Судлаач ба Конспекточ 2
МУИС Түүхийн тэнхмийн багш Намжилчойжилын Алтантөгс
590 0

МУИС Түүхийн тэнхмийн багш Намжилчойжилын Алтантөгс Монгол улсын түүх хэлний салбарт Үндэсний судлаачид бий болж, байр сууриа бэхжүүлж буй үйлд нь бухимдаж буйг СИЭ ТББ ойлгохын дээдээр ойлгож байна. Төрт ёс түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөгч нь Монгол ард түмэн тул монголчууддаа шинэ нөхцөл байдалд манай конспекточид ямар байдалд байгааг Намжилчойжилын Алтантөгсөөр тайлбарлах нь оновчтой болов уу.

2019 оны 10 сард Турк улсын IZMIR хотод Турк Монголын хооронд дипломат харилцаа байгуулсны 50 жилийн ойд зориулан “Өнгөрснөөс эдүгээ хүртэлх Монгол-Туркийн харилцаа” Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Д.Заяабаатар тэргүүтэй манай түүх, археологын багш нар Туркын талаар зардлаа 100 хувь даалгаж уг арга хэмжээнд оролцсон тухай шүүмж нийтлэл СИЭ ТББ та бүхэндээ хүргэсэн билээ.

Уг нийтлэлийн доор Намжилчойжилын Алтантөгс “Шинжлэх ухааныг жаахан ч атугай хүндэлмээр юм. Жужан хэлний нээлтийг сонссон уу? Одоо больсон нь дээр. Та Хожим элэглэн дооглох жишээ болж үлдэнэ шүү дээ” гэж бичжээ.

МУИС багш Н.Алтантөгс та объектоо андуураад байна. Шинжлэх ухаан гэж МУИС-ийн багш нарыг хэлэхгүй. Танд үүнийг гүн билэрүүлэхийн тулд хэдэн жишээ хүргэе.

Бөө нь сүнс биш. Бөө нь өвөг дээдсийн сүнс, тэнгэр болон уул усны сүнсийг өнө бидэнтэй холбогч буюу улаач юм.

Лам нь ном биш. Лам нь Будда их хүний номыг бидэнд хүргэгч буюу нэг ёсны улаач юм.

Математикийн багш нь математикийн шинжлэх ухаан биш. Математикийн шинжлэх ухааны ололтоос хүмүүст хүргэгч юм. Математикийн багш нь нэг төрлийн улаач юм.

Тэгэхээр түүхийн багш Н.Алтантөгс та түүхийн шинжлэх ухаан огт биш юм байна.

Н.Алтантөгс өө! Шинжлэх ухаан гэдэг нь англи хэлээр “Science”, орос хэлээр “Наука” болно. Science гэдэг нь латын хэлний scientia гэх үг болно. Энэ нь англи хэлээр "knowledge" буюу “мэдлэг” гэсэн утга болно. Тэгэхээр мэдлэг гэх ухагдахууныг бид Шинжлэх ухаан гэж хөрвүүлжээ.

Орос хэлдээр “Нау́ка — область человеческой деятельности, направленная на выработку и систематизацию объективных знаний о действительности”.

“Шинжлэх ухаан (мэдлэг) нь бодит оршихуй тухай объектив мэдлэгийг бий болгож, түүнийгээ цогцолдог хүмүүн төрлөхтний нэгэн салбар үйл ажил болно” гэж миний бие хөрвүүлэв.

Н.Алтантөгс өө! Шинжлэх ухаан гэдэг нь МУИС багш нар огт биш юм байна. Ямар зорилгоор, яах гэж Турк улсын Измир хотод очсон оо мэдээгүй Д.Заяабаатар тэргүүтэй багш нарыг СИЭ ТББ шүүмжилсэн болохоос Шинжлэх ухааныг буюу мэдлэгийг үл хүндэтгэсэн үйл СИЭ-нээс огт гараагүй юм байна.

Н.Алтантөгс та “... Жужан хэлний нээлтийг сонссон уу? Одоо больсон нь дээр. Та Хожим элэглэн дооглох жишээ болж үлдэнэ шүү дээ” гэж бичжээ. Жужан хэлний нээлт гэж та Хүйс толгой бичээсийг өгүүлж байх шиг байна. Энэ нь таны уран сэтгэмж тул Хүйс толгой бичээсийг сэрээгч мануус таны уран сэтгэмжийг хүндэлье. Харин таны “Хожим элэглэн дооглох жишээ болж үлдэнэ шүү дээ” гэсэн анхааруулгад тан хариу өгье.

Н.Алтантөгс өө! Монгол ард түмнийхээ үндэсний ой санамжийг сэрээхийн тулд, түүх хэлний дархлааг бэхжүүлэхийн тулд ард түмнийхээ өмнө бид алиа салбадай болсон ч бэлэн байна. Даанч бодит байдал биднээс алиа салбадай мэтийн хялбар аргыг биш нөр их хөдөлмөр шаардаж байна. Бид хэн нэгэнд таалагдах гэж энэхүү үйлийг эхлээгүй. Бидний зорилго, тэмүүлэл тодорхой.

Конспекточ Н.Алтантөгс ингэж бичжээ: “Мөн Түргийн гол цөм болсон Ашна аймаг монгол сяньби гаралтай байсныг нэрт дорно дахин судлаач Л.Н.Гумилёв түүх ба хэл шинжлэлийн үүднээс батлан байдгийг анхааран үзэх нь зүйтэй”. Конспекточ гэж хэн бэ гэдгийг дахин нэг сэрээе!

Конспекточ эх сурвалж судалдаггүй, эх сурвалж судлаачийн бий болгосон мэдлэгийг дахин боловсруулж цааш хүргэдэг нэгэн нь. Конспекточ бэлдэц дээр ажиллана. Хэрэв судлаачийн бэлдэц сайн хийгдсэн бол конспектчийн боловсруулга сайн болно. Тэгэхээр Конспекточ Н.Алтантөгс Гумилёвын ажлыг цааш хүргэж байна.

Үндэсний судлаач Л.Н.Гумилёвын бэлдэцтэй зууралдахыг доромжлол гэж үзнэ. Л.Н.Гумилёв болон харийн судлаачдын ажлыг эшлэхийг судлаач зөвхөн өөрийгөө доромжилж байна гэж бодохоос мянга дахин илүүтэй үндэстнээ доромжлуулж байна гэж бодно. Тийм учир Л.Н.Гумилёвын судалсан эх сурвалжуудыг үндэсний судлаач Л.Н.Гумилёвоос илүү судлахын төлөө явна. Энэ сэдвээр бид Л.Н.Гумилёвоос хол илүү давжээ. Н.Алтантөгс Гумилёвын өгүүлснийг хир зөв хөрвүүлснийг хэлэхэд бэрх. Ямар ч байсан Ашна нь аймаг биш овог болно, Түрэг нь аймаг болно. 552 онд Түрэг аймаг нь Өтүгэнд Түрэг төрийнхөө илийг (Их улсыг) үүсгэжээ. Ашна овог Сяньби гаралтай гэх мэдээллийг Н.Алтангэрэл та баталж чадахгүй, амьд сэрүүн байсан бол Л.Н.Гумилёвч баталж эс чадна. Л.Н.Гумилёв болон бусад ЗХУ-ын судлаачид эх сурвалжийн хомстолтой байжээ.

Н.Алтантөгс өө! Аливаа улсын түүхийн хөгжлийг Үндэсний судлаачид тодорхойлдог юм байна. Конспекточид үл тодорхойлно.

Намжилчойжилын Алтантөгс “МУИС-ийн Түүхийн тэнхимийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл авч байна. Сэргэлэн гуай нэг эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж ирүүлэх юм биш үү? Ийм олон "нээлт" хийсэн хүнд бэлэн ганц өгүүлэл бол байгаа биз ээ?” гээн манай өгүүлэл доор бичжээ.

Дараа нь Н.Алтантөгс өөрийн нүүр номондоо “Тухайбал, Мэргэжлийн түүхч судалгааны ёс зүйн дагуу тухайн сэдвийг урьд өмнө хэн хэн яаж судалсныг дурьдахыг хичээдэг. Ингэснээрээ ямар асуудлыг шинээр авч үзэж буйгаа тодорхой болгоно” гэж бичжээ.

Н.Алтантөгс өө! Мэргэжлийн түүхчид биш мэргэжлийн конспекточид тухайн сэдвийнхээ урьд өмнө хэн хэн яаж судалсныг дурьдана. Үндсэний судлаачид тухайн сэдвийг ямар эх сурвалжинд юу өгүүлж буй тухайгаа дурьдаад араас нь тайлбар хийнэ. Үндэсний судлаачид мэдлэг үйлдвэрлэнэ.

Н.Алтантөгс өө! Үндэсний судлаач нарын ажлыг конспекточ нэгэн нь дүгнэж эс чадна. Мэдлэгтэй нэгэн нь мэдлэгтэй нэгэн ээ дүгнэнэ.

Одоо болоод байгаа байдлыг ухагч та бүхэндээ тайлбарлая. Монгол улсад 1949 оноос хойш анх удаа Үндэсний эх сурвалж судлал бий болов. Үндэсний судлаачид ард түмэндээ цогц мэдлэгийг боловсруулан хүргэх ажлаа эхэлжээ. Ард түмэнд түүх, хэл нь сэрж эхлэв. Харийн судлаачдын бэлдэцийг ашигладаг монгол конспекточид үүнийг мэдрэхийн дээдээр мэдэрч эхлэв. Конспекточ нарын олон нийтийн хэрэгслээр ард түмэнд хүргэж буй мэдээллийн цуглуулгыг үндэсний судлаачид ард олондоо буруу зөвийг нь ялган салгаж тайлбарлахад тэд цочирдон бухимдалд оров. Конспекточдын үйл ажилгаа тушигдав. Мөн удахгүй чөдөрлөгдөнө.

Н.Алтантөгс өө! Та нар СИЭ ТББ-г элдэв янзаар хоорондоо өгүүлж байна. Үүнийг бид ойлгохын дээдээр ойлгож байна. Тодорхой хугацааны дараа та нарын бухимдал дуусна. Нөхцөл байдал эргэж буцалтгүйгээр өөрчлөгджээ гэдгийг та нар билэрнэ. Та нар үүнтэй эвлэрнэ. Өөр зам байхгүй.

Н.Алтантөгс өө! СИЭ та бүгдийг үндэсний судлаач бол гэж шаардаагүй. Та нарын дотор судлаач болох хүн өнөө үгүй. Үүнийг мануус мэдэхийн дээдээр мэднэ. Үндэстнийхээ түүх соёлд харийн бэлдэц ашиглах та нарын үе үгүй болжээ. Энэ бол факт. Та нар СИЭ дээр ирнэ. Та нарт өөр зам үгүй. Учир нь манай түүх соёлын эзэд нь та бид биш Монгол ард түмэн болно.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...