Эртний бичгийг сэргээх
Цуврал лекц №1
501 0
Лекц. Улаанбаатар. МУБИС. 2018-04-19

Энэхүү цуврал лекцнийхээ анхны дугаарт монголын нутаг дэвсгэр дээр буй руни гэгдэх түрк, уйгурын эзэнт гүрэн мануусд үлдээсэн хадны бичгийг тайлах үеэр гарсан монгол хэл шинжлэлтэй холбоотой чухал гэсэн зарим баримтлалуудыг монгол хэлний багш нарыг бэлдэжүү багшийн багш та нарт танилцуулна.

Сэргэлэн Интернашионал Экспедишион гурван жил гаруй хугацаанд уг хадны бичгийг тайлж, үсэг, үг, изгүрийн зөв дуудлагыг тогтоохоос гадна хадны бичиг, Диван Лугат, Монголын нууц товчооны бичигдсэн хэлний мөн чанар, зүй тогтлыг гаргаж, түүнийгээ орчин цагийн монгол хэлний зарчмуудтай харьцуулж, орчин цагийн монгол хэлний зүйн буруу зөрүү баримтлалуудыг тогтоов. Энэ тухайгаа та бүгдэд хүргэх болно.

Хадны бичгийг судалж буй миний баримтлал шижлэх ухаанч биш ухаан шинжээч байв. Энэ нь амжилтын маань гол үндэс болов. Шинжиж ухааныг олно гэдэг нь анализ синтез бөгөөд олон жижиг задгай баримтуудыг нэгтгэн нэг том зураг гаргахыг өгүүлнэ. Зорилго тодорхойгүй, ойлгомжгүй тохиолдолд судалгааны явц судлаачийг төөрүүлэх аюултай. Ухаан шинжлэл гэдэг нь тодорхой зорилго тавьж түүнийгээ шалгахыг хэлнэ. Хадны бичгийг судлах маний гол ухаан нь уг бичээс түрг, уйгуруудын бичиг биш өвөг монголчуудын бичиг мөн гэсэн баримтлал байв. Нэг үгээр “том зураг” маньд тодорхой учир шинжлэх явцаар гарч буй олон жижиг задгай баримтууд манай судалгааг чимэхээс үл төөрүүлж байв.

Хадны бичгийг судлахаас өмнө урам зориг өгсөн хоёр түүхэн баримттай мань танилцчихсан байв. “Умард Улсын Түүх” Түрг Тэлэгийн хэсэгт “түргүүдийн үсэг бичиг хүннү лүүгаа адил” гэж тэмдэглэжээ. Энэ нь хадны бичиг хүннүгээс гарал үүсэлтэй, хүннү өөрийн бичигтэй байсныг гэрчлэх өдгөө хүртэл манд буй цорын ганц түүхэн эх сурвалж. Нөгөө нь Академич Василий Владимирович Бартольд (1869-1930) Орос улсад дорнын түүх судлалын сургуулийг үндэслэгч, Дундад Азийн турк ард түмний түүхээс өгүүлсэн “Турк” 12 цуврал лекцдээ өгүлэрүн: “Данийн эрдэмтэн Томсон бичээсийг унших түлхүүрийг олоод гуч гаруй жил болж байгаа ч бичээс бүрэн тайлагдсангүй, зарим хэсгийн тайлал маргаантай хэвээрээ байна. Одоогийн байгаа орчуулга нь уг хэлний үндэс мэдлэг дээр суурилсангүй учир аливаа түүхийн дүгнэлт хийхдээ маш хянамгай байх нь зүйтэй”. Василий Бартольдын энэ өгүүллээс хадны бичиг огт нэг мөр болоогүй юм байна гэдгийг мань билрэв.

Судалгааны явцын үеэр нэг утга илэрхийлсэн үг хоёр өөр үсгээр бичигдсэн байсныг олж тогтоосон нь судалгааны ажилд цөмрөлт болов. Энэ нь хожим хос суваг болно.

