Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлыг хангахад өнөө Боловсролын сайдын үүрэг Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайдыхаас илүү чухал болохыг манай эрхэм Улсын Их Хурлын гишүүд аль эрт ухамсарлан Үндсэн хууль болон Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалдаа тусгажээ. Энэ тухай өгүүлсэн.
Хүн үндэстэн монголчууд хэл, түүхээ мэдэхгүй будилж буй энэ үед чоно борооноор гэгчээр Турк улсаас түүх соёл түрэмгийлэл үйлдэж байна. Ийм түүхэн чухал үед Боловсролын шинэ сайд ямар хүн байх, ямар үйл хийх вэ гэдэг хүлээлт Хүн үндэстэн өнөөгийн монголчуудад байх ёстой. Ийм хүлээлтийг энэхүү нийтлэлээр хамтаар гаргая.
Түүхийн салбар
Өнөө Хүн үндэстэн монголчуудын албан гэх түүх нь манай түүхэн эх сурвалжаар батлагдахын оронд үгүйсгэгдэж байна. Зохиомол албан түүх ноёлж буй энэ үед түүхчид нь зохиомол түүхээ цээжлэхээс бус ухан бодож чадахгүй байна. Зохиомол түүхэнд мэдлэг эс (ас) оршино. Их дээд сургуулийн түүхийн салбарынхан дүн авах зорилготой оюутан бас мастер, докторын зэрэг горилж буй нөхдөд зохиомол түүхээ тулгахаас ард түмэндээ зохиомол түүхээ хүргэж чадахгүй. Ард иргэд нь тэднээс мэдлэг агуулах түүх шаардана. Мэдлэггүй түүхийн салбарынхан ном, сэтгүүлийн ард мөн чанараа нууна. Манай түүхийг унтуулсан
Социализмын үед манай түүх охор болсон боловч цогц болсон. Өнөөгийн зохиомол түүхээр монголчууд Чингис хаантайгаа хамт Орхон, Сэлэнгэ, Туул, Хануй, Хүнүй голынхоо савд анх удаа XIII зуунд ирсэн явуулын ард түмэн болж байна. Сүүлийн гучин жил харийн санхүүжлэгээр манай түүхчид гэх нөхөд түүхийг улайм цайм харьд ашигтайгаар ингэж гуйвуулав. Ийм байдалтай Боловсролын шинэ сайд тулна.
Хэлний салбар
Энд 240 жил ардын сургуульгүй явсны гай харагдана. Кирил үсгийг засан авч амныхаа хайрцагыг хадгалахын оронд орос үсгийг шууд хуулан авч амныхаа хайрцагыг 1946 оноос эвджээ. Орос дүрэм авснаас манай өгүүлбэрийн бүтэц гажив. Үйл үгийн цаг, нэр үгийн тийн ялгал, нэг, хоёр, гуравдугаар биеийг даган үйл үгийн нөхцөл хувирдаг ёсууд бүгд эвдэрэв. Манай хэлийг эвдэснээ нуухын тулд Дамдинсүрэнтэнгүүд сүүлийн 74 жилийн турш манай хэл хөгжсөөр, хөгжсөөр Орчин цагийн монгол хэл бий болов гэх дэлхийд байхгүй “утопи” онолыг гаргав. Орчин цагийн монгол хэл нь Хүн үндэстэн монголчуудын урьдын оюун ухааныг хадгалж чадаж байсан бол СИЭ ТББ-аас энэ шинэ хэлийг муулахгүй, гэвч шинэ хэл нь монголчууд бидний оюун билгэийг “тал цус харвалтын” байдалд оруулав. Монголын нууц товчоо дохь өгүүлбэрийнхээ бүтцийг танихгүй болтлоо Дамдинсүрэнтэнгүүд манай Хүн хэлийг эвджээ.
