Баруун Түрг Стамбулын туркууд биш
Хэл, түүх археологи өгүүлсэн нийтлэл №44
1474 5

Түрг төрийн түүхийг монгол монгол эрдэмтэд зөвлөлтийн багш нарын сургаалиар бичин үлдээсэн нь монголчуудын албан ёсны түүх болов. Монголчуудын албан ёсны түүх нь эх сурвалжуудтай нийцэхгүй буюу хол зөрж байна. Энэ удаагийн нийтлэлээр Стамбулын туркууд ойрдын дээдс Түрг Ашна овогтонтой холбоогүй, тэд Орхоны сав, Алтан ууланд огт байгаагүй тухай түүхэн эх сурвалжуудыг уншигч таньд дэлгэж байна. Энэ удаагийн нийтлэлд уншигч таньд ойлгомжтой болгохын тулд Баруун түргийн хаадын нэрсийг шараар будлаа.

“Баруун Түрэг хэмээгч Му гань кэ Хан-ий хөвгүүн Да Луо бянь болно. Ша бэн ло-той эв эвдрэх болов. Түүнээс хоёр хуваагдаж аажмаар хүчирхэгжив. Зүүн шэ Дү жин хүрч барууншаа Чиу Ци хүрнэ. Тэ лэ, И у болон Баруун орны олон ху нар эелдэн дагав. Да Луо бянь-ийг Чү Луо хоу барив. Түүний улс нь Ян сү тэ чинь-ий хөвгүүнээр ор залгамжлуулав. Ни ли кэ кэ Хан гэдэг. Нас барсны дараа түүний хөвүүн Да ман ор залгамжлав. Ни жү чу Луо кэ Хан гэдэг. Эх нь Шян овогтой. Хятад (хан) хүн билээ”. Умард төрийн түүх Түрг, Тэ лэ.

Тайлбар: Му гань нь Ай жин хаан болно. Хөвгүүн Да Луо бянь-ий эх доорд хүмүүн байсан учир Да Луо бянь-ийг Түргүүд хаан болгосонгүй. Ша бо лю Да Луо бянь-йиг А бо хаан болгов. Ша бо лю Да Луо бянь хоёр ах дүүсийн хүүд буюу Түмэн хааны ач нар болно. Ян сү тэ чинь нь Ашна овгийн хүн боловч Түмэн хааны удам биш.

“Баруун түрэгийн хойт Түрэгтэй дээдэс нэгтэй. Анх Му гань болон Ша бэн ло хаан завсартай учир хуваагдаж хоёр болов. Түүн улс нь даруй Үсүнийн хуучин газар нутаг болно. Зүүн тийш Түрэг улс баруун тийш Лэ жу хай далай, урагшаа Су лэ, хойшоо Хан хай хүрнэ. Чан анаас хойш долон мянган лид бий. Яан чи улсаас баруун хойш долоон өдөр явбаас тэдний урьд өргөөнд хүрнэ. Дахиад чиг хойшоо найман өдөр явбаас тэдний хойд өргөөнд хүрнэ. Тэ ли, чиу ци болон баруун орны олон Хугийн улсууд бүгдээрээр захирагдана. Тэдэнд Ду лу болон Гун ши ви, Гэ ло лу, Чу юуй, Чу ми, И у зэрэг олон овог холбогджээ.

Зан заншил нь ихэнхдээ түрэгтэй адил. Гагцхүү үг хэл нь жаахан зөрөөтэй. Тэдний ноёд И ху тэ лэ бий, хааны хөвгүүд дүү нар болон удам угсааныхан хариуцна. Бам И жин, чюй ли цо, Яан хун да, Же ли фа, Ту дун, Сы жин зэрэг ноёд бий. Бүгдээрээ үе уламжлан ор залгамжилна”. Хуучин Тан төрийн бичиг. Түргийн шастир, доод.

Тайлбар: Үсүнь.

“Үсүний тухай анх Сыма Цяни “Түүхэн тэмдэглэл”-д Модун шаньюгаас Хан төрийн хуандийд өөрийн Баруун сайн Вангаа дур мэдэн Хан төрийн хилээр дээрэм хийснийх нь төлөө хэрхэн шийтгэснээ захианд ингэж бичжээ: “ Мань Баруун сайн Ваныг барууншаа Юэчжи цохиулхаар шийтгэв. Тэнгэрийн зарлиг дагасны учир дарга, цэргүүд сайн, агт чадалтай байж Юэчжиг цохин буулгав. Мөн лоуфань, усунь, хуцзээгээс гадна зэргэлдээх хорин зургаан овгийг номхотгон хүннүд хамааруулав. Нум агсаадаг бүх овогтныг нийлүүлэн нэг бүл болгов”. Сыма Цянь “Түүхэн тэмдэглэл” Хүннүгийн шастир. Манай эрины өмнөх III зууны сүүлээр болж буй үйлийн тухай өгүүлжээ. Манай эрины өмнөх III зууны сүүлээр Усунь нь овог байжээ. Эдгээр бүх овгууд таван сард (цагаан сар дээр нэмэх таван сар буюу зургаан сарын сүүл, долоон сарын эх буюу энэ өдгөө Наадмын баяр) Лүнгийн тахилганд (Өтүгэнд) ирж оролцдог тухай Түүхэн тэмдэглэлд өгүүлжээ.

“Үсүнь улс, их күнь-ми нь Үй-гү-чэн хотыг захирна. Түүнээс Чан-ань хүрэхэд найман мянга есөн зуун ли газар. Арван хоёр түмэн (12000) өрхтэй, жаран гурван түмэн (630 000) хүн амтай. Цэрэгт морьдох арван түм найман мянга найман зуун (188 800) хүн бий.

... Газар нь тэв тэгш. Хур ихтэй, хүйтэн. Ууландаа хар мод ихтэй. Газар тариалж мод тарихгүй. Мал хар өвс усыг дагана. Хүннүтэй заншил адил. Улс нь адуу ихтэй. Баян хүн нь дөрөв таван мянган адуултай. Ард нь зоримгой догшин, өлөн бөгөөд итгэлгүй, хулгай дээрэм их хийнэ. Анхнаасаа Хүннүг хүлээн дагадаг байжээ. Хойноо хүчирхэгжин харъяатаа аван бараалхахгүй болжээ (Лүнгийн тахилганд бараалхахгүй болсон тухай өгүүлж байна). Зүүнээрээ Хүннү, баруун хойгуурай Кан-цзюй, баруунаараа Да-вань, өмнүүрээ хот суурины олон улстай залгалдан”. Бан гу “Хан төрийн түүх”, Баруун орны шастир, жаран зургаа, доод. Манай эрины өмнөх III зуунаар овог байсан Үсүнь нь манай эрины өмнөх I зуунаар ил (их улс) болцон байжээ. Газар нутаг нь өнөөгийн Казахстан, Киргиз, Узбекийн нутаг болно. Үй-гү-чэн хот нь улаан жалгатай хот хэмээсэн утгатай. Одоогийн Киргизстаны Ыштык.