Хос суваг буюу угийн үзийн дуудлага манай хэлний мөн чанар

Гол тэхэний бичээсээс:

Илддэг – алддаг (алдах) хоёр бол угтаа нэг үг. Эндүүрсэн – андуурсан гэдэгтэй адил. Үзийн дуудлагатай “Ил“ (улс) гол үгний араас гүрэх (залгах) ямарч үг үзийн хэлбэрт шилжинэ. Дүрмийн дагуу “Илээ илддэг” гэнэ. Угийн дуудлагатай “Хаан” гол үгний араас гүрэх ямарч үг угийн хэлбэрт шилжинэ. Хаанаа алддаг гэнэ. Хаанаа илддэг гэвэл дүрэм бус болно.

Өдгөө монголчууд ягш буюу “йагш” гэдэг үгийг мэднэ, хасгууд “жагс” гээнэ дуудна. “Йагш” угийн дуудлага “йигэс” үзийн дуудлага. Өдгөө Ховд аймагт йагшийн тал гэж байна. Йагшийн тал нь сайхан тал гэсэн утга. Бороо орж байгаль засрахаар йигэс боллоо гэнэ. Хос суваг нь монгол хэлний мөн чанар буюу манай хэлний ул болно. Хан үндэстний хэлний ул нь дөрвөн өнгийн хөг болно. Өнгөөр ялган дууддаг хэлтэй улсуудад Тайланд, Вьетнам, Камбодж болно. Славян хэлний ул нь цохилт болно. Небо энэ үгийн цохилт “не’бо” буюу эхний үе дээр буухаар славянчууд уг үгийг билрэнэ. Хэрэв “небо’ ” гээн сүүлийн үе дээр цохилт буувал славянчууд уг үгийг эс билрэнэ.

Монголчууд өвөг дээдсээсээ хос сувгийг өвлөн авсан тул, уг хос суваг маань нутгийн аялгыг бий болгох орон зай. Хэрэв монгол хэл орос хэл шиг дан сувагтай байсан бол нутгийн аялага гэж эс оршино. Хасгийн билгэ хүү Аманжолов хасаг хэлийг кирил үсэгт гарамгай оруулсан болно. Тэрээр угийн гийгүүлэгчийг Ғ, Қ– гээр, үзийн гийгүүлэгчийг г к гээр ангилжээ. Өдгөө мануус угийн гээн буруу бичиж байна. Зөв нь уҒын болно. Хадны бичиг, Диван Лугат, Монголын нууц товчоо хос сувгийн хэлээр бичигдсэн тул өдгөө мануус орчин цагийн монгол хэлийг эргэн харах цаг иржээ.

Эх сурвалжууд асар үнэтэй монголчуудын түүхийг өгүүлхээс гадна үр хойчисдоо эх хэлийг нь зөв засуулах од чиг болно. Хүмүүн төрөлхтөн эхэлж бичиг үсэгтэй байгаагүй гэдэгтэй та бүхэн санал нийлэх байхаа. Бичиг үсэг хэл үүссэн түүхэн замналтай харьцуулахаар хамаагүй хожим буюу анхны бичиг үсэг үүсээд дөрөв дэх мянганаа нүүрлэж буй. Үсэг бол тэмдэгт. Манай өвөг дээдэс өөрийн хэлний мөн чанар болон зүй тогтолд гийгүүлэгч суурьтай бичгийг засаж нэвтрүүлснээр эх хэлээ гэмтээсэнгүй. Бичиг үсэг бий болохоор дүрэм бий болно. Дүрэм нь тэмдэгтийг үндсэн хэлний мөн чанар зүй тогтолд зөв захируулах үүрэгтэй. Дүрэм нь тэмдэгтийн системийг өөрийн хэлэнд захируулах дундын тохироо. Дүрэм хэл бий болгохгүй. Монголчууд далан жилийн өмнө кирил бичгийг хасгууд шиг зөв засаж оруулсангүй. Өдгөө монголчуудын хэлний зүй тогтолд үйлийн цаг, тийн ялгал буруу дүрэмлэгдсэн байна. Энэ бүхнийг та бүхэнд ганц лекцээр таниулан өгүүлэх боломжгүй.

