Үндэстний эх сурвалж судлал Монгол улсад үгүйн улмаас монголчууд төрийн түүхээ үлгэр домог, уран зохиол болгон доройтуулав.
Минь төрийг үүсгэгч Чжу Юаньчжан хуанди Хунньу (1368-1398) тооллын үеэр зарлиг буулгасны дагуу Юань төрийн ордноос урьд хураан авсан номын агуулгыг 火原洁 Хуо Юань Жи, 马懿赤黑 Ма Уи Жи Хэй гэх хоёр хүн манай үгийг дуудлагаар нь ханз галиг руу буулгаж, бүлэг утга бүрийн ард ханз үсгээр, хань хэлээр базмал орчуулга оруулж, үг болгоных нь ард ханз үсгээр утгыг нь бичжээ. Уг номыг Минь төрийн үеэс “Юань төрийн нууц түүх” (元朝秘史) гээн нэрлэн, уг номыг төрийн түүхэн эх сурвалжинд тооцох болжээ.
火原洁 Хуо Юань Жи, 马懿赤黑 Ма Уи Жи Хэй хоёрын ханзаар тэмдэглэсэн дуудлага латын үсэг рүү 1936 онд хөрвүүлэгдсэн тул монгол судлаач С.А.Козин уг галиг дээр ажиллан 1941 онд “Сокровенное сказание” буюу “Нууц домог” нэрээр ном гаргажээ. Энэ мөчөөс манай төрийн зэрэглэлтэй түүх үлгэр домог уран зохиолын хэмжээнд тооцогдох болжээ.
Яагаад С.А.Козин манай түүхэн эх сурвалжийг үлгэр домог, уран зохиолын түвшинд тооцох болсон тухай Алтан дэвтэр эх сурвалжаа сэрээж буй СИЭ ТББ судлаач нар судалгааныхаа баримтаас дэлгэх болно.
“Сокровенное сказание” номны 4-р хэсэгт ийм галиг оршино:
Латын галиг:
Duwa soqor manglay dumda γaγča nidütü, γurban neürit γajara qaraqu bülee.
Кирилл галиг:
Тува сокор манглай тунта какца нитуту гурпан нүйрит газара хараху бүлээ.
С.А.Козин: У Дува-Сохора был один-единственный глаз, посреди лба, которым он мог видеть на целых три кочевки. “Дува Сохорын духны дунд ганц нүд байх бөгөөд түүгээрээ бүтэн гурван нүүдлийн газрыг харж чадах бүлээ” гэж хөрвүүлэгдэнэ.
Духан дундаа ганц нүдтэй хүн зөвхөн үлгэр домогт оршино. Их монгол улсыг байгуулагч, монгол төрийн их хааны цадигт түүний тодорхой нэртэй ихсийг духандаа ганц нүдтэй гээн орох ёсгүй. Ийм бичлэг төрт ёсонд харшлана.
Ингээд С.А.Козин уг өгүүлбэрийг зөв сэрсэн эсэхийг тогтооё. Уг эх сурвалж өгүүлбэрт орсоор “лоб” буюу манайхаар “дух” гэх үг үгүй. Манглайг манглай, духыг дух гэнэ. Ингээд манглай гэх үгний утгыг олцгооё.
Манглай гэх үгний эх утгыг Диван Лугат толиноос хайн олов. ДЛ 6555-ь “мангил-тарих идэх” гээн үйл тодотголоор оржээ. Хонины тархи идэх гэх утгаар оржээ. Мангил гэх үгийг задлаваас манг-тарих, +л үйл үг үүсгэгч. Үсүньд мангил нь манг (тархи) идэх, хожим хамгийн амттайг идэх гэх утга агуулж байжээ. Харин Өтүгэнд мангил нь тархил буюу удирд, тархинд бай гэх утга тээх болжээ. Өнөө манглай (манлай) энэ үгэнд морфологийн задаргаа хийвээс манг-тархи, +л үйл үг үүсгэгч;+ай нь нэр үг үүсгэгч, Й Ч заримлана. Манлай-манглач нь гавлын дотор орших уураг тархийг өгүүлж буй. Ц.Дамдинсүрэн НГ- ң үсгийг үгүй хийжээ.
Өнөө мангуу гэдэг нь “манг үгүй” буюу тархи үгүй гэх утга агуулна.
Манглай думдаа гагц нүдтэй...бүлээ (болоо угын дуудлага) гэдэг нь урьд манглай думдаа хоёр нүдтэй байж байгаад ганц нүдтэй болжээ гэх утгыг тээнэ. Хэрэв төрөлхийн гагц нүдтэй бол “манглай думдаа гагц нүдтэй...ажуу” гэнэ.
Дува сохор нь хөтлөгч нүдтэйгээ, хөтлөгч биш нүдээ гээсэн жирийн хүн байжээ.
Үүнийг батлахын тулд гурван нүйрүт газарыг хир хол зай болохыг тогтооё.
С.А.Козин “нүйрит” гэх үгтэй өгүүлбэрийн утгыг буруу тайлж, уг үгний задаргааг буруу хийжээ. Ингээд 1941 оноос хойш анх удаа уг үгний утгыг хамтаар гаргацгаая.
Өнөө захын монгол хүнээс нэг нүүдлийн газарыг, хоёр нүүдлийн газарыг, гурван нүүдлийн газарыг “харах уу та” гээн асууваас уг асуултанд хариулах бүү хэл асуултын учрыг тэд үл билэрэх болов уу. Нүүдэл нь газар уснаас шалтгаалан харилцан адил үгүй тул орон зайны хэмжүүр болж эс чадна. Хүний харах чадвар нүүдэлтэй хамаагүй.
С.А.Козин neuri-кочевье (нүүдэлдэг газар ус), дневной кочевой переход (нэг өдрийн нүүдэл); mo. negüku, negüdel кочевать (нүүх, нүүдэл) гэж билэржээ.
Нүү гэх үйл үгний араас +р залгахаар үргэлжлэх одоо ирэх цагыг заана. Жийргэвч Х-тэй бол “нүүхээр” гэх утга гарах бөгөөд энэ нь ирэх цагт хамаарна. Тэгэхээр үйл үгний араас залгах +р нэр үг үл үүсгэнэ. Нүйр нь нүүдэлдэг газар усыг хүн хэлэнд эс заана. С.А.Козин хүн хэлний үгэнд морфологийн задаргаа хийж үл чадах нэгэн байжээ.
Эх сурвалж судлаачын хувьд хүний харааг шалгах орон зайны хэмжүүр “neür” гэх галиг нь зэв нүүлгэх (харвах) зайг өгүүлж буй гэдгийг баталая.
Диван Лугат толины 2324-т “журам-хөнгөн сумны хүрэх зай, хүн нуруугаараа газар хэвтэн байж алс чиглүүлэн харвах тул жирийн сум тусах зайнаас хол тусдаг” гээн оржээ (хөл оролцох болов уу). Тэгэхээр зайг сумны тусгалаар хэмжижээ. Мөн нумынхаа зориулгаас хамаарна сум тусах зай нь хол ойр байх бөгөөд өөр өөрийн нэртэй байжээ.
Журам-жур үйл үг, үндэс, Ж Й зармих тул йур гэх үйл үгний үндэсийг шалгая. ДЛ 5033-т “йури-зори, хөдлөх, мөн хөдөлж буй бүх зүйлийг хэлнэ”, Алтан дэвтэрт “йорчижу” гээн оржээ, хадан бичээст 𐰖𐰆𐰺-йор гэж оржээ, төв аялгаар зорчигч, зорих гэх бүлэг үгсийн үндэс нь зор болно; +м давтагдах одоо цаг (+му үргэлжлэх цаг, II бие, III бие. Өдөр бүри ман-дур ирэжү эсүгчилэжү одуму).
Тэгэхээр журам нь төв аялгаар зорим болох нь. Ингээд угын дуудлагаар зор, йор, жур, йур, үзийн дуудлагаар йөр, йүр, жүр, зүр гэх үгс нүйри-neuri гэх галиганд орсон эсэхийг шалгая. Нү+йүр гээн хоёр үйл үгний ижгүр гарч байна.
Нүү нь үйл үг, үндэс, “чулуу нүүлгэх”, “зэв нүүлгэх” гэх утгаар өнөө бид хэрэглэж буй. Нүйүр нь энгийн нум сумны тусах газар гэвэл 300 метр болно. Гурван нүйүрит газар гэвэл 900 метр болно. 900 метрийн зайнаас бүлэг иргэний дотор хүнд эс өгтсөн охиныг гадна төрхөөр нь тодорхойлно гэдэг сайн нүдтэй хүний шинж.
Ингээд Ц.Дамдинсүрэнгийн орчуулгыг харцгаая.
Ц.Дамдинсүрэн: “Дува сохор манлай дундаа ганц нүдтэй гурван нүүдлийн газар харах бүлгээ” гээн тэр бичжээ. Ц.Дамдинсүрэн эх сурвалжид үл орших “нүүдлийн” гэх үгийг С.А.Козины ажлыг хуулахын тулд дур мэдэн оруулжээ.
Ш.Чоймаа: “Дува сохор магнай думд гагц нүдэт, гурван нүүрдийн газраа харах бүлгээ” гэж бичжээ. Ш.Чоймаа С.А.Козинг хуулахын тулд эх сурвалжинд орших “нүйүрд” гэх үгийг эх сурвалжинд үл орших “нүүрдийн” гэх үгээр сольжээ.
“Гурван нүүрдийн газраа-гурван нүүдлин газарт” гэж Ш.Чоймаа бичжээ. “Нүүрд нүү хэмээх үйл үгээс үүссэн нүүр хэмээх нэр үгэнд олон тооны дагавар залгасан хэлбэр” гэж Ш.Чоймаа зөвлөлт С.А.Козинг тоть шиг давтжээ.
Ш.Чоймаа С.А.Козин шиг хүн хэлний үгэнд морфологийн задаргаа хийж үл чадах нэгэн байна.
Ц.Дамдинсүрэн манай Их монгол төрийн түүхэн эх сурвалжийг ач холбогдол бага, үлгэр домог уран зохиолын хэмжээнд хүргэсэн С.А.Козинд эх сурвалжаа өөрөө судлан тайлбарлаж өгөхийн оронд түүнийг даган баясжээ.
Ш.Чоймаа ийм мэдээжийн ил тод байдалд С.А.Козиныг чимээгүй хуулан, хэлний зүй тогтлыг С.А.Козины ажилд тохируулан эвдэлж байдаг нь муу байна.
Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймаа нарыг чадал муугийн дуудаад байгаа учир биш манай ийм чухал түүхэн эх сурвалжийг үлгэр домог, уран зохиолын хэмжээнд 79 жилийн турш барьсныг нь ард түмэндээ таниулж буй үйл. Эх сурвалж судлаагүй атала судалсан дүр үзүүлж ард түмэнээ хууран мэхэлснийг нь учирлаад байгаа юм аа.
Өнөө СИЭ ТББ Алтан дэвтэр түүхэн номоо сэрээх зуур хийж бүй ажлынхаа өчүүхэн хэсгээс та бүхэндээ таниулж буй.