Хэлийг ургаа модтой зүйрлэвээс үндэс, иш (модны гол буюу гол мод) нь уг модны араг яс болно. Мөчир, навчууд нь ихэснэ, багасна. Нийгмийн хөгжлийг даган мөчир навч буюу үгсийн санд өөрчлөлт орох болохоос үндэс, гол модонд өөрчлөлт орохгүй. Хэрэв хэлний өөрчлөлт үндэс, гол модонд орох юм бол энэ нь бич хүн болж буйтай ойролцоо хэмжээний хувьсгал болж буйн дохио. Аливаа хэл устаж үгүй болдог нь нэг мод нь нөгөө модныхоо орших орон зайг алдагтай (булаан авдагтай) ижил. Манай хэл 1400 жилийн турш өөрлөгдөөгүйг СИЭ ТББ баталж байхад хэлээ 74 жилийн дотор эвдсэн нөхөд Орчин цагийн монгол хэл гэгч шинэ хэл үүсэн хөгжиж байна гээн тунхагласаар. Ийм нөхцөл байдалтай шинэ Боловсролын сайд тулна.
Туркын мөнгө санхүүгийн нөлөө
Олон жилийн хугацаанд ТИКА-гаар Турк улс манай УИХ гишүүдийн тойрогт сургуулийн дотуур байр, эмнэлэг, захиргаа гэх салбарт бодлогтойгоор дэмжлэг үзүүлснээр тэдний амыг үдэв. УИХ гишүүн тойрогтоо Туркын буцалтгүй тусламжаар ажил хийсэн нэр зүйнэ. Үүний тулд Туркын элчин сайдтай хувийн сайн харилцаа тогтооно. Ийм харицаа тогтоож чадаагүй нэгэн нь тойрогтоо төсөл хэрэгжүүлж үл чадна. Өнөөдөр Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалд “харийн хэл, түүх, соёл түрэмгийллийг таслана” гэх хуулийн нэмэлт өөрчлөлт санаачлах ганц ч эрдэмтэн гишүүн УИХ-д байхгүй болов уу. Ийм хууль дэмжлэг авахгүй болов уу. ҮАБҮБ-ын хуулинд ийм нэмэлт өөрчлөлт заавал орох шаардлага нь бодит амьдралаас урган гарч ирлээ. Хэн гэдэг гишүүний тойрогт “ам үдэх” ямар төсөл хэрэгжив гэдэг нь техник асуудал тул сонгуулийн өмнө аливаа зүйлийг улс төржүүлэхгүйн тулд бид уг асуудлыг унтуулав. Энэ бүх буцалтгүй тусламжийн ард МҮОНТ-ээр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд М. Ахмет Язал “Өвөг дээдсийн өлгий нутгаас ирсэн Монголчуудад таатай ханддаг” гэж ресторанд мөнгөө төлөөд хоолоо захиалж буй нэгэнтэй ижил бардам дугарч Хүн үндэстэн монголчуудын хийморь сүлдийг мохоов. Өнөөгийн бид өвөг дээдсээ мөнгөөр зарах ийм дорой болов гэж үү? Шинэ Боловсролын сайдад Туркын элчин сайд хувь хүний зүгээс нөлөөлөхөөс гадна манай хуучин гишүүдээр нөлөөлүүлэх болов уу. Шинэ сайд үүнийг давах сэтгэл зүйн бядтай нэгэн нь байх ёстой. Турк улсаас мөнгө санхүүгийн нөлөөтэй энэ үед Боловсролын шинэ сайд ажлаа авна.
СИЭ ТББ ба мэдлэг
Сэргэлэн Интернашионал Экспедишн нь байдаг нэг төрийн бус байгууллага. Уг байгууллагын нэг онцлог нь мэдлэг “үйлдвэрлэнэ”. Мэдлэг бол хүч. Бусад төрийн бус байгууллагуудаас ялгарах өөр зүйл СИЭ-д байхгүй.