Хадны бичиг Монголын нууц товчоо нэг хэлээр бичигдсэн болно. Нэг хэлээр гэдэг нь Хадны бичиг Монголын нууц товчооны хэлний мөн чанар зүй тогтол нэг болно. Өнөөгийн монгол хэлний үйлийн цаг тийн ялгал эх сурвалжийн үйлийн цаг тийн ялгалтай зөрж байна. Энэ тухай ганц лекцээр өгүүлэх боломжгүй мөн хийх судалгаа монголын судлаачид их байгаа тул хэдэн жишээгээр тойм болгон хүргэе. Нийт лекцэнд ирсэн хүмүүсээс “баригдсан”, “баригдав” хоёрын цагийн ялгааг асуув. Тодорхой хариулалт үл авав.

Баригдсан гэдэг нь одоо баригдаагүй сул байгаа гэсэн утгыг заана. Баригдав гэдэг нь өдгөө хүртэл сул биш байна гэсэн утгыг заана. Мөн Монголын нууц товчоо-80: “баса гаржуй айсугутур шикуйн амасара гошилгун төдий цагаан гуру амасара бөглөн унажу’у”. Энэ “унажуу” цагийг хэрхэн тодорхойлох вэ? гэх мэт Монголын нууц товчоо, Диван Лугат болон хадны бичиг сурвалжуудтай холбон зөв тодорхойлох, зөв нэрлэх ажлууд хийгдэх нь чухал байна. Үйлийн цагийн нэршлийг зөв болгох шаардлага байна. Өнгөрсөн цаг гэдэг нь утгын хувьд буруу нэршил. Хасгууд өнгөрсөн цагийг “өтгөн” цаг гэж зөв нэршжээ. Өнгөрсөн гэхээр “өнгөр” нь цаг “сөн” нь болсон үйлийг заах дагавар болно. Тэгэхээр одоо- цаг “өнгөр” цаг ирэх цаг-“өнгөрөх” цаг болох уу. Манай үйлийн цаг буруу нэрлэгдсэн байна. Үйлийн цагийг зөв болгох нь өнөөгийн судлаачдын нэн чухал ажил.

Мануус өөрсдөө эх сурвалжуудаа судлахгүй харийнхны амаар, харийнхны судалгааг дагаж төөрсөөр байх уу? Хадны бичгийг судалсан, судалж буй харийхны буруу уншилтын гол үндсүүд нь:

  1. Хадны бичгийн угшийг монголчууд гэдгийг үл билэрсэнд.
  2. Мал ахуй болон мал ахуйтны нийгэм байгууламжийг үл билэрсэнд.
  3. Тэнгир иттих соёлыг үл билэрсэнд оршино.

Харийн том судлаачид манай хадны бичгийг илт буруу тайлж байсан, өдгөө байна. Та бүхэн багш нарын багш тул энэ тухай мэдэх ёстой, хадны бичиг судлаагүй тул илт буруу уншсан ганц жишээг хүргэе.

“Уза хөх тэнгир асар йагш жир их айл нутагдаа, кинорой (хороо буюу хооронд) ихэс угула их айланмс”. Тайлбар: “уза” гэдэг нь өнө эртнээс гэсэн утга буюу Монголын нууц товчоонд “уза ор” гэж орсоны утга ийм. “Жир” гэдэг үгийг уншигч та мэднэ. Тэнгрийн хөвүүн-хаан, жирийн хөвүүн-газрын хөвүүн. Асар йагш жир гэдэг нь том сайхан жир буюу газар болно. “Их айл нутаг” гэж Хангайг өгүүлнэ. Өнөөгийн монголчуудад тайлбарлах үг бол “кин орой” буюу хооронд гэсэн утга.

Хороо гэдэг үгний тайлбар кинорой хоёр нэг болно. Ко-гэдэг нь хоёр гэсэн тоог заана. Орой гэдэг нь дундуур гэсэн утга. Хороо, хооронд гэдэг нь хоёрын дундуур, хоёрын дунд гэсэн утга. Ки-гэдэг нь хоёр гэсэн утга, кин гэдэг нь хоёрын гэсэн утга кинорой гэдэг нь хоёрын дундуур буюу хоёрын хооронд гэсэн утга болно. Манай өвөг дээдэс тэнгэр газрын дундуур амьдарч байна гэж бичсэн нь тарваг шиг газар доор амьдардаггүй, нас барагсдыг газарт оршуулдаг учир хөл нь газарт толгой нь тэнгэрт гэсэн философийг агуулж байна. Их айлнмс гэдэг нь эзэн сууж байна гэсэн утга.

