Хүн бичигийн анхны төгсөлт 2019 он 4-р сар
СЭРГЭЛЭН ИНТЕРНАШИОНАЛ ЭКСПЕДИШИОН ТББ-гаас зохион байгуулж буй 12 хүний бүрэлдхүүнтэй анхдугаар анги 50 өдрийн хугацаанд найман удаа тэнхмийн сургалтанд сууж Гол тээхэний Бага бичээсийг бүрэн судалснаар ирэх гаригийн гурванд төгсөнө.
757 5

Уг ангийн хамгийн отгон нь МУИС-ийг нодлин дүүргэсэн, хамгийн туршлагатай нь МУИС-д 40 жил багшилсан нь байв. Уг ангид түүх, хэл, археологи, эдийн засаг, улс төр, уран зураг, бизнес, дизайн гэх мэт нийгмийн олон салбараас 12 хүн хамрагдав. Тэд өөрсдийн эхсийн бичээсийг хурдан хугацаанд билрэв. Ирэх Лхагва гаригт хэвлэлийн бага хурал уг төгсөгчид хийнэ. Төгсөгчдийн сэтгэлийг уншигч таньд энэ хүү пэйж хуудсаар хүргэх болно. Багш Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.

Тонуйкукын хадан бичээс дээр, өчигдөр хичээлийн дараа очиж дадлага хийв. Хаврын тэнгэр хартай (цастай) байв.

Төгсөгчдийн сэтгэгдэлүүд

Дэмбэрэлбямба Мөнхзул нас 36. Зураач.

Асуулт: Хүн бичгийн сургалтанд явах таны зорилго (дэлгэр хариулах)?

Хариулт: Миний сурах зорилго: зураг уран бүтээл дээ хүн (руни) бичгийг Монгол эртний угсаа гарвалыг түүхэн судалгаа тулгуурлан гадаад улс оронд өөрийн түүх соёл оо зураг урлагаар дамжуулан түүндээ уяалдан холбож суртачилан таниулах.

Өтүгэн ул төвтэй өвөг дээдсийн үеийн үед үлдээсэн түүхэн баримт, үнэт өв дурсгал болох хүн хэл бичгийн гэрэлт хөшөөдийн бичээс ээ харийн эрдэмтэдээр, бас өөрийн орны эрдэмтэдээр алдаатай, буруу судлуулсныг би олж мэдлээ. Харин та бидний хамгийн ойр ой санамжинд, далд ухамсарт нуугдаж байгаа түлхүүр үгнүүд уг дусгалд байхыг би олж мэдлээ. Хос сувагаар нэг үг хоёр өөрөөр дуудагдахыг Хүн хэл бичгээсээ цочоон сэрээж, изгүр үгнүүдээр өвөг дээдсийн түүх, бичээс, хэл сэрнэ гэдгийг мэдлээ. Та бидний хүн хэл бичгийн баялаг үгсийн сангаас Өтүгэн ул төвтэй түүхийн үйл явдал, он цаг, үнэн зөв үгсийн сангаа сэрээж гэрэлт хөшөөдийн бичээсээр тогтоон ухаарах бүрэн боломжтой боллоо! Өтүгэн газар орших түүхийн үнэт өв, дурсгал, хөдлөшгүй биет нотолгоо болох олон бичигт хөшөөд, та бидний өвөг дээдэс, нялх балчирс,үр хойчист үеийн үед өдгэй санаж сэр хэмээн үлдээсэн хүн хэл бичгээр чулуунд сийлэн үлдээжээ! "Сэрэглэн интернашионал экспидишион "бид бүхэн хэлний зүй тогтол, их сурвалжаа бүрэн тогтоон сэрээлээ! Цаашид өргөжин, хамтран суралцах хүмүүстэйгээ хамтран харийн эрдэмтэд болон өөрийн орны эрдэмтэдийн буруу тайлж, алдаатай бичиж сэргээсэн хэл, бичээс, түүх, бичвэрүүдийг бидэнтэй нэг баг болон хүн хэл бичгээр олон түүхийг үгүүлэх бичээсийг зөв сэрээх ажил та бүгдийг хүлээж байгаа! Та бид бүхний хичээл зүтгэлээр тодруулан сэргээх бүрэн боломжтой! Өдгэй хүн хэл бичгийг баг хамт олон та бид улам өргөн хүрээгээр түүх бичиг хэл соёл оо сэрээсээр байх болно! Дараа дараагийн суралцагчидад аа улам ихийг тогтоон, сэтгэн ухаарах, амжилтыг хүсье!

Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхэмийн эрхлэгч,Түүхийн ухааны дэд доктор, профессор, Хатагины Д.Эрдэнэбаатар

Миний сэтгэгдэл

Монголын археологийн шинжлэх ухаанд дурлан орсон цагаасаа л Монгол орноос илрэн олдсон хадны бичгийг “руни” бичиг гэж нэрлэснийг нь гайхан, өмнө тайлан уншсан улсууд буюу “судлаачдын” уншсанаар, уншиж үзээд яагаад манай эртний түүхийн түүхэн эх сурвалж болж чадахгүй, “харь” хэлээр уншигдаад байгаад гайхсаар явсан.

Гэнэт нэг өдөр хадны бичгийг “монголоор” уншиж болж байгаа тухай, энэ нь манай Монголын хамгийн анхны төрт улс болох Хүн улсын бичиг болох тухай лекц уншиж байсан С.Сэргэлэн гэдэг хүнтэй танилцсан нь хадны бичгийг цоо шинэ өнцөгөөс харах, ойлгох ёстой ойлгож эхэлсэн. Өнгөрсөн сард “Хүн” бичгийн сургалтанд сууж, монгол хэлнийхээ систем, онцлогыг мэдэх болсноор Хүннү бичгээ монголчууд бид өөрсөдөө уншин тайлж, бичгийн түүхэн эх сурвалж болгож чадах юм байна гэдгээ ойлголлоо.

Манай “Хүн” бичгийн сургалтанд төрөл бүрийн мэргэжилийн 12 хүн цугларч анхны хүн бичгийн цагаан толгой нүдлэхээс эхэлж үг, өгүүлбэрийн изгуур, үндэс, зүй тогтол зэргийг С.Сэргэлэн багшаар заалган, ухааныг нь оллоо. “Шинжлэх ухаан” гэж шинжил, ухааныг нь ол гэсэн гэдгийг ингэж хожуу ойлгохын чинээ бодож явсангүй, гэвч оройтоогүй. Улс үндэснийхээ түүх-соёл, тусгаар тогтнолд “аюул авчирсан академичдийн” замаар биш өөрсдийн ул, үндэстэй хэл, соёлоороо үндэстнийхээ тусгаар тогтнол, аугаа их түүхээрээ бахархах, судлах, сурталчлах ажлын ариун цагаан замаар орлоо.

Шавийн эрдэм багшаас... эзэн нь хичээвэл заяа нь хичээнэ гэж манай аугаа их өвөг дээдэсийнхээ үлдээсэн маргахын аргагүй үнэ цэнэтэй бичиг соёл, билэг сургаалтайгаа Монголчуудаа танилцуулах үндсэн үүрэг маань миний өмнө ирлээ.

Тэнгэртэй болсон, тэнгэрлэг ард түмнийхээ төлөө зүтгэе !

Цагаан хуулар овогтой Аюушийн Ганзориг. Эдийн засгийн ухааны доктор, Төрийн удирдлагын ухааны магистр, математикч, инженер, судлаач.

Эхний асуулга. Хүн бичгийн анхан сургалтанд оролцох Таны зорилго юу байсан бол?