СИЭ эх сурвалж судалсаар, түүх, хэл, соёл, зан үйлийнхээ мэдлэгийг сэрээсээр Хүн үндэстэн монголчуудын ой санамжийг цогц болгож буй тул, уг цогц мэдлэгээ ард түмэндээ хүргэж буй тул манай билгэ ард түмэн талархан хүлээн авч байна. СИЭ-ийг дэмжигч, дагагч, шүүмж саналаа хүргэгч нэрийн тоо өдрөөс өдөрт өсөж байна. Өнөө СИЭ-ий нийтлэл дунджаар 6000 хүнд хүрч байна. Түүх, хэл, соёл шиг ийм “уйтгартай” салбарт 4-5 хуудас гүн агууллагатай нийтлэл долоо хоног бүр хоёроос гурван удаа ухаж судалдаг дэмжигч, дагагч нар маань Үндэснийнхээ ой санамжийг сэрээж буй манай хамтрагч нар юм. СИЭ ТББ-аас хүргэж буй мэдлэг нь цогц, жанжин шугамаа барьж буй, мөн улам төгөлдөржиж бүй тул цаг хугацааны аясаар манай дэмжигч нэрийн үндэсний ой санамж зузаарсаар байна. Зарим дэмжигч нэр нь манай нийтлэлийг алдан онон ухаж байгаа боловч өөр өөрийн чадамжаас хамааран мануустай жанжин шугам нэг явна. СИЭ-ээс хүргэж бүй мэдлэгийг гол түгээгч нь СИЭ-ний нийтлэл огт биш, дэмжигч, дагагч нар юм. Тэд авсан мэдлэгээ найз, нөхөдтэйгээ хуваалцан үндэсний ой санамжийн тархах хүрээг байнга тэлж байна. Гурван сая хүнтэй Монгол улсад түүх, хэл, соёлынхоо мэдлэгийг түгээхэд дундаж нийтлэл 10 000 хүнд хүрэхэд хангалттай гэж СИЭ ТББ тооцоолж байна. Мэдлэг үйлдвэрлэдэг төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа явуулж буй ийм нөхцөлд Боловсролын шинэ сайд ажлаа авна.
Монгол ард түмэн
Гурван жилийн өмнө манай Түрэг төрийг Истамбулын турктай андуурдаг байсан бол өнөө Хүн үндэстэн монголчууд огт хамаагүй гэдгийг билэрэв. Гурван жилийн өмнө Хүннү, Сяньби, Ро ран, Түрэг, Уйгур, Их монгол, Бүгд Найрамдах Монгол Улс, Монгол улсыг бие даасан, харилцан хамааралгүй үндэстэнүүд гэж бодож байсан бол өнөө Хүн үндэстний төрийн нэрс гэдгийг Хүн үндэстэн монголчууд билэрэв. Тийм учир монголчуудын дээдэс Жужан, Сяньби гэх “тэнэг” ухагдахуун эх сурвалжинд байхгүй, байх ёсгүй гэдгийг мөн билэрэв. Төрийг аливаа нэг овогтон үүсгэдэг болохоос аливаа төрд хувь хүнийх шиг дээдэс байхгүй, байх боломжгүй гэдгийг монголчууд мэдэв. Мал аж ахуйтны нийгэм байгууламжийг мэдэхгүйн улмаас ийм төөрөгдөлд тэд оржээ. Эх сурвалжид Тэмүүжины дээд овог, узай орыг бичсэн болохоос БНМАУ-ын дээдэс Сяньби, Хамаг монголын дээдэс Сяньби гэх мэт тэнэг зүйлийг бичээгүй, бичих боломжгүй.
Хүн үндэстэн монголчууд өөрсдийгөө Чингис хаанаас гарал үүсэлтэй гэж бодож байсан бол Тэмүүжингийн дээдэс нь манай Хүн үндэстний төв овогтон биш, зүүн хойд овогтон гэдгийг мэдэх болов. Үүнээс бид наймхан зуун жилийн баримтжуулагдсан түүхтэй үндэстэн биш 2300 жилийн баримтжуулагдсан түүхтэй үндэстэн гэдгээ билэрэв. Монгол гэдэг нь төрийн нэр болохоос үндэстэн, хэлний нэр биш гэдгийг СИЭ ТББ эх сурвалжаар батлав. Монгол ард түмэн түүх, хэлнийнхээ салбарыг ямар байдалд байгааг мэдэж байгаагаас гадна хэний хэнээс түүх, хэл соёл түрэмгийлэл үйлдэж бүйг эх сурвалжаар мэдэх болов. Өнөө монголчуудын хэдэн хувь нь СИЭ ТББ-ыг дэмжиж бүйг хэлэх бэрх ч гэсэн өдрөөс өдөрт дэмжигч нэрийн тоо нэмэгдэж бүйг хэлж чадна. Ямар ч Монгол хүн өнөө манай түүх, хэл болохгүй байгааг мэдэрнэ. Ийм орчинд Боловсролын шинэ сайд ажлаа авна.
