VI зуунд Алтан уулнаас Ашна овгын Түрэг аймаг Өтүгэнд ирж төр барихад хүн амын дийлэнх нь Хүний (Хүннүгийн) хойчис Тэлэ байсан шиг XIII зуунд байгуулагдсан Их Монгол улсын хүн амын дийлэнх нь Уйгурын хойчис хуучин Хэрэйд, Найман аймгийн хүн амаас бүрджээ. Уйгурын дээдэс Хүннүгийн хойчис болно гэдгийг мануус мэднэ. Энэ тухай “Монголын Нууц Товчоо түүхэн эх сурвалж мөн” нэртэй 54-р нийтлэл, “XIII зуун” нэртэй 55-р нийтлэл, “Их Монгол улсын соёл” нэртэй 56-р нийтлэл, “Соргогтон бэг” нэртэй 57-р нийтлэлээс дахин сэрээгээрэй.
Энэ удаагийн нийтлэлээр төрөө алдсан Өтүгэн дэхь төвийн овгуудын соёл захаас ирж Өтүгэнд төрөө үүсгэсэн овогтонд хэрхэн нөлөөлдөг тухай өгүүлнэ. Мөн ОХУ ШУА юун дээр алдав гэдгийг тайлбарлана.
Юуны түрүүнд хэл бичиг нь ямар болов гэдгийг түүхэн эх сурвалжуудаас харцгаая.
“Татар (нийт монголчуудыг Жүвейни хэлж байна) хүмүүс өөрийн бичиг үсэггүй байсан тул тэр (Чингис хаан) монгол хүүхдэд Уйгур бичиг сургах зарлиг буулгажээ; бүх ёсуудыг болон зарлигуудыг [цаасан дээр] бичин хуульдаг байв” гэж Жүвейний Ертөнцийг эзлэгч номондоо бичжээ.
“Тэд уйгур хэл, уйгур бичгийг эрдэм мэдэхийн оргил гээн өргөмжлөв” гэж Жүвэйний “Ертөнцийг эзлэгч” номондоо бичжээ. Эзэлсэн газар усандаа Уйгур бичгээр бичдэг болгонд тэд албан тушаал өгдөг гэж уг номонд бас бичжээ.
Тэгэхээр Уйгур хэл гэдэг нь төв аялага бөгөөд Хэрэйд, Найман нарын хэл болно. Захын овог Өтүгэнд ирж төр барихдаа төвийн аялага, бичгийг авдаг байжээ. Худаг монгол бичиг биш Уйгур бичиг болно. Өтүгэний аялага өөрчлөгдөөгүйг Өтүгэний аялгаар бичигдсэн Хүйс толгойн брахми үсэгтэй бичээс, Билгэ хаан, Гол тигэн, Тонуйкукын хүн үсэгтэй бичээс, Монголын нууц товчоо баталж байна.
Хамаг монгол нь XII зууны эхэнд үүссэн аймаг. Тэд өмнө нь Монгу шивэй байхдаа Киданы хур байжээ. Тоо төрөө дагана. Тоо нь өөрөө хэл гэхээс төрийн хэрэглээ. Кидан төр кидан тоогоор өөрийн Умард орших Шивэй, Нюжинд (Зүрчдийн дээдэс) хүн ам, малын тооллого явуулна. Цэрэгт татагдаж буй нь бүгд кидан тоотой болно. Тийм учир Монгол овогтон Өтүгэнд ирж төр барихдаа төрийнхөө тоог Киданы хур байхдаа Киданаас авсан Кидан тоог болгожээ. Кидан тооны зуу, мянга, бум нь хүн тоотой ижил. Эдгээр том тоо нь XIII зуунаас урьд хэд хэдэн мянган жилээр ижилсжээ. Кидан тооны жүр буюу хоёрыг хүн тоогоор хоёр (ки ор буюу ки байна гэсэн утга) гэж үлдээжээ. Киданаар өдрийг нар, нарыг нар гэнэ. Нар гэдэг үгээр хүн “күн” гэдэг үгийг орлуулжээ. Бусдаар хэл зүйн хувьд өөрчлөгдсөн зүйл байхгүй.