Бидний энэ судлаж буй бичгийг руни битиг, хүннү битиг, түрэг битиг гэх мэтээр олон өөрөөр нэрлэж байна. Манай энэ үндэстэн түүхэндээ 10 нэлээд гаран битиг хэрэглэж байсан тухай сонссон. Тэдний дотор руни битиг гэсэн нэгэн битиг байсан бөгөөд үүнийг бидэнтэй хамаагүй энэ нутагт амьдарч байсан хари үндэстэн зохион хэрэглэсэн ба энэ хэл мөхсөн тухай бүдэг мэдээ олов. Энэ битиг бол бидний өнөөдөр суралцаж буй хүн битиг аж. Харин, аз болж өмнөх оноос Сэргэлэн Интернашинал Экспедишинээс Өнөөдөр сонины буланд нийтэлж буй өгүүллийг унших жавшаан тохиолдсон ба энэ битиг бол бидний өвөг дээдсийн битиг гэдгийг мэдэж, хэрхэн яаж тайлсан бол гэж гайхсан. Ингээд л энэ бичгийг сурах, илүү сайн судлан мэдэх сонирхол төрсөн. Мөн, багш хүний хувьд энэ бичгийг судлахыг хүссэн чин сэтгэлтэй, зорилго бүхий хүнд өөрийн сурсан мэдснээс хуваалцах санаатай байгаа.

Дараагийн асуулга. Энэ бичгийг судлаад төрсөн хувийн бодол Тань юусан бол?

Энэ бичгийн тухай эрдэмтэн судлаачдын дунд буруу зөрүү ойлголт одоо болтол амь бөхтэй байна. Тэр бүү хэл, энэ битиг бол “манай өвөг дээдсийн зохион хэрэглэж байсан битиг биш” гэж үздэг үндэсний эрдэмтэн хүртэл байна. Тэдний бичсэн нийтлэлийг унших тусам энэ хэлийг судлах сонирхол маань лавширсан. Энэ сургах ажлын 50 гаруй хоногийн хугацаанд “хүн битиг” бол бидний өвөг дээдсийн хэрэглэж байсан битиг гэдгийг улам ихээр билрэн мэдэв. Мөн сургалтын явцад “Билэг хааны хадан бага бичгийг” бүрэн судлав. Энэ хадан битигг бичсэн үгийг тайлан унших аргыг заалган эзэмших явцад өнөөгийн монгол хүн энэ бичгийг бүрэн ойлгож чадах хэмжээнд байгааг билрэн үнэхээр их гайхав. Тэр үеийн өвгөдийг хэл яриа ямар эмх цэгцтэй байсныг энэ битиг батлан харуулж байна. Одоо эхний сургалтанд оролцсон хүмүүс хадан битигт гарсан үгэнд үндэслэн үгийн морфологийн задаргааг хийж, үгийн гарал үүслийг нарийвчлан судлаж байна. Сургалт үнэхээр онц сонирхолтой, үр дүнтэй болсныг тэмдэглэх хэрэгтэй. Цаашид, “Билэг хааны хадан их битиг”, “Куль Тэгний хадан бичгийг” тайлан унших ажлыг бараг бие даан хийх хийж чадах хэмжээнд дөхөв. Багшаар хөтлүүлсэн тул анхан сургах ажлын үр дүн үнэхээр богино хугацаанд гарлаа. Мэдээж хэрэг суралцагч нарын хувийн зүтгэл, санаачлага гол үүрэгтэй болно.

Дараагийн асуулга. Энэ сургалтанд хамрагдах хүсэлтэй хүнд ямар зөвлөгөө өгөхсөн бол?