Томсон, Радлов, Малов болон дэлхийн бүх судлаачид уг өгүүлбэрийг ингэж уншив. “Дээр хөх тэнгэр доор бараан дэлхий үүсэн энэ хоёрын хооронд хүний хүү бий болон үүсжээ”. “Дээр”, “бараан” гэж тэд унших болсон нь манд тун ойлгомжтой. Учир нь уг үгс Диван Лугатад байна. Бүгд Диван Лугатаар хадны бичгийг уншсан, уншжүү. Асуудал Диван Лугатад биш хүннү хэлний мөн чанар, зүй тогтлыг мэдэхгүй судлаачид Диван Лугат дээр ажиллаж чадсангүй, үл чаджүү. Энд хамгийн гол нь айл нутагдаа гэсэн изгүрийг qilintugda гээн галиглан “үүссэн” гээн хөрвүүлэн хаана ч байхгүй үгээр тэд орлуулав. Тэд юу гэж өгүүлээд байна гэхээр адам ева буюу хүн төрөлхтөн үүссэн тухай дуу холой нэгээр өгүүлж байна. “Их айл нутагдаа” гээн уншсан нутгийн хүү намайг бүгд нийлэн шоолох мэт. Тэд олуулаа намайг шоолж болно. Тэд одоо байгаагаасаа мянга дахин их байсан ч эх сурвалжийг дийлэхгүй. Дараагийн эх сурвалж буюу зуу орчим жилийн дараа гарсан Тэсийн бичээсийг дэлгэе.

Өнгрө (өмнө) их айл нутагдаа уйгур хаан улормс (ул орсон буюу сууринд суув). Ач голог хаан. Бүх дэлхийн мундаг судлаачид юу гэж хариулах бол? Өмнө үүссэн уйгур хаан улормс буюу сууринд суув гэх үү? Эсвэл “өмнө хүний хүү үүсч уйгур хаан улормс” гэх үү? Одоо энэ асуултанд хариулах дэлхийн судлаачид байна уу? Ганц ч байхгүй. Буруу тэдэнд бус мануусд байна. Өөрсдөө эх сурвалжаа судлахгүй харийнхны амаар, харийнхны судалгааг дагаж төөрсөөр байгаа мануусд буруу байна. Өвөг дээдсийнхээ бичиг үсгийг харийнхнаар доромжлуулах эрх судлаач мануусд байх ёсгүй. Маш олон ийм жишээнээс ганцыг та бүхэнд хүргэв.

Та бүхэнд хүргэх сүүлийн охор сэдэв бол хос сувгийн мал ахуйтны хэлний төв нутаг бол их айл нутаг буюу хангай нутаг болох тухай

Ихэнх багш нар монгол хэлийг зөвхөн монголчуудын хэл гэж сэтгэх байх. Өнөөгийн монгол хэл бол угтаа мал ахуйтны төв хэл болно. Манай хэлэнд X-XI зуунаар иран очоогүй бүх мал ахуйтнын хэл багтана. Үүнд тува, якут, алтай, хакас гэх мэт. Хэл гэдэг нь зөвхөн толь буюу үгсийн сан биш. Нэг хэлтэй байна гэдэг нь хэлний мөн чанар, зүй тогтол нэгтэй байхыг хэлнэ. Өдгөө ихэнх багш нарт миний энэ сэдэв хол байж болох ч одооноос уг сэдвийг сөхөн эхлэлийг нь тавих нь зөв гэж бодож байна. Та бүхэнд тува, якут, алтай, хакас хэлнээс таван үгийг сонгон авч тайлбар хийе.

1. Од- монгол, сылдыс -тува, сулус -якут, jылдыс – алтай, чылтыс– хакас.

Од-оч. Их айд нутгийнхан солир унаж гал түймэр гарахыг харжээ. Йул-зул гэдэг нь бүх төрлийн гэрэл гаргагчийг өгүүлнэ. Зултус гэдэг нь зул тусна гэсэн утга. Тувачууд сылдыс, алтайчууд jылдыс буюу зул тус гээн одыг нэрлэж байна. Харин якутууд сулус буюу зулс гэж олон тоогоор өгүүлж байна.