“Түүн улс нь даруй Үсүнийн хуучин газар нутаг болно. Зүүн тийш Түрэг улс баруун тийш Лэ жу хай далай, урагшаа Су лэ, хойшоо Хан хай хүрнэ”. Хуучин Тан төрийн бичиг. Түргийн шастир, доод.

Тайлбар: Лэ жу хай далай гэдэг нь аянга буцалгасан далай гэсэн утгатай. (Каспийн тэнгис). Сү лэ нь энэ өдгөө Таджик, Афганистаны нутаг. Таджикчууд, Афганчууд Иранчуудтай адил перс хэлтэнгүүд болно. Ханьхай нь Байгаль далай. (Энд зүгээр биш булангаар заажээ). VII зуунд Усунь нь газар усны нэр болжээ. Энэ өдгөө Казахстан, Киркиз, Узбекстан, Туркмени газар ус болно.

“Тэдэнд Ду лу болон Гун ши ви, Гэ ло лу, Чу юуй, Чу ми, И у зэрэг олон овог холбогджээ. Зан заншил нь ихэнхдээ түрэгтэй адил. Гагцхүү үг хэл нь жаахан зөрөөтэй”. Тан төрийн бичиг. Түргийн шастир-доод.

Зан заншил нь ихэнхдээ түрэгтэй адил Хүннүгийн шууд хойчис Тэ лэтэй зан заншил адил гэсэн утга.

Үг хэл нь жаахан зөрөөтэй гэдэг нь хэл нь нэг боловч удаан хугацаагаар төр нь ангид байсан тул хэлэнд жаахан зөрүү оржээ.

“Од” гэдэг нэр үгийг хоёр янзаар дуудаж байна. Гол тэгини бичгийн 50-р мөрд 𐰇‏𐰓‏𐱅‏𐰭‏𐰼‏𐰃‏ өдтэнгри гэсэн изгүр оржээ. Изгүрийг үгээр салгахаар “Од тэнгри” болно. “Од” угын дуудлага, “өд” үзийн дуудлага. Гол үг нь “тэнгэр” үзийн дуудлагтай тул угын дуудлагтай “од” үзийн дуудлагын хэлбэрт “өд” болон шилжив. Өнөөдрийн халчууд Өтүгэний Тэлэ дээдсүүдтэйгээ адил од тэнгэр гээн өгүүлнэ. Од гэдэг нь оч, от буюу гал гэсэн утга. Солир газар унаж гал гарахын гэрч болсон Өтүгэнийхэн “од” гээн мөн чанараар нь өгүүлдэг болжээ. Үсүнийхэн “зултус” зарим нь “йултус” гээн өгүүлнэ. “Зул” гэдэг нь бүх төрлийн гэрэл гаргагчийг хүннүгээр нэрлэнэ. “Тус” гэдэг нь гэрэл тусахын тус. Үсүнийхэн зул тус гээн үйлээр нэрлэж байна. Өнөөдөр манай хэл судлалынхан хэлний мөн чанар, зүй тогтол, морфологийн задаргааг хийж эх хэлээ судалж дэвжээхийн оронд Дамдинсүрэнгийн орсоос импортлосон бичгээр яаж зөв бичих үү гээн сүүлийн 70 жил эх хэлээ мөхөлд хүргэж байна. Ийм хүмүүсийг нэртэй нь, хийсэн ажилтай нь та бүхэнд хүргэнэ.

“ Чу ло хаан, Сүй улсын ян дийн да егийн (605-617- Да егийн он) оны дундаж үеэр, өөрийн дүү Чуе да мы болон Тэ лэ да найг- төрд ирүүлэв. Сү ян дийг дагаж Гуулийг дайлж, Хэ са на хаан гэх цол хүртээв. Жан дугийн үймээнтэй таараад Юй вэй хуа-г дагаж Хэбэй хүрэв. Хуа ялагдмагц Чан ан-д очив. Гао зу орноосоо бууж түүнтэй зэрэгцэн суув. Гүй и жюны ван өргөмжлөв. Гао зу-д том сувд өргөв. Гао зу тохинуулан: “Судрыг дээдэлвээс эрдэнэ болно. Хаан миний хүндэлсэн хүмүүн ч хэзээд үнэнч сэтгэлтэй. Сувдыг хэрэггүй гээд авсангүй. Анх Сы битэй таарахгүй байж, нийслэлд байж байтал Сы би элч явуулан алх гэв. Гао зу зөвшөөрсөнгүй. Олон түшмэд: “Өдгөө хийхгүй болвоос гагц хүнээс болж бүтэн улсыг алдана. Хойно нь лавтай гай болно” гэж айлтгав. Гай зунаас: “яагаад намайг дагав. Албаас журамгүй” гэв. Гао зу олон удаа айлтгал өргөхөд эрмэлзэж байгаад их удаан хариулт өгөв. Аргагүй болоод, Хэ са на-г дотоод ордонд урин оруулж түүнд архи шахан уулгав. Дараа Жун шу шэн яаманд хүргэж хойт түрэгийн элчийг тохирч байгаад алуулав. Тай зун орд суусаны дараа ёсчилон оршуулав”. Хуучин Тан төрийн бичиг. Түргийн шастир, доод.

Тайлбар: Хойд түрг Гао зу-д нөлөө ихтэй байжээ. Гао зууг шахалтанд оруулж Чу ло-г алжээ.

“Чо да шэ анх Хуй нин-д сууж байв. Аймаг нь гурван мянга илүү морьдтой У дэгийн (618-626 он-У дэгийн он) оны эхээр элч явуулан дотогшоо дагая гэв. Ту у го ба чо хаан болгож, их соёрхов. Хойно нь Ли шүй-д алагдав.

Тэ лэ да най, Сүй улсын Да егийн оны (605-617- Да егийн он) дундаж үеэр, Ху са на хаантай хамт дундад улсыг дагав. Сүй ян дийг дагаад Ляо Дүн-г дайлж, гавъяа байгуулсанаас Жин зи гуан лу тан фу түшмэлийн цолыг хүртэв. Хойно түүний аймгийг Ло фан-д хураав. Гао зугийн бослоготой таарч Да най харъяат олноо аван дагав. Журмын цэргийг Ин ма чуан-д Сүй улсын жанжин Сан шиан хэ дайрахад цэргийн олонх нь ухарч оджээ. Дай на нь хэдэн зуун морьт цэрэгтэйгээр Шиан хэгийн ард гарч санамсаргүй байтал нь гэнэт дайрч их ялав. Олон цэрэг ахиад зоригжив. Гуан лу да фу түшмэл болгов. Нийслэл хотыг төвшитгөхөд гавъяа байгуулсан учир таван мянган ширхэг эд юм өгч, Ши овог соёрхов. У дэгийн оны эхээр (618-626 он-У дэгийн он) Тай зунг дагаж Шогийн урвалгыг түвшитгэв. Пан ван ши цун-г дагаж Дао жян дэ, Диу хэ та-г ялаж, гавъяа байгуулснаас ордны охиноос гурав, элдэв өнгөт торгоноос түм илүү ширхэг соёрхов. Жэн гуаны Гуравдугаар (629 он) он, Лэй чиан, Ю у вэй их жанжин, Фэн жоуг байцаах ду ду түшмэл, Дао го гун тушаал олгож, гурван зуун өрх шагнав. Арван хоёр онд (638 он) үхэв. Улсыг туслах нь жанжин цол олгов. Анх Хэ са на-г дагаж Сүй улсад бараалхаад Сүй ян ди-г хорьжээ. Улсын хүмүүн Хэ са нагийн авга эчээг өргөмжлөв. Шэ күй хаан гэдэг.