Энэ сургалтыг Сэргэлэн Интернашинал Экспедишин ТББ зохион байгуулсан ба энэ удаа төрөл бүрийн мэргэжлийн 12 хүн хамрагдсан. Дараагийн сургалт мөн энэ жишгээр л байх бол уу. Энэ сургалтанд сууснаар Та ч гэсэн 1300 жилийн өмнө бидний өвгөдийн бичсэн түүхэн нууц кодыг тайлан уншиж чадна. Энэ бол үнэхээр гайхамшиг. Удаа дараа энэ бичгийг тайлан унших гэж олон хүн оролдоод өнөө болтол дийлээгүй юм билээ. Үүнийг тэр эртний домогт хүн нарын удам өөрсдөө тайлан уншиж чадсан байна гэдгийг энэ сургалтанд хамрагдсан хүн бүхэн билэрнэ. Мөн нарийвчлан судлах тусам үгийн сан нэмэгдэж өргөн, логиктой сэтгэх боломж бүрдэнэ, эртний хэлний үг тул мартагдсан, гээгдсэн үгээ сурна, хэлний хос суваг, олон цөөн тооны дагавар, үйл үгийн цаг зэрэг олон сайхан хаана ч зааж байгаагүй юмыг л билэрч ойлгох боломж бүрдэнэ. Хүн гадаад хэлийг шүтэж болно. Эхлээд үндэсний хэлээ л бүрэн судлах хэрэгтэй. Өнөөгийн монгол хэлний олон ойлгомжгүй бүрхэг асуудалд энэ хэлийг нарийвчлан судласнаар хариулж чадах байх. Энэхүү эртний өвөг дээдсийн хэлээ мэдэхгүй, билрэхгүй байна гэдэг эртний язгуур гарлаа мэдэхгүй байгаатай адил буюу төрсөн аав, ижийгээ гомдоосонтой утга нэг. Монгол хэлийг логиктой нарийн судлах, ойлгох боломжийг энэхүү хүн битиг өөртөө агуулж байна. Энэ битиг бол хари хэлтний зохиосон битиг биш, бидний өвөг дээдсийн зохиосон битиг гэдгийг танин мэднэ.

Нэмэлт асуулга. Та хэлний мэргэжлийн хүн биш мөртлөө сургалтанд яагаад оролцож байна?

Манай сургалтанд өөр өөр мэргэжлийн хүмүүс оролцож байгаа. Түүний нэг нь буюу эдийн засгийн салбараас төлөөлөл болгон намайг оруулсан байх. Би хэдийгээр хэлний мэргэжлийн бус хүн боловч эх хэлний гамшгийг практик дээр хамгийн их хүртдэг хүний нэг. Учир нь, мань мэт өмнө хэлснээр хэлний багш биш боловч удирдан зөвлөгөө өгч буй баклавар, магистрант, докторын судалгааны ажлыг үндэсний хэл дээр бичүүлдэг тул өнөөгийн монгол хэлний ойлгомжгүй, логикгүй хэрэглээний бодит байдлаас болоод тэдний судалгааны ажлыг логиктой удирдах, ном, сурахбичиг орчуулах, албан битиг төлөвлөх зэрэг хэлний практик хэрэглээний явцад үнэнхүү хүнд бэрхшээл үүсдэг юм. Энэхүү манай үндэсний хэлний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хүн хэл судлал чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт бат итгэж байна. Харин, бид нийтээр хүн бичгээ сайтар сэргээн судлаж хэлний логик утгын зөрүүг засварлах хэрэгтэй болоод байна.

Асуулга. Энэ бичгийг чухамдаа юу гэж нэрлэх нь зөв вэ ?

Энэ бичгийг өмнө нь руни битиг, түрэг битиг, хүннү битиг, хадан битиг гэх мэт олон янзаар нэрлэж байсан ба сургалтын явц дунд бид нийтээр хэлэлцэн “хүн бичиг” гэж нэрлэхээр шийдвэрлэсэн. Нөгөө талаар бид бүхний өвөг дээдсийн хэрэглэж байсан бичиг бөгөөд цаашид манай үндэстэн нийтээр “ХҮН БИЧИГ” хэмээн нэрлэн хэвшүүлэх хэрэгтэй бол уу.

Хэл бичгийн ухааны доктор, профессор Г.Буянтогтох

“Үндэснийхээ ой санамжийг сэргээн, өнөөгийн айл өрхийн ой санамжтай гүрэхийг (залгахыг) зорьж” ирсэн, зорьж байгаа “Сэргэлэн интернэйшнл экспедишн” Төрийн бус байгууллагын “Хүн бичээсээ тайлсан” судалгааны үр дүнд:

  • Өнөөдрийг хүртэл харийнхны зохиосон худал түүх, буруу баталгаа нотолгоо, үнэлэлт дүгнэлтийг баримтлан дагаж, улмаар мал ахуйтан аугаа дээдсийнхээ билиг оюун, эрдэм ухаанаас хагацан, мянга гаруй жил төөрөгдсөнөө ойлгов.
  • Түрг төр Турк үндэстэн хоёр эрс ялгаатайг мэдэв.Түрг төр бол монголчуудын өвөг төрийн нэг, турк үндэстэн бол мал ахуйн нутгаас гадна үүссэн үндэстний нэр юм байна.
  • Өнөөгийн бидний монголчууд хаанаас ч нүүж ирэлгүй, хаашаа ч нүүж одолгүй, лав 2228 жил энэ л нутагтаа анги тогтнон оршсон, оршин буйг ухаарав.
  • Урьд нь манайхь биш гэсэн номлолд итгээд, огт хайхралгүй явж ирсэн “Диван Лугат” толь манай хэлний толь болохыг билрэв.
  • “Монголын нууц товчоо”, хадны бичиг нэг хэлтэйг бишрэв.
  • Багаасаа заалгасаар ягштал итгэсэн Хүннү Улс, Сяньби Улс, Жужан Улс, Түрэг Улс, Уйгур Улс, Хиргис Улс, Хидан Улс гэдэг ч тус бүр нэг улс биш, нэгэн сэтгэлгээ – хэлт мал ахуйтан овог аймгийн Нэгдсэн Улсыг тухай тухайн цагт засаглан захирагсдын тунхагласан Төр буюу Хүн Төр, Сяньби Төр, Жужан Төр, Түрэг Төр, Уйгур Төр, Хиргис Төр, Хидан Төр гэсэн утгатай нэр мөнийг ухаарав.
  • Хаданд сийлж үлдээсэн зураг бичгээс эхлээд, “Түргийн рүни бичиг” гэгдэж ирсэн Хүн Төрийн бичиг, түүний залгамж - брахмей, хидан, уйгур, монгол, тод, дөрвөлжин, соёмбо, кирилл бичиг, ХХ зууны Социалист Төрийн кирилл бичиг цөм түүхийн турш тасралтгүй уламжилж ирсэн Мал ахуйтан нийтийн үндсэн хэлний тухайн цаг үеийн тэмдэглэгээ гэдэгт эргэлзэх хэрэггүйг мэдэв.
Тайж овогтой Шаравжамц Хатанбүүвэй. МУИС Түрэг судлал тэнхимийг төгссөн.

Асуулт: Хүн бичгийн сургалтанд явах таны зорилго (дэлгэр хариулах)

Хариулт: Би МУИС Түрэг судлалын тэнхим төгссөн учраас Руни бичиг судлах сонирхолтой.

Миний сэтгэгдэл: Энэ сургалтанд сууснаараа өмнө сурсан "Руни" бичигийг өөр ямар гаргалгаагаар хурдан сурч болох вэ? яаж хурдан тайлж унших талаар судлах зорилгоор сурсан юм. Бас сонирхолтой сургалт боллоо. Хүн хэлний хамгийн гол онцлог нь түүний хос сувагт оршино. Хос суваг гэдэг маань угын сувгаар эхэлж дуудаж буй үг, изгүр (холбоо үгс) угын сувгаар дуудагдан төгсдөг. Энд сурсанаар Билгэ хааны бага бичээсийг бүрэн хэмжээгээр судлав. Урд нь Руни бичиг сурсан маань энэ сургалтаар ондоо гаргалгаагаар хурдан монголоор орчуулж шууд уншихад хялбар боллоо. Одоо ч гэсэн сурах мэдэх зүйл дутуу байна. Дараа дараагийн удаа улам ихээр сурах болно. Сэргэлэн Интернашинал Экспедишин ТББ сургалт зохион байгуулсан хамт олонд ажилын амжилт хүсье. Манай хүн хэл нь зөвхөн Монгол улсын гурван сая гаруй хүний хэл биш нийт мал ахуйтны түүхэн төв хэл болно гэдэгийг мэдэж авлаа. Хүний хөгжилд хамгийн их саад болдог зүйл бол хэт их айх, болгоомжлох болон өөртөө итгэлгүй байх явдал юм. Хариултыг нь мэдэж байгаа боловч түүнийгээ хэлэхээс айж байгаа хүмүүсийг харах маш хэцүү. Бодит амьдрал дээр ухаантайгаасаа илүү зоригтой хүмүүс илүү амжилттай байдаг билээ.

Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтан, археологич, магистр Д.Цэнд

Шинжлэх ухааны хүрээнд “Орхон Енисейн бичиг” буюу “Руни бичиг” хэмээн нэрлэдэг өвөрмөц сонирхолтой тэрхүү бичээсийг В.Л.Томсен, В.В.Радлов нарын эрдэмтэн судлаачид тайлан уншиж, боловсруулснаас хойш даруй 126 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд судлаачид уг бичээсийг Төв Азид төр улсаа мандуулан 200 орчим жил оршин тогтносон Түрэг угсаатны бичиг үсэг хэмээн бат итгэж байлаа. Би ч мөн адил Түрэгийн, Туркийн ард түмний эртний бичээс хэмээн итгэж явсан хүмүүсийн нэг. Их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан байхдаа бичээс судлалын хичээл дээр руни бичгийн цагаан толгойг заалгасан хэдий ч уг бичгийг бүрэн дүүрэн уншиж тайлахад заавал турк хэлтэй байх шаардлага тулгарсан учир уг бичгийг үргэлжлүүлэн гүнзгий суралцах боломжгүй болсон юм. Гэвч 2016 оны хавар руни бичгийг Төв Азийн өндөрлөгт байгуулагдсан анхны төрт улс болох Хүннү гүрний үеэс улбаатай байж болзошгүй хэмээх зарим судлаачдын аман таамаглалыг сонсоод дотроо баярлах сэтгэл төрж байв. Харин үүнээс жилийн дараа ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хурлын танхимд руни бичгийг эх хэлээрээ тайлж уншсан “Sergelen international expedition” ТББ-ын тэргүүн Сэргэлэн хэмээх хүний илтгэлийг сонссон ч тухайн үед ямар зүй тогтлоор, хэрхэн яаж уншиж байгааг нь бүрэн ойлгох ухаан хүрсэнгүй. Төд удалгүй Төв аймгийн Заамар сумын Шороон довын бунхант булшнаас илэрсэн мөнгөн савны ёроол дахь руни бичгийг эх хэлээрээ уншиж тайлсан Сэргэлэн багшийн нийтлэлийг уншсанаар руни бичиг нь үнэхээр Хүннү нарын зохиож, хэрэглэсэн бичиг үсэг байх боломжтой юм байна хэмээх анхны зурвасыг авсан билээ. Хэдийгээр энэ нь өнөөдөр таамаглал төдий байгаа ч руни бичгийг турк хэлээр бус монгол эх хэлээрээ уншиж болж байгаа нь буруу таамаглал биш гэдгийг надад ойлгуулсан юм. Үүнийг батлах гол зүйл нь одоогоор археологич бидэнд үгүйлэгдэж буй Хүннүгийн үеийн археологийн дурсгалуудаас том, жижиг хамаагүй ямар нэгэн байдлаар бичгийн дурсгал илрүүлэх явдал бөгөөд ирээдүйд илэрч олдоно гэдэгт бат итгэж байгаа билээ. Харин энэ жилээс эхлэн “Sergelen international expedition” ТББ-аас руни бичгийг эх хэлээрээ унших сургалтыг явуулсан ба миний бие тус сургалтын анхны суралцагчдын нэг болсондоо туйлын ихээр баяртай байна. Учир нь гэвэл одоогоос 2200 гаруй жилийн өмнө анхны төрт улсаа байгуулан мандаж байсан Хүннү өвөг дээдсийнхээ эх бичгийг дахин сэргээсэн нь манай эх орны баатарлаг түүхэнд бага ч болов хувь нэмэр болно хэмээн дүгнэж байна. Тиймээс хөгшин залуу гэлтгүй эх хэл бичгээ сурч мэдэх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж, сонирхсон хүн бүрт “Sergelen international expedition”-ий үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Мөн дараагийн элсэлтээр суралцах хүсэлтэй хүмүүст хандаж зөвлөхөд уг бичгийг уншиж тайлах их хичээл зүтгэлд босоо монгол бичгийн галиг, олон янзаар хэлэгддэг нутгийн аялага, монгол хэлний тайлбар толь гэх мэт монгол эх хэлний үгийн баялаг хамгаас чухал шүү гэдгийг дахин дахин сануулъя. За тэгээд дараа дараагийн элсэгч нартаа болон Сэргэлэн багшдаа, “Sergelen international expedition”-ий хамт олондоо цаашдын их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

