Алтан дэвтэр 7 - Таван мөсөд
Алан гоа эхийн “Таван мөсөд” сургаал.
1279 0
Табуулаа сургааг күүлэлтун барижу, битүүлжү, хугалав.

Ухагч та бүхэндээ Нууц товчооны 19, 20, 22-р хэсэгт гарах Алан гоа эхийн Таван мөсөд сургаалыг хүн бүрт хялбар билрүүлэхийн тулд өнөөгийн “эвдэрхий” хэлээр утгыг нь хүргье. Дараа нь судалгаагаа хялбарчлан хүргье.

“Алан гоа эх цагаалсан мөчир (мөсөн-ганц тоо) нэгийг хүү бүрдээ бариулж хугал гэжээ. Хүү бүр мөчрийг жижиглэн хугалж, өржээ. Бас цагаалсан таван цугтай мөчрийг (табун мөсөд) таван хүүдээ хамтаар хугал гэж өгжээ. Цугтай таван мөчрийг тавуулаа сугандаа хавчуулж зэрэг нумруулан хугалж эс чадав.”

Судалгааны хэсгээс

Латын галиг:

“…ede tabun köüdiyen jergelen saulju nijiel müsüd quγuludqun keejü ögbe. Nijieli yau bayiulqun quγučiju oorba. Basa tabun müsüd qamtu čuγlaju quγuludqun gejü ögbe. Tabuula tabun čuγtay müsüd küüleldün bariju bitüüljü quγulun yadaba”.

Кирилл галиг:

“...эд табун көүдээн зэрэглэн суулжу нижиэл мөсөд кукулудкун гэж өгөв. Нижиэли жо байулган хугучажу өрөв. Бас таван мөсөд хамту цуглажу “хугалтүн” гэж өгөв. Табуула табун цугтай мөсөт күүлэлтун барижу, битүүлжү, гугулун йатаба”.

Зарим үгсийн тайлбар:

  1. Нижиэл үйл тодотгол; ниж үндэс, нэр үг, жийргэвч г-тэй нэгж болно; +л үйл үг үүсгэгж. Нэгжил гэдэг нь нэг нэгээр гэх утга тээнэ. Нэгжил мөсөд нь нэг нэгээр таван мөсөд гэх утга тээж бүй тул тодотгуулж буй нэр үг нь олон тоонд оршино.
  2. Йо-шинж тодотгол, Й-Ж заримлана /жохон, томхон гэхийн жо/, хадан бичээст 𐰔-жа /жаахан гэхийн жа/ гэж оржээ.
  3. Байиүлган-давдан үйл; бай үндэс, үйл үг, угын дуудлага, бий нь үзийн дуудлага; +л эрхшээх үйл үг үүсгэгч; +ган давтагдах үйл үүсгэгч. Өнөө байгуулах, байгууламж гэх нь энэ утгыг агуулна. Хадан бичээст 𐰉‏𐰖-бая гэж оржээ. Үүнээс баялаг гэх үг үүсэлтэй. Баялаг нь бий, бай болгосон бүх зүйлс юм байна.
  4. Орба-оров, холбох хуучин цаг, ор-угын дуудлага, өр үзийн дуудлага, үндэс, үйл үг, ДЛ 939-д ур-өр гэх утгаар оров. Оров нь үзээр өрөв болно.
  5. Бас ДЛ 5736 баса-дараа.
  6. Гамту шинж тодотгол; гам үндэс, шинж үг, хадан бичээст 𐰴‏𐰢‏𐰎‏𐰃-камги гэж оржээ, хам үндэс, хоёр этгээд нийлж буй байдлыг хам гэнэ; +ту үйл шинжлэх тодотгол үүсгэгч.
  7. Цуглажу үргэлжлэх хуучин цаг, ДЛ 4109 жуглан-цуглан, хамтаар цуглах гээн оров; цуг үндэс, тэмдэг нэр; +л үйл үг үүсгэгч; +жу үргэлжлэх хуучин цаг.
  8. Күлэлтүн давтагдах үйл нэр; күл үндэс, нэр үг, ДЛ 5279 күл-мөрнөөс доош хэсэг;+л үйл үг үүсгэгч;+т хамтын үйл; + н давтагдах үйл үүсгэгч. Хүн хэлэнд алга нь бугуйнаас доош, гар нь тохойноос доош, кул нь мөрнөөс доош оршино. Хүлэлдэн гэдэг нь сугандаа хавьчуулалдан гэх утга.
  9. Битүүлжү үргэлжлэх хуучин цаг; бид төлөөлөл үг, I бие, олон тоо; +үл үйл үг үүсгэгч; +жү үргэлжлэх хуучин цаг. Тавуул нэгэн зэрэг хүч гаргах гэх утгаар оржээ. Өнөө нэг хоёрын гурваа гээн хугалах.
  10. Мөсөд олон тоо, нэр үг; мөсөн ганц тоо, ДЛ 3673 бутан-цагаалсан мөчир. Хүн хэлэнд М Б зармилна. С ба Т зармилна. Н болон Т олон тоог илэрхийлнэ. Хүн хэлний умарын аялгаар мөчирийг мөшүр, мөсүр гэнэ. Уг үгэнд морфологийн задаргаа хийвэл мөс, мөч гэх үндэс;+эр байна гэх утга агуулна. Ийм бүтэцтэй үгс хүн хэлэнд олон.
  11. Йатаба холбох хуучин цаг; ДЛ 5679-д йа-үгүйсгэл үг гээн оржээ; +т үйл үг үүсгэгч; +б холбох хуучин цаг. “Эс чадав” гэх утга тээнэ.

Тайлбар:

“Хүүдээн зэрэглэн суулжу” энэ өгүүлбэр зүйг өнөөгийн монголчууд танихгүй байх. “Хүүдээн” зэмлэх тийн ялгалд орших тул “суулгажу” гээн бичихгүй “суулжу” гэж бичнэ. Учир нь хүүгээр үйл хийлгэж бүй тул. “Дүүгээн явуулж” гэх мэт. Энэ тийн ялгал хасаг хэлэнд байна. Манайх хэлээрээ наадан уг тийн ялгалыг үгүй хийжээ.

Алан гоа эхийн “Таван мөсөд” сургаал

Сумны их биеийг “үүсгэвэр” гэнэ. Хийж бүтээсэн зүйлийг хайрлах хүмүүжил таван хүүдээ олгохын тулд, хөдөлмөр шингэх үүсгэврийг Алан гоа эх эс хугалуулжээ. Үүний оронд тэдний гарыг үл гэмтээх цагаалсан мөчир хугалуулжээ. Эхэлж ганц ганцаар нь хугалуулав. Дараа нь тавуул таван хүүдийнхээ хамтын хүчийг сорьжээ. Тэд таван мөсдийг хугалж эс дийлсэн тул таван цугтай мөсөд шиг байхыг тэдэнд сургажээ.. Ганц, ганцаар явбал хялбар дийлдэнэ, тавуул явбал барагтай нэгэд үл дийлдэнэ гэх ухааныг Алан гоа эх таван хүүдээ хайрлажээ. Алан гоа эх хойч үедээ салангад таван хуруу шиг биш, нэгжил мөчир биш зандгидмал нудраг шиг, таван цугтай мөсөд шиг байхыг захижээ. Алан гоа эх таван хүүдээсээ хамгийн бяртайг нь эс шалгаруулжээ. Ах нар нь дүү нэрээсээ илүү бяртайг захын эх мэднэ. Дугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэх утга Алан гоа эхийн сургаалд оршино. Үндэстнийхээ ой санамжинд Алан гоа эхийн энэ сургаал зүй ёсоор орно.

Ингээд С.А.Козины ажлыг шалгая.

“...и дала всем им по одной хворостинке, чтоб они переломили. По одной без труда переломили. Тогда она опять дала им, с просьбой переломить, уже штук по пяти хворостинок, связанных вместе. Все пятеро и хватали сообща и зажимали в кулаках, а сломать все же не смогли”.

С.А.Козины товч утга:

“эхэлж хүү бүрдээ нэг гишүү өгчээ. Дараа нь хүү бүрдээ таван цугтай гишүүд хугалуулахаар өгжээ”.

С.А.Козин санаатайгаар ийм чухал сургаалыг гуйвуулав уу? Харь хүн манай хүн хэлний зүй тогтлыг мэдэх алба үгүй. С.А.Козинд буруу байхгүй.

Ц.Дамдинсүрэн:

“...хүн бүрд нэжээд мөс (сум буюу нарийн мод)-ийг хугал гэж өгвөл амархан хугачиж орхив. Бас таван мөсийг нийлүүлж баглаад хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдож хугалж чадсангүй”.

Ц.Дамдинсүрэнд С.А.Козинг орчуулсанд баярлалаа гэхээс өөр хэлэх үг манд алга.

Ш.Чоймаа:

“...нижээл мөсөд “хугаладхун (хугалагтун)” хэмээн өгөв. Нижээлийг юу байгуулахун, хугачиж ооров. Бас таван мөсөд хамт цуглаж “хугаладхун (хугалагтун)” хэмээж өгөв. Тавуул таван цугтай мөсөд хүмүүлэлдэн барьж бидүүлж, хугалан ядав”.

Ш.Чоймаагын тайлбар:

нижээл мөсөд-нэг нэг сумны модыг; ооров-орхив, хаяв; таван мөсөд-тодотгогч, тодотгуулагч нь олон тоогоор зохицох хэлбэр; хүмүүлэлдэн-хүн бүр дараалан; бидүүлж-тойруулж, хэсүүлж.

Монголчууд аа! Ш.Чоймаад юу хэлэх вэ?

Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймаа нар Алан гоа эхийн сургаалыг эсэргээр нь сурталчилжээ. Алан гоа эх таван хүүдээсээ хамгийн бяртайг нь шалгаруулж буй мэтээр Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймаа нар бичжээ. Хүн үндэстэн өнөөгийн монголчууд бидэнд улс үндэстний хэмжээний асуудал нүүрлэвээс нэгээр тул, нэгдэн тавуул бүү тул гэх санаа Монголын нууц товчоо номонд оржээ. Ийм сургаал эх сурвалжид байхгүй. Энэ нь буруу сургаал.

Үндэстний эх сурвалж судлаач СИЭ ТББ-гаас сэрээж буй “Алтан дэвтэр” эх сурвалжийн агуулга нь С.А.Козины “Сокровенное сказание, Юань чао ба ши”, Ц.Дамдинсүрэнгийн С.А.Козины орчуулга “Монголын нууц товчоо” номны агуулгаас тэс өөр болно. Өнөөгийн монголчууд бид зөвлөлт хүн С.А.Козины нүдээр ийм чухал түүхэн эх сурвалжаа 79 жил цээжилж ирэв. Үүнийг дуусгавар болгоно.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...