ОХУ-ын түүх соёлын бодлого нь ЗХУ-ын түүх соёлын бодлого огт биш
Эрдэнэбаатарын маань бичсэн “Би яагаад Түүхийн шинжлэх ухааны доктор болж чадаагүй вэ?” нийтлэлд дүн шинжилгээ хийе
636 3

Д.Эрдэнэбаатарын маань бичсэн “Би яагаад Түүхийн шинжлэх ухааны доктор болж чадаагүй вэ?” нийтлэлд дүн шинжилгээ хийхэд өнөөгийн ОХУ-ын түүх соёлын салбарт баримталж буй бодлого ЗХУ-ын түүх соёлын салбарт баримталсан бодлогоос эрс өөр болохыг ухагч та билэрнэ.

Д.Эрдэнэбаатар маань 1997 онд Монгол нутаг дахь “Дөрвөлжин булшны соёл” сэдвийг сонгож, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр ОХУ-ын Уулын Алтайн БНУ-ын Барнаулын Улсын Их Сургуулийн Археологи-Этнографийн тэнхэмд түүхийн ухааны докторантурт суралцахаар очжээ. Д. Эрдэнэбаатарын багш доктор, профессор Д.Наваан нь хүрэл зэвсгийн эрин үеийн археологийн дурсгалуудыг 40 гаруй жил судалж “Дорнод Монголын хүрлийн үе” хэмээх алдарт номоо гаргачихсан байсан учир уг сэдэв нь Орос улсын түүхчдэд огт шинэ биш байжээ. Д.Эрдэнэбаатар багшийнхаа хийсэн судалгааны ажлыг үргэлжлүүлэн, судалгааны шинэ шинэ эх сурвалжуудыг бий болгон, шинэ санаа баримтлалтай ЗХУ-д очжээ.

Барнаулын УИС-ийн Археологи-Этнографийн тэнхэмийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор А.А.Тишкин “Чиний энэ ажил түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахад хангалттай судалгааны эх хэрэглэгдэхүүн цугларсан байна, ажилдаа шууд оръё” гэж Д.Эрдэнэбаатарт хэлжээ. Дараа нь докторын зэрэг хамгаалах үе дөхөхөд “Буган чулуун хөшөөт хиригсүүрийн соёл, Хүннүгийн археологийн соёлын дурсгалууд бол Монголчуудын өвөг дээдэсийх биш. Нүүдэлчин Скифүүдийн соёл-ыг хүлээн авч, хөгжсөн соёлууд байх ёстой. Хэрэв чи ингэж л бичихгүй бол хамгаалж чадахгүй, Эрдмийн зөвлөлийн гишүүд чамайг дэмжихгүй" гэж А.А.Тишин ОХУ-ын түүх соёлынхоо салбарт баримталж буй бодлогыг тулгажээ (профессор А.А.Тишкин эхэндээ зөвлөлт сэтгэхүйгээр сэтгэж байгаад явцын дунд төрийнхөө шинэ бодлогыг ухаарсан болов уу).

БНМАУ-ын доктор Навааны ном марксист-ленинист онолд харшлаагүй учир уг номыг ЗХУ-ын түүхчид хүлээн зөвшөөржээ. ОХУ-ын төрөөс түүх соёлынхоо салбарт барьж байгаа бодлогод Д.Эрнэдэбаатарын маань хамгаалалт харшилж байсан тул өөрсдийнхөө доктор зэргийг Д.Эрдэнэбаатарт гардуулахын тулд оросын эрдмийн зөвлөл төрийнхөө бодлогод харшлахгүй гаргалгааг түүнд санал болгожээ. Уг гаргалгаа нь манай түүх соёлын дархлаанд харш тул Д.Эрдэнэбаатар орос эрдмийн зэргийг Орос улсад нь үлдээжээ.

1991 онд шинээр байгуулагдсан ОХУ-ын төр түүх соёлынхоо унтаа бодлогыг сэрээж, ОХУ-ын нутаг дэвсгэр дээр оршсон эртний бүх соёл өнөөгийн ОХУ-ын түүх мөнөөс мөн гэдэг баримтлалыг тунхаглажээ. Геродот Түүх номныхоо Мельпомена хэсэгт НЭӨ VI-V зууны Скифийн аж амьдралыг бичжээ. Энэ тухай цуврал нийтлэл ухагч танд хүргэсэн билээ. Скифийн газар ус нь Хар тэнгисийн умард хэсэгт буюу өнөөгийн ОХУ-ын нутаг дэвсгэр болно. Скифийн соёлоос бүх мал аж ахуйтны соёл үүссэн гэх түүхэн гаргалгаа л өнөөгийн ОХУ-ын төрөөс түүх археологынхаа салбарт хэрэгжүүлж буй бодлогод нийцнэ. ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсаас олдсон НЭӨ III зууны археологын олдворуудыг Скифийн олдвор гэж Оросын ТВ-гээр нэвтрүүлэхийг ман харан цожирдов. Тэгэхээр Скифийн соёл Тува-д ирсэн бол Саян уул дахь үндсэн оршин суугчид нь манай тува ахан дүүс биш скиф гэх үр хойчис нь үл мэдэгдэх үндэстэн болж байна. Мөн ийм логикоор Орхон, Сэлэнгэ, Туул, Хүнүй, Хануй нь “скифийн соёл” учир хар далайн умард хэсгээс хүмүүс ирж энд сууршижээ гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Ийм дүгнэлт газар усны маань халдашгүй байдалд аюул агуулна. Монгол улсын Үндсэн хуулийн тунхаг хэсэгт “төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж” гэдэг нь газар усныхаа халдашгүй байдлыг өвөг дээдсийнхээ түүх соёлоор дархлаажуулна гэсэн утга болно.

ОХУ, Казахстан, Киркыз болон бусад ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан улсуудын ШУ Академ 1992 оноос эхлэн оршин тогтнолоо баталгаажуулахын төлөө, түүх соёлынхоо салбарт төрийнхөө бодлогыг боловсруулан, хэрэгжүүлэлтээ аль эрт эхэлжээ. Тэд аль эрт ЗХУ-ын түүх соёлын бодлогоос татгалзажээ. Монгол улсын ШУА түүх соёлынхоо салбарт явуулах ямарч төрийн бодлого үгүйгээс гадна өнөөгийн байгаа байдал нь БНМАУ-ын үеийнхээ түвшнээс доорджээ.

БНМАУ-ын үед төр нь түүхээ гуйвуулаагүй, унтуулж байгаа гэдгийг билэрч байжээ. Энэ тухай өгүүлсэн болно. Түүх хэлний салбар төрийн хяналтан доор байжээ. Өнөө Түүх хэлний салбар нь төрөөс ямарч хяналтгүйгээс гадна замбараагүй, харийн нөлөөнд гүн нэвтчигджээ.

Өнөө Монгол улсад түүх, хэлний салбарт үндэсний судлаачид үүсээд удаагүй байна. Хүннү Скифийн харилцааг судлан тогтоохын тулд Грекийн түүхчдийн судрыг, Дунд орны түүхчдийн судрыг монгол судлаачид судлана. Энэ үеийн тухай өөр түүхэн эх сурвалж байхгүй. Энэ үеийн түүхэн эх сурвалж орос оронд байхгүй бөгөөд Д.Эрдэнэбаатарын дисертацыг шүүмлэгч ОХУ-ын Новосибирскийн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн археологич В.Т.Петрин, Барнаулын УИС-ийн Археологи-Этнографийн тэнхэмийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор А.А.Тишкин нэр мөн дээрх дурьдсан эх сурвалжуудаар түүхийг сэрээнэ. Өөр зам тэдэнд байхгүй. Уг сэдвээр СИЭ судалгааныхаа нийтлэлийг ухагч та бүхэндээ хүргэсэн билээ.

Манай улсад үндэсний эх сурвалж судлал хожим мэндэлж байгаа нь бид бүхний харамсал.

Үндэсний эх сурвалж судлалыг бэхжүүлж, үндэсний судалгааны санг байгуулах нь манай түүх соёлын дархлаа, газар усны халдашгүй байдлыг бэхжүүлнэ хэмээн СИЭ ТББ үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөө Монгол улсад түүхч бэлддэг Их дээд сургуулиудын хөтөлбөрийг үндсээр нь өөрчлөхгүй бол БНМАУ-ын конспекточ бэлддэг хөтөлбөр манай түүхийн салбарыг сүйрүүлж байна. Үндэсний судлаачдыг бэлддэг хөтөлбөр түүхийн салбарт яаралтай хэрэгтэй байна. ОХУ, БНХАУ, БНТУ гэх мэт харийн улсад өвөг дээдсийнхээ түүхээр докторын зэрэг хамгаалахыг зогсоох, хуучин докторуудын зэргийг хүчингүй болгох нь түүх соёлынхоо дархлааг хамгаалах хамгийн сайн зам биш цорын ганц зам болно. Монгол улсын нутаг дэвсгэрт орших археологийн олдвор аль үед хамаарна тэр үеийг өнөөгийн түүхчид судлах үүрэгтэй. Ингэж байж л улс оршино тогтноно.

Харамсалтай нь Монгол судлал гэгч буруу нэртэй, буруу баримтлал нь манай түүх соёлыг охор болгоод зогсохгүй, үндэсний аюулгүй байдалд нэн хор учруулж байгааг төр засаг билэрэхгүй байна. Зөв нь манай баримтжуулагдсан түүхээр Хүннү судлал болно. Хүннү судлал дотор, төв овогтны судлал (Хүннү, Тэлэ, Уйгур, Найман, Хэрэйд, Халх), дорно овогтны судлал (Сяньби, Ухуань, Вэй, Чи, Кидан, Шивэй, Хамаг монгол), өрнө овогтны судлал (Үсүнь, Роуджи, Түрэг, Ойрд) гэж ангилах нь түүхэн баримтаар батлагдаж буй төдийгүй, манай түүх соёлын дархлааг хамгаалж буй нь үнэн.

Манай түүх соёлын өнөөгийн бодит байдал ямар түвшинд оршиж буйг төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөгч Монгол ард түмэн мэдэх үүрэгтэй. Нөхцөл байдлыг билэрэх нь хамгийн чухал. Ямар алхам хийх нь дараагийн асуудал.

Д.Эрдэнэбаатар маань СИЭ ТББ-ыг үндэслэгчийн нэгэн нь бөгөөд, хүн үсэг бичиг судлалын анхдугаар ангийг төгсөгч болно.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Gumnili
2022-10-16 · 37.139.53.10
<a href=https://bestcialis20mg.com/>cialis coupons</a> Users will also be able to watch their recordings from devices like the iPad
laurarp
2024-01-03 · 37.139.53.17
<a href=https://acialis.mom>cialis</a> Also curious if you noticed a difference between cycles that had more follicles