Шэ күй хаан хэмээгч, Да то хааны ач болно. Орд суусны дараа газар нутгаа өргөтгөв. Зүүн тийшээ Алтай уул, баруун тийш далай хүрэв. Юй мэнээс баруун тийшх олон улс бүгд түүний харьяа болов. Хойд Түрэгтэй дайсагнав. Чиу цигийн хойгуур гурван Ми ууланд ордноо барив. Нас барсаны дараа дүү Тун Е ху хаан болж орд суув.

Тун Е ху хаан, цөс зоригтой бөгөөд арга ухаантай. Дайнд туршлагатай. Тэгээд хойшоо Тэ лэ-г нэгтгэж, баруун тийшээ Перс хүрэв. Өмнө тийш Жи Винтэй хиллэн бүгдийг нь эзлэв. Арван хэдэн түмэн (зуун хэдэн мянга) нум агсагчид бий. Баруун орныг эзэрхэж, урьдах Үсүны нутагт нутаглана. Ши улсын хойно бий Мянган булагт өргөөгөө нүүлгэв. Баруун орны олон улсын ванд тэр Же ли фа цол олгож, Ту дун түшмэл томилж, хараа хяналтдаа байлгав.

Тайлбар: Мянган булаг нь өдгөө Казахстаны Жамбул муж болно.

У дэгийн гуравдугаар (620 он) он. Элч явуулан Тяо жигийн аварга өндөг барив. Тэр цагт хойт Түрэгт үймээн дэгдэв. Гао зугаас цол нэмэн соёрхож, татан төвхнүүлээд хүч хамтран хойт харийг дайлъя гэж санав. Тун е хугаас таван (622 он) оны өвөл гэж болзов. Их цэрэг морьдох гэж байтал Же ли хаан сонсоод их сүрдэв. Тун е хутай ахиад эвсэв. Нэг нэгнийгээ дайрч байлдахгүй болов. Тун е хэ элч явуулан энх ураг барилдахыг хүсэв. Гао зу түүний түшмэлд: “ Баруун Түрэгүүд биднээс хол явсан. Хүнд хэцүү үед нэг нэгнээ дэмждэггүй хүмүүс өдгөө ураг гуйж байгаа нь юу вэ?" гэв. Фэн ди и-гээс: “Холтой нөхцөж ойртой хувиралдахгүй байх нь өдгөө бидний гол ажил. Түүний санаанд тааруулж ураг гуйсаныг зөвшөөрвөөс болно. Тэгвэл хойт бүдүүлгүүдийг сүрдүүлж чадна. Хэдэн жилийн дараа, дундад улс мандан боссоны дараа түүний учир ахиад няталж болно” гэв. Гао зу тэгээд гэрлэхийг зөвшөөрөв. Нао пин ван Дао ли-г тэдний улсад оч гэв. Тун и ху их баярлав. Же ли олон жил дээрэмдсэнтэй таарч, баруун хариудын зам боогдов. Түүнээс шалтгаалан ураглаж чадсангүй.

Жэн гуаны анхдугаар (627 он) он. Жэн жу тун сы жин болон Нао пин ван, Дао-г явуулж, түмэн хадааст эрдэнэ шигтгэсэн алтан бүс, таван мянган адуу өргөв. Тэр цагт Тун Е ху өөрийг хүчирхэг гэж бардамнаж, улсаа асраагүйгээс аймаг олон нь бүгдээрээ уур уцаартай байв. Гэ ло лу овгийнхон урвав. Же ли хаанаас дундад улстай ураг барилдана гэсэнд таагүй байв. Олон удаа цэрэг явуулж дээрэмдэв. Хүн явуулан Тун Е ху-д: “Тан улсын гүнжтэй гэрлэвээс манай улсын дундуур өнгөрөхөө мартаж үл болно” гэж хэлүүлэв. Тун и ху зовж урагласангүй. Тэгж байтал том авга нь түүнийг алж өөрийгөө өргөмжлөв. Мо хэ до хоу чүй ли сы пи хаан гэдэг. Тун и хугийн үхсэнийг Тай зун сонсоод их гашуудав. Хас торго явуулан үхсэн газар нь шатаан тахия гэв. Тэдний улс үймсэнтэй даарч хүрч чадахгүй болохоор болив.

Мо хэ до хоу чүй ли сы пи хаан. Анх түрэгийг хуваан захирч байсаныг бага хаан гэдэг, одоо болоод өөрийгөө их хаан гэх болов. Улсын хүн нь хүлээн дагасангүй. Ни го мо хэ шэ-г Ну Ши Ви аймгийнхан хаан болтугай гэв. Ни го зөвшөөрсөнгүй. Тэр цагт Тун Е хугийн хөвгүүн Ши ли тэ лэ би мо хэ до уи нан Кан жуй-д оргон хүрчээ. Ни го тосон аваад өргөмжлөв. И пи бэн ло сы е ху хаан гэдэг. Үлгэрлэж байлддаг. Бүгдээр төрд элчлэв. Бүгд манайхантай гэрлэхийг гуйна. Тай зунаас: “Чиний улс үймж байна. Эзэн түшмэд нь тодроогүй байхад юуны ураг?” гээд зөвшөөрсөнгүй. Газар нутгаа хамгаалж хоорондоо байлдахгүй байхыг захив. Баруун орны олон улс болон Тэ лэ анх баруун түрэгт захирагдаж байснаа бүгдээр урвав. Улс нь дотроосоо хоосров.

Тайлбар: Тэ лэ баруун түргээс уравсан гэдэг нь Баруун түрг их сулрахын эхлэл.

Сы и ху урьдах эзний хөвүүн байснаас олны сэтгэл түүнийг дагав. Тэдний баруун дахь Ду лу хаан болон Мо хэ до хааны аймгийн ахлагч удирдагч нарын ихэнх нь ирж дагав. Цэрэг дайчлан Мо хэ до-г цохиж их ялав. Мо хэ до Алтай ууланд оргож хүрэв. До лу хаанд хоргоогдов. Улсын хүмүүс нь Сы е ху-г өргөмжилж их хаан болгов. Сы и ху хаан өргөмжлөгдөөд их цэрэг дайчлан хойшоо Тэ лэ-г дайлах гэтэл Шо яан то хариу цохиод түүнийг их ялав. Сы и ху сэжиглэмтүгэй зантай хов живд дуртай. Удирдан захирах бодлоггүй. И ли хаан гэж байв. Сы и хугаас олон гавъяатай байжээ. Түүнд бага хаан цол олгоод оргүй ял тулгаж угсаа төрлөөр нь хүйс тэмтрэв. Доорх хүмүүс нь цохиж өөрийгөө хамгаалах гэж бодох болов. Ни гогаас Сы е ху нүүрэг дээр нь айсан мэт болж нүдэн далд хорлох гэв. Ни го, Яан чи газарт дасав. Түүний дараа Мэй бэй да ган болон Түрэгийн Ну Ши Ви хоёр аймгийн ахлагч удирдагчид далдуур хуйвалдаж дайрав. Сы и ху хурдан морь унаад Кан жуй-д очоод нас барав. Улсын хүмүүс нь Яан чи-д Ни го-г өргөмжлөв. До лу хаан гэдэг.