МСД ХХК-д менежер Дагай Төгсжаргал Багаасаа л түүх соёлоо сонирхон уншиж, судалж явдаг билээ.

Асуулт: Руни бичигийн сургалтанд явах таны зорилго (дэлгэр хариулах)

Хариулт: Өөрийгөө танихийн тулд өвөг дээдэсээ мэдэх судлах ёстой,тиймээс түүх соёлоо сонирхож уншдаг. Хүн бичиг сурах болсон учир гэвэл

  1. Үнэн зөв түүхээ мэдэх
  2. Нууц далдийг тайлж унших хүсэл
  3. Мэдрэмжээ дагасан

Нэг SIE page-s нийтлэл уншиж маш сонирхолтой санагдаж дагаж нийтлэлүүд уншдаг байсан. Нэг удаа руни бичгийн сургалтын сонгон шалгаруулалт явагдаж байна гэхээр нь яаран байж анкет бөглөж өгсөн,мөн 2 шатны ярилцлаганд орж суралцах эрхтэй болсондоо маш их догдолж баярласан. Түүнээс хойш цаг хугацаа их хурдан маш сонирхолтой өнгөрч одоо сургалтаа дүүргэх гээд байж байна. Хамгийн сонирхолтой нь эмээ, өвөө., Одоо хүртэл ээжийн ярьдаг үгс хадан дээр бичээстэй ирсэн гэхээр бид эх хэл бичгийн мэдлэгээ заавал суралцах хэрэгтэйг ойлгосон. Цаашид суралцах хүмүүстээ маш хариуцлагатайгаар өдөр бүр цаг гарган хичээж давтаж байж амжилттай суралцана гэж зөвлөж байна.

Баянжаргалын Цогтгэрэл

ХҮН гүрнээс хойш 1500 жилд мал ахуйтны төрт ёсны уламжлал өөрчлөгдөөгүй ажээ. Цагийн эрхээр төрийн эрх омог, угсаадад шилжиж байсан ч хүн ард, тэдний хэл, соёл, ахуй хэвээр хадгалагджээ. Харин төр баригсад бичиг үсгээ сольж байснаас өнөөгийн бидэн ХҮН бичгийг ч, уйгаржин Монгол бичгээ ч билэрч чадахаа больжээ.

Хамгийн эмгэнэлтэй нь Гол Тикиний болон Тонюкукийн хөшөө байрлах газруудад Туркийн далбаа намируулж байгаа нь төрийн бодлогын төөрөгдөл болжээ.

Өнгөрсөн зууны номлолын хороор аугаа түүхт Монголчууд Түрэг хэлний бүлд хамрах болсоныг залруулах түүхэн эх сурвалжыг Сэргэлэн интернэшнл экспедишн нотолж байна. Бидний Монголчуудын "үл таних бичиг Руни бичгээр бичсэн Туркийн гэх хадны бичээсүүдийг та бидэн 80-90 хувь унших бол Туркууд 5 хувийг ч тайлж эс чадах бөлгөө.

Иймд ХҮН бичигт түшээдээсээ эхлээд сэхээтнүүд нэн даруй тайлагдсан байх нь төрийн албаны нэг шалгуур болох цаг болжээ. Төрийн бодлогоор соёлыг дэмжих сангийн хөрөнгийг ч энэ чигт зарцуулах нь сүүлийн гурван зуунд төөрөлдсөн биднийг өөрсдийгөө танихад онцгой ач холбогдолтой юм.