Боловсролын сайдад тавих шаардлага
Юуны өмнө Боловсролын шинэ сайд эрдэмлэг нэгэн нь байх ёстой.
Эрдэм гэдэг нь мянган жилийн урьд бичигдсэн Диван Лугат толиор “сэтгэл зөв, үйл зөв” нэгэн нь болно. Зөв сэтгэл гэдэг нь ихэс, газар ус, үр хойчсоо дээдэлдэг нэгнийг хэлнэ. Зөв сэтгэл гэдэг нь Боловсролын сайдын албан тушаалыг том эрх ямба биш, том хариуцлага гэж билэрдэг нэгнийг хэлнэ. Зөв сэтгэлтэй гэдэг нь түүх, хэл, соёл, зан үйлээ сэрээх эрмэлзэлтэй нэгнийг хэлнэ.
Зөв сэтгэлтэй хүн маш олон. Зөв сэтгэлтэй болгон зөв үйл хийдэггүй. Зөв үйл дандаа бэрхшээлтэй тулдаг тул ийм үйл хийдэг нэгэн нь заавал зоригтой буюу зориглог (зүрхлэг үзийн дуудлага) байна. Зориглог биш нэгэн нь хэзээ ч эрдэмтэн болохгүй. Зөв үйлийг зөв шат дараалалтай, тооцоотой билгэ ухаанаар хийх тул билгэ нэгэн нь заавал эрдэмтэн байна. Билгэ биш нэгэн нь хэзээ ч эрдэмтэн болохгүй. Эрдэм гэдэг үхадахуун мэдлэг гэх ухагдахуунтай шууд холбоогүй. Боловсролын шинэ сайд эрдэмлэг нэгэн нь байх учиртай.
Шинэ сайд түүх, хэлний мэргэжилтэй байх шаардлагагүй гэдэг нь Ё.Баатарбилэгийн ажлын үр дүнгээс харагдаж байна. Конспекточид бэлддэг сургуулиас түүхч мэрэгжил авсан Ё.Баатарбилэг асуудлын мөн чанарыг шинжлэх ухаанч үүднээс харахгүй байна, харах сонирхолгүй бололтой.
Боловсролын шинэ сайд мэдлэг хаяг хоёрыг ялган салгах үүрэгтэй.
Мэдлэг гэдэг нь логик, баримтаар батлагдах, практикаар шалгагдсан танин мэдэхүйн үр дүн. Мэдлэг бол бодит хүч. Мэдлэгийн хэрэглэнэ, байгууллагын хаягыг хананд тогтооно. Хаяг гэж байгууллагын үүдэн талд тогтоосон байгууллагын нэртэй самбар. Монголчууд бидний нийтлэг алдаа бол хаяганд хууртах. Үндсэн үүрэгт ажлаа хийж чадахгүй байгууллагаас зөвхөн хаяг л үлддэг юм байна. Судлах хадан бичээс арвинтай, түүхэн эх сурвалж дуусашгүй олонтой Хүн үндэстэн монголчууд бидэн шиг үндэстэн энэ ертөнц дээр тийм ч олон биш болов уу. Эх сурвалж судалгаагаар хоорондоо өрсөлдөхийн оронд цол, зэргээр өрсөлддөг, мэдлэг үйлдвэрлэхийн оронд харийн бэлтгэц цуглуулдаг урагшгүй нөхдийг хийж буй буруу үйлээр нь дуудахаас ажлын газрын хаягаар нь дуудах нь зөв болов уу. Брахми, Хүн үсэгт хадан бичээс, Монголын нууц товчоо гэх мэт олон эх сурвалжуудаа судлахын оронд судлаагүй ажил дээр өөрсдийн хаягыг хайр найргүй бичдэг Г.Билгүүдэйгийн удирдаж буй ШУА-ын Хэл, зохиолын хүрээлэнг хаяг гэхгүй өөр юу гэхэв. Төр, үндэстэн хоёрынхоо ялгааг мэдэхгүй, мал аж ахуйтны нийгэм байгууламжийг мэдэхгүй С.Чулууны удирдаж буй ШУА-ын Түүх угсаатны зүйн хүрээлэнг хаяг гэхгүй өөр юу гэхэв.“Монголчуудын угсаа гарвал” гэх гарчигнаасаа буруу, судалгаагүй зүйл бичдэг П.Дэлгэржаргалын удирдаж буй МУИС-ийн түүхийн тэнхимийг хаяг гэхгүй өөр юу гэхэв. Турк улсаас түүх, хэл, соёлын түрэмгийлэл үйлдэж байгаа өнөө үед хаяг дугараагүй, мэдлэг дугарав. Практик шалгаврыг, амьдралын сорилтыг мэдлэгээр давна, хаягаар давахгүй. Тэгэхээр мэдлэг хаяг хоёроо Боловсролын шинэ сайд ялгах ёстой.
