Гавал
Бас нэг сонин мэдээлэл эх сурвалжинд байна.
612 0

“Их Роу жи улс нь анх мал аж ахуйтан улс байжээ. Малаа дагаад нүүж сууна. Хүннүтэй адил заншилтай. Арван хэдэн түмэн (100 000) нум агсагчидтай. Модун жангураас Их Роу жи-г дайран дайлна. Лао шан жангур Роу жи-г алж тэргүүнээр нь уух сав хийв. Роу жи холдон одвой” гэж Баруун орны шастиртаа НТ I зуунд Бангу бичжээ. Эрт дээр үеэс ялагдсан дайсан хааны тэргүүнийг огтолж гавлын ясаар нь уух сав хийдэг байжээ. Тухайн үед мөнгөлж, алталдаг байсан байх. Уг ёсыг Лао шан жангур Роу жи хааны тэргүүнээр үйлдэжээ.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...