2. Шөнө – монгол, дүн- тува,түүн- якут, тӱн – алтайский, хараа-хакас.

Их айл нутгийнхан шөнө-түн гэж өгүүлнэ. “Ш” “Т” зармин. Тува, якут,алтайчууд түн гээн өгүүлнэ. Хагас хараа гээн өгүүлэх нь их айл нутгийн мануусд билрэгдэнэ.

3. Эр хүн – монгол, Эр -тува, эр киһи – якут, эр кижи- алтай, ир-хакас.

Тайлбар хэрэггүй гээн үзэв.

4. Тэмээ – монгол, теве – тува, тэбиэн- якут, тӧӧ, буура – алтай.

“М”“В” зармин. Бич мич нэг үг гэдэгтэй адил.

5. Гол ус монгол, хемтува, өрүс якут, суу алтай, суғ хагас.

Их айл нутгийнхан буюу өнөөгийн монголчууд ус – суу гэж аль алинаар нь өгүүлнэ. Сав “суулаг” – сав услаг, хүү суулгаж байна – хүү шингэж алдаж байна. Тувачууд голыг хэм гээн өөрийн газар зүйн байршлаас хамаарч “хэм” гээн гол голынхоо нэрээр өгүүлж байна. Якутууд өрүс буюу урс гээн өгүүлэхээр монголчууд билрэнэ.

Өнөөгийн монголчууд эх хэлнийхээ түүхэн ач холбогдлыг огт билрэхгүй байна. Манай хэл мал ахуйтны төв хэл. Дэлхийг байлдан дагуулсан англи хэлний эх Кембридж, Оксфорд гэвэл мал ахуйтны төв хэл Улаанбаатар байх ёстой. Үүний төлөө мануус хэлээ сэргээх үүрэгтэй!

Лекцийн дараах асуулт хариултын товч.

  1. Диван Лугатад яг хэдэн монгол үг байна вэ? Уг асуултанд маньд яг хариулж чадсангүй. Яг тоо надад байсангүй учир 2000 орчим гээн хариулав. Одоо ч лекцийн дараа тийм хариу өгнө. Эх сурвалжтай ажиллах тутам уг тоо нэмэгдсээр байна. Диван Лугатад давхардсан тоогоор 6800 үг байна.
  2. Хадны бичиг орчин цагийн монгол хэлээс хир зөрүүтэй? Орчин цагийн монгол хэлний шарилжийг авчих юм бол яг нэг гээн хариулав. (асуугчийн нүүрэнд үл итгэл илрэв).

Ажиглагдсан сонин зүйл.

Орчин цагийн монгол хэлэнд олон шарилж байна. Баяд гэдэг нь баяны олон тоо. Өдгөө монголчууд Баядууд гэдэг нь шарилж буюу давхар олон тоо бий болов. Хүү ганц тоо хүүхэд олон тоо хүүхдүүд шарилж буюу олон гээн манийг өгүүлэхээр бүгд хүлээн зөвшөөрсөн. Тэгэхдээ бүгд энэ нь шарилж биш орчин цагийн монгол хэлний хөгжил гэв. Мөн уул гэдэг үгийг агула гэж бичиж байснаа уул болсон нь орчин цагийн монгол хэлний хөгжил гэв. Мань багш нартай маргахыг зориогүй, мэдээлэл хүргэхийг зорьсон тул дуугарсангүй. Судлаач миний баримтлал бол сайн үндэстэй ургамал сайн ургадаг шиг үндэс сайтай хэл удаан оршино. Агула-уул гэдэг нь монгол хэлний хөгжил биш зүй тогтол. Ат-агт, угт-от, угж-ууш, утга-угта гэх мэт. Зарим хэсэг нь жийргэвч г авна, зарим нь үгүй. Үндэс сайтай хэл удаан оршино тогтоно.

Монгол улсын багшийн их сургуульд хийсэн лэкцээр багш нар хүннү-монгол бичгийн судалгааг дэмжиж байв. Харин орчин цагийн монгол хэлтэй битгий холь гэсэн санаа гарч байв. Орчин цагийн хэлний булингарыг арилгахгүйгээр өвөг дээдсийнхээ хэлээ хэрхэн тайлах билээ.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн. Улаанбаатар хот. МУБИС. 2018-04-19.
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...