Боловсролын сайд юу хийх ёстой вэ?
Хамгийн түрүүнд сайд ханцуйгаа шамалж, хормойгоо шууж асуудлын голд орох ёстой. Хүн үсэгт Түрэг төрийн бичээсийг Л.Болд, Ц.Баттулга нар худал тайлсныг СИЭ ТББ-тай мэтгэлцүүлэн тогтоох. Энэ чухал үйлийг Ё.Баатарбилэг хийгээгүй. Ё.Баатарбилгээр хийлгүүлээгүй гэж хэлэх нь онч тодорхойлолт болох болов уу. Үүнд шинэ сайдаас их цаг гарахгүй. Дараа нь мал аж ахуйтны нийгэм байгууламж сэдвээр СИЭ ТББ, ШУА-ын Түүх, угсаатны хүрээлэн, МУИС-ийн Түүхийн тэнхим гэх мэт зохих байгууллагуудыг оролцуулан үе шаттай мэтгэлцээн зохион байгуулж уг сэдвийг нэг мөр болгох ёстой. Үүнд шинэ сайдаас их цаг гарахгүй. Энэ ажлын үр дүнд хэл, түүхийн будлиан шийдэгдэнэ. Үүнийг СИЭ ТББ болон монголчууд хүлээж байгаа болов уу.
Дотоод асуудлаа ингэж цэгцэлсний дараа гадагшаа хандсан арга хэмжээ зохион байгуулах ёстой. Урьд нь Туркууд Улаанбаатарт ирж эрдэм шинжилгээний хурал санаачлан хийх үед манайхан дуртай оролцож, хэлсэн болгоныг нь даган баясахаас гадна хүлээн авалт, шагнал төдийхнээр өөрсдийгөө болгоодог байсан бол өнөө болох эрдэм шинжилгээний хурал нь мэдлэгийн тулааны давцан болно, халуухан уур амьсгалтай мэтгэлцээн болно. Туркын судлаачид монголчууд өөр болсныг мэдрэх болно. Хүн үндэстэн монголчууд эх сурвалж судлалтай болжээ гэдгийг дэлхий даяр тунхаглана. Энэ бүх үйлийг шинэ сайд СИЭ ТББ-ын сайныг үзэх гэж хийж болно, мууг үзэх гэж хийж болно. Үр дүн ганц.
Шинэ сайд Брахми, Хүн үсэгт бүх хадан бичээс болон Монголын нууц товчоог бүрэн сэргээх хөтөлбөрийг явуулах үүрэгтэй. Шинэ сайдын үед Хүн хэлний тайлбар толь гарна. Дунд сургууль болон их дээд сургуулийн түүхийн хичээлийн хөтөлбөрт гүн өөрчлөлт орохоос гадна хүн хэлний цаг, тийн ялгал, биеэр хувирах журам гэх олон засвар орно. Хийх бүх ажлыг биш тоймыг нь энд дурдав.
Өнөөгийн сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даагч нарт СИЭ-ээс хандаж Үндэстнийнхээ ой санамжийг сэрээе! гээн уриалав. Сонгуульд оролцож буй улс төрийн хүчин болгон мөрийнхөө хөтөлбөрт үндэсний оршихуйн гол баталгаа Үндэстний ой санамжийн асуудлыг тусгахыг уриалав. СИЭ энэ удаагийн сонгуульд оролцож буй нам, эвслийн мөрийн хөтөлбөрт уг асуудал хэрхэн орсныг судалж байр эзлүүлэн ухагч та бүхэндээ хүргэнэ.