Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд
Хойт зvгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Энэ өдгөө хүртэл Сэргэлэн Интернашионал Экспедишионы ТББ судлаачид нийтлэл 39-44-т өгүүлэхдээ Стамбулын туркууд түрэг овогтон биш гэдгийг нотолж ирсэн. Түрэг овогтон нь Тэнгэр уул Алтай ууланд нутаглаж байсан ойрдын дээдэс мөн гэсэн таамаг дэвшүүлж байв. Шинэ судалгаагаар Түрэг овогтон нь өнөөгийн Саяны нуруунд орших Хакас, Тувагийн дээдсийн хэсэг (хасаг) гэдгийг хөдлөшгүйгээр тогтоов.
Одоогоос найман жилийн өмнө ОХУ-ын Тува республикийн соёлын сайд Дондуков маньд өгүлэрүн: “Туркийн соёлын сангаас төлөөлөгч нар манай Тувад ирж турк сургууль байгуулах санал гаргасан. Төв засгийн газар дурамжхан байсан тул манайх нь дэмжээгүй”. ОХУ үндсэн хуулиндаа соёлын дархлаагаа хэрхэн хамгаалах тухай тодорхой тусгасан төртөй тул аливаа харийн нөлөөнөөс өөрийгөө хамгаалж чадаж байна. Стамбулын турк тувачуудын хооронд хэл ярианы хувьд ижил тал байх ч ижил биш тал олон. Тувачууд халхуудтай ижил араб, перс тольгүй. Туркуудын дийлэнх толь нь араб, перс үгсээс бүрдэнэ. Тувачууд хүн тоотой хүн хэлээр ярьдаг, халхууд кидан тоотой хүн хэлээр ярьдаг. Аялгын зөрүү байхаас хэлний зөрүү байхгүй. Найман жилийн өмнө мань эх сурвалж огт судалдаггүй нэг нь байжээ. Тухайн үе Дондуковын ярианы утга учрыг мань билэрэн огт ухаарсангүй. Одоо бүх юм маш ойлгомжтой байна. Туркууд эх сурвалжаа хөөн судалж байсан байна.
Энэ өдгөө түүх, хэлний салбарт харийхны бэлдэцийг халж, эх сурвалж сэрээх хөдөлгөөнийг Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ эхлүүлээд 5 жилдээ явж байна. Стамбулын туркууд эх сурвалж судлалыг одоогоос 90 жилийн урьд эхэлжээ. Мануус дөнгөж 2014 оноос өөрийн түүхтэй холбоотой гол эх сурвалжуудыг орчуулан 2016 онд ном болгон гаргасан. Өнөөгийн ШУА Түүх археологийн хүрээлэнгийн тухай хэлэх үг мануусд алга. Эх сурвалж судалж байж түүх сэрнэ.
Ашна овгийн гарал үүсэл.
39 дүгээрт гарсан “Умард төрийн түүх Түрэг Тэлэ” нийтлэлд Түрэгийн дээдсийн тухай чухал баримтанд мануус ач холбогдол дутуу өгсөнийг энэ удаа гүйцээн тодруулъя. Манай шинэ судалгаагаар бүх зүйл тодров. Энэ хэсэг маш чухал.
“Түрэгийн дээдсийг бас Суо улсаас гаралтай гэж хэлдэг. Хүннүгийн хойдод буй. Тэдний аймгийн ихсийг А Бан Бү гэдэг. Ах дүү долуул байв. Тэдний нэгийг И жи ни ши дү-г чоноос төрсөн гэдэг. А Бан Чүэ мэт ухаан мунхаг, улс айл нь мөхөв. И жи ни ши дү нь ер бусын юмнаас шалтагтай болж салхи татан бороо оруулж чадна. Хоёр эхнэр авав. Зуны бурхан, өвлийн бурхны хүүхэн хэмээн өгүүлнэ. Нэг нь жирэмсэлээд дөрвөн хөвгүүн төрөв.
Түүний нэг нь цагаан галуу болж хувилав. Түүний нэг нь А фү шүй, Жянь шүй-гийн хооронд улстай, Чи гу гэж нэрлэнэ. Түүний нэг нь Чү зэ шүй голд улстай, түүний нэг нь Бао сы зэ Шан шань ууланд байдаг. Тэдний ууган хөвгүүн болно. Уулан дээр А Бан Бү-гийн хүмүүс буй. Хүйтэнд ч нүцгэн шахуу, өлсгөлөн амьдардаг. Ууган хөвүүн нь гал гарган бүгдийг дулаацуулж асран туслав. Тэгээд бүгдээр ууган хөвүүнийг эзэн болгон Түрг хэмээсэн нь На дү лю шэ болно. Дү лю арван эхнэртэй, төрсөн хүүхэд бүгдээр эхийнхээ овгийг даган овоглов.
