Хүн хэл ба Орчин цагын гэх зохиомол хэл - Мундаг
Цуврал 14 - Үгийн тайлбар цуврал 1
3276 3

Сэнджавын Дулам “мунаг”, “мундаг”, “мунгинаа” үгсийг мунаж тайлбарласныг залруулав.

Ардын багш Сэндэнжавын Дулам 2017 оны 8-р сарын 5-нд өөрийн нүүр хуудсандаа “мундаг” гэх үгийг өөрийн цол, зэргээр шинжлэх ухаанч биш тайбарласныг бичгэн эх сурвалж судлаач СИЭ та бүхэнд энэхүү судалгаагаар няцаан залруулмой.

Сэндэнжавын Дулам нь “Үгийн жинхэн язгуур болон бодот утгыг мэдэх нь зөв хэрэглээний зүг чиг болно. Нэгэн жишээ дурдахад өнөөдөр зарим нэгний бусдыг магтан дэмжихдээ хэлдэг мундаг гэдэг үгийн “мун” язгуур (үндэс) нь угтаа “тэнэг, маанаг” гэсэн утгатай. Их л сайндаа биеийн хар хүчнийг, овор жин ихтэйг зааж байна, “мундаг бяртай”, “мундаг” биетэй гэх мэт. Надад итгэхгүй байвал, ижил язгууртай төрөл үгс нь мун-аг, мун-хаг, мун-гин-уу гэхчлэн дандаа тэнэг тал руугаа дийсэн үгс байгаа. Харин цаашид хэрхэн хэрэглэх нь хувь хүний хэрэг юм даа. Магтах гээд тэнэгээр нь дуудаж болох юм.” гэж, шинжлэх ухааны үндэслэлгүй, ард түмнийг оюуны доройтолд оруулах тайлбарыг өөрийнхөө зөн совингоор бичжээ.

С.Дуламын дээрх тайлбар

С.Дулам аа! Эх сурвалж судлал нь эртний бичгэн эх сурвалжаас үгийн үндэс, үндсээс нь үгийн утга болон хэл зүй дэх бусад иж бүрдлийг сэрээдэг шинжлэх ухааны нэгэн боловсрол амой. Аливаа үндэстэн өвөг дээдсээс үлдээсэн бичгэн эх сурвалжийг тайлж, үгийнхээ эх утгыг зөвөөр сэрээнэ. Эх сурвалж судлал нь боловсрол болохоос С.Дулам гэх хувь хүний үзэмж биш гэдгийг чамд хатуу сануулъя.

С.Дулам чамд (энэ нөхрийг Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие үл хүндэтгэх тул “та” гэж үл дээдлэнэ) чиний зүүдэнд ороогүй арвин эх сурвалжаар дээрх үгийн эх утгыг тайлбарлаж, эх сурвалж судлалын ач холбогдлыг чамд болон ард түмэндээ тод харуулна.

Эхэлж үг гэх ухагдахууны тодорхойлолтыг эргэж харцгаая.

Үг нь ангид, нэг утга илэрхийлэх дуудлага амой. Үг бүрийн эх утга тээх цөм нь түүний үндэс (root, корень) амой. Аливаа үгний утгыг сэрээхийн тулд үндэсийг нь тогтоох ёстой. Ингээд С.Дуламын дурьдсан дээрх үгсийн үндэсийг сэрээцгээе.

Мун нэр үндсийн зөв бичлэг нь мун биш муң-мунг болно.

XI зууны эх сурвалж Диван Лугат толины 6320 “муң – сорилт, бэрхшээл” гэж тэмдэглэгджээ. Тэгэхээр “муң” нэр үндэс амой.

XIII зууны эх сурвалж Алтан дэвтэр номд Боорчу шарга агттаныхаа мөрийг мөшгин явах Тэмүүжинд “Нөкөр чи бүрүн маши муңтаничу айису ажуу. Эрэйин мүң никэн буй жэ...” гэж хэлжээ. “Эрийн мунг нэгэн буй жэ” гэдэг нь эрийн мунг (сорилт, бэрхшээл) нэгэн буй жэ (жэ – батлах үг) гэх утга болно. XI зууны Диван Лугат толь дахь “мунг” үгийн тайлбар Алтан дэвтэр дэх “мунг” – “ᠮᠤᠩ” үгийн тайлбартай 100 хувь таарч буй.

Мунг гэх үг анх тэмдэглэгдсэн эх сурвалж нь VIII зууны Гол тигэн бичээс амой.

Хүн үсэг: 𐰃‏𐰠‏‏𐱅‏𐰀‏⁚‏𐰉‏𐰆‏𐰭‏𐰖‏𐰸

Үсэг шилжилт: илтэ : буңйоқ :

Бичиг шилжилт: илдээ (их улсдаа) бунг (бэрхшээл) үгүй.

Үтүгэнд суурьшсаар Их улсдаа зовлон үгүй гэх үгүүлбэрээс таслаж үзүүлэв.

Хүн хэлэнд Б, М заримлах тул бунг-мунг, бич-мич, говь-гом, буян-муян, тэмээ-тэбээ нэг үг ажээ.

Мунг гэх үг нь бэрхшээл, сорилт болохыг бид VIII, XI, XIII зууны эх сурвалжаас мэдэв.

Хүн хэл нь ганц хэлнээс салбарласан хэл биш, олон хэлнээс ижилсэн орон нутгын олон аялга амой.

XI зууны бичгэн эх сурвалж Диван Лугат толины 6509 “муңук – сорих, дарамт давах” үйл үгээр оржээ.

XIII зууны бичгэн эх сурвалж Алтан дэвтэр номд Бодончарын тодотгол болох “муңқақ”- “ ᠮᠤᠩᢈᠠᠠᠬ” үгийг задлан шинжилье.

Муңқақ нэр үг; муң - нэр үг, үндэс сорилт, бэрхшээл гэх утга; +қ үйл үг үүсгэгч; +қ нэр үг үүсгэгч.

Хүн хэлний олон аялгад муңқ – муңук нэг үг болно. Зарим аялгад тухайн үгийн сүүлийн эгшгээс үл хамааран шууд +к залгаж, зарим аялгад тухайн үгийн сүүлийн эгшиг нь “у” байваас +ук гээн залгана.

СИЭ-ий судалгаагаар VIII зуунаас хойших бичгэн эх сурвалжид нэр үгийн хойноос +л, +д, +с залгавар “алт+л=алтал; алт+д=алтад; ун (дуу) +ш=унш (дуу гаргах)” гэх мэт залгаж үйл үгийг үүсгэдгийг судлаач бид мэднэ. Харин нэр үгийн хойноос +к залгавар залгаж үйл үг үүсгэх нь VIII зуунаас нилээн эрт үеийн, аль нэг төрийн аялга буй зэ. Өнөө “зал+г=залга” гэх мэт зарим үйл үгийн бүтэц “муң+қ= муңқ” үйл үгийн бүтэцтэй ижил буй. Эх сурвалж судлал нь бидний танин мэдэхүйг үргэлж тэлдэг ч үргэлж дараагын сорилт, бэрхшээлтэй энэ мэт судлаачдыг учруулдаг амой.

“бич+г=бичиг; зур+г=зураг” гэдгийн адил муңқ үйл үгийн хойноос нэр үг үүсгэгч + қ залгавар залгаж, муңқақ гэх нэр үгийг үүсгэжээ.

Муңқақ гэдэг нь сорилт, бэрхшээл давагч нэгнийг нэр үгээр тодотгох утга буй зэ. Алтан дэвтэрт сорилт давсан тэр мөчөөс нь нь хойш Бодончарыг муңқақ гээн эс тэмдгэлжээ.

“Мундаг” гэх үгийн тайлбар

Мундаг гэх үгэнд орох +даг залгавар нь зөвхөн үйл үгийн араас орох давтамж явц бөгөөд XIII зууны Эргүнэ аялгат Алтан дэвтэр номд уг явц үгүй, VIII зууны хүн үсэгт Түрэг төрийн хадан бичээст бий ажээ. Үсэг [кирил] буруу сольсноос, мөн эх сурвалж судалдаггүйн улмаас “мунгкдаг” гэх зөв бичвэр нь орфографийн буюу зөв бичлэгийн алдаатай “мундаг” гэх бичвэр болжээ.

Мунгкдаг нь явдаг, ирдэг, уйлдаг гэдэг шиг сорилт бэрхшээл давдаг гэх эх эртний гүн ухааны үг амой. Мунгкдаг, мункак гэх хоёр үгийн үндэс мунг нь нэр үг бөгөөд “тэнэг”, “маанаг” гэх утга огт биш, сорилт, бэрхшээл гэх утга амой.

Мунг нэр үндсийг хэрэглэх зөвлөмж

Өнөө Ковидын аюул гэж үгүүлнэ. Хүн хэлэнд аюул гэх үг учрах тодорхой хор гамшиг учир галын аюул, үер усны аюул гээн өнөө бид үгүүлнэ. Ковидын аюул нь хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд хохирох, эдийн засаг муудах, мөнгө алдах гэх мэт тодорхой хор гамшгийг заана. Ковидын улмаас өнөө хүний амь нас эрсдэж, эрүүл мэнд хохирч, эдийн засаг муудаж байгаа учир цар тахал нь хүмүүн төрлөхтний хувьд аюул биш мунг болвой. Цар тахал буюу ковид мунгыг (сорилтыг, бэрхшээлийг) хамтаар давах, арилгах гээн өвөг дээдэстэйгээ ижил ухагдахуунаар үгүүлэх ёстой бид.

Аюул бол аюул, мунг бол мунг амуй.

Мунгкдаг гэдэг нь амьдралын сорилт, бэрхшээлийг давдаг гэх гүн ухааны ухагдахуун юм.

Мунгкдаг оюутан нь оюутны сорилт, бэрхшээлд бүдэрдэггүй, мунгкдаг судлаач нь судалгаагаа хамгаалж чаддаг нэгэн, мунгкдаг бөх гэдэг нь бөхийн сорилт, бэрхшээлийг давдаг нэгэн амой.

Я.Цэвэл XX зуунд мундаг гэх үгийг сүрхий, бузгай, лут гэж зөв тайлбарласан боловч “мундаг чанга дуугарах” гээн утга зүйн алдаатай тайлбарлажээ. Харин түүний “мундаг (бэрхшээл давдаг) сайхан” гэдэг нь үгийнхээ утгатай нийцэж буй.

Мундаг хүн гэдэг нь амьдралын нугчаанд жанжин шугамаасаа гаждаггүй нэгэн буй. Ийм хүнийг эрт дээр үеэс мундаг буюу мунгкдаг гээн нэрэлж ирэв.

Сэндэнжавын Дуламын “Надад итгэхгүй байвал, ижил язгууртай төрөл үгс нь мунаг, мунхаг, мунгинуу гэхчлэн дандаа тэнэг та руугаа дийсэн үгс байгаа.” гэх буруу гаргалгааг залруулъя.

С.Дулам аа! Мунаг, мунгинуу гэх үгийн үндэс мунхаг гэх үгийн үндэсээс өөр болохыг чамд тайлбарлъя.

XX зуунд Я.Цэвэл мунаг гэх үгийг зөнөг, зөнөг мунаг, буруу гажуу өтлөсөн нь гэж тайлбарлажээ.

Мунаглах гэх үгийг Я.Цэвэл зөнөглөх, буруугаар өтлөх гэж тайлбарлажээ.

Эх сурвалж судлаач хүний хувьд “мунаг” гэх нэр үг нь “мун” гэх үйл үндэс дээр нэр үг үүсгэгч “+г” залгагдсан үг гэдгийг төвөггүй тодорхойлов.

Я.Цэвэл мун гэх үйл үгийг мунах болун, үргэлжлэх явцаар – зөнөх, нас хөгширч доройтойх гэж тайлбарлажээ.

XI зууны Диван Лугат толины 3356 “мун – дэмий үг чалч (чалчих)”; хари эр мундии – хари (нас нь харисан) эр мунжээ [чалчжээ].

С.Дулам аа! Диван Лугат толины 2547 “мунган эхэс – чалчаа (насанд хүрэгч)” гэж оржээ. Мунган хүн, явган хүн, нүцгэн хүн гэх мэт хугацаат явцаар хүн гэх нэр үгийг тодотгож буй.

Я.Цэвэл өөрийн тольдоо Мунгинаа – мунгинсан нь, мунгинаа нь хэтэрсэн хүн; мунгинуу – хэтэрхий мунгинасан хүн гэж нэр үгээр тодорхойлжээ.

Я.Цэвэл уг үгийг зөв тайлбарласан боловч үгийн бүтцийг эс гаргав.

СИЭ мунгинаа, мунгинуу үгийн бүцийг тайлбарлая.

Мунгинаа нэр үг, дэмий (утга холбоогүй) үгээр яригч нэгэн; мун үйл үг, үндэс, чалчих, зөнөх; +гин хугацаат явц;+аа нэр үг үүсгэгч.

Мунгинуу нэр үг, дэмий (утга холбоогүй) үгээр яригч нэгэн; мун үйл үг, үндэс, чалчих, зөнөх; +гин хугацаат явц;+уу нэр үг үүсгэгч.

Мунг, мункак, мунгкдаг нь сорилт бэрхшээл гэх утга заах “мунг” нэр үндэстэй нэг төрлийн үгс болохыг бид их сурвалжаас мэдэв. Харин мунаг, мунгинуу нь дэмий чалчих, утга холбоогүй чалчих гэх утга заах “мун” үйл үндэстэй өөр төрлийн үгс болохыг эх сурвалжаас олж тогтоов.

Дүгнэлт:

Хүн үндэстэн монголчууд аа!

Социализмын үед буюу БНМАУ-ын үед төр нь эзэнтэй, эрдэмтэд нь сахилга баттай байсан учир өнөөгийн Сэнджавын Дулам шиг сахилгагүй, мунгинах нэгэнд орон зай байсангүй. Сүүлийн гучин жилд хараа хяналтгүй болсны улмаас “Орчин цагын” гэх тодотголтой зохиомол хэлний нөхөд судалгааныхаа мөн чанарыг үл тогтоон, цол, зэргээр түрүү барин шинжлэх ухаанч биш, мунгинаа тайлбар хийж байна.

Социализмын үеийн эрдэмтэн Я.Цэвэл нь СИЭ шиг эртний үсэг бичиг судлаагүй, үгийг үндэсээс нь хөөж тайлбарлах ухааныг үл мэдэх нэгэн байсан боловч маш өндөр хувийн салхилга баттай нэгэн ажээ. Тэр мунгкдаг гэх үйл тодотгол үгийг “сорилт давдаг”, “бэрхшээл туулдаг” гэж эс тодорхойлсон ч мунгкдаг гэгдэх нэгэн нь “сүрхий, бузгай, лут” гэх шинжтэй болохыг ард түмнийхээ ой санамжаас зөв гаргажээ. Бодончар мунгкак гэх нэр үгийг Бодончар сүрхий, бузгай Бодончар, лут Бодончар гэж шинжээр нь тодорхойлж болно.

Харин “мунаг” гэх үгийг зөнөг, зөнөг мунаг, буруу гажуу өтлөсөн нь гэж нэр үгээр зөв тодорхойлоод зогссонгүй, мун гэх үйл үндсийг - зөнөх, нас хөгширч доройтойх гэж зөв тайлбарлажээ. Түүний тайлбар Диван Лугат толины тайлбартай таарч буй.

Я.Цэвэл нь мунгинаа, мунгинуу үгийн утгыг мөн XI зууны Диван Лугат толины тайлбартай ижил тайлбарлажээ.

Я.Цэвэл үгийн утгыг тайлбарлахдаа өөрийн үзэмж, өөрийн бодлоор биш, зөвхөн судалгааныхаа үр дүнгээр тайлбарлажээ.

Сэнджавын Дулам нь үнэхээр хувийн сахилга батгүй нэгэн аму.

С.Дулам нь “мун язгуур (үндэс) нь угтаа тэнэг, маанаг гэсэн утгатай. Их л сайндаа биеийн хар хүчнийг, овор жин ихтэйг зааж байна.” гээн бичгэн эх сурвалжаас ангид, өөрийн зөн совингоор бичжээ. С.Дуламын оюуны чадварт VII-VIII түрэг, уйгур төрийн хүн, брахми үсэгт хадан бичээс, XI зууны Диван Лугат толь, XIII зууны Алтан дэвтэр гэх мэт эх сурвалж судлал нь ахдахыг түүний бичвэрээс бид мэдэв. Харин Я.Цэвэлийн бүтээл түүнд ахдах учиргүй. Ардын багш цолтон Сэнджавын Дуламын гэгээн ухаан эх сурвалжаас илүү үнэ цэнтэй гэж үү?

С.Дулам нь “мундаг бяртай, мундаг биетэй гэх мэт. Надад итгэхгүй байвал, ижил язгууртай (үндэстэй) төрөл үгс нь мун-аг, мун-хаг, мун-гин-уу гэхчлэн дандаа тэнэг тал руугаа дийсэн үгс байгаа.” гээн өөр өөр гарал үүсэлтэй үгийг зөвхөн дуудлагаар нь ангилжээ. Үг нь ангид, нэг утга илэрхийлэх дуудлага. Нэг дуудлага нь олон ангид утга илэрхийлэвээс дуудлага ижилссэн өөр өөр үгс гээн тодорхойлно. С.Дулам үүнийг мэдмээр юм. Нэг үгээр С.Дулам нь дэмий (хоорондоо утгын холбоогүй) үгүүлбэр бичжээ. Ийм үгүүлбэрийг хүн хэлний үг зүйгээр мунгинаа үгүүлбэр гэнэ.

Монголчууд аа! Ардын багш цолтон С.Дулам нь Монгол Улсын ардын багшийн хэмжээнд үг сонголтыг хийхийн оронд “Надад итгэхгүй байвал…” гээн сүсэгтэн олны гэгээнтний дүрээр өөрийгөө илэрхийлжээ. Судалгаа шинжилгээ хэрэггүй, зөвхөн ардын багшдаа итгэ гээн үгүүлэх нэгнийг оюуны доройтолтой нэгэн гэж тодорхойлохоос өөр яаж тодорхойлох вэ? Шинжлэх ухаанд “батлах” гэх ухагдахуун хэрэглэгдэхээс “надад итгэ” гэх ухагдахуун үгүй.

Мунгкдаг гэх философийн буюу гүн утгатай үгийг Хүн үндэстэн VIII зуунаас өнөө хүртэл Үтүгэн нутагтаа хэрэглэсээр ирсэн баримтыг бид дэлгэв. Амьдрал нь сорилт, бэрхшээл, харин амьдрах ухаан нь сорилт, бэрхшээлийг давах ухаан гэдгийг бид VIII зууны Билгэ хаан, XIII зууны Боорчоос мэдэв. Мөн энэ тухай XI зуун Диван Лугат, XX зууны Я.Цэвэлийн тольд бичигджээ.

Энэ гүн ухааныг ардын багш цолтон Сэнджавын Дулам “тэнэг”, “маанаг” гэх үгээр хаах оролдлого хийснийг СИЭ ийнхүү таслав.

Монгол улсад их сурвалж судлал бий болов. Эх сурвалж судлал нь Монгол улсын түүх, хэлний салбарт эргэлт буцалтгүй, бодот боловрол болон оршмуй. Нийтээрэй эх сурвалжаа судлахаас өөр зам Монгол улсад үгүй. Эх сурвалж судлал нь Үндэстнийнхээ ой санамжийг сэрээх хамгийн дардан зам биш ч, цорын ганц зам нь болно.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Мунхаг
2021-10-08 · 202.9.46.255
"Мунаг" гэдэг нь угтаа болвоос Төвөд үг юм. Харанхуй гэсэн үг л дээ. Дулам гуайн буруу биш бөлгөө.
Мунхаг
2021-10-08 · 202.9.46.255
"Мугуйд" гэдэг үгийг та юу гэж тайлбарлах вэ?
Асуулт
2022-04-26 · 203.169.50.251
"цагийн" эсвэл "цагын"?