До лу хаан Ни го-г бас Да ду хаан гэдэг. Аавыг нь Мо хэ шэ гэдэг. Тун и ху-г захирагддаг байжээ. У дэгийн оны дундаж үеэр, нийслэл хотод ирэх гэв. Нэр үе Тай зун харьчуудын нутагт сууж байв. Хүндэтгэн дуудаж авчраад ах дүү барилдав. Удалгүй хаан болж өргөмжлөгдөөд, нийслэл хотод илч явуулан дагахыг хүсэв. Тай зунаас илч явуулан нэр цол, хэнгэрэг далбаа соёрхов. Жэн гуаны (633 он) долоон он. Хун лу шао чин түшмэл Ли шан инийг тэдний улсад очуулж, Тун а ло ба ши ли ви лу хааны жол олгов. Дараа жил Ни го нас барав. Түүний дүү Тун э шэ өргөмжлөгдөв. Ша бэн ло ши ли сы хаан гэдэг.

Ша бэн ло ши ли сы хаан, Жэн гуаны есөн он айлтгал өргөж, гэрлэхийг хүсэв. Таван зуун шийр адуу өргөв. Төрөөс их бэлэглэн тохинуулж гэрлэхийг зөвшөөрсөнгүй. Удалгүй тэдний улс нь арван аймаг болон хуваагдав. Нэг аймаг нь нэг хүн захирч байв. Арван Шэ гэж нэрлэдэг. Нэг Шэ-г нэг сум болгожээ. Арван сум ч гэдэг. Арван сумыг бас зүүн баруун Шиян нэж хуваана. Нэг Шиян-д таван сум бий. Тэдний зүүн Шиян нь таван До зургаан аймагтай гэдэг. Таван их Чо-тай. Нэг чо нь нэг сумыг захирна. Баруун Шиян нь таван Ну Ши Ви-тэй гэдэг. Таван их Сы жин-тэй. Нэг Сы жин нэг сумыг захирна. Их сумны толгой гэж их ахлагчиыг нэрлэнэ. таван До зургаан аймаг нь Сүй егийн зүүнд нутаглана. Өөрсдийгөө арван овогт аймаг гэнэ.

Ши ли сы-г нь аймаг олон нь хүлээн зөвшөөрдөггүй байж, салж тусгаарлах санаатай байв. Тун ту дун дайрсанаас хүн олон нь сарнин бутрав. Ши ли сы зүүн барууны зургаад илүү морьтоноо дагуулан байлдав. Хэдэн удаа хүч тэнцэлдэн байлав. Тун ту дун ялаж чадаагүй болохоор явав. Ши ли сы өөрийн дүү Пу лу шу-д очив. Хамтаараа Яан чи-г хамгаалав. Тэдний А ши жи чуе сы жин болон Тун ту дун нар улсын хүнээ уриалан Юүй го шу-г их хаан болгож, Ши ли сы-г бага хаан болгов гэв. Тун ту дуныг хүн хороов. Юүй го шэгийн цэргийг түүний Сы жин дайлж ялав. Ши ли сы урьдах нутгаа авав. Ну Ши Ви, Чу ми нар Ши ли сы-д захирагдав.

Арван хоёр(638 он) он. Баруун аймгаас Юүй го шу-г И Ви до лу хаан болгов. И Ви до лу хаан орд суумагц Ши ли сытэй их байлдав. Хоёр талын цэрэг их үхэж үрэгдэв. Цэргээ татан буцацгаав. Ши ли сыгээс эхлэн хуваагдав. И лэ голоос баруун тийш нь До лу-д захирагдан, зүүн тийшх нь Ши ли сы-д захирагдах болов. До лу хаан ордноо Жу хэ уулын баруунд барив. Хойт ордон гэвэг. Чуе юуе сы, Ба ши ми, Бо ма, Же го, Хо шун, Чу шүй куны олон улсууд бүгдээрээ харъяат болов.

Арван (639 он) гуравдугаар он. Ши ли сыгээс Ту дун сы ли фа болон Юүй го шэтэй хамсаж үймээн гаргав. Ши ли сы гачигдаж мухардаад, Ба хан на-д хүрч үхэв. Ну сы би аймгийн ахлагч удирдагчаас Ши ли сыгийн дүү Жа нагийн хөвүүн Бо бу тэ лэ-г өргөмжлөв. И Ви на ша бэн ло е ху хаан гэдэг.

И Ви ша бэн ло е ху хаан орд суув. Хуй хэ голын хойгуур ордон барив. Хойт ордон гэдэг. Зүүн тийшээ И лэ голоор хиллэнэ. Чиу ци, Шан шан, Че мо Ту хо ло, Яан чи, Ши улс, Хэ улс, Мо улс,Кан улс бүгдээрээ түүнд захирагддаг. Олон удаа элч явуулан төрийн бэлэг барив. Тай зунаас тамгат бичиг буулган тохинуулав.

Жэн гуаны арван таван (641 он) он. Зүүн жигүүрийн цэргийн жанжин Жан да сы-г зарилгийн дагуу хэнгэрэг далбаа соёрхов. Түүнээс шалтгаалан До лу хаан болон ¬Е ху хоорондоо их байлдав. До лугийн элчтэй ордонд уулзаж, эв найртай байх Тай зун сургав. Энэ үеэр До лугийн цэрэг олширж хүчтэй болов. Баруун орны олон улс ахиад ирж дагав. Удалгүй До лу, Ши улсын Ту дунийг явуулж, Е ху-г дайрч цохиод амьдаар барив. До ло-д хүргэж өгөв. Удалгүй алав.

До лу хаан тэдний улсыг нэгтгэж авав. Ну Ши Вигийн олон овгууд До лу-д дагахгүй бүгдээрээ урвав. До лу хаан ахиад цэрэг аван Ту хо ло-д дайлж ялав. Өөрийгөө хүчирхэг хэмээн бардамнаж, баруун орныг эзэрхийлэв. Цэрэг томилон И жоуг дээрэмдэв. Ань шигийн ду ху түшмэл Го кэ хоёр мянган хөнгөн морьт цэрэг аван У гогээс байлдаж ялав. Чу юуе, Чу ми нарыг До лу явуулж, Тяан шан сумыг бүслэхэд, Го еэ бас цохиж явуулав. Кэ ялалтын эрчиндээ давшиж, Чу юуегий Сы жины байрлаж байгаа хотыг эзлэв. Э со уул хүртэл хөөв. Мянга илүү тэргүүнийг цавчив. Чу тийн харъат олныг буулган авч буцав. Ни но чо-г дураараа аймгийн эд юмыг авав гэж До лу ятгаж цавчиж алав. Удалгүй Ни го чогийн аймгийн жанжин Ху лу жуй дайрав Харъяат олоны ихэнх нь дүрвэн одов. Улс нь их үймэв.