Сарыг йа гэнэ. Й С зарим. Йа Са хоёр зүй тогтлоор нэр. Са+р залгахаар сар буюу са байна гэсэн утгыг заана. Зогдо зогдор хоёртой ижил. Мөн нум сумыг йа гэхэд саадаг гэнэ. Саадаг нь зөв. Нум сум гэхээр бууны хувьд их бие гол төмөр гэсэнтэй ижил. Махмуд ал Кашгарийгийн хэлснээр Түрэг хэл нь Румаас Кидан хүрдэг. Ийм том газар усанд хүн үндэстний хэл мянга мянган жилээр XIII зуунаас өмнө ижилссэн байжээ.
Энд ОХУ ШУА том төөрөгдлийг бид Зайцевын ярилцлагаар мэднэ. Зайцев ингэж өгүүлжээ:
“Өнөөгийн Монгол гээн мануусын нэрлэдэг нутаг дэвсгэрийн автохтон буюу үндсэн оршигч нь орчин үеийн Монголчууд биш гэдгийг хэлье. Анх энэ овогууд Амар мөрний савд оршиж байв. Мөн тэд нүүдэлчин биш байсан нь их чухал. Мал тэжээдэг, тариалан эрхэлдэг, гахай нохой тэндээ тэжээж байжээ. Үр тарьж байв.
Дараа нь уг бүсэд [өнөөгийн Монгол газар] нэлээн удаан хугацааны турш олон ард түмний хөдөлгөөн хийгдэсний үр дүнд, ялангуяа хэдэн төр цохигдосны, тэр дундаа Уйгур ил (каганат) цохигдосны дараа тэд баруун өмнөшөө очин [Эргүнэ гүнээс өнөөгийн Монгол газар руу] хэд хэдэн түрг ил байгуулсан түргийн нутаг дэвсгэрийг эзлэв.
Тал нутагт ирсээр нүүдэлчин болж адуу, ямаа, бага хэмжээгээр тэмээ, их хэмжээгээр хонь үржүүлж эхлэв.
Энд түргийн ул мөрийг харагдаж байна. Юу гэвэл өнөөгийн монголчуудад хамаарах бүх толь, үгс, тэр дундаа мал ахуйн салбарын [толь, үгс] монгол гарал үүсэлтэй биш, туркийх.
Энэ юуг хэлж байна гэхээр орчин цагийн Монгол нутаг дэвсгэрт зүүн хойноос ирсэн суурин монголуудад өвлөгдөн үлдэжээ. Өнөөгийн монгол яг монгол биш (өөр болсон монгол гэсэн санаа). Мөн өнөөгийн татар яг татар биш бараг ижил мөрний булгар болно”.
Энд Зайцев өнөөгийн халхуудын дээдсийг Хэрэйд Найман гэдгийг огт билэрсэнгүй. XIII зуунд Их Монгол улс төрийнхөө хэлийг Уйгур, төрийнхөө бичгийг Уйгур болгосон нь VI зуунд Түрэг ил төрийнхөө бичгийг Тэлэ, төрийнхөө аялагыг Тэлэ болгосонтой ижил. Мал аж ахуйтны хүн амын дийлэнх нь Өтүгэнд оршдог тул захын овгууд төвийнхөө хэл бичгийг авдаг байжээ.
Зайцев өнөөгийн халхуудыг Өтүгэний үндсэн оршин суугч биш гэж үндэслэлгүй өгүүлж байна. Эх сурвалж судалдаг СИЭ Зайцев мэтийн нөхдүүдэд эх сурвалжаар бүрэн хариулт өгнө. Үүнд төрийн дэмжлэг чухал. Төрөөс дэмжихгүй бол олон улсын цар хүрээтэй ажлыг нэг ТББ-гын хийж дийлэхгүй.