А ши на нь хамгийн бага эхнэрийнх нь хөвгүүн болно. Дү лю үхэв. Арван эхнэрийн хөвгүүдээс нэгийг нь ор залгамжлуулна гээд бүгдээрээ том модний доор цуглаж хамтаар хэлэлцэн тогтоосон нь “Мод өөд үсэрнэ. Хамгийн өндөр үсэрсэнээр нь ор залгуулна” гэжээ. А ши на-гаас төрсөн хөвгүүн нас бага, хамгийн өндөр үсэрчээ. Олон хөвгүүн түүнийг өргөж эзэн болгов. А сян шэ гэдэг. Өгүүлж буй энэ яриа нь сонин боловч үнэнхүү чонын үр сад болно”.
Дээрхи эх сурвалжид бичигдсэн зүйлс нь олон жилээр ам дамжин ирсэн домог. Ашна овгийнхон Баруун Далайд очихоосоо эрт урьд хаана байсан бэ гэдгийг өгүүлжээ. Үүнийг задлан шинжилье.
“Түрэгийн дээдсийг бас Суо улсаас гаралтай гэж хэлдэг. Хүннүгийн хойдод буй. Тэдний аймгийн ихсийг А Бан Бү гэдэг”.
Задлан шинжилгээ:
1. Хүннүгийн хойдод буй гэдэг нь Хүннү төр хуваагдсан үеийг өгүүлж байна. Модун шанью бүх ху нарыг нэгтгэсэн гэсэн баримт Түүхэн тэмдэглэлд байна. Хүннү төр хуваагдсан нь НТ 48 оноос НТ155 он тул уг хугацаанд Суо улс Хүннүгийн хойд оршиж байв.
2. “Тэдний аймгийн ихсийг А Бан Бү гэдэг” гэдэг нь Суо улсын төр барьж байсан овгийн нэр нь А Бан бү болно. Абан гэдэг овгийн нэр бөгөөд уг үгийг жийргэвч г-тэй уншихад Абагн буюу Абакан болно. Өнөөгийн Абакан голын савд байсан тэргүүлэгч овог байжээ. Абакан голд уг овгийн нэрийг өгчээ. Абакан гол Енисей мөрөн рүү цутгана.
Тэдний ихсийг Бү гэхээр обог буюу овог гэсэн үг. Хүн хэлний зүй тогтолоор аливаа гийгүүлэгчээр эхэлсэн зарим үг урдаа эгшигтэй дуудагддаг. Сүү халхаар, үс өөлдөөр гэх мэт. Раки өнөөгийн туркээр, Арки (архи) халхаар. Өнөөдөр халхууд обог, обогд-богд гээн урдаа эгшигтэй, эгшиггүй хоёр хувилбираар өгүүлж байна. Бү,бу, бо нь өнөөгийн овог гэсэн үг гэдгийг танив. Диван Лугатаар -овог. Араб бичигт О үсэг байхгүй. Оба гээн дуудаж болно, жийргэвч Г оруулахаар обаго буюу обог болно. Өнөөдөр МНТ-нд Бодончор богд гэдэг нь Бодончор обогууд үүсгэгч гэсэн утга. Хүйс толгойн бичигт Бод гээн жийргэвч гээгүй оржээ. Түрэг, Уйгур төрийн хадан бичигт бодон гээн орсон ободон буюу обогтон-овогтон гэсэн утга. Мал ахуйтан асар том нутагт оршдог, байгалийн өөр өөр нөцөлд амьдардаг тул тэдгээрийн аялгын ялгаа нь тодорхой зарчим дээр тулж хоорондоо зөрдөг. Тэр зарчмийг нь зүй тогтол буюу зөв тогтол гээн мануус өгүүлж байгаа юм. Энэ тухай эх сурвалж судалдаггүй өнөөгийн монгол хэлнийхэнд ойлголт байхгүй. Мануусын дээдэс уг зүй тогтолоо, зарчимаа мэддэг байсан тул орон нутгийн аялага тэдэнд төвөг болдоггүй байжээ.