Жэн гуаны арван таван (641 он) он харъяаь болох У ли чо нар хуйвилдаж, До лу-г огцруулах гэв. Өөр өөрийн элчээ явуулж хаан сонгохыг хүсэв. Тай зунаас элчид тамга бичиг бариулан явуулж Мо хэ до И ви хааны хөвгүүнийг өргөмжлөв. И ви шэ куй хаан хэмээдэг.

И Ви шэ күй хаан ор суув. Но ши Вийн цэргийг явуулан цагаан голд До лу-г цохив. Харъяат олон нь түүнийг дагахгүйг мэдээд баруун тийш Ту хо ло улсад очив. Дунд улсын элч эхэлж урьдаар До лу-г барьж хорив. Ахиад Шэ күйг-г бэлэг болгон Чан ан хотод хүргэв. Элч явуулан газар нутгийнхаа эд юмыг өргөж, ураг барилдахыг хүсэв. Тай зун зөвшөөрөв. Чиу чи, Юуй тяан, Шу лэ, Жу жуй бо, Цун лин зэрэг таван улсыг богтлох бэлэг болгон таслаж өгөв. Тай зун нас бармагц Хэ лу урвав. Шэ күйн аймгийг нэгтгэн авав.

А ши на лу хэмээгч, Е бу ли шэ түшмэлийн Шэ күй тэ лэгийн хөвүүн бөлгөө. Анх А ши на бу жэнийг улсдаа буцаж ирэхэд До лу хаан Хэ лу-г Е ху болгож, Бу жэний тушаалыг залгамжлуулсан байв. До лу сы талд нутагладаг байв. Ши жоугаас чанх хойшоо мянга таван зуу лийд бий. Чу ми, Чу юуе, Гу су, Гэ ло лу, Но Ши Вийн таван овгийн харъяат олныг захирдаг. Удалгүй До лу баруун тийшээ Ту хо лу улсад явсаны дараа, Шу күй хаан цэрэг явуулан хөөв. Хэ лу өргөөндөө үргэлж суудаггүй. Жэн гуаны хорин хоёр он. Өөрийн харъяат аймгаа дагуулан дотогшоо дагав. Яан жоу-д нутаглуулав. Зо шао вэй жанжин, Яао чи ду ду түшмэл болгов. Гао зун орд суухад Зо шао вэй их жанжины цол олгож, Яао чи ду ду түшмэлийн тушаалыг нь хэвээр байлгав.

Юун хуйн хоёр (651он) он. Түүний хөвгүүн Ши юун харъяат олноо дагуулан баруун тийшээ зугтаж, До лу хааны нутагт хүрч нутаглав. Баруун орны Жюнь-ээс бас байв. Өргөөгөө хоёр гол болон Мянган булагт барив. Өөрийгөө Ша бэн ло хаан гэв. До лу, Н Ши Вийн арван овгийг захирна. До лу таван Чо-тэй байв. Нэгдэхийг нь Чу му кун луй чо, хоёрдохыг нь Ху лу жуй чуе чо, Хэ лу охиноо өгч гэрлүүлжээ. Гуравдахыг нь Шэ шэ ти тун чо, дөрөвдөхийг нь Ту чи ши хэ лу ши чо, тавдахыг нь Шу ни шу чу бан чо гэдэг. Но Ши Ви-д таван Сы жинтэй. Нэгдэхийг нь А ши же чуе эин. Хамгийн хүчирхэг нь болно. Хоёрдохыг нь Гэ шу чуе сы жэн, гуравдахыг нь Ба сай ган тун ша бэн сы жин, дөрөвдөхийг нь А ши же ни го сы жин, тавдахыг нь Гэ шу цу бан сы эин гэдэг. Өөр өөрийн аймагтай, цэрэгт морьдох арван түмэн хүмүүнтэй, бүгдээрээ Хэ мо-д захирагдана. Баруун орны олонх нь түүний албат болно.

Хэ лугээс Ши юунийг М о хэ до е ху өргөмжлөв. Барууны харьчуудын аймгийг олон удаа үймүүлэв. Давшиж Яан жоуг дээрэмдэв. Гуравдугаар (652 он) он Зо у хоу их жанжин Лян жиан фан, Юшао вэй их жанжин Чи Вийн Хэ ли-г томилж, Яан ран ду ху захиргааны Хуй хэгийн таван түмэн цэргийг аван байлдав. Өмнө хойноо таван мянган тэргүүнийг цавчив. Жараад илүү ахлагчдыг олзлов. Дөрвөн он, До лу хаан үхэв. Түүний хөвгүүн Жэн жу ху болон таван Но ШИ Ви, Хэ лу-г дайрав. Өргөөгий нь эвдэж, таван мянган илүү тэргүүнийг цавчив.

Шиан чингийн хоёр (657 он) он. Ю тун вэй жанжин Су дин фаныг томилон Яан ран ду ху түшмэл Рэн я шиян, дэд Ду ху түшмэл шао сы е, Зо шао вэй их жанжин Хан хайшийн Ду ху түшмэл Хуй хэгийн По рун нар цэрэг аван дайлахаар мордов. Ю у вэй их жанжин А ши на ми шэ, Зо тун вэй их жанжин А ши на бу жэнийг тохинуулах элч болгов. Дин фан яваж, Э ши голын баруунд хүрэв. Ху лу жуй чуе чо нарын хориод илүү түмэн морьт цэргийг Хэ лу удирдан тэдэнтэй байлдав. Хулгайн олон их ялагдав. Их ахлагч Ду та да ган зэрэг хоёр зуугаад илүү хүмүүнийг цавчив. Хэ лу болон Чуе чо хурдан морь унан зугтав. И ли голыг гаталхад цэрэг агт нь живж үхсэн нь их байв. Сы е, Мянган булаг дахь Хэ лугийн өргөөнд хүрэв. Ми шэ цэрэг давшиж И ли гол хүрэв. Чу юуе, Чу ми зэрэг аймгууд харъяат олноо дагуулан ирж дагав. Ми шэ давшиж хоёр голд хүрэв. Хэ лу урьдаар Бу сы да ган-г явуулж бутарсан цэргээ хураав. Бургас сүлжин хашаа хийж эсэргүүцэн байлдав. Ми шэ, Бу жэн дайрхад их ялагдав. Су дин фантай хамт Сүй е голд Хэ мо-г дайрч их ялав.

