Ш.Гантулга аа! Төв халхын хөвүүнийг эрлийз гээн улс даяр зарлалаа чи. Үнэн гэж байна. Нэг бодоход захын халтар сэтгүүлчид доромжлуулах аавын хүү биш гэдгээ ман ухаарав. Төв халхын хөвүүний тухай хэдэн үг хэлье.
Ш.Гантулга аа! Дээдсийн нийслэл Хархорин гэж сайхан нутаг бий. Эрт нэр нь Өтүгэн. Ар халхын хөвүүн бүх монголын хурдан хөлгүүдийг анх уралдуулахад хүчин зүтгэсэн тухай монгол улсын уяачдаас асуугаарай. Их хурд гээн нэрийг хэн гэх ар халхын хөвүүн хайралсныг Монгол улсын захын уяачаас асуугаарай! Улсын нийслэл Улаанбаатар тэр үеэр эзгүйрснийг мөн лавлаарай.
Ш.Гантулга аа! Арын сайхан хангай гээн сайхан нутаг Монгол улсад бий. Арын сайхан хангайд Баянцагааны тал гэж сайхан нутаг бий. Баянцагааны талыг дүүртэл архангайчууд бусад аймгийнхаа ахан дүүстэйгээ наадсым. “Буянтайд нь үзэгдэнэ бусдад нь сонсогдон” гэх Тамирын хурд төвийн бүсийн уралдаан тэнд болсым. Манай нутгыхнаас Тамирын хурд гэх нэрийг ар халхын ямар хөвүүн өгснийг, ямар хөвүүн нутгын андуудтайгаа зохион байгуулсныг асуугаарай!
Ш.Гантулга аа! Арын сайхан хангайд Тоглохын тал гэж сайхан сав байна. Тоглохын талыг дүүртэл Тамирын хурдыг бид олонтой зохион байгуулан наадсым. Нутаг орныхноос маань Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн гээн асуугаарай! Ар халхын хөвүүн яаж нааддаг тухай сураарай!
Монгол улсад жил болгон бүх монголын айрагны хөрөнгийг гаргадаг, хаадын нутаг гэх нэгэн сум байна. Уг сумыг Хотонт гэнэ. Монгол улсын айраг цэнгэлийн холбоо гээн төрийн бус байгууллага бий. Айрагны баярыг олонтой Хотонт сумдаа хийв. Түүний тэргүүнийг хэний хэн гээн хотонт нутгийнхнаас асуугаарай.
Хүн үндэстэн өнөөгийн монголчууд бид эрт дээр үеэс Брахми, Хүн бичиг хэрэглэж байжээ. Энэ бүх бичгийг халхын хөвүүн сэрээсэн гэдгийг чамд бардам хэлье!
Тун удахгүй Их монгол улсыг үүсгэн байгуулагч Чингис хааны цадиг Алтан дэвтэр бэлэн болно.
Ш.Гантулга аа! Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие гүйгээд очих нутагтай, дээдэлдэг өвөг дээдсийн онгонтой, тахилга хийдэг уултай, нутгын ахан дүүстэй нэгэн. Би найман үеэр өөрийн гарал үүслийг мэднэ. Манай нутгыхнаас ар халхын Сэргэлэн гээн асуугаарай.
Ш.Гантулга аа! Захын халтар тоймчоор эрлийз, хурлийз гээн удам судраа чөлөөтэй гуйвуулуулах нэгэн ман лав биш.
Ш.Гантулга аа! Таравын Сэрээнэндавга аав маань, Пэрэнлэйн Тойнбаяр ээж минь өдгөө амьд сэрүүн байна. Чи намайг гэхээс миний эцэг эхийг давхар доромжилж байна. Би чамайг болон чиний эцэг эхийг доромжлоогүй шүү!