Түүхэн хэлэлцүүлэг буюу түүхэн ухаарал
"VI-VIII зууны манай Түрэг төр нь 1923 онд өөрсдийгөөө Бүгд Найрамдах Турк гэж нэрлэсэн Османы хойчис улстай огт хамаагүй" сэдэвт хэлэлцүүлэг буюу түүхэн ухаарлыг өнөөдөр 10:10 live-аар хүргэж байна.
578 0

"VI-VIII зууны манай Түрэг төр нь 1923 онд өөрсдийгөөө Бүгд Найрамдах Турк гэж нэрлэсэн Османы хойчис улстай огт хамаагүй" сэдэвт хэлэлцүүлэг буюу түүхэн ухаарлыг өнөөдөр 10:10 live-аар хүргэнэ.


Түүхэн хэлэлцүүлгийг доор хэсэгчилж хүргэнэ байна.

Хэсэг 1 Эх сурвалж эх сурвалж


Хэсэг 2 Эх сурвалж судалж буй хүний оюун ухаан тэлнэ. Эх сурвалжуудын хоорондын уялдаа холбоог билэрнэ. Аль нэг хүний базаж дүгнэсэн ажлыг судлахад, судалж буй хүний оюун ухаан түгжигдэнэ. Ийм арга барилаас салах ёстой.


Хэсэг 3 Ашна овгын дээдэс Саяны өндөрлөгөөс Хөх нуур нүүжээ. Ашна овгын дээдэс өнөөгийн Хакас, Тувагын дээдэстэй нэг улсын хүмүүс байжээ.


Хэсэг 4. 500 өрх Ашна овгынхон Хөх нуураас Алтан ууланд очжээ. Тэд Ру ру-гийн төмөр олборлох ажил гүйцэтгэж байжээ. 500 өрх Ашна овгынхон үндэстэн биш. 500 өрх нь 2500 хүн болно.


Хэсэг 5 Ашна овог 10000 Тэлэ өрхийг хураажээ. Энэ нь 50 000 хүн болно.


Хэсэг 6. 552 онд Түрэг ил буюу их улс байгуулагджээ. Түрэг төр үүсжээ.


Хэсэг 7 Түрэг төрийн хүн амын олонхи нь Хүннүгийн хойчис Тэлэ нар байжээ. Тэлэ-д Пугу, Баргу зэрэг олон аймаг орно. Ашначууд буюу Ашд (Хадан бичигт буй Ашна-гийн олон тоо. Киан-Киад-тай адил). Тэлэ-гээс Есөн угс, Уйгур гарсан. Тэлэ Уйгур нь өнөөгийн хүн амын дийлэнх халхуудын дээдэс болно.


Хэсэг 8 Түрэг төрийн Айжин хааны зүс царай нь өнөөгийн Тувачуудын зүс царай. Тува Халхууд ижил. Тэлэ Түрэг хоёрын ялгаа нь гэрлэх ёсонд байна. Тэлэ нар төвийх учир хүүгээ бэрийндээ хүргэдэг. Дараа нь бэртэйгээ гэртээ ирдэг. Оршуулгын ёслолын ялгаа нь 573 онд Түрэг төрийн эрх баригчид Буддын шашин Чи улсаас залсанд оршино. Буддын шашны ёсоор чандарлана.


Хэсэг 9 Газар усны дэс. Нэгт Өтүгэн, Хоёрт баруун шагийн (Алтан уул), гуравт Туулын сав. Эхийн гарал муу учир Да Лю баныг Түрэг ноёд Их хаан болгосонгүй.


Хэсэг 10 Байгалын гамшиг Мал ахуйтан төрийг самууруулдаг байжээ.


Хэсэг 11 Түрэг төрийн задрал


Хэсэг 12 НТ 618 онд Сүй төр мөхөж Тан төр үүсжээ


Хэсэг 13 Тан төрийн Тайзун хуанди Түрэг төрийн Же ли хаан нэг хэлээр ярилцаж байжээ.


Хэсэг 14 Түрэг төр 53 жил завсардав


Хэсэг 15. 100 түмэн мал ахуйтныг тариаланч, нэхмэлчин болгох Тан төрийн бодлогыг Илтерс хаан зогсоож чаджээ. Энэ тухай Гол тигэнийн бага бичээс өгүүлнэ


Хэсэг 16 Өтүгэн дэх Түрэг төр 742 онд мөхжээ. Эрх барьж байсан цөөхөн нөхөд албадаа дагуулан Дунд оронд очиж Тан төрийн хур болжээ.


Хэсэг 17 Баруун Түрэг Умард Түрэгтэй дээдэс нэгтэй.


