Өчигдөр манай Эрдэнэбаатар доктор Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болов. Сэргэлэн Интернашионал Экспедишионы хамт олноос гавьяат төрөв гэж мануус омогшин хөөржүү ёс үйлдэв. Энэ удаа Эрдэнэбаатарын маань хамт олны Гол мод 2-оос олсон Хүн төрийн Хос лууны тухай өгүүлэхгүй байж мань эс чадна. Эрдэнэбаатар маань гол үгээ хожим хэлнэ.
Уг хос луу нь штамп буюу масс үйлдвэрлэл Хүн төрийн үед хийгдэж байсны гэрч болно. Ул хос луу нь анх удаа олдсон гурван хэмжээст луу болно. Урьд нь хоёр хэмжээст буюу зураг, сийлбэр хэлбэртэй олдож байжээ.
Энэ удаа луу буюу лүн гэдэг үг Дунд орных уу, Мал аж ахуйтан манай өвөг дээдсийнх хүү? Энэ асуултанд хариулцгаая. Юуны өмнө ул хос лууг дүрслэх гэж хичээе. Хамгийн сонин нь дөрвөн хөлтэй. Хөл болгондоо хоёр хумстай. Бие нь могой гэхээсээ тайган нохойны бие гэх болов уу. Сүүл нь эх бие нь нохойны бие сүүл мэт. Нуруун дээрээ алтатсан далавчтай. Толгой нь махчин амьтны дүртэй. Мөн эвэртэй. Үүнээс илүү мань тайлбарлаж эс чадна.
Арван хоёр жил Дунд орных биш Малжих орных болох тухай 71-р нийтлэлээр өгүүлсэн. Энэ удаа Өвөр Монголын Улаанцав-ийн дархан Мянган хошуунаас 12 иш амьтаны дүрс бүхий хадны зурагтай харьцуулая. Уг зургийг НТӨ VI-V зуунд (баримжаа) уралжээ гэж Дунд орны судлаачид үздэг тухай мань өгүүлсэн. Мань анх уг хадан дээрхи Лууг нохой юм уу даа гэж харж байсан. Лууг маний хуучин ойлголтоор могой биетэй гэж сүүлийн үеийн Дунд орны зургаар дүрсэлж байсам. Хос луу нь Улаанцав-ийн зурагтай яг ижил байна. Энэ бол том ололт. Лууг үүнээс хойш түүнээс цааш ингэж дүрслэх ёстой.
Луу гэдэг үгний тухай. Луу гэдэг үг нь Тариатын бичээсэнд “улу” жил гэж оржээ. Луу Улу нь ногдох оногдох гэдэгтэй ижил зүй тогтолтой. Аль алинаар нь өгүүлж болно. Мөн луу лун нь коу коун (хүү хүн) гэдэгтэй ижил. Аль алинаар нь өгүүлж болно. Өнөөгийн монголчууд аль алинаар нь өгүүлнэ. Тэгээхээр Дунд орны “Лун” гэдэг нь мал ахуйтнаас зээлсэн үг болно. Энэ өдгөө Лүн толгой гэдэг нь Луу толгой гэсэн утгатай. Сыма Цяни Түүхэн тэмдэглэлд Лүн чэн гэдэг нь Хүн гүрний Лүн хотын тухай өгүүлж байна. Мал аж ахуйтны төр, эдийн засаг, соёл НТӨ VI зуунаас урьд тариаланч Дунд орноос хамаагүй илүү байжээ. Дунд орон Жоу улсын үед усны менежментыг хийснээр тариалан ахуйдаа хувьсгал хийжээ. Энэ тухай өгүүлсэн болно. Тэгэхээр арван хоёр жил манай өвөг дээдсийнх. Луу нь хүн хэлний үг болно. Луу улуу гэдэг нь том гэсэн утга агуулна. Ийм л түүх соёлтой өвөг дээдсийн үр хойчисдоо мануус. Өвөг дээдсээ өөрсдөөсөө заавал дээгүүр бодож хүндлэх ёстой шүү!