Бадраабатын Мөнхбадрал нас 30, хуульч.

Асуулт: Руни бичгийн сургалтанд явах таны зорилго (дэлгэр хариулах)?

Хариулт: Өв тээгч байх, язгуур угсааны хэл соёлоо суран цаашид хөгжүүлж хойч үедээ өвлүүлэх.

Б. Мөнхбадрал Бид ахан дүүсээрээ нийлэн өвөг дээдэсийнхээ ёс соёл, зан үйлийг буруу шаан, отог овгоосоо гаран одож олон жил, орон гэр аав эжийгээ нь ч танихаан байтлаа бэдчин тэнэсээр явтал, зам жим биднийг эргүүлэн отог овогт маань авчирснийг мэдэлгүй хэсэг ах маань эсгий гэрээ үл танин харын жинчинд арилжаална хэмээв. Гэтэл хэсэг ах маань мануусын төрсөн гэр мөн байна хэмээн тэмтчин мэдээд авч үлдсэнээр барахгүй эсгий гэрт минь өвөг дээдэс маань ургаа чулуу мэт батчин оршсоныг нүдээр үзэн, сэтгэшгүйеэ их баярлан хөөрөлдөж учиралдан золгов оо. Анх энэхүү сургалтанд хамрагдахдаа, эрт цагт оршин тогтнож байсан өвөг дээдсүүдийнхээ хэрэглэж байсан бичиг үсгийг танин мэдэж үр хойчисдоо уламжлан өвлүүлэн үлдээх төдийхөнөөр сэтгэн бодож явсан нь сургалт дүүрэх төдийд, зөвхөн бичиг тэмдэг үсгэндээ бус, түүнд агуулагдаж буй үг үгүүлбэр захиас бичээс бүр бидний өвөг дээдсүүд хэрхэн сэтгэн бодож байсан болоод тэдгээрийн оюун ухамсарын цар хүрээ нь хичнээн өндөр түвшинд хүрсэн байсныг танин мэдэхэд хүргэсэн билээ. Мунхаг үрс минь алдаж онож туйлдаад ирхийн цагт биднийхээ үлдээсэн өв бичгээ уншин мэдээд улус орноо авран тогтоон барих буйзаа хэмээн үлдээсэн мэт тэр их хайр оршин буйг өөрийн биеэр мэдэрсэн юм. Тиймээс дараа дараагийн сургалтанд хамрагдах гэж буй ахан дүүс та нар минь эргэлзэн тээнэглзэлгүй шамдан суралцаарай, өөрийн өвөг дээдэсээ танин мэдээрэй мөн тэдгээр агуу түүх бүтээгч, үлдээгч хүмүүсийн залгамж хойч гэдгээ мартуузай!!!

Төгсөгчид маргааш 2019-4-10 авах битиг (бичиг). Гол тээхэний бичээсийн адил нарны уншлагтай бичив. Тонуйкукын бичээс энгийн бичигдсэн.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
attashery
2022-08-17 · 46.161.11.144
Forum Priligy 2012 <a href=https://iverstromectol.com/>stromectol merck canada</a>
appoila
2022-10-18 · 37.139.53.50
com 20 E2 AD 90 20Viagra 20Kimia 20Farma 20 20Viagra 20Herbal 20Best viagra herbal best The big prospect, though, is in renewable energy <a href=http://bestcialis20mg.com/>buy cialis professional</a>
afteria
2022-11-24 · 37.139.53.50
Steady state was achieved within 2 weeks following once daily dosing <a href=https://bestcialis20mg.com/>buy generic cialis online cheap</a> Jackson CwTBGQrSrDRXLeD 6 26 2022
BactTeeve
2022-12-07 · 37.139.53.50
This is mostly because this selective ER modulator is not a pure antiestrogen and, indeed, shows some agonist activity <a href=https://bestcialis20mg.com/>buy cialis usa</a> IL 17 plays a major role in psoriasis and has been shown to induce proliferation of keratinocytes Ha et al