Хэсэг 18 Баруун Түрэг 614-618 онд Ираныг эзэлжээ. Баруун Түрэг нь Тэлэ-чүүд болон Үсүний олон овог аймгаар эзэлжээ. Үүнээс хойш тариалан аж ахуйч Перс, Арабууд бүх мал аж ахуйтныг Төрийх нь нэрээр түрэг гэж дуудах болжээ. Үүнээс болж том төөрөгдөл өнөөг хүртэл бий болжээ.


Хэсэг 19 НТ 703 оны орчим Үсүнь дэх Баруун Түрэг үгүй болжээ. Баруун Түргийн Хубилой өөрийн 6-7 түмэн албадаа дагуулан Дунд оронд очиж Тан төрийг дагав. НТ 703 онд Ашна овгын уг Үсүньд үгүй болжээ. Өтүгэн дэх Түрэг төр НТ 742 онд үгүй болжээ


Хэсэг 20 Персд байгуулагдсан Сельджук төр, Бага Азид буюу Анатолийд байгуулагдсан Османы төр нь Ашна овгын хойчсийн төр огт биш. Тэд Түрэг гэсэн төртэй байсангүй. Мал аж ахуйтны нийгэм байгууламжаас хол Перс, Араб, Курд, Орсууд тэднийг нийтэд нь Турк гэж нэрэлдэж байжээ. 1923 онд өөрсдийгөө Бүгд Найрамдах Турк Улс гэж нэрийдсэн Османы хойчис нь Ашна овгын Түрэг төртэй хамаагүй. Тэдний дээдэс Үсүньд Баруун Түрэг төрийн хур байжээ.


Хэсэг 21 Махмуд ал Кашгарийгийн XI зуунд нэрэлсэн улсын дунд Түрэг гэдэг нэртэй улс байсангүй.


Асуулт 1 Эх сурвалж судалж эс чадах хүмүүс түүх бичиж байна: Өөрсдөө мэдэхгүй зүйлээ тэд бичиж байна.


Асуулт 2 Үндэсний ой санамж нь Үндэстэний дархлаа.


Асуулт 3. ШУА vs СИЭ


Асуулт 4 "Өв соёлын өлгий нутгаар" Туркын баримтад киноны тухай.


21-ний live Хэлэлцүүлгийн дараа. Ирэх оны нэгдүгээр сарын Live хэлэлцүүлгээр "Өнөөгийн монголчуудын хэл нь "Хүн хэл" болох тухай, Алтайн язгуурын хэл нь зохиомол ухагдахуун болох" тухай эх сурвалжаар өгүүлэх болно. Хэлэлцүүлгийн нэрийг тогтоогүй байна.


"Үндэсний эх сурвалж" цуврал хэлэлцүүлгийн хүрээнд 2019 оны 12-р сарын 21 нд Улаанбаатар хотноо болсон "VI-VIII зууны манай Түрэг төр нь 1923 онд өөрсдийгөө Бүгд Найрамдах Турк гэж нэрлэсэн Османы хойчис улстай огт хамаагүй" сэдэвт live хэлэлцүүлэг буюу түүхэн ухаарлын тухай товч базалт

Уг хэлэлцүүлэг нь СИЭ-нээс явуулсан хоёрдугаар түүхэн ухаарал болно. 11-р сард болсон “Хүйс толгой бичээс” сэдэвт live хэлэлцүүлэг нь нийт 60 мин (дундаа завсартай) бичлэг нь 12 000 хүнд хүрч нийт 3.6 мянган хүн үзсэн бол энэ удаагийн 1цаг 30 мин бичлэг нь нийт 19 000 хүнд хүрч, үүнийг нийт 6.6 мянган хүн одоогоор үзжээ. Нийт үзэгчдийн 83 хувь нь эрчүүд бөгөөд дийлэнх нь 35-44 насных байна. Энэ нь маш сайн үзүүлэлт.

Хоёрдугаар хэлэлцүүлгийн гол давуу тал нь ухагч нартаа эх сурвалжаа урьдчилж хүргэж араас нь базсанд оршино.

Топ дэмжигч нэрээсээ хэлэлцүүлгийн талаар асуулга авахад тэд сэтгэлээсээ зөвлөгөө өгч байна. Онцлох зөвлөгөөнд байр сууриа илэрхийлье:

Ania Boldmaa: Эх сурвалж маань цөөхөн юм шиг санагдаад байгаа юмаа. Дэвшүүлэн байгаа үзэлээ зөв хэмээн нотлоход маш их хүчин чармайлт хэрэгтэй. Илүү их ажиллагаа хэрэгтэй. Илүү олон эх үүсвэр хэрэгтэйг хүлээж үз. Манийх зөв гэж туйлширч бас болохгүй бөгөөд бусад хүмүүс яагаад өөр сэжүүр дэвшүүлээд байгааг мэдэж ойлгох, түүнийг харьцуулан харуулж мэтгэх ёстой.