Шу ру шэ-д очих гэж Хэ лу, Ши юун яваад, Ши улсын Су до хотын хажууд хүрчээ. Хүмүүн морьтойгоо өлсөж ядарчээ. Хотын эзэн И ча да ган арга хэрэглэн, архи хоол аван гарч угтаад барьж хорив. Су сы е, Ши улс хүрэв. Шу ру шэ, Хэ лугийн харъяат байжээ. Хэ лугээс Сы е-д: “Би бол ялагдсан хулгайч! Урьдах Ди эзэн намайг хүндэлдэг. Би харин урвасан, өдгөө ялагдсан маань тэнгэр надад хилэгнэжээ. Хятадууд нийслэл хотдоо хүн алдаг хуультай гэж би сонссон. Намайг нийслэл хотдоо аваачаад ал, Жао лин онгонд хандаж урьдах ди эзнээс ялаа хүлээе, энэ миний санаа болно” гэв. Гао зун сонсоод өр эвдэв. Хэ лу-г нийслэл хотод хүргэв. Жао лин онгон болон дуудсийн сүмд өргөв. Зарлиг буулган үхэхээс хэлтрүүлэв. Түүний угсаа аймгийг Кун лин онгон, Мэн чи хоёр ду ху фу захираад хураав. Түүний харъяат улсуудыг Жоугийн захиргаа болгон хуваав. Баруун тийш Перс хүрнэ. Ан шигийн Ду ху фу захиргаанд захирагдана. Дөрвөн он. Хэ лу нас барав. Зарлиг буулган Же лийн онгоны хажууд оршуулав. Түүний хэргийг чулуу дээр сийлж тэмдэглэв.

А ши на ми шэ хэмээгч бол Ши дяан ми хааны тав дахь үеийн ач болно. Анх, Шан юйн удирдсан арван том ахлагчийн нэг нь Ши дяан ми болно. Арваад түмэн цэрэгтэй, баруун орны олон Ху нарын улсыг төвшитгөж, өөрийгөө хаан болгов. Арван овогт аймаг гэдэг. Үе улиран тэр олныг захирна. Нутагт нь Ми ши-г Мо ху до е ху гэгддэг. Жэн гуаны зургаан он. Хун лү шао чин түшмэл Ли шан инийг явуулж, түүнийг Ши ли ви до хаан өргөмжлөв. Хэнгэрэг далбаа соёрхов. Түүний угсааны ах болох Бу жэн өөрийгөө хаан өргөмжлөх гэж хуйвалдав. Ми шийгийн дүү ач нар гээд хориод илүү хүнийг алав. Түүнээс шалтгаалан Ми шэ, Бу жэнтэй эв муутай болов. Жэн гуаны арван гуравдугаар (636 он) он. Харъяат аймаг Чу юуе, Чу ми аймгийг дагуулан төрд ирэв. Ю жян мэн их жанжин цол олгов. Түүний дараа Бу жэн өөрийгөө До лу е ху хэмээн өргөмжлөв. Аймгийн ихэнх нь хүлээн зөвшөөрсөн үгүй. Хаяад нүүн одоцгоов. Бу жэн өөрийн гэр бүлээ аваад төрд ирэв. Зо тун вэй их жанжин цол олгов.

Ми шэ хойно нь Тай зун-г дагав. Гуулийг дайлахад гавъяа байгуулсны учир Пин нямь сумны дарга болов. Шиан пинийн хоёр он. Ю у вэй их жанжин болов. Хэ лу-г байлдан төвшитгөхөд, Ми шэ-г Шин ши ван хаан, Ю у вэй их жанжин, Кун лин онгоныг сахигч Ду ху түшмэл болгон өргөмлөв. Хэ лугийн доорх таван До зургаан аймгийг өгч захируулав. Бу жэн, Жи ван хаан болов. Ю вэй их жанжин, Мэн чи ду ху түшмэлиын тушаалыг давхар үүрэглэв. Таван Ну Ши Ви аймгийг түүнд өгч захируулав. Тэрээр зарлиг гаргаж: “Баруун харьчууд үймээд гучаад жил болжээ. Үлгэрлэвэл, Хэ лу галзууран догширч, хүн ардыг ахин дахин дээрэмдэв. Эзэн би дөрвөн далайг түшин сэтгэлээ зүдээн асрав. Догшин хулжин хулгай мэт байж үл болно. Хэрцгийлэн аашилж гэмгүй ардыг олон жил дээрэлхийлэв. Тиймээс Ю тун вэй их жанжин Су дин фан нар баатар дайчдыг удирдан хойт замаар дайлав. Чин нар төрийн бодлогыг ухуулан өмнө замыг түшитгэв. Элч явуулан сүрээр бөхийлгөв. Харьчууд ёсыг бишрэв. Арсалдаж урвасангүй дайлав. Арга ухаанаар дагуулав. Баруун орон төвширэв. Хэ лу эцэг хөвүүн хоёул амьдаар баригдав. Ахлах аймагт удирдах хүн хэрэгтэй. Чин нар төрийн ордонд буцав. Ордны харуулын энэрэл ачийг их мэдэв. Хууль ёсыг нэн ойлгов. Тиймээс Чин нарыг аймгуудын хаан болгов. Олон овгууд Хэ лу-г дагана. Үнэн сэтгэлээсээ дагасан биш Чин нар ирмэгц бууж өгөв. Улстаа үнэнч байна. Чин нар, Лу чэнтэй хамт ажиллаж, аймгуудын том жижиг, нэр хүнд, зэрэг тушаал, Ци шигээс доошх түшмэдийг тодруулах хэрэгтэй”.

Лун шогийн оны дундаж үзэр Ми ши, Бу жэн аймгийнхаа харъяат олныг аван Ган хай даогийн их захирагч Су хай жэнтэй хамт Чиу ци-г дайлав. Ши мигийн аймгийг Бу жэн нэгтгэж авах гээд Хай жэн-д далдуур хэлсэн нь: “Ми шэ урвах гэж байна. Хурдхан аргалах хэрэгтэй” гэв. Тухайн үе, Хай жэн хэдэн мянган цэрэгтэй байжээ. Ми шэгийн хутагт байлдаж байв. Цэргийн ноёдоо цуглуулан: “ ми шэ ураваас бид дууслаа гэсэн үг. Урьдаж хөдөлвөөс түүнийг ялаж болно” гэж зөвлөв. Тэгээд зарлиг ирсэн гэж худал хэлэв. Их захирагчаар хаан болон олон ахлагч нарт хэдэн зуун түмэнширхэг эд юм авъя хэмээн ирэв. Хай жэн бүгдийг нь барьж цавчив. Түүний дараа баруун харьчууд хоорондоо Ми шэ урвахгүй, Бу жэн гөрдсөн гэж хэлэлцэх болов. Хай жэн шалгаж байцаахгүй дураараа алж хядав.

Зэ тяан төр барьж байсан үе арван овогт хэдэн жил эзэнгүй байв. Аймгуудын ихэнх нь салж бутрав. Цуй хуйгий оны эхээр Ми шэгийн хөвшүүн зо бао тао вэй, И фу захиргааны Жун лан жан түшмэл Юань чин-г Зо юй чиан вэй жанжин Кун линийг ду ху түшмэл болгов. Түүнийг Шин ши ван хааныг дайлж таван До зургаан аймгийг захир гэв. Бу жэнийн хөвгүүн Ху би ло-г Ю Юуй чиан вэй жанжин болгов. Түүний дараа захирагч болгов. Юан чин-г Зо вэй их жанжин болгов.

Ру игийн анхдагч он, Лай жюнь чэн урвах гэж байна гээд гүтгэснээс хорлогдов. Түүний хөвгүүн Шианыг Яан жоу-д цөлөв. Чан аны Гуравдугаар (703 он) он буцаан авчрав. Ю шао вэй их жанжин аавынх нь Шин ши ван хаан цол, Чүн аны арван овгийг тохинуулах их түшмэлийн тушаалыг олгов. Шианы уг харъяатуудад Мо чо болон У жи лэ түрэмгийлсэнээр улсдаа харьж чадсангүй. Кай юаны дундаж үеэр (713-741 он-Кай юан ) Ю жин у их жанжин болгон халав. Чан анд нас барав.

“А ши на Бу жэн хэмээгч уг нутагтаа Зо тун вэй их жанжин цолтой байв. Ми шэтэй хамтаар Хэ лу-г төвшитгөсөн учир Бяо чи их жанжин, Шин ю вэй их жанжин, мэн чи ду ху түшмэл, Жи ван жуе хааны цолыг нэмж олгов. Таван Но Ши Ви аймгийг захирах болов. Нас барсны дараа түүний хөвүүн Ху би ло уг нутагтаа Бу ли шэ түшмэл байжээ. Чуй хунгийн (685 он) оны эхээр Ю юуй чиан вэй жанжин, Мэн чи ду ху түшмэл Жи ван жуе хааны цолыг олгов. Таван Но Ши Ви аймгийн захирагч болгов. Тяан шогийн анхдагч (690 он) он Зо вэй иа жанжин болгож, Жуе чун сы зу хаан хэмээн халаж өргөмжлөв. Мэн чи ду ху түшмэлийн цолыг олгов. Нас барсны дараа, Шэн лугийн (705-707 он) оноор түүний хөвгүүн Хуа дао-д Ю тун вэй их жанжин, Гуан лу чин түшмэл Жуан та пу чин болон Мэн чи ду ху түшмэл, арван овогтний хаан цолыг нэмж олгов. Чу хунгийн оноос (688 он) хойш, арван овогт аймгийг Мо чо олон удаа халдан түрэмгийлсэнээр үхэж дуусав. Ху би ло-г дагасан нь зургаа долоон түмэн хүн байлаа. Дотор газар нүүв. Баруун Түрэгийн А ши на овог уг тасрав”. Хуучин Тан төрийн түүх. Түргийн шастир доод.

Тайлбар: Арван овогт аймгийг арван сум гэж нэрлэдэг тухай дээр дурьдсан. Гол тэгины хадны бичигт:

𐰆‏𐰣‏𐰸‏⁚‏𐰉‏𐰆‏𐰑‏𐰣‏⁚‏𐰢‏𐰏‏𐰚‏⁚‏𐰚‏𐰇‏𐰼‏𐱅‏𐰃‏ “Онук обогтон мөгөх хүрти” гэжээ.

“Он” гэдэг нь кидан тоо авхаас өмнөх “арав” болно. “Ук” гэдэг нь “сум” болно. Энэ өдгөө халхууд сум, ук гээн хоёуланг нь хэргэлж байгаа тухай хожим уншигч таньд нийтлэлээрээ хүргэх болно. Мөгөх гэдэг нь өнөөгийн мөхөх болно. “Он ук обогтон мөгөх хүрти” гэдэг нь баруун аялага. “Он ук обогтон мөгөх хүржээ” гэдэг нь Есөн угсын буюу төв аялага. “Он ук обогтон мөгөх хүрсээ” гэдэг Шивэй буюу зүүн аялага болно. Хадны бичгийн өгүүлбэрийг уйгаржин бичиг шиг тухайн үед нутаг нутгийнхаа аялгаар дуудаж байжээ. Хуучин Тан төрийн бичгийг судлахаас өмнө яагаад “Он ук овогтон мөхөв” гээд бичсэнгүй гээн мань гайхаж байв. Дараах өгүүлбэрийг судлаад бүх зүйл ойлгомжтой болов. “Чу хунгийн оноос (688 он) хойш, арван овогт аймгийг Мо чо олон удаа халдан түрэмгийлсэнээр үхэж дуусав”. Олон удаа халдан түрэмгийснээр Он ук овогтон мөхөх хүржээ. Энэ өгүүлбэрийн бүтцийг монголчууд одоо дэлгэр хэргэлж байгаа жишээ: “Хоорондоо муудсаар муудсаар салах болжээ” гэх мэт. Хадан дээрх бичгийг маш сайн базаж бичжээ, цаасан дээрх бичгийг дэлгэр бичжээ. Энэ утгаараа манай хадны бичгүүд эх бичгийн төгс хэлбэр болно.

Дүгнэлт: Ойролцоогоор 581 оноос 701 он хүртэл (эх сурвалжид Ша бэн ло Да Луо бянь хоёрын муудалцсан он цаг тодорхой заагдаагүй, мөн Ашнаа овгийн Ху би ло-г дагасан хүмүүс дотор газар руу нүүсэн цаг он тодорхой заагдаагүй тул баримжааллаа) нийт 120 жил орчим Түрг Ашна овгийнхон Баруун газар болох Үсүний мал ахуйтан овгуудыг хураан өөрийн төрийг байгуулжээ. Баруун орон Модун шаньюгаас хойш дахин нэгдэн хүчирхэг болжээ. Энэ хугацаанд Да Луо бянаас Ху би лог хүртэл нийт 19 хаад байжээ. Хоорондоо эвдрэлдэн муудсанаар Тан төрийн мэдэлд орсон үе ч бас байжээ. Түрг төрийн хоорондын хагаралыг Тан төр сул доройг нь дэмжин талуудыг сульдуулсаар өөртөө хожио гаргах бодлогыг Өтүгэнд ч, Үсүньд ч амжилттай хэрэгжүүлжээ. Баруун оронд эзэн угсааны ёс байсангүй, чадалтай нь хаан болсоны дараа дараагийн чадалтай нь хаан болдог байжээ.

“Ху би ло-г дагасан нь зургаа долоон түмэн хүн байлаа. Дотор газар нүүв. Баруун Түрэгийн А ши на овог уг тасрав” гэдэг нь Баруун оронд Түрг гэдэг нэр үгүй болов гэсэн утга. Хуучин Тан төрийн бичиг Түргийн шастир доод-д Баруун оронд Ашна Түргийн төр үгүй болсны дараа ямар овгийн төр бий болсоныг бичсэнгүй. Харин Билгэ хааны хадны бичигт Түргэш, Он ук, Киргыз, Басмыл, Кара, Карлаг овогтон баруун зүгт оршиж байгааг заажээ. Билгэ хааныг 704 онд ор суухад Баруун түрг үгүй болсон байжээ. 742 онд Өтүгэнд Түрг төр Уйгур төрөөр солигджээ. VIII-X зууны туршид Баруун оронд олон овог, ил үүссэн ч Түрг гэдэг нэр түүх болсон байжээ.

Алга болсон түрг нэрийг хэн сэргээв?

X зууны дундуур Туран Иран нутагт очсон Алтан уулаас баруун зүгт орших, Баруун орны мал ахуйтан овогууд Түрг нэртэй байсангүй.

“Бараг дөрвөн зуун жил Туран Ираны нутагт хаанчилсан, эрхшээлдээ Египтийн хязгаараас Хятадын хил хүрэх нутгийг байлгасан Сэлджүк угшлийн султанууд, болон тэдгээрийн дээдэс кынык овогийнх болно”
Судрын чуулган. Рашид-ад-адин.

Энд Селджүк угшлийн султануудын дээдэс кынык овогийнх болно гэж маш тодорхой бичжээ.

Сэлджукуудын байгуулсан улсууд:

  1. Керман хаант улс (1041—1187),
  2. Кони хаант улс (Румын) (1077—1307),
  3. Сирийн хаант улс (1094—1117).

Рашид-ад-адины бичсэнээр бараг дөрвөн зуун жил хаанчилсан гэдэгтэй таарч байна.

“Угсын овгууд эх нутгаасаа Мавераннахра улс, Ираны газарт ирж амьдарч байхдаа үржин олон болсон хугацаанд тэдний гадна төрх ус, агаарын нөлөөгөөр бага багаар тазикуудтай (таджикуудтай) төстэй болов. Тэд жинхэнэ тазикууд биш тул тазикууд тэднийг туркман гэж нэрлэсэн нь түрк хэлбэртэй гэсэн утга болно”.
Судрын чуулган. Рашид-ад-адин.

Таджикууд бол зүүн хойд персүүд болно. Угсуудын гадна төрх таджикуудтай төстөй болжээ гэдэг нь таджикуудтай дөрвөн зууны турш ураг болж ирлийз болсоны учир. Энэ шинэ ирлийз үндэстэн хаана үүсэв? “Мавераннахра улс, Ираны газарт ирж амьдарч байхдаа” гээн Рашид-ад-адин уг асуултанд 1300 онд хариулжээ. Ирлийз түрк буюу шинэ турк үндэстний өлгий нутаг Өтүгэн ойс, Орхоны сав биш Мавераннахра болон Ираны газар ус болно.

Туркман буюу турк гэдэг нэрийг угсуудад Персүүд хаанаас олж өгөв? Хэрэглэхээ болиод гурван зуун жил болж буй түрг нэрийг угсуудад өгнө гэдэг нь I-III зуунд оршиж байсан Сяньби төрийн нэрийг VII зууны түргүүдэд өгөхдөө адил утгатай. Хэн нэг нь түргүүдийг сяньбичууд гээн дуудсантай ялгаа байхгүй. Угсын овгуудыг Персүүд Түрг гэж дуудах болсоны түүхэн учир дараах эх сурвалжаар тайлбарлагдана.

Хуучин Тан төрийн бичиг. Баруун Рун-ын шастир. “Суй улсын Да егийн (606-617 он-Да егийн он) сүүлчээр баруун Түргийн И ху хаан олон удаа дайлж тэдний улсыг ялав. Персийн ван Ку са хэг баруун Түрэг алав. Түүний хөвгүүн Шэ ли өргөмжлөгдөв. Е хугаас тэдний цэргийн захирагчийг хуваан, улсыг нь хянан захирснаас Перс нь Е хугийн албат болов”. Персүүд түүхэндээ анх удаа мал ахуйтны албат болов. Түрг Ашна овгийн Е ху хааныг уг бичигт ингэж бичжээ: “Тун Е ху хаан, цөс зоригтой бөгөөд арга ухаантай. Дайнд туршлагатай. Тэгээд хойшоо Тэ лэ-г нэгтгэж, баруун тийшээ Перс хүрэв. ... Арван хэдэн түмэн (зуун хэдэн мянга) нум агсагчид бий”. Тун Е ху хааны зуун мянга гаруй цэргүүд бүгд Ашна овгийнхан байв уу? Хариулт огт үгүй. Дийлэнх нь Тэ лэгийн хойчис угсууд болон Баруун орны үндсэн мал ахуйтан овгууд байв. Жирийн тариаланч Персүүд мал ахуйтны нийгэм журмыг мэдэхгүй тул мал ахуйтны нийтлэг нэр түрг гээн ойлгожээ.Түрг гэдэг нь төрийн нэр буюу төр солигдсон өдөр алга болдог жамтайг тэр үеийн Персүүд мэдсэнгүй. Нийтлэл 14 “Туркман болон одоогийн түркүүдийн гарал үүсэл” -ийг уншигч та дахин нэг сэргээгээрэй.

Үр дүн: Ойрдын дээдэс Түрг овогтонтой өнөөгийн Станбулын туркууд яагаад холбоогүй гэдгийг баримтаар батлав. Алтан тагтай (Алтай уулстай) Стамбулын түргүүд яагаад хамаагүй гэдгийг мөн баримтаар батлав. Тэд мал ахуйтны нутагт байгаагүй, үүсээгүй. Тэдний өлгий нутаг Мавераннахра улс, Ираны газар. Нэр нэгтийн чих нэг гэдгээр тэд манай түүх рүү түрэмгийлж байна. Миний хувийн бодлоор Станбулын туркуудын буруу гэхээс эх сурвалжтай эс ажилдаг манай түүхчдийн буруу. Хэрэв Стамбулын түүхчид ном хаялцан цэц (үг) булаацалдая гэвэл хаялцах ном нь Умард төрийн түүх, Хуучин Тан төрийн бичиг, Шинэ Тан төрийн бичиг, Тонуйкук, Билгэ хаан, Гол тэгины хадны бичгүүд болно. Стамбулын профессоруудад харамсалтай нь өөрсдийнхөө зохиосон гаргалгааг батлах ямар ч боломж байхгүй. Бүх эх сурвалжууд тэдний зохиосон гаргалгааг няцааж байна.

Сэргэлэн Интернашионал Экспидишион “Баруун орны шастир”-г 2015 онд, “Умард төрийн түүх Түрэг Тэ лэ”-г 2015 онд, “Хуучин Тан төрийн бичиг”-ийн таван шастирыг 2016 онд монгол хэлнээ хөрвүүлэн гаргасан.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Dribets
2022-08-21 · 46.161.11.4
<a href=https://iverstromectol.com/>stromectol package insert</a> Tamoxifen Online Bestellen
Momyoppow
2022-10-07 · 37.139.53.20
Levonorgestrel intrauterine device IUD for select fertility sparing cases <a href=https://buylasixon.com/>lasix drug</a>
laurarp
2023-07-04 · 37.139.53.17
<a href=http://finasterid.cfd>online finasteride</a> Preliminary evidence also suggests a similar beneficial interaction may exist between tetracycline and niacinamide in the treatment of dermatitis herpetiformis
laurarp
2023-07-07 · 37.139.53.17
Days 13- 16 on the point of ovulation and in the days leading up, you will see clear, stretchy discharge, similar to egg whites in consistency <a href=https://prilig.monster>priligy in usa</a> 1C it is apparent that there is no phenotypic or higher level taxonomic characteristic of the foods that could be used to predict the shared interactions with the therapeutic protein space; this pattern has emerged from similarities in their phytochemical space