ЖАВАР ҮРГЭЭХ
Жавар үргээх гэсэн хэлцийн эх утгыг мануус сэрээв
749 0

Сэргэлэн Интернашионал Экспедишион Хүн хэл нь Өтүгэний хэл ба Өтүгэнд орших өнөөгийн мануус болон манай дээдэс хаанаас ч ирээгүй, хашаа ч яваагүй гэдгийг түүх, хэлний эх сурвалжаар хөдлөшгүй баталж буй. Александ Вовин, Этьен де ла Вейсьере нар Түрэг төрийн үе буюу 584-620 онуудад Архангай, Булган аймгийн нутаг дээр оршиж байсан хүмүүс майн стрийм Монгол буюу үндсэн Монгол хэлээр Бугут, Хүйс Толгойн бичээсийг бичжээ гэдгийг батлав. Тэгэхээр манай Түрэг төрийн хэл нь үндсэн Монгол буюу Хүн хэл байжээ. Их Монгол улсын үндсэн хэл нь Уйгур хэл байжээ гэдгийг СИЭ Жүвэйнийгийн номноос иш татаж нийтэлсэн. Уйгурын дээдэс Хүннүгийн хойчис бөлгөө.

Диван Лугат ат түрг толь бичиг нь хүн хэлээр бичигдсэн болохыг дахин баталцгаая!

Энэ удаа жавар үргээх гэсэн хэлцийг тайлбарлая.

Жавар үргээнэ гэж энэ өдгөө монголчууд өгүүлнэ. Жавар гэдэг үгийг зарим нь жихүүн, хүйтэн гэж билэрнэ. Цэвэлийн толинд “Жавартай тэнгэрийн хаяа улаан, жаргалтай авгайн хацар улаан, жалганд ургасан сухай улаан. Таны нүд жавартай нүд шүү” гэж оржээ. Айлын жавар үргээн гэж ерөөл магтаал хэлнэ, дуу дуулна, хөгжим цурайтуулна. Халуун говьд, зуны цагаар шинэ гэр барьж жавар үргээнэ гэнэ. Жавар үргээнэ гэдэг юу гэсэн үг вэ? Энэ маш эртний хэлц болох нь ойлгомжтой.

Диван Лугат толиор : Жавар-гал ноцооход хэргэлдэг жиргээ. Тэгэхээр 1000 жилийн өмнө жавар жувар гэж гал ноцооход нарийн цуулсан, жирэгсэн модны хэсгийг жавар гэдэг байсан болж байна.

Диван Лугатад “жаварлиг ийр (газар) – гал ноцоож болох газар”

Монголчууд гал түлдэг газраа шалны өр гэдэг.

Үргээнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Уг үгний үндэс нь үр болно. Диван Лугатаар “ур-үлээх”. Ур угын дуудлага Өр үзийн дуудлага. Энэ өдгөө мануус гал өрдөнө гэдэг нь галаа үлээж хүчтэй асаана гэсэн утга.

Жавар үргээнэ, өргөөнө нэг утга.

Тэгэхээр мянган жилийн өмнө цахиураар хэтээ цохиж очийг нь хуурай уул руу (цагаан уул цэцэг) үсэргэж түүнийгээ цогшуулна. Цогоо үлээж гал гаргана. Галаа жавар дотор тавьж өрдөнө (үлээнэ). Дараа нь гал дээрээ түлээгий хийнэ. Хажууд нь байх хүмүүс ерөөл, магтаал өгүүлнэ.

Том галыг анчид өрт гэнэ. Уг үг Диван Лугатад урт-гал түймрийг хэлнэ. Урт угын Өрт үзийн дуудлага. Тэгэхээр том галыг өрт гэдэг байжээ.

Жавар үргээх гэсэн хэлцийн эх утгыг мануус сэрээв

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...