Хариулт -Юуны өмнө таны сэтгэлээ зовниож буй дэмжлэгэнд талархая. Эх сурвалж маань цөөхөн огт биш. Умард төрийн түүх Түрэг Тэлэ, Хуучин Тан төрийн бичиг Түрэг дээд, Түрэг доод, Уйгур, Баруун Рун, Бэйди нь агуулга өндөр эх сурвалжууд. Үүн дотроос Түрэг төрийн үеийн эх сурвалж хамгийн өндөр агууламжтай буюу Түрэг төрийг дотроос нь бичжээ. Тэд 53 жил Тан төрийн хур байсны учир. Хүннү-гийн тухай Түүхэн тэмдэглэл болон Хан төрийн түүх-нд Түрэг төрийнх шиг ийм нарийн мэдээлэл агуулаагүй. Дэлхий дахин Модун жангур, Хүн гүрэнг зөвхөн Дунд орны дээрх эх сурвалжаас мэдэж буй. СИЭ 1 цаг 30 минутны хэлэлцүүлгээр манай дээдсийн Түрэг төр нь 1923 онд өөрсдийгөө Бүгд Найрамдах Турк гэж нэрийдсэн улстай огт хамаагүй гэдгийг л нотлох зорилготой байлаа. VI-VIII зууны Түрэг төрийн тухай 6 цагийн бичлэг хийхэд энэ үеийг түүхийн гол ноён нуруу нь босно гэж СИЭ үзэж байна. Энэ хэлэлцүүлгийн хамгийн чухал ач холбогдол нь бид Түрэг төрийнхөө түүхийн ул суурийг бүтэн гаргасанд оршино. Өөр ул суурь байхгүй.

Ania Boldmaa: Илүү олон эх үүсвэр хэрэгтэйг хүлээж үз.

Хариулт -Орос оронд VI-VIII зууны Түрэг төрийн талаар эх сурвалж байхгүй. Перс, Араб болон Солонгосоос эх сурвалж гарвал сайн. Бид судлана. Тийм эх сурвалжууд нь Түрэг төрийн түүхийг бичээгүй, тодорхой үйл явдлын зурвас хэсгийг бичих төдий л байна. Дээрх хоёр эх сурвалжинд зүгээр эх сурвалж биш манай Түрэг төрийн түүхийг 552 оноос болсон үйл болгоныг учир шалтгаан үр дүнтэй нь хамт дараалуулан, баримтжуулан 742 он хүртэл бичжээ. СИЭ эх сурвалжаа эхэлж та бүхэндээ хүрэгчээд араас нь тайлбарлав.

Ania Boldmaa: Манийх зөв гэж туйлширч бас болохгүй ...

Хариулт -1300 жил болон түүнээс урьд болоод дуусчихсан үйлийг дэргэд нь гэрч байсан хүн шиг “манийх” гэж өнөөгийн эх сурвалж судлаач хүн эзэмших үү? Энд мэтгэлцээн маргаан хоёрын зөрүүг тайлбарлах нь зөв болов уу. Мэтгэлцээн (дебат, debate) нь судлагдсан, судлагдаж буй сэдэв дээр өөр өөрийн судалгааны үр дүнг дэлгэж нэг нэгнийхээ бурууг олох биш гурав дахь этгээдийг өөрийн судалгаанд үнэмшүүлэхэд оршино. Мэтгэлцээнд “миний бодлоор” гэсэн үг хэргэлдэггүй бөгөөд энэ эх сурвалж ингэж өгүүлж байна гэж тайлбарлана.

Маргаан (дискус-discussion) нь судлагдаагүй сэдвээр хийгддэг тул хүмүүс миний бодлоор гэж өгүүлж болно. Маргааны гол зорилго нь судлагдаагүй сэдэвт олон нийтийн анхаарлыг татах, уг сэдвээр судалгаа хийх сэдлийг төрүүлэхэд оршино. Шинжлэх ухааны хурал зөвлөгөөнд маргаан биш зөвхөн мэтгэлцээнийг хийнэ.

Ania Boldmaa танд нэг сонин жишээ: 2019-12-9-нд БСШУС яаманд ажлын хэсгийн хоёр дахь уулзалтан дээр Цагааны Төрбат ингэж өгүүлнэ: “Миний бодлоор, миний судалснаар Түркүүд монгол хэлээр ярьдаг байсан. Тэд Сяньбигээс гаралтай. 500 өрх Алтай нуруу нүүсэн. Тэлэчүүд Түргүүд, Угс Түргүүд тэгэхээр Хүннү нь Түрэг болж байна”. Эх сурвалж судалж эс чадах Цагааны Төрбатын бодол хэнд хэрэгтэй юм гэж дотроо ман бодож суув. Түрэг нь Сяньбигээс гаралтай, Тэлэ нь Түрэг, Угс нь гэж цэцэрлэгийн хүү шиг өгүүлсэн зүйлээ Цагааны Төрбат яаж батлах вэ? Эх сурвалжаас ангид зүйлийг Цагааны Төрбат ажлын газрынхаа хаягаар өгүүлсээр. ШУА гэдэг газар конторлохоор онгод ордог юм уу? Цагааны Төрбат олон нийтийн хэрэгслээр өөрийг нь битгий буруутгаач гэж манууст өгүүлнэ. Бид Цагааны Төрбатыг буруутгаж байгаа юм биш. Үндэстнийхээ ой санамжийг ариг байлгахын тулд эх сурвалж судалдаггүй, дураар өгүүлэх нөхдийг СИЭ таслан зогсоож байна. Цагааны Төрбатад дур зоргоор манай үндэстний ой санамжийн тухай өгүүлэх боломж үгүй.

СИЭ ТББ үндсэн зорилго нь үндэстнийнхээ ой санамжийг сэрээхэд орших бөгөөд өөрсдөө топ судлаачид болох зорилго үгүй. Тийм учир хэрэв манай буруу бол бид маш хурдан буруугаа зөвөөр засна.

Ariunbold Dorj: Дээд түвшиний удирдагчид Үндэсний үзэлтэй хүн гарч ирж байж бүх шатанд өөрчлөлт хийх замаар түүхээ Монголоо бүгд үнэн зөвөөр мэддэг болноо

Хариулт -Юуны өмнө таны санал бодолд талархая. Үндэстнийнхээ ой санамжийг сэрээгээгүй байхад “Үндэстний үзэлтэй хүн гарч ирж байж бүх шатанд өөрчлөлт хийж” чадахгүй болов уу. Үндэстний ой санамж гэдэг нь (национальное самосознание- national identity) дээдсийнхээ түүх, хэл соёлыг өвлөж, дээдсийнхээ төрийн хэмжээнд хийсэн ололт алдааг судалж, дээдсийн сургаалийг нийтээр даган мөрдөж, хойд үедээ үнийгээ өвлүүлэхийг хэлнэ. Үндэстний ой санамжинд харийн улс гүрэнтэй үндэстэнийнхээ эрх ашгийг хамгаалан хэрхэн зөв харилцах дээдсийн төрийн сургааль орно. Энэ болгоныг сэрээх үйл та бидний өмнө хүлээгдэж байна. Гэр бүлээр сэтгэх биш үндсээр сэтгэж байж бид оршино тогтноно. Гэр бүлээр сэтгэхээр гэх бүлийн намтар охор, бусад гэр бүлийг өөрт хамаагүй гээн боддог тул гол эрх ашиг нь мөнгө. Монгол улсаас хэд дахин мөнгөтэй хувь хүн өнөө дэлхий даяр олон байна. Бусдын боол болох уу, үгүй юу гэдэг нь үндэс угсаагаар сэтгэх үү? гэр бүлээр сэтгэх үү? гэдгээс шууд хамааралтай.

Үндэсний ой санамж сэрээгүй байхад “Дээд төвшний удирдагчид Үндэсний үзэлтэй хүн гарч ирж байж бүх шатанд өөрчлөлт хийнэ” гэдэг таны бодол эртэч болов уу.

Манай хоёрдугаар хэлэлцүүлэг ерөнхийдөө амжилттай болжээ гэж СИЭ хамт олон дүгнэж байна. Анх удаа амаар Түрэг төрийнхөө түүхийг базаж байгаа тул алдаа мэр сэр гарав. Илтерс хааныг Баянхонгороос (нийтлэл дээр Баянхонгор Говь-Алтайн дунд хар хөрстэй газар гэж бичсэн) Өтүгэнд ирсэн гэхийн оронд Баян-Өлгийгээс гэж ман өгүүлжээ. Энэ бол алдаа. Үнэн алдартан лам Бичүүрний оронд В.Е.Маловын нэрийг хоёронтой хэлжээ. Энэ бол алдаа. Дараа дараагийн хэлэлцүүлгээр гарсан алдааг өгүүлэх болно. СИЭ ТББ-гийн үндсэн зорилго нь Үндэстнийхээ ой санамжийг сэрээх болохоос алдаагүй байгууллага болоход оршихгүй. Мануус хийсэн алдаагаа засаж чаддаг хүмүүсийн нэгдэл билээ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...