Турк улсаас нүүж буй Турк гамбитын эсрэг Монгол хамгаалалт хийх этгээдэд нэн тэргүүнд Монгол улсын Засгийн газар, ШУА-н Түүх угсаатан зүйн хүрээлэн, МУИС Түүхийн тэнхим албан ёсоор орох ёстой. Харамсалтайн Монгол ард түмний татварын мөнгөөр санхүүжигддэг эдгээр гурван байгууллага түүх соёлоо хамгаалах байтал гамбитанд оржээ. Иймд СИЭ ТББ түүх, хэл соёлоо хэрхэн хамгаалах тухай цуврал нийтлэлээсээ ухагч та бүхэндээ хүргэж байна.
Турк гамбит буюу Турк улсаас хийж буй түүх, хэл соёл түрэмгийллээс үндэснийнхээ оршихуйг хамгаалахын тулд өнөөгийн Хүн үндэстэн монголчууд бид тэдний давуу, сул талыг, тэдэнд орших боломж, тэднээс ирэх аюулыг, мөн өөрсдийнхөө давуу, сул талыг, өөрт орших боломж аюулыг тогтоох үүрэгтэй. Энэхүү СВОТ шинжилгээг Үндэсний эх сурвалж судлалынхаа улыг тавигч СИЭ ТББ хийнэ.
Турк улсаас хийж буй түүх хэл соёлын түрэмгийлэлийг цаашид Турк гамбит гэнэ. Турк гамбитын давуу тал: 1. Монгол улсын улс төр, түүх, хэл соёлын салбарт дэмжлэг авах өөрийн сүлжээтэй. 2. Ил болон далд санхүүжлэг сайтай.
Турк гамбитын сул тал:
- Түүхэн эх сурвалжгүй.
- Хадан бичээс тэдний хэлээр бичигдээгүй.
Турк гамбитаас монголчуудад ирэх боломж: Туркуудын шахалтаар өнөөгийн Хүн үндэстэн монголчууд төрт ёс, түүх, хэл соёлоо ул сууриар нь эргэж харна, сэрээнэ. Үндэснийнхээ ой санамжаа сэрээнэ.
Турк гамбитаас монголчуудад ирэх аюул: Монгол сайд, дарга, академик хосе, янычар, шерпа нарынхаа сүлжээгээ ашиглан их мөнгөөр олон монголчуудын тархийг угааж, угаалгаж, ам үдэж Өтүгэнд Осман дээдсийнхээ зохиомол түүхийн цогцолбор барина. Өнөөгийн Хүн үндэстэн монголчууд түүх соёлоо Турк улсад алдана, улмаар оршихуйгаа алдана.
Турк гамбитыг Монгол хамгаалалт зогсоож чадах эсэх талаар СИЭ ТББ-ын үйл ажиллагаанд СВОТ шинжилгээ хийе. Монгол хамгаалалтыг СИЭ ТББ-аас өөр санаачлан хийж чадах байгууллага өдгөө алга.
СИЭ-ний давуу тал:
- Мал аж ахуйтны нийгэм байгууламжийн мөн чанарыг нээснээр өвөг дээдсийнхээ мянга мянган жилийн түүхийн түгжээг тайлах түлхүүрийг олов. Эх түүхээ 2300 жилээр цогц харах болов.
- Хүн, Брахми үсэг бичгээ сэрээсээр эх хэлнийхээ судалгааг 1400 жилээр урагшлуулав.
- СИЭ-ний үйл ажиллагааг билэрэн дэмжих монголчуудын тоо цаг мөчөөр нэмэгдэж байна.
СИЭ сул тал:
- Монгол улсын Засгийн газраас дэмжлэггүй.
- Түүх хэлний салбарын эрх бүхий хүмүүс СИЭ-ийг биш Турк гамбитчдыг дэмжиж байна.
СИЭ-ний боломж:
- Хүн үндэстнийнхээ хэл, түүх соёлыг сэрээнэ.
- Хүн үндэстэн монголчуудынхаа үндэсний ой санамж сэрээнэ.
СИЭ-нд бий болох аюул:
- СИЭ-нд харийнхан болон тэдний гар хөл бологчдоос халдлага, дайралт ирэх аюултай.
Дээрх СВОТ шинжилгээнээс харахад СИЭ-ний давуу тал болох түүх, хэл соёлын эх сурвалжууд нь Турк гамбитын сул дал болж байна. Турк гамбитын давуу тал нь СИЭ-ний сул тал болж байна. СИЭ-нээс үйл ажиллагаандаа баримтлах зарчим нь давуу талаа улам эрчимжүүлж, сул талаа арилгахад оршино.
Турк гамбитыг иж бүрдүүлэх Премьер, Академик, Янычар, Ам үдэх, Шерпа гамбитуудаас хамгийн эмзэг нь Академик гамбит болж байна. Академик гамбитыг няцаахаар бусад гамбитанд орших орон зай үгүй болно. Туркаас нүүж буй Академик гамбитыг түүхийн салбарын, хэлний салбарын гэж хоёр ангилна.
Өнөөгийн бодит нөхцөл байдал ийм байна. Дараагийн нийтлэлээр юу хийх тухай өгүүлэх болно.