4. “А Бан Чүэ мэт ухаан мунхаг, улс айл нь мөхөв”. Чүэ энэ хүний нэр. Абан буюу Абакан Чүэ гэдэг нь Абакан овгийн Чүэ болно. МНТ-нд Киан Есүхэй гэж дууддаг шиг адил. А Бан Чүэ гэдэг нь эргээд А Бан Бү-гийн бү нь овог гэсэн үг гэдгийг баталж байна.
5. “А Бан Чүэ мэт ухаан мунхаг, улс айл нь мөхөв”. Ухаан мунхагаас болж улс айлаа мөхөөснөөс тэд Баруун далай (Хөх нуур) руу нүүжээ.
Төр барьж буй Абакан овгийнхон төрөө алдаад Баруун далай руу нүүжээ. Суо улсын үлдэгсэд нь хэн бэ гэдэг асуулт хамгийн чухал. Тэд өнөөгийн Хакас, Тувачууд болно.
Хакас туваачуудын дээдэс эртдээ Абакан овгийн доор Суо улсыг бүрдүүлж байжээ. Манж Чингийн үед Тува Халхын адил Манж төрийн хур болжээ. Хакас Оросын Эзэнт гүрний хур болжээ. Энэ өдгөө Хакасууд хэлээ ихээр гээсэн нь Орос-Хакас толийг харахад илхэн байна. Тувачуудын байдал арай дээр байна, одоохондоо.
Хакас Тува хэлний тухай цөөхөн жишээ хүргэе.
- Пар-оор Орос Хакас, уур-Халх.
- Борода-сагал Орос Хакас, сахал-Халх, сегел-Тува (Хос суваг угын үзийн дуудлагын зөрүү)
- Вопрос-сурыг Орос-Хакас, Сураг, асуулт- Халх,
- Забор-хана Орос-Хакас, хана, хашаа,хэрэм-Халх, херим, кажаа Тува
- Зелёный-ноган Орос-Хакас, ногоон-Халх, ногаан Тува
- Мясо-ит Орос-Хакас. Мах, идэш Халх, эът Тува
- Овца-хой Орос-Хакас, Хонь Халх, хой Тува
- Охотник-Анъчы Орос-Хакас, анчин Халх, аңчыТува
- Рос-өскен. Орос-Хакас, өсөн, өсөх (жийргэвч г -гүй) Халх, өске Тува
Тайлбар шаардахгүй үгсийн хэсгээс уншигч таньд хүргэв.
Манай Билгэ хаан, Гол тэгин, Тонуйкукын хадан бичээс халх ойрдын дээдсийн бичээс гэдэг нь ийм учиртай. Стамбулын туркийн хэлээр манай хадан бичээсийг хэзээ ч уншиж чадахгүй гэдэг нь ийм. Хакас эх хэлээ гээж байгаа хүмүүс. Хадны бичиг сэрээж буй мань хэдэн хэрэгтэй үг олж авав. Тувачууд ахуйн хэлээ хадгалжээ, одоохондоо. Тувачууд төрийн хэлээ гээсэн учир өнөөгийн туваа хэлээр хадны бичгийг сэрээхгүй. Харин Хакас, Тува аялаг манай хадны бичигт бий. Хүн хэлнийхээ мөн чанар, зүй тогтолыг гаргасан маньд аялаг асуудал огт биш.
Түрэг овогтоны дүр төрх. Түрэг овогтоны гадна төрх өнөөгийн хакас, тувачуудын гадна төрх болно. Тэд өнөөгийн Стамбулын туркуудтэй ижил байна уу? Яагаад “Умард төрийн түүх Түрэг Тэлэ” - д Түрэг төрийг гурав дахь хаан Ай жинг ингэж дүрслэв” “Ай жин-гийн өөр нэгэн нэр нь Ян дү. Дүрс байдал сонин жигтэй, нүүр нь тохой өргөн, арьс нь хэтэрхий улаан, нүд нь шир мэт, цөстэй бөгөөд ухаалаг, дайн байлдаанд гарамгай байв”. Энд Стамбулын турктэй төстэй шинж ганц ч алга. Түрэг овогтоны зүс Стамбулын туркийн зүс огт биш гэдгийг нотлов.
Чадалтай гүрэн түүхийн экспанс буюу түүхийн түрэмгийлэл хийдэг жамтай. Стамбулын Туркууд манай баруун овогтоны түүхийг өөрийн түүх болгон түүхийн түрэмгийлэл хийж байна. Тэд өөрсдөө уншиж чадахгүй манай Түрэг, Уйгур төрийн бичээсийг өөрийнх гээн соёлын түрэмгийлэл хийж байна. Харин бүрэн эрхт (sovereignty), анги тогтолт (independence) Монгол улсын судлаачид өөрийн эрх ашгийг, хүн үндэстэний үнэн түүхээ босгохгүй бол харийн хур Тува, Хакасууд босгоно гэж үгүй. Өнөөдөр Монголын ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн эх сурвалжаа судалж үндсэн ажлаа хийх ёстой. Уг хүрээлэнгийн гол үүрэг нь манай түүхийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангахад орших ёстой.
Өтүгэнээс өнөөгийн Абакан 1000 км, хөтөлгөө морьтой тав хоноод очно. Өтүгэнээс өнөөгийн Туваагийн нийслэл Кызыл 700 км, хөтөлгөө морьтой гурав хоноод очно. Суо улсын нутгийг эрт дээрээс XIII зуун хүртэл найман голын нутаг буюу сэкз гээн нэрэлдэг байжээ. Суо улс Саяны нуруунд оршиж байжээ.
Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд
Хойт зvгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
1930 оноос урьд насанд хүрэн ухаан орсон бүх Монголчууд газар нутгаа их зохиолч Д.Нацагдорж шиг төсөөлж байв. Онож хэлвэл 1930 оноос өмнөх манай бүх дээдэс ингэж харж байв. Тэд харийхны сургаальд огт ороогүй, харийхнаар түүхээ огт бичүүлээгүй тул тийм байжээ.
Ойрд овогтон
Ойрд овогтон нь Найман гол [Сэкз мөрөн] савд оршиж байв. Эрт дээр үед уг голын саваар Түмэт овогтон оршиж байв. Энэ газраас олон гол урсаж гардаг бөгөөд тэд нийлээд Кэм мөрөн болдог. Дараа нь Анкар мөрөнтэй нийлдэг. Эдгээр голын нэрс нь: Кок мөрөн, Он мөрөн, Кара усун, Санби тун, Укри мөрөн, Акар мөрөн, Джүрч мөрөн мөн Цагаан мөрөн” Судрын Чуулган.
Дүгнэлт: Сэкз буюу найман мөрөн гэдэг нь мануусын хуучин төсөөлж байснаас хамаагүй том болж байна. Енисей мөрний эхээс Ангар мөрөнтэй нийлэх хүртэлх савыг Найман гол буюу Сэкз мөрөн гэдэг байжээ. Уг нутаг нь Суо улсын газар нутаг, хожим ойрдын эх орон болжээ. Ойрдууд Суо улсын хойчис болж байна. Ойрд гэдэг нь хоёр үгнээс бүрдсэн изгүр болно: Ой + ар (угын дуудлага, нэр үг, үзийн дуудлага нь эр) +д олон тооны дагавар. Уг изгүрийг үгээр салгахаар ойн ард болно. Сыма Цянь Түүхэн тэмдэглэлдээ Лин ху буюу ойн хуу, ойн ард гээн бичжээ. Ойрд гэдэг нь тодорхой овгийн оноосон нэр биш, ойд орших олон овгийг төлөөлөлж буй нэр байжээ.
Голын нэрс өнөөгийн голын нэрстэй зөрж байна. Тувачууд Енисэй мөрний эхийг их, бага Кэм гэнэ. Газрын зураг дээр Малый Енисей, Большой Енисей гээн тэмдэглэгдэжээ. Енисей гэдэг нэр Тонуйкукын хөшөөнд 𐰣𐰃𐰽𐰆𐰉 Енисуб буюу Енисү гээн тэмдэглэгджээ. Уг бичигт Түрэг овогтон Енисейг гатлан Киргизийг цохисон тухай өгүүлнэ. Газар усан дээр нь очиж судлахаар голын хуучин нэрс тод болох байх.
Сэкз гээн мөн Тариатын бичигт:
𐱃𐰺𐰍𐰞⁚𐰍𐰢⁚𐰾𐰚𐰕𐰾𐰠𐰭𐰀𐰆𐰺𐰸𐰣𐱃𐰆𐰍𐰞𐰀⁚𐰾𐰋⁚𐱅𐰠𐰓𐰈Тариа тарив: Сэкз, Сэлэнгэ, Орхон, Туула сав талду (орчин цагийн хэлрүү хөрвүүлэв). Тэгэхээр Түрэг төрийн сүүлээр Найман гол буюу Сэкз мөрөн Өтүгэнд захирагддаг байжээ.
Хакас гэдэг нэр хэзээ үүссэн бэ?
Эх сурвалж харцгаая. Тариатын бичиг:
𐰴𐰍𐰾𐰲𐰸𐰉𐰆𐰑𐰣𐰃𐰉𐰃𐰭𐰀“Кахас Одчүк овогтоны мянга” гээн бичиджээ. Тэгэхээр Сэкз мөрний сав Түрэг илийн газар усны хэсэг байсан тул, Сэкз мөрний сав талд орших Хакас Одчүк овогтон мянган цэрэг (цэрэг- тус хэсэг балархай тул уг үг утгаарай таарч байна) гаргажээ. Хакас гэдэг нэр VIII зууны эхэнд үүссэн байжээ.
Тэгэхээр Хакастай холбоотой үүсэх нэг түүхэн будлиан нь хэн Уйгур төрийн Орд Балгыг ирж шатаав гэдэгт оршиж байна.
“Ша га сыгийн (Киргизын) арван түмэн морьт цэргийг дагуулан ирээд Уйгар хотыг эвдэж Са же лу угийг алав. Шатааж түймэрдээд юу ч үлдсэнгүй” Хуучин Тан төрийн бичиг. Уйгурын шастир.
Ша га сы гэдэг үг Хакас гэсэн үг мөн үү?
Мөн гэсэн өчиг:
- Ша га сы гэдэг үг Хакас гэсэн үгтэй илүү дөхөж байна. Киргиз гэдэг үгэнд угын “а” дуудлага алга. Дунд орны хан үндэстэний дуудлаганд Р үсгийг гээдэг нь үнэн. Хадан бичигт Киркиз гэдэг үгийг үзийн дуудлагаар бичсэн байдаг ч Карказ гээн огт бичсэнгүй. 𐰶𐰃𐰺𐰴𐰕 -Киркиз.
- Хакас гэдэг нэр Түрэг илийн сүүлээр үйлдсэн Тариатын бичигт оржээ. Киргиз Түргийн хур байсангүй. Хакас байжээ
- Киргиз гэдэг үг Дунд орны үе үеийн төрийн бичигт олон янзаар тэмдэглэгджээ.
Хакасууд Киргизээс Өтүгээнд ойр байсан гэх мэт эхний шатанд өчих зүйлс байна. Дунд орны судлаачдын няцаалт чухал. Хуучин Тан төрийн бичиг Дунд орных учир тэд мануусыг дэмжинэ эсвэл няцаана. Няцаалтыг нь мануус шалгаж чадна.
Нийтлэл 39-44 уншсан нэгэнд энэ удаагийн нийтлэл дутууг нь гүйцээн өгж байгаа. Түрэг овогтон Саяны нуруунаас Хөх нуур, Хөх нуураас Алтай, Алтайгаас Өтүгэн орж төрөө үүсгэсэн түүхтэйг уншигч та дээрх нийтлэлүүдээс дахин сэргээгээрэй. Стамбулын турк хэн бэ гэдэг тухай мануус таньд нийтлэл хүргэсэн билээ. Харин дараагийн нийтлэлээр шинэ судалгааны үр дүнг та бүхэнд хүргэснээр өнөөгийн монголчууд бид Стамбулын туркийн удам судрын талаар нэгтсэн нэг баримталтай болно гээн найдаж байна.
Мануус түүхээ бүтэн зургаар нь огт хараагүй 70-аад жил болжээ. Түүхээ сэрээх цаг болсон. Нэг дэх алдаа нь зүүнээс ирсэн Хамаг монгол овогтоноос өөрсдийгөө үүссэн гээн түүхээ охор болгов. Хоёр дахь илүү том алдаа нь баруунаас ирсэн Түрэг овогтоноо өөрсдөө үгүйсгэж, харийн түүхийн түрэмгийлэлд алдах шатанд оров. Өнөөгийн халхуудад Хамаг монгол овогтон, Түрэг овогтон ямар ч ялгаа байхгүй. Ганц ялгаа нь тэдний төр барьсан цаг хугацаа. Мануусын бүх алдаанаас хамгийн том нь хаанаас ч ирээгүй, хашаа ч яваагүй төв овогтоноо олж хараагүйд оршино. Их түүхээ бүтнээр нь харцгаая!