судалгаа баталж буй.

Б.Я.Владимирцов “Монгол бичгэн хэлийг халх аман аялгуутай харьцуулсан хэл зүй” хэмээх зохиолдоо Алтай хэлний тухай баримт бидэнд үгүй, монгол, түрэг, түнгүс хэлний өвгийг байж болох Алтай хэлээр төлөөлүүлэн нэрлэе гээн бичиж, хэлний хөгжлийн түүхийг дөрвөн үндсэн үе шат болгон хуваажээ.

Археологын баримтаар Б.Я.Владимирцовын эртний ганц Алтай хэлний онол бүрэн үгүйсгэгдэж буй.

Владимирцовын ганц өвөг хэл онолоор хүмүүс Алтайгаас Үтүгэн, Улаан хад, Үсүнь рүү нүүж, очсон газар усандаа хэлээ хөгжүүлжээ. Үүнийг батлах археологын баримт үгүй. Неолитийн үе буюу хүдэр гарах үеэс урьд хүмүүс хамтрал хэлбэрт орж, модон анжисаар нойтон газар тариа тариалж, мал гаршуулж ажээ. Неолитийн үед хүн амын төвлөрөл Алтайд, мөн Алтайд тариалсан гэх археологын олдвор үгүй амой. Харин Улаан хаданд Си Ляо (Баруун Лео) голын дэргэдээс 7000 жилийн тэртээх амуу тарианы үр, 5000 жилийн тэртээх амуу гурлын гоймон археологын судалгаагаар олджээ. Ийм баримт олон бий.

Неолитын үеийн амуу, арвай, буудай тарианы үр, гоймон Алтайгаас эс олжээ.

Хүмүүс хүрлийг үйлдвэрлэх болсоноор хуурай газар тариалж эхлэв. Улаан хад, Үтүгэн, Үсүнь нутагт мал нь зундаа тарга авч өвлөө давах болов. Хүмүүн төрлөхтний түүхэнд мал аж ахуй үүссэнээр хүмүүс анх удаа хязгааргүй их уураг үйлдвэрлэж, эдгээр төрүүд нь ажиллах хүчний хомсдолд байнга орох болов. Мал аж ахуй нь тариалах аж ахуйгаас салав. Неолитын үеийн олон хамтралууд давамгайлах хамтралынхаа доор орсоор Улаан хад, Үтүгэн, Үсүнь гэх газар усанд төр үүсжээ. Төр үүссэнээр нэгдсэн цэрэг татлага, орон нутгаас ажиллах хүчний татлага байнга хийгдэж, татлагын (татварын) тоо нь ижилсжээ. Хиргисүр булштай төр, Дөрвөлжин булштай төр, Шоргоолжин булштай төр Үтүгэнд ирж төр барьсныг гэрчлэх археологын олдворууд Үтүгэнд өнөө бий. Хэл ижилсэх үйл төрөө дагана. Эдгээр археологын баримтууд Б.Я.Владимирцовын “эртн ганц Алтай хэлнээс олон аялгад салбарлах” онолыг бүрэн үгүйсгэж буй.

Тоо

Хэл хэзээ үүссэн тэр цагт тоо үүсжээ.

Б.Я.Владимирцовын “ганц хэлнээс олон аялгад салбарлах” онолыг, таамаг “Алтай хэл”-ний бүлэгт түүний багтаасан түнгүс, манж, кидан, тува, монгол (өнөөгийн), унгар хэлний тоо бүрэн үгүйсгэж буй. Хэрэв хүмүүс Алтай гэх газар уснаас тал тал тийш нүүсэн бол тэдний тоо ижил дуудагдах ёстой. СИЭ-ий судалгаагаар тэдний тоо нь өөр өөр газар усанд үүссэн гэдэг нь тод томруун харагдаж буй.

Түнгүс тоо:

Нэг – умун; хоёр – дюр; гурав – илан; дөрөв – дыгэнм; тав – тонган; 100 - няма̄ди, няма̄; 1000- миӈан.

Манж тоо:

Манж тоо: 1.– эму; 2. –жуве; 3. – илан; 4. – дуин; 5. – сунжа; 100 – tanggū; 1000 - minggan

Кидан тоо:

1. – омс; 2- жүрэр; 3 – хуурэр; 4 – дүрэг; 5 – тау.

Хүн тоо:

1.– бир; 2. – ки; 3. – уч; 4 –дөрт; 5. –бес, 1000 –минга/бинга; 10000-түм

Тува тоо:

1– бир; 2 – ийи; 3. -үш; 4 – дөрт; 5– беш; 100 - чүс; 1000- муң, 10000-түмэн

Унгар тоо:

1.– egy; 2. –Kettő; 3.– három; 4. – négy; 5. - öt 100-száz, 1000-ezer, 10000 – tízezer

Дүгнэлт:

Түнгүс, Манж, Кидан, Хүн, Тува тооны 1000 (мянга) гэх тоо нь төрөө дагаж ижилссэн тоо буй. Харин Унгар тоо нь ижилсээгүй учир Унгарчуудын дээдэс Хүн төрөөс урьд үеийн төрд хамрагдах ёстой. Шоргоолжин булшт төрт хамрагдах магадал буй. Харин Унгарчуудын дээдэс Улаан хад, Үтүгэн, Үсүнь соёлын алинд харьяалагдахан нь өнөө хүртэл учир битүүлэг амой.

Б.Я.Владимирцовын эртний ганц хэлний онол орших үндэсгүй гэдгийг СИЭ дээрх хоёр баримтаар батлав.

Эртний ганц хэлээс олон аялга салбарласан гэх онолыг баримтлан судалгаа хийгч бүрийн судалгаа мухардалд орсоор буй. Ийм мухардалд орсон хүний нэгэн нь Б.Я.Владимирцов ажээ. Олон хамтралын хэл төр үүссэн үеэс эхэлж Улаан хад, Үтүгэн, Үсүньд ижилсэж, дараа нь нийт мал аж ахуйн нутаг дэвсгэрт хэл идэвхтэй ижилссэн гэх онолоор хийгдсэн СИЭ-ий судалгаа нь шинжлэх ухааны шаардлагыг бүрэн хангаж буй.


Лекцийн 3-р хэсэг.

Бичгэн эх сурвалжийг зөвхөн аялгаар судлана. Аялга нь үг, тийн ялгал, үйлийн явц, үйлийн цаг болох тухай энд үгүүлэв.

Лекцийн 3-р хэсэг тайлбар

Аялга

Хүн хэл нь ижилссэн хэл бөгөөд хэл ижилсэх явцад дундын үгийн сан, дундын тийн ялгал, дундын үйлийн явц, дундын үйлийн цагтай болжээ. Дундын үг, дундын тийн ялгал, дундын үйлийн явц, дундын үйлийн цагтай зэрэгцэн орон нутгын үг, орон нутаг бүрийн ангид цөөхөн тийн ялгал, орон нутгын бүрийн онцлог үйлийн явц, орон нутаг бүрийн онцлог үйлийн цаг оршихыг СИЭ өөрийн судалгаагаар тогтоов.

Тийм учир аливаа эртний бичгэн эх сурвалжийг үг, тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагаар судлах нь хамгийн шинжлэх ухаанч аргачлал болохыг СИЭ-ий судлаажид мөн тогтоов.

Аялга нь үгийн дуудлага биш. Нутаг хоорондын дуудлагын зөрүүг СИЭ-ий судлаачид дорвитой судлав. Энэ тухай хожим үгүүлнэ. Аялга нь үг, тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагаас иж бүрдэнэ. Тийм учир та бүхэндээ эдгээр дөрвөн иж бүрдлийн талаар охор тодорхойлолтыг нь хүргэе.

Үг

Үг нь ангид нэг утгыг илэрхийлэгч дуудлага. “Эх” гэх үг нь хүүхдийг төрүүлэгч гэх утга тээнэ. “Ав” гэх үг нь өгөх зүйлийг хүртэх гэх утга тээнэ. “Эх” гэх үг хоёр дахь утга тээх ёсгүй. “Ав” гэх үгийн хоёр дахь утга өг гэх утга аж (байж) болохгүй.

Тийн ялгал

Тийн ялгал нь үгийг үгүүлбэрийн бусад гишүүдтэй холбогч. Тийн ялгалаар нэр үг, үйлийн явц ангилагдана. Цаг тээх үйл үг тийн ялгалаар үл ангилагдана.

Үйлийн явц

Үйлийн явц нь хугацааг заана. Хугацаа нь объектив ухагдахуун бөгөөд хэн нэгэн субъектив этгээдэд үл харьяалагдах хугацаа. Явсан, явах, явсаар нь үйлийн явц бөгөөд хэзээ ч үйлийнхээ эзний тоо, биеийг даган эс хувирна. Түрэг төр, Уйгур төр, Их монгол төрийн бичээс, мөн Д.Нацагдоржийн бүтээл дэх үйлийн явц нь үйлийнхээ эзний тоо, биеийг дагаж эс хувирна. Алтан дэвтэр-т орших 17 үйлийн явцыг СИЭ-ий судлаачид тогтоов.

Үйлийн цаг

Үйлийн цаг нь субъектив ухагдахуун. Өнөөгийн бидний лекц бидний хувьд одоо цагт. Эртний хүмүүсд ирэх цаг, ирэх цагын хүмүүсд хуучин цаг. Хүн хэлэнд цагыг үйлийн эзэн эзэмшдэг тул цаг тээх үйл нь үйлийнхээ эзний тоо, биеийг дагаж хувирна. Ийм зүй тогтол Түрэг төр, Уйгур төр, Их монгол төр болон Д.Нацагдожийн бүтээлд оршино.

“Явму” одоо цаг, үйлийн эзэн ганц тоонд; “явмой” одоо цаг үйлийн эзэн нь олон тоо; “явлаа” хуучин цаг, шууд үгүүлэх үгүүлбэр, үйлийн эзэн нь ганц тоонд; “явлаай” хуучин цаг, шууд үгүүлэх үгүүлбэр, үйлийн эзэн нь олон тоонд; “явжуу” хуучин цаг, хүүрнэн үгүүлэх үгүүлбэр, III биеэс үгүүлнэ, үйлийн эзэн III бие.

Аливаа эртний бичгэн эх сурвалжийг дан үгээр судалваас аль аялгад хамаарахыг тогтоож үл чадна. Дан тийн ялгалаар, дан үйлийн явцаар, дан үйлийн цагаар судалваас цогц судалгаа үл болно. Аливаа бичгэн эх сурвалжийг цогц судлахын тулд аялгаар нь буюу үг, тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагыг нь судлана.


Лекцийн 4-р хэсэг.

Үг нь ангид нэг утга илэрхийлэх дуудлага болох тухай, "бари" гэх үйл үндэс нь хүн барих (тогтоох), шивэй барих (бүтээн байгуулах), жуух барих (өгөх) гэх утга бүхий гурван ангид үг болох тухай үгүүлэв. VIII зууны Түрэг төрийн хадан бичээст уг гурван үгийг гурван өөр үсгээр тэмдэглэжээ. Я.Цэвэл үгийг олон утга илэрхийлдэг нэг дуудлага гэх тодорхойлолтын дагуу буруу ангилжээ. Бодончар мунхаг, мундаг (мунгдаг) гэх үгийн эх утгыг эх сурвалжаар энд тайлбарлав.

Лекцийн 5-р хэсэг.

Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид нийт 10 тийн ялгал буй. Алтан дэвтэр нь Эргүнэ аялгаар бичигджээ. Өнөөгийн халх аялга нь Түрэг, Уйгур төрийн тийн ялгал амой. Энэ бүхний тухай брахми үсэгт Хүйс толгой бичээсг хүн үсэгт Түрэг төрийн хадан бичээс, XIII зууны Алтан дэвтэр түүхэн эх сурвалж дээр тайлбарлав.

Лекцийн 6-р хэсэг.

Үйлийн явц. Үйлийн явц нь объектив хугацаанд болох үйл. Үйлийн явц нь үйлийн эзний тоо, үйлийн эзний биеийг дагаж үл хувирна. Дорж уйлаад гарав, Дорж уйлж гарав, Дорж уйлан гарав, Дорж уйлсаар гарав гэх дөрвөн үйлийн явцыг лекц сонсогч дөрвөн залуугаар тайлбарлуулахад ганц залуу нь "Дорж уйлан гарав" гэдэг нь Дорж уйлаагүй, зөвхөн гарах үедээ уйлав гээн зөв тайлбар хийв. Нийт тайлбарлагдын дөнгөж 25 хувь буюу дөрөвний нэг нь үйлийн явцыг зөв тайлбарлав. Энэ нь маш муу үзүүлэлт амой. Алтан дэвтэрт орших 17 үйлийн явцын хэдэн хувийг өнөөгийн хүмүүс мэдэж буй гэдэг нь тун эргэлцээтэй асуудал болвай.

Лекцийн 7-р хэсэг.

Үйлийн цаг нь субъектив ухагдахуун аму. Үйлийн цаг нь Түрэг, Уйгур, Их монгол төрийн бичээст үйлийн эзний тоо, биеийг даган хувирч буй. Энэ тухай энэ хэсэгт үгүүлэв.

Лекцийн 8-р хэсэг.

Хүн үндэстний бичгэн эх сурвалжийг зөвхөн аялгаар буюу үг, тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагаар судлана. СИЭ Орчин цагын монгол хэлний төлөөлөл Ц.Өнөрбаян, Д.Төмөртогоо, М.Базаррагчаа таны хэлний мэдлэгийн тухай энд мөн үгүүлэв.